mmnews.mn | 2024-10-18

НИЙГЭМ

НИЙГЭМ
Өнөөдөр 7 байршилд авто замыг хааж, шинэчилнэ
Өнөөдөр дараах 7 байршилд авто замыг хааж, шинэчилнэ.Сонгинохайрхан дүүргийн 4, 5 дугаар хороо, Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны 23:00 цагаас 21-ний 06:00 цагийн хооронд баруунаас зүүн чиглэлд замын урд хэсгийн эгнээг хааж, шинэчилнэ.Энхтайваны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.Баянгол дүүрэг, “Петролиум” ШТС-ын уулзвараас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Ингэхдээ хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.Чингэлтэй дүүргийн 13, 15, 16 дугаар хороо, Хайлаастын авто замын засвар шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг Хайлаастын хуучин эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 20-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын арын авто зам, Скай ресортооc Их тэнгэр хүртэлх авто замыг шинэчилж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагт нээнэ.Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
2024/10/18
142
НИЙГЭМ
Бүх нийтийн их цэвэрлэгээг 14 хоног зохион байгуулна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэх оролцуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг зохион байгуулж буй. "Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн цэвэрлэгээг  10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна.Аж ахуй нэгж байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах ажлыг гүйцэтгэнэ.Энэ удаагийн их цэвэрлэгээгээр дүүрэг, хороо бүр гудамж, зам талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлын цэвэрлэгээг хийж, хотхон бүрийн хог ачилтыг эрчимжүүлэх, үүсмэл хогийн цэгүүдийг ачиж цэвэрлэх, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг самбарын өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг зохион байгуулна.  Иргэн, аж ахуй нэгжийг бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
2024/10/18
138
НИЙГЭМ
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам цэвэрлэгээний 5 төрлийн 33 техникийг хүлээн авлаа
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай нийт 5 төрлийн 33 машин, техникийг өчигдөр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар болон холбогдох албаныхан хүлээн авлаа. Тодруулбал, авто зам дээрх цас, мөсийг арилгаж, давс бодисыг цацах давхар үйлдэлтэй машин 10, авто замын цэвэрлэгээний шүүрт машин 8, авто замын цэвэрлэгээний вакум соруулагч машин 2, даралтат усаар зам угаагч машин 3, цас цэвэрлэгч шүүр, цас үлээгч бүхий бага оврын 10 ачигч машиныг тус бүр хүлээн авч, Хот тохижилтын газар болон дүүргүүдэд хүлээлгэн өгнө.Энэ үеэр УБЗАА-ын Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлийг үе шаттай хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах зориулалттай 10 машин, 8 шүүрт машин, бага оврын цас цэвэрлэх, шидэх зориулалттай 10 машин гээд хот цэвэрлэгээний 33 машиныг хүлээн авлаа. Энэ онд нийт 80 гаруй машин, техникийн шинэчлэлт хийж байгаа. Хамгийн сүүлд гэхэд модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг нийлүүлсэн” гэдгийг онцоллоо.Дээрх зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай 33 машин, техникийг Хятад улсын “Ченли” групп оруулж ирсэн бөгөөд тус группийн монгол дахь төлөөлөгч У.Отгонжаргал машин, техникүүдийн хүчин чадлын талаар албаны хүмүүст тайлбарласан юм. Тэрбээр “Бидний оруулж ирдэг зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний машин, техникүүд хэрэглэхэд авсаархан хэдий ч хүчин чадал сайтай. Нэг техникээр хүний хийж болох хэд хэдэн үйлдлийг хурдан шуурхай, чанартайгаар хийх боломжтой. Тухайлбал, цас соруулдаг машин цас соруулахаас гадна дотроо 7-10 тонны давс бодисын нөөцийн савтай. Давсыг автоматаар буталж цацдаг. Мөн гаргуурын төхөөрөмжөөрөө 12 метр хүртэл газарт давсыг цацдаг. Зам угаагч машин 10 тонны усны нөөцийн савтай, шороо босгохгүйгээр бага усаар өндөр даралтаар их талбайг цэвэрлэдэг” гэв.  Эдгээр машин, техникийг Монгол орны эрс тэс уур амьсгалд 4 улирлын турш ашиглах боломжтой.
2024/10/18
138
НИЙГЭМ
Монголын эмч нарын VII их хурал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Монголын эмч нарын VII их хурал Төрийн ордонд эхэллээ.Хурлаар “Эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэл”-ийн талаар илтгэл сонсож, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ”, “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, нийгмийн баталгаа, сургалт, инновац” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гаргана.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их хурлыг нээж үг хэллээ. Тэр бээр цар тахлын үед амь биеэ үл хайрлан, цаг наргүй ажиллаж, олон мянган хүний амь насыг аварч, онцгой гавьяа байгуулсан эмч, эмнэлгийн салбарын нийт хамт олон, гэр бүлд нь төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.Сүүлийн жилүүдэд шинэ технологи, инновац, хиймэл оюун ухаанд суурилсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ нэвтэрч, ард иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, оношилгоо хийлгэх боломж нэмэгдэн, зүрх судас, мэдрэл, гэмтэл, хавдар, хүүхдийн нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээгээр олон улсын түвшинд хүрч байгааг тэмдэглэлээ.Цаашид энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр анхаарах зүйл байгааг ч хэллээ.Тухайлбал:Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоог улам бэхжүүлэх,Олон улсын жишигт хүрсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэж, гадагшаа чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээний урсгалыг бууруулах,Улс орноо чадварлаг эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээр бүрэн хангаж, эдийн засгийн зөв хөшүүргээр орон нутаг, сумдад тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, боломж бүрдүүлэх,Үр дүн, ажлын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог улам боловсронгуй болгож, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах,Эмийн үнэ, чанар, аюулгүй байдалд онцгой анхаарах, олон улсын стандарт хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг импортлохын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэдэг болох, иргэдэд эмийн зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх,Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн, эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлэх замаар өвчин эмгэг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйл, учир шалтгааныг таслан зогсоох зэрэг чиглэлээр улам эрчимтэй, идэвх, санаачилгатай ажиллах нь зүйтэй гэж үздэгээ илэрхийллээ.Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” гэсэн хоорондоо харилцан уялдаатай үндэсний  хөдөлгөөн, ялангуяа “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эмч, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын  мэдлэг, боловсрол, ур чадвар, хамтын ажиллагаа, манлайлал чухал үүрэгтэйг онцоллоо.Эмч нарын VI их хурлыг 2019 онд Ерөнхий сайдын ивээл дор “Эрүүл мэнд- хөгжлийн тулгуур” уриатай зохион байгуулж, салбарын тулгамдсан асуудлыг дүгнэн хэлэлцэж, санал бодлоо нэгтгэн, зөвлөмж гаргаж байсан.Засгийн газар эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан нь VI их хурлын шийдвэр бодит ажил хэрэг болох эхлэл болсон юм.Өнгөрсөн таван жилд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд олон шинэ технологи нэвтрүүлснээр чанар, хүртээмж сайжирч, иргэд эх орондоо оношилгоо, эмчилