mmnews.mn | 2024-09-17

ТАНИН МЭДЭХҮЙ

ТАНИН МЭДЭХҮЙ
Үс засуулбал өлзийтэй сайн
Аргын тооллын: 2024-03-25, Даваа гарагБилгийн тооллын 15, Сумъяа гараг. Тугчин одтой, Хаврын дунд улаагчин туулай сарын долоон улаан шар хулгана өдөр.Өдрийн наран мандах, жаргах цаг нь 06:44-19:12. Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: СэрэхүйСуудал: УсҮс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.Өдрийн сайн цаг нь Хулгана цаг: 23.40-01.40 цаг, Үхэр цаг: 01.40-03.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Морь цаг: 11.40-13.40 цаг, Бич цаг: 15.40-17.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг болойТухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
2024/03/25
1221
ТАНИН МЭДЭХҮЙ
Нохойн хошуугаар төрөл бүрийн өвчнийг анагаах аргууд
Нохойн хошуу алимнаас 100 дахин илүү С витаминтай. Хөгширч тамир доройтсон хүн хоёр хоолны халбага нохойн хошууны жижиглэсэн үр авч 0.5 литр усанд хийж, 15 хором зөөлөн гал дээр буцалган хучиж, шөнөжин хандлаад шүүнэ. Зөгийн балтай хольж, өдөржин цай мэт ууна. Ингэвээс биеийн чалх сайжирч, судас хатуурахаа болино. Ханиад томуу туссан бол нохойн хошууны хуурай жимсийг үрж нухлан, хоолны таван халбагыг нэг литр хүйтэн усанд хийж, гал дээр 10 минут буцалгаж, 8-10 цаг хандлан байлгасны дараа шүүнэ. Өглөө эртнээс нэг шилэн аягаар хоёроос гурван цаг тутамд зөгийн бал, чанамал жимс, элсэн чихэртэй холиод, хоногийн турш ууна. Уух бүрийн дараа амаа бүлээн усаар зайлна. Эс тэгвээс хүчил нь шүдний пааланг иднэ. Долоо хоног уухад өвчин бүрэн илааршина.Элэгний аливаа өвчинд нохойн хошууг сайн талхалж, хонины элэгний хальс, шөрмөсийг хатааж түүнийгээ хувь тэнцүүлэн найруулан нухаж өдөрт хоолны халбагаар гурван удаа уух сайн. Элэгний халуун өвчний хорын үед нохойн хошууны үр ашиглана. Нохойн хошууны үр С амин дэмээр баялаг. Түүнд агуулагдах амин дэм нь үхрийн нүднээс 10, нимбэгнээс 50, алимнаас 100 дахин их болох нь батлагджээ.Элэгний өвчний үед хандыг бэлтгэхийн тулд 10 гр жимсийг 200 гр усанд идээшүүлж хоолны халбагаар ууна. Цөс болоод бөөрний чулуутай бол нохойн хошууны хандаас өдөрт дөрвөн удаа шилэн аягаар долоо хоногийн хугацаатай ууваас барагтай чулуу элс болон туугдана. Цөс өвдөхөд нохойн хошууны жимс, тэхий шээгийн мод, алтан гагнуур, гоёог адил хэмжээгээр хольж буцалгаад өдөрт хоёр удаа 7-21 хоног ууна.Бөөрний өвчтэй хүн нохойн хошуугаар чанасан цайнд зөгийн бал хольж ууна. Нохой хошууны жимсний 500 гр ханданд 15 гр зөгийн бал хольж болно. Үе мөчний өвчнийг эмчлэхийн тулд таван сайн рашаанд үхэр арц, даль, нохойн хошуу, ганга өвс тэнцүү нийлүүлэн буцалгаж хөргөөд өвчилж буй газарт шавшиж хэрэглэ. Жилд хоёр удаа давтана. Нэг удаад энэ эмчилгээг 7-9 удаа давтана. Арьсны намарс, экзем, хайрст үлд, хөхний товч хагарах, арьс холцрох, түлэгдэлт зэрэгт нохойн хошууны тослог хандыг самбайнд шингээж өдөрт хоёр удаа тавина.
2024/03/22
6506
ТАНИН МЭДЭХҮЙ
Хэчнээн их мөнгөтэй байлаа ч өвчнөө бусдад шилжүүлж, үхлээс зугатах боломжгүй
Дөнгөж 56 насандаа нойр булчирхайн хавдраас болж амиа алдсан APPLE- ийн босс Стив Жобс нас барахынхаа өмнө өвчтөний оронд хэвтэж байхдаа сүүлчийн үгээ болгон дараах зүйлсийг та бидэнд захиас болгожээ.Би бизнесийн ертөнцийн оргил дээр гарч чадсан. Бусдын нүдэнд миний ажил, амьдрал амжилтын пуужин шиг л харагддаг. Бизнесийг маань эс тооцвол хувийн амьдрал маань жаргалтай байгаагүй. Энэ бүхний эцэст эд баялаг, мөнгө хөрөнгөд би “донтож”, эдгээрийг амьдралын зорилго болгон хальтирсан байжээ гэдгээ ойлголоо.Яг одоо би хүнд өвчний улмаас эмнэлгийн орон дээр өнгөрсөн амьдралаа цэгнэн хэвтэж байна. Гарцаагүй үхлийн өмнө миний амжилт, эд хөрөнгө, бизнесийн бахархал ямар ч үнэ цэнгүй, утга учиргүй гэдгийг мэдлээ.Магадгүй чи мөнгөтэй бол хэн нэгнийг хөлслөөд жолоочоо хийлгэн дуртай зүгтээ аялж чадах бол ямар ч их мөнгөтэй байсан өвчнөө хэн нэг хүнд дамжуулан өвдөлт, үхлээс зугтаах боломжгүй.Материалаг эд хөрөнгөө та алдсан бол дараа нь олох, бүр шинээр бүтээх боломжтой. Гэвч хэзээ ч буцааж авч чаддаггүй зүйл бол хүний эрүүл мэнд - амьдрал юм.Мэс заслын хагалгааны өрөөд ороод ямар ч хүн амьдралдаа нэг номыг заавал уншсан байх ёстойгоо ойлгодог юм байна. Тэр бол “Эрүүл амьдрахуй”-н тухай ном. Хөгшин, залуу, эрүүл, өвчтэй ямар ч бай танд нэг л өдөр ийм үе ирнэ...*Гэр бүл, найз нөхдийнхөө хайрыг үнэт эрдэнэс мэт нандигнаж яваарай. Мөн өөрийгөө хүндэлж, хайрлахын сацуу бусдад урам өгч, дэмжиж амьдраарай...*Нас нэмэх тусам бид хорвоог арай өөр нүдээр харж эхэлдэг. Яваандаа чи, 300 долларын цагаар гангарсан ч, 30 долларын цаг зүүсэн ч тэд нэг л цаг хугацааг заадаг гэдгийг ойлгоно.300 долларын хэтэвчээр гангарсан ч, 30 долларын түрийвч авсан ч доторх мөнгө тань өөрчлөгддөггүй гэдгийг мэддэг болно.150 мянган долларын машин авсан ч, 30 мянган долларын машин унасан ч нэг л зүг рүү нэг л замаар явдаг гэдгээ ухаарах болно.300 долларын дарс ханатлаа хүртсэн ч, 30 долларын дарс залгилсантай адилхан шартдаг гэдгийг мэддэг болно.300 метр квадрат харшид амьдарсан ч, 30 метр квадрат байранд орсон ч өөрөө л хичээхгүй бол ганцаардал гэдгээс салж чадахгүй гэдгээ ойлгох болно.Аз жаргал материаллаг баялгаас ирдэггүй гэдгийг мэддэг болно. Бизнес ба энгийн ангиллаар нисэж байсан ч онгоц сүйрэх үед ямар ч “ялгаа” байдаггүй. Тиймээс танд үзэл бодлоо хуваалцдаг жинхэнэ найзууд, инээж хөхрөлддөг хуучны танилууд, дуулалдан хөгжилддөг ах, эгч байгаа бол та энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн.Тойрч гарч боломгүй амьдралын таван шугам :1. Хүүхдээ баян хүн бол гэж бүү сургаж хүмүүжүүл. Тэднийгээ аз жаргалтай болгохын тул соён гэгээрүүл. Ингэж чадвал тэд ирээдүйд материаллаг зүйлсийн үнэ өртгийг биш амьдралын үнэ цэнийг мэддэг нэгэн болно. 2. Нэгэн алдартай эшлэл байдаг. "Хоолоо эм мэт ид. Эс бөгөөс эмийг хоол мэт хэрэглэдэг болно."3. Хэн нэгний хайрыг татаж хайрлагдаж чадсан л бол та хэзээ ч ганцаардахгүй. Таныг хаях 100 шалтаг байсан ч хаяхгүй байх ганц шалтгаан байхад хангалттай байдаг.4. Хүн байх ба хүн шиг байхын хооронд асар том ялгаа байдаг. Маш цөөн хүн үүнийг ойлгож мэдэрдэг.5. Төрөхөөс авахуулаад нас барах хүртэл таныг хайрлах хүмүүс байдаг. Гэхдээ энэ бүхэн таниас шууд хамаардаг гэдгийг бүү мартаарай...*Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа яв гэдэг зүйр цэцэн үг байдаг.Дэлхийн хамгийн шилдэг зургаан эмч бол:1. Нарны гэрэл2. Амралт3. Дасгал хөдөлгөөн 4. Эрүүл хооллолт5. Өөртөө итгэх итгэл, өмнөө тавьсан зорилго6. НайзуудБүхий л амьдралынхаа турш эдгээрийг санаж, өөрийн ухаанаар эрүүл бас жаргалтай амьдралаа цогцлоогоорой.
2024/03/22
1033
ТАНИН МЭДЭХҮЙ
Эмийн санд өрнөсөн гунигтай яриа….
Эмийн санд болсон яриа: - Цитрамон авъя.(цитрамоныг нь өгөв)- Даралт үзэх үү?- Үзнэ ээ. (даралтыг нь үзтэл - 150/110) - Таны даралт угаасаа ихэсдэг юм уу?  Шилэн хүзүү нь хөшиж, ар дагзаар нь өвдөж байна уу? - Харин сүүлийн үед ихсээд байдаг болчихсон юм. Каптоприл, цитрамон 2 л уучихдаг юм өө. Тэгэхээр даралт ч буураад, толгойны өвчин ч намдчихдаг юм. - Хэзээнээс ингэж ихэсдэг болсон бэ?- Жирэмсэн болсноос хойш.- Та жирэмсэн юм уу? (бүр гайхан асуув)- Төрөөд 10 хонож байна. - Жирэмсэн байхдаа ч каптоприл уудаг байсан юм уу? Эмч нь эмчилгээ бичиж өгөөгүй юу? - Уг нь өгсөн. Гэхдээ ээжийн уудаг эмнээс л уучихдаг байсан шд. Адилхан л даралт буулгачихдаг болохоор нь. - Хүүхэд нь одоо хөхнийхөө сүүгээр хооллодог уу? - Аанхаан. Уйлмаар санагдав. Ийм гунигтай байх гэж….Яагаад хүмүүс хамгийн үнэтэй зүйлдээ - эрүүл мэнддээ ийм хайнга ханддаг юм бол оо? Яагаад эмчид очдоггүй, эмчид үзүүлдэггүй, эмчээр эмчилгээгээ бичүүлж авдаггүй, эмчийн бичсэн эмчилгээг цаг тухайд нь хэрэглэдэггүй юм бол? Яагаад хүний төлөө амьдарч байгаа юм шиг, хүний амьдралыг туулж байгаа юм шиг ийм сонин хандлага гаргадаг юм бол? Хэрвээ ингээд хүн болгон өөрөө өөртөө эмч, домч хийгээд байх нь, фейсбүүкийн группүүд дээрээс олж харсан, таних танихгүй хүн амьтнаас асууж хайсан эм, тариагаа өөрөө өөртөө бичиж өгөөд, гүйж очоод худалдаж аваад байх нь зүгээр юм бол арваад жил сураад анагаах төгсөж байгаа эмч нарын хэрэг байгаа ч юм уу дөө. Каптоприл (ер нь -прил төгсгөлтэй эмнүүд) нь жирэмсэн, хөхүүл үед ууж болдоггүй эм л дээ. Жирэмсэн үед уувал хэдэн сартайд ууж байгаагаас хамаараад төрөл бүрийн ургийн гажиг үүсэж болно. Эсвэл бүр төрөхийн/жирэмсний үеийн хүндрэл тулгараад нарт хорвоог зориод ирсэн нялх бяцхан үр нь ээжийнхээ хэвлий дотор ертөнцийн мөнх бусыг ч үзэж болно. Ганц, хоёр удаа уух нь гайгүй, асуудал үүсгэхгүй өнгөрч болох ч, байн байн уугаад байх нь ер нь л гунигтай төгсгөлд хүргэх нь элбэг. Даралтнаас үүдэлтэй толгойны өвдөлтийг цитрамоноор намдаах тухай бүр юу ч хэлэхээ больё. Маш олон хүмүүс жороор олгодог, эмчийн заавраар уудаг, дозыг нь хүн бүрд тусгаарлан сонгон тааруулдаг эмнүүдийг асууж орж ирж байна. Өгөхгүй гэхээр бүр гуйгаад зогсцгоочхож байна. “Манай нэг танил уугаад зүгээр болсон гэсэн” блаблабла.  Утсан дээрээ фб-дээр бичсэн шал хөндлөнгийн хүний “Энэ эм сайн юм билээ” гэсэн коммент/постыг скриншот хийгээд авчихна. Түүнийгээ эмчийн жор харуулж байгаа мэт нэг их өөртөө итгэлтэй харуулна. Юм л бол “Би мэдэж байна. Манай ээж/найз/нөхөр эмнэлэгт ажилладаг. Ууж болно гэсэн” болоод явчихна. Ямар ч зоргоороо, яасан ч дураараа юм. Эцэст нь, өөрсдийн эрүүл мэндэд хариуцлагагүй хандаж, бодлогогүй гаргасан үйлдлээс нь болж үүссэн бүх хүндрэл, бүх асуудлаа эмч нарт тохно. Нуруунд нь үүрүүлнэ. Эмч нар түүнийг нь даахгүй. Гэхдээ л үүрээд л алхаад байна. Ерөөсөө гомдоллохгүй. Хүчрэгдэхгүй хүнд ачаа нуруун дээрээ тавьчихсан болохоор хөдлөхөөс, эсэргүүцэхээс ч эрс татгалзана. Тэнхээ нь хүрэхгүй юм чинь. Урдах ачаагаа яая гэж байж шинэ асуудал нэмээд юу гэхэв. Эцсийн эцэст олон жилийн эм тарианы бодлогогүй хэрэглээнээс болж үүссэн, бүр хүндэрчихсэн, ужиг болчихсон эмгэгүүд нь ямар ч эмчилгээнд хариу үйлдэл өгөхөө больчихно. Өөрсдөдөө болохоор хир ер халдаахгүй. Буруугаа хүлээхгүй. Баахан эм хамаагүй ууж байснаа “би ямар ч эм ууж байгаагүй” гэнэ.Тэгээд л эцэст нь эмч буруутан болно. Аварч, авч үлдэж чадаагүй болохоор өөр буруутгах хүн ч олдохгүй. Хүний төлөө юм шиг. Хүний амьдралыг туулж байгаа юм шиг. Нэг тийм гунигтай. Санаа алдмаар. Дэндүү гунигтай…..… Хэдүүлээ өөрсдийнхөө амьдралд өөрсдөө эзэн байж, өвдсөн үедээ эмчид үзүүлээд, эмчийнхээ зааврын дагуу эмчилгээ хийлгээд, эмчилгээгээ эхэлсэн бол таслахгүй, эмчдээ худлаа ярихгүй, таныг гэсэн халуун сэтгэлийг нь хуурахгүй, гомдоохгүй байж суръя тэгэх үү? Бидний л амьдрал, бидний л эрүүл мэнд шүү дээ. Өөрсдөө хариуцлагатай байж чадаагүй зүйлдээ өрөөлөөс алдаа хайдаг байхаа бүр мөсөн зогсооё. Өөртөө хайртай байя. Өрөөлийг хүндэлдэг байя. Эрүүл ирээдүйд хүрэх замаа өөрсдөө бүтээе.
2024/03/21
443
ТАНИН МЭДЭХҮЙ
Дэлхийн ойн өдөр тохиож байна
Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгийг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор 2012 онд НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн ойн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Манай улс 2015 оноос эхлэн энэ өдөр ойн олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн юм. Энэ жил тус өдрийг “Ой ба инновац: Илүү сайхан дэлхийн төлөөх шинэлэг шийдлүүд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.Улаанбаатар хот нийт 470,444 га нутаг дэвсгэртэй бөгөөд үүний дөрөвний нэг буюу 116,257 га талбайг ойн сан газар, 17,543 га буюу 15.56 хувийг ойгоор бүрхэгдээгүй талбай эзэлдэг. Ойн санг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр улс, нийслэлийн төсвөөр ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн арга хэмжээг хэрэгжүүлж байна.Нийслэлийн ойн санг түймрээс хамгаалах, ойн түймэр тархах нөхцөлийг бууруулах зорилгоор 1960-2003 оны хооронд нийт 24.5 км урттай 11 зурвас байгуулсан байдаг. Мөн 2019 оноос эхлэн нийслэлийн түймрээс хамгаалах дөрвөн халз зурвасыг сэргээгээд байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2023 онд нийт 2,218,658 ширхэг мод, бутыг төвлөрсөн найман байршил болон алслагдсан дүүргүүдэд тариад байгаа юм.Улаанбаатар хотын ногоон бүс төдийгүй Монгол орны ойн санд хөнөөлт шавжийн голомт их байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрвөн төрөл зүйл буюу шинэсний урч ялаа, Сибирийн хүр эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй бүртгэгдээд буй. Улаанбаатар хотын ойн сангийн нийт 23,862 га талбайд дээрх хөнөөлт шавжууд тохиолдож байгаагаас тэмцлийн ажил гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай, голомтолсон 12,756 га талбай байна. Үүнтэй холбоотойгоор 2024 онд нийслэлийн ногоон бүсийн 10,764 га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм.Мөн Нийслэлийн цэцэрлэр, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хамт олны бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, төлөвшүүлэх, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор "БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА" сэдэвт болзолт уралдааныг 2024 оны гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 21-ний хооронд зарлаад байна.НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
2024/03/21
254
ТАНИН МЭДЭХҮЙ
Зовж байна гэж хэлж болдоггүй юм шүү…,
Зовж байна гэж хэлж болдоггүй юм шүү.Хорвоо дээр 3 төрлийн л зовлон байдаг.Өсөхийн цагт эх эцгээ алдах нэг зовлон.Өөдлөхийн цагт ханиа алдах нэг зовлон.Өтлөхийн цагт үрээ алдах үүрдийн зовлон.1. Хүн өөрийг нь төрүүлж өсгөсөн эцэг эхээ алдах2. Хүн өөрийн төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн хайрт үрээ алдах3.Хүн өөрийн сайн ханиа алдахХорвоо ямар ч байж болноо,  эд баялаг мөнгө төгрөг олдохдоо олдоно олдохгүйдээ олдохгүй. Харин хайртай хүмүүс гэдэг нэг л явбал дахин бидэнд эргэж ирдэггүй. Тийм учраас өөрийгөө зовж байна гэж бүү бодоорой. Амьдарна гэдэг, амьд явна гэдэг хамгийн сайхан. Зөрөөд өнгөрөх инээмсэглэлээс ч аз жаргалыг мэдэр.Та бол дахин давтагдашгүй хамгийн үзэсгэлэнтэй. Гуних гэж, ганцаардах гэж төрөөгүй юм шүү….
2024/03/21
406
ТАНИН МЭДЭХҮЙ
Нохойнд яагаад болгосон яс идүүлж болохгүй вэ
1.Болгосон яс нь нохойнд ямар ч шим тэжээл, ашиг тусгүй. 2. Болгосон яс нь чанагдаж зөөлөрснөөр амархан бутрах, цуурах, үйрэх зэрэг аюултай ба гэдэс дотор орж дотоод гэдэс зүсэх, дотуур цус алдуулах, бөгсний амсар зүсэх, дотор эрхтэн гэмтээх, шархлуулах зэрэг ер нь маш аюултай байдаг. 3. Болгосон ясанд нохой хамгийн их хахаж үхдэг гэсэн судалгаа байна. 4. Болгосон яс хэзээ ч бие дотор нь шингэдэггүй.Ер нь л нохойндоо болгосон яс битгий өгч байгаарай гээд нохойтой хүмүүс, малын эмч нар бүгд зөвлөөд байдаг нь учиртай шүү. Хугарсан яс гэхэд л гар хуруугаа зүсчихмээр ямар хурц ирмэгтэй байдаг билээ. Манай хэд бол ясыг сайхан хугалаад хугалаад улаан хоолойгоо зүсээд залгина шүү. Аюултай. Монгол нохой яадаг юм идээд сурчихсан энэ тэр гэсэн ойлголт байхгүй шүү!Тэгвэл ямар яс идүүлэх ёстой вэ?Тахиа болон хонины яс нь нимгэн, хэврэг, амархан хугардаг тул шууд зайлсхийх хэрэгтэй. Харин үхрийн том яснуудыг идүүлж болно гэж зөвлөдөг. Үхрийн булуу, чөмөг зэрэг том хэмжээтэй, бат бөх, бутархааргүй, хугарахааргүй ясыг усанд хальт шалзлаад юмуу дуковонд бор болтол нь хатааж өгч болно. Түүхийгээр нь өгвөл ариун цэврийн шаардлагаас шалтгаалж гэдэс дотор нь хямрах, суулгах, шимэгчтэй болох зэрэг бактерийн өвчлөлөөр өвдөх магадлалтай. Via "Бөмбөөхэй" пэйж
2024/03/21
412
ТАНИН МЭДЭХҮЙ
Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрнэ
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад буюу 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч 3 дугаар сарын 22-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурч, 23-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт анхааруулахад - Малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх; - Онц шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй байх; - Зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, дулаан хувцас, хоол хүнсний нөөцтэй явах, бага насны хүүхдийг авч явахгүй байх; - Баталгаагүй зам, гүүр гарамгүй газраар зорчихгүй байх; - Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх; - Цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.  https://nema.gov.mn/tsasan-bolon-shoroon-shuurga   
2024/03/20
381
ТАНИН МЭДЭХҮЙ
Хосолмол дайны аюулаас хамгаалах асуудал үндэсний цэргийн урлагт нөлөөлөх нь сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ойг угтаж БХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Хосолмол дайны аюулаас хамгаалах асуудал үндэсний цэргийн урлагт нөлөөлөх нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ҮБХИС-ийн “Сүбээдэй” олон улсын хурлын танхимд боллоо.Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, БХЯ, ЗХЖШ, Төрийн цэргийн байгууллагын удирдлагууд оролцлоо. Тус эрдэм шинжилгээний хуралд төрийн цэргийн байгууллагын эрдэмтэн судлаачид дээрх сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж байгаа нь анхных бөгөөд онцлог нь юм.
2024/03/18
326
ТАНИН МЭДЭХҮЙ
Чамд хоёрхон зүйл үлдэнэ…..
Явж явж чамд өөрийн гэх хоёр л юм үлдэнэ.....Ээж, аав чинь бурхны таалалд очно.Хүү чинь хүргэн болж, охин чинь бэр болоод явчихна. Эд хөрөнгө чинь чамайг байхад ч үрэгдэнэ, чамайг байхгүй ч үрэгдэнэ. Найз нөхөд цагийн аясаар зэрэглээ болдог бол ажил мэргэжил, боловсрол өвлөгдөж болох ч өөрт чинь үүрд үлдэхгүй. Бүтээл чинь бусдын хайр, шүүмжлэл хоёрт хайр найргүй хэрчигдэнэ. Эрүүл мэнд, залуу нас чинь жамын өмч. Хань чинь чамд дурсамж болно,  эсвэл чи ханьдаа дурсамж болно.  Жам харгис билээ….Тэгэхлээр чамд үлдэх хоёрхон зүйлийн нэг нь ДУРСАМЖ. Нөгөө нь ҮХЭЛ. Юу гэсэн утгатай вэ гэхээр, үхэхээсээ өмнө утга учиртай дурсамж бүтээ, тэрийгээ дурсаад үнэ хүндтэй үхлээ тос л гэсэн үг…юуг ч авч явж чадахгүй ч, маш ихийг үлдээж болно.…..Via X
2024/03/17
13290
ТАНИН МЭДЭХҮЙ
Монголын их ачтан Тамара эмээгийн хойдын буянд залбирцгаая....
Тамара эмээ минь тайван нойрс доо....Хамгийн анх түүнтэй танилцсан нь 2012 оны өвөл юм. Хөдөөнөөс орж ирсэн, Цайз зах дээр цувдай зардаг 5 хүүхэдтэй залуухан эхнэр нөхөр хоёрын гэр нь шатаж арай гэж амьд гаран, 7 ам бүл хөхөө өвлийн хүйтнээр орох оронгүй болсон байв. Тэдэнд чадлаараа туслах санаатай ийм үед тусалдаг газар байна уу? гээд сурахад Улиастайн эцэст нэг эмээ байдаг гэнэ гэж сонсоод тэр гэр бүлийг дагуулаад хамгийн анх Тамара эмээ дээр очиж байсан билээ. Эмээ тэр дор нь нэг гэр суллан өгч, нөгөө гэр бүл нэг хүйтэн өвлийг даваад амьдралаа хөөн одсон бол би нэг сайхан эмээтэй болж хоцорсон. Тэр хүн бол Тамара эмээ байлаа. Тэр үед 12 жилийн өмнө гэхээр эмээ нас 70 дөхөж явсан бөгөөд бүх насаараа хогны машин, том тэрэгний жолооч хийж явсан угийн яс сайтай хүн, өндөрлөгөөтэй том фронтер машин өөрөө бариад Налайхын уурхайгаас шанагаар нь хямд нүүрс аваад ирдэг байлаа. Нарантуулаас хагарсан өндөг варены шилэнд түүнэ, Барсаас хагас муудсан ногоо бөөндөж авна, Мах импексээс шулсан яс гуйж авна. Энэ бүхнийг өөрөө идэх гэж үү.? Үгүй шүү дээ. Баатархайрханы энгэрт 20 гаруй гэрээр дүүрэн траншейны, мангасын амны, гудманд гарсан хүмүүсийг хөхөө өвлийн хүйтнээр хооллож амь залгуулдаг байсан. Хүмүүс эмээг хэтэрхий тэр улсуудыг өрөвдлөө, өөгшүүллээ, муусайн архичдыг гудамжинд нь хаях хэрэгтэй гэдэг байсан ч эмээ тэгээгүй юм. Жилийн өмнө байна уу даа? Таны 20 гаруй жилийн ажлын үр дүнг товчхон хэлвэл та юу гэх вэ? гэж асуухад "Шалихгүй дээ 200 хүн архинаас бүрэн гарч гэр бүлтэй болоод, эндээс 200 гэр аваад тусдаа амьдралаа зохиогоод гарсан юм аа, илүү ч бий байх ямар ч байсан 200 энүүхэнд бий" гэж байсан юм. Идэр залуухан ганц хүүгээ ор сураггүй алга болсон цагаас  хойш тэрээр архинд живсэн хүмүүсийг тэр үеийн траншейны гэгдэх, одоогийн гудамны орон гэргүй хүмүүсийг асарч засаж нэг ч гэсэн хүнийг амьдралтай болгохын төлөө бүх амьдралаа зориулсан. Мангасын амны, Улиастайн эцэс, Шар хадны хэр баргийн зартай архичид эмээг хараад өөр болдог, ихэнх нь "Ээжээ" гэж дууддаг байсан. Эмээгийн ургийн овгоор нэрлэгдсэн Заюу Тайж Нийгэмлэг ТББ-ын 20 жилийн ой билүү дээ намайг уриад очтол урлагийн номер нь битүү Нарантуул, Хархорин, Багшийн дээдийн гадаа дуулдаг ах эгч нар байсан. Тийм сайхан тоглолт би амьдралдаа нэг л удаа үзсэн дахиад үзэхгүй байх. Тэнхээтэй байх үедээ хааяа хааяа Сэлэнгэ аймаг яваад өгнө. Хаачаад ирэв? гэхээр хамгийн сүүлд тэнд л хүүгийн маань сураг нь гарсан гэх юм гэж хэлдэг. Тамара эмээ олон жил энэ ажлыг ийм их сэтгэлийн хүчээр хийсэн нь нийгмийн шаар, адгийн новш гэгдэн гудманд хэвтэх хүн нэг бүр сураггүй болсон ганц хүүгээс нь өөрцгүй харагдаад, засаад авчих юмсан, чиглүүлээд өгчих юмсан гэж чин сэтгэлээсээ хүсэж явсных болов уу. Бид хоёр эмээ, хүү хоёр шиг сайхан нөхөрлөдөг байлаа. Намайг нойргүй болж их хүнд өвдөөд ямар ч эмнэлэг нэмэргүй болох үед гэртээ хүрээд ир гэж дуудаад орой бүр цай хуурч уулган, сүүлний тосоор тослож өгч хоёулаа шөнөжин гангар гунгар буу халж нохойн дуу сонсож байгаад унтаж орхидог байв. Өөрийн эмээ маань ч амьд сэрүүндээ Тамара эмээтэй надаар дамжуулж танилцаад хааяа нэг нэгэндээ сүү дөхүүлдэг найзууд болсон байсан. Тамара эмээ яг утгаараа "Бор арга" гээч Монгол ухааныг сайн мэддэг, бас бариа хийдэг байлаа. Тэр олон хүнд хэцүү зовлонтой хүмүүсийг их хүндрэхгүй л бол эмнэлэг явуулчихгүй зохицуулаад байдаг байсан, тэнд хүүхдүүд ч олон байсан. Тэр хүнээс их зүйл сурсан даа. Тэгэж хамтдаа нэг хэсэг амьдрахдаа л анх түүний хийж бүтээсэн туулсан амьдралыг жинхэнээр нь ухаарч ойлгож, сонссон мэдсэн алт шиг үгсээ өшөө олон хүн сонсоосой хэмээн 3 цуврал баримтат нэвтрүүлэг чадан ядан хийж "Тамара эмээ" нэртэй youtube суваг дээр байршуулж амжсан байгаа,  сонирхсон нэг нь үзэж болох байх. Эмээгээ өөд болсноос хойш Тамара эмээгээр эмээгээ хийж их бараа татдаг байж дээ. Багадаа өвөө эмээ дээрээ өссөн болохоор ч тэр үү настай хүн их ханьтай, хааяа нэг Тамара эмээг хотод явж байвал хоёулаа гуанзанд орж сүүтэй цай, нийслэл салатхан аваад учиргүй буу халж цай оочиж суудагсан. Улиастайн эцэст таван цулын хуушуур сайхан хийдэг газар байдаг юм. Тэрнээс хэдийг халуунаар нь бариад энгэр өөд өгсөөд очвол эмээ их дуртай хоёулаа бас дундаа нэг цай тавиад л суудагсан. Сүүлийн хэдэн жил бие нь огцом муудсан. Бусдад туслах байтугай өөрийгөө яаая болсон. Босож чадахгүй шахам байхдаа хүртэл аймшигтай хүчирхийлэлд өртсөн, золиос болсон нэг 7 настай хүүгийн асуудлыг чаргууцалдсаар байгаад хэргийг дахин сэргээж дөнгөчихсөн, хүүг сургуульд оруулна арга чарга байна уу гэчихсэн явсан. Тэрээр амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл бусдын төлөө зориулсаар өөд боллоо. Түүний хийсэн үйлийг Монголын ард түмэн, бид үүрд санаж явах болно. Солонгост удах шинжтэй болоод нэг л боломгүй совин татаад наашаа ирэхийн дөнгөж өмнөхөн гэрт нь яваад очтол гэртээ байгаагүй юм. Залгаад утас нь болохгүй хайж хайж байгаа газар нь очоод олон сар хол явна гэдгээ хэлээд баруун хацар дээрээ үнсүүлээд "би удна шүү, хэрэг гарвал Ундраа эгч рүү л залгаарай" гээд эгчтэй хамт очоод буцсан юм. Тэр л сүүлчийн уулзалт байх тавилантай байжээ. Эмээгийн олигтой зураг Монголд хардан дээр маань л олон болохоос сошиалд их байдаггүй юм байна. Энэ пост албан ёсны эмгэнэл биш,  миний сэтгэгдэл дурсамж учраас энэ зургийг онцоллоо. Тэрээр Ид шидийн орны анхны хандивлагчдын нэг юм. Эмээ сүүний хоёр үнээтэй байсан юм. 2017.05.10 өдөр төрсөн өдрөөрөө Баянхошуунд хамгийн анхны Ид шидийн оронд хандив цуглуулж, бэлэгний оронд юу байна түүгээрээ гэсэн зар тавьтал Тамара эмээ өглөө хамгийн түрүүнд 3 автобус дамжаад 4 том бор савтай хөлдөөсөн сүү барьчихсан "эмээ нь байгаагаа л аваад ирлээ зараад мөнгө болохгүй бол ажил хийж байгаа хүүхдүүдэд банштай цай хийгээд өгчихгүй юу" гэчихсэн Зүүнсалааны 2-р буудал дээр зогсож байж билээ ... Тийм л хүний хайлан, бидний Монголын сайхан эмээ байсан юм даа Тамара эмээ минь. Та минь олон сар жилийн тэсэмгүй өвдөлтөөс бүрмөсөн ангижирч, хураасан буяныхаа хариу үйлээр үүрд жарган, үр ач биднийгээ холоос багтааж ивээж яваарай. Хийсэн бүхэнд тань баярлалаа! Хүндэтгэсэн Ч.Ганжавхлан 2024.03.02 Солонгос улс
2024/03/17
4200
ТАНИН МЭДЭХҮЙ
49 наснаасаа хойш өөрийн хийсэн үйлийн үрээр амьдардаг
Аливаа хүнд 3 заяа байдаг ажээ.- Балчир насны заяа:  Эхийн хэвлийд ураг болон бүрэлдээд ижий аавын үр нь болж мэндлээд, тоонот гэрт тонгочоод тогоотой сүү татаж асгаад явдаг нас. Үүнийг балчир нас гэнэ. Балчир нас 13 нас хүртэл үргэлжилнэ. 13 нас хүртэл аав ээжийнхээ заяагаар явдаг юм.- Төрсөн биеийн заяа нь 13 наснаас хойш ордог аж. Энэ нь эцэг эхийн заяа хичнээн сайхан өндөр байгаад эцэг эх нь хэдий их буян хийгээд ч хөвүүн болон хүүхэн балчир үрсүүдэд 13 наснаас дээш нас зооглосон бол тэр хүрэхгүй !!! Тухайн хүн өөрийн бодож санасан буян заяаны учгаар явдаг нас. Атгахан нөж болохоос 13 нас хүртэл эцэг эхийн заяагаар голомтны заяаг дагадаг. Өөрийн тавиландаа орж зовж явах амьтан уу? жаргаж явах амьтан уу? тэр заяандаа ордог.- Өөрийн үйлийн заяа: Энэ нь 49 наснаас эхэлдэг. Үүнээс хойш өөрийн тавилан заяандаа хийсэн үйлийн үр, бодож санаж явсан болчимгүй үйл, болгоож явсан буяны болон бузрын үйл. Үүнээс хойш өөрийн үйлийн заяагаар л явна. 13 - 49 нас хүртэл 36 намар сайн үйл хийсэн үү? хар үйл хийсэн үү? түүнийхээ хариугаар амь зогоож эхэлдэг. За тэгээд 36 намраар сайн үйл хийж, сайн болгоныг бүтээж явсан бол 49 наснаас хойш өөрийн үрээр амьдарна. Гагцхүү муу үйлийг бэдэрч, мулгуу тэнэг явсан бол чи 49 наснаас хойш түүнийхээ үйл лайг эдэлж явна.Хүмүүн гэдэг ийм 3 заяанд төрж насаа элээдэг юм гэнэ. Иймд үйл үйлээ дагадаг учир хар муу үйл хийсэн бол хар муу үйлийнхээ лайг эдэлж, өтөл насандаа үйлээ үздэг байх нь.Сүүн цагаан үйл хийж, сүсэглэж залбирч явсан бол өтөл насандаа сайн сайхныг үзэж, жаргалын дээдийг амсдаг байх нь.Via Tsetsegjargal Dorj
2024/03/16
36417
ТАНИН МЭДЭХҮЙ
Программистууд өөрсдийнх нь ажлыг хийх хиймэл оюун бүтээж байна
Cognition AI хэмээх компанийн талаар та огт сонсож байгаагүй байх. Учир нь дөнгөж хоёр сарын өмнө л тус компани албан ёсоор бүртгэгджээ. Гэхдээ 10 хүнээс бүрдсэн, Гүйцэтгэх захирал Скотт Вугийн удирдсан тус компани венчур капиталын Peter Thiel’s Founders Fund болон бусад нэр хүндтэй хөрөнгө оруулагчдаас аль хэдийн 21 сая ам.доллар татан төвлөрүүлээд байгаа аж.Cognition AI-ийн гол нээлт нь Devin нэртэй хиймэл оюунт туслах юм. Devin нь бусад туслахууд шиг ердийн код бичилтийн зөвлөмж өгөх, зарим үүрэг даалгаврыг автоматаар гүйцээхийн оронд вэбсайт, видео тоглоом гэх мэт программ хангамжийн бүхэл бүтэн төслийг өөрөө бие даан гүйцэтгэж дуусгах чадвартайгаараа онцлог аж.Тухайлбал "Манай хотод байдаг бүх солонгос хоолны рестораныг танилцуулсан вэбсайт хий" гэсэн даалгавар өгөхөд тус программ ресторануудын мэдээлэлд хайлт хийж, хаяг болон холбогдох мэдээллийг олоод, дараа нь тэр бүхнийг нэгтгэсэн вэбсайт бэлэн болгож цахим орчинд байршуулна гэсэн үг юм."Программ бичих чадварыг хиймэл оюунд сургах нь үнэндээ нарийн төвөгтэй шийдвэр гаргаж, ирээдүйн хэд хэдэн алхмаа урьдчилан харж зөв зам сонгохыг системээс шаарддаг маш гүнзгий алгоритмын бодлого болдог" хэмээн Скотт Ву онцолжээ. Эх сурвалж: Bloomberg TV Mongolia
2024/03/14
398
ТАНИН МЭДЭХҮЙ
Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2024 оны 10 дугаарын тойм
"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт  Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хууль болон Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг тус тус  нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ. Тухайлбал, уг санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах, аврах ангийн нэг аврагч, гал сөнөөгч эд хөрөнгө, иргэдийг хамгаалахаар үүргээ гүйцэтгэхэд нь  гал түймэр унтраах ангийг зохих хэмжээнд хүчин чадал өндөртэй, шинэ үеийн тоног төхөөрөмж бүхий автомашинаар хангах юм. “Гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ: Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаа гал түймэр унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал сайжирч, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, шатахуун түгээх станцууд, томоохон хэмжээний худалдааны төвүүдэд гарсан гал түймрийг унтраах чадавх сайжрах болон аюулт үзэгдэл, ослын голомтод түргэн шуурхай очих, цаг алдалгүй түргэн шуурхай аврах, гал түймэр унтраах үйл ажиллагаа сайжрах болно. Иймд Санхүүгийн хэлэлцээрийг баталснаар гал түймрийг хөөсөөр унтраах авто машин худалдан авч, аюулт үзэгдэл, гал түймэр унтраах үйл ажиллаагааг сайжруулах ач холбогдолтой юм.Түүнчлэн тус эмхэтгэлд Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай, Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж, хөгжлийн түвшнийг ойртуулж, бүсүүдийн хөгжлийн түвшнийг эрэмбэ дараатай дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн дараах арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан: 1/төрийн байгууллагуудыг эрхлэх асуудал, чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг нь харгалзан нийслэл Улаанбаатар хотоос үе шаттайгаар нүүлгэн, бүсчлэн байршуулах талаар бодлого боловсруулах; 2/Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ажиллах төрийн албан хаагчид дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгааг хангах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авах, хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, шийдвэрлүүлэх; 3/төрийн байгууллага, албан хаагчдыг орон нутагт бүсчилсэн байдлаар шилжүүлэн байршуулахад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тооцон тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэж байх.Мөн “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн: 1/Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 2/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 3/Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 4/Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 5/“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 6/Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 7/Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/; 8/Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл  /Шинэчилсэн найруулга/; 9/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 10/Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 11/Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл; 12/Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл; 13/Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл; 14/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 15/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 16/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 17/Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 18/Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 19/Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 20/Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын “Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл; 21/Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл; 22/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл; 23/“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 24/““Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 25/Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл; 26/“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 27/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл  /Шинэчилсэн найруулга/; 28/Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл; 29/Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл; 30/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл; 31/Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийн төсөл; 32/Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл; 33/Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай Юнидруа /Хувийн эрх зүйн нэгтгэх олон улсын хүрээлэн/-ын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл; 34/Хүний эрхийг хангах багц хуулийн төсөл; 35/Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 36/Цусны донорын тухай хуулийн төсөл; 37/Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл; 38/Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл; 39/Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 40/Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл; 41/Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 42/Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 43/Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 44/Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл  /Шинэчилсэн найруулга/ ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ
2024/03/12
315
ТАНИН МЭДЭХҮЙ
Ганцаараа үедээ зүрхний шигдээс тохиолдвол юу хийх вэ
Ганцаараа хэний ч тусламж авах боломжгүй үед гэнэт зүрхний шигдээс болох үед яах вэ? Хэрэв гэнэт амьсгалахад хэцүү болж, ухаан балартах гэж байгаа юм шиг санагдвал - танд ухаан алдах хүртэл ердөө л 10 секунд байна гэсэн үг.Зүрхний шигдээс болоход юу хийх вэ?Ихэнх хүмүүс энэ үед өөрөө өөртөө тусалж чадна гэдгээ мэддэггүй. Харин үүний тулд зүгээр л хүчтэй, сайн ханиалгах хэрэгтэй. Олон удаа маш хүчтэй ханиалга! Ханиалгахаасаа өмнө гүнзгий амьсгаа авах хэрэгтэй. Таны ханиалга үргэлжилсэн, хүчтэй байх ёстой. Яг таны цээжинд ямар нэгэн зүйл хуримтлагдсан, түүнийгээ гаргахыг хичээж байгаа юм шиг.Зогсохгүй 2 секунд тутамд гүнзгий амьсгаа авч хүчтэй ханиалгах. Үүнийг эмч иртэл эсвэл зүрхний үйл ажиллагаа хэвийн болтол хийх хэрэгтэй.Үүнийг тайлбарлавал:Гүнзгий амьсгаа авах нь уушгинд хүчилтөрөгч өгдөг, ханиалгах нь зүрхийг агшааж цусыг тараахад тусалдаг. Энэ үйлдэл нь зүрхийг хэвийн хэмнэлд ороход тусалдаг байна.Өөрөөр хэлбэл үүнийг хийснээр зүрхний шигдээс болсон хүмүүс эмнэлгийн анхны тусламж авах хүртлээ өөрийн эрүүл мэндийг хамгаалж байх үйлдэл юм.Үүнийг бусдадаа дамжуулж, хэн нэгний амь насыг авраарай!Та энэ аргыг аль болох олон хүнд ярьж түгээснээр тэдний амь насыг аврах болно. 10 хүнд ярихад ямар ч л байсан нэг хүнийг аварна.Эх сурвалж: Ч. Ундрал
2024/03/11
796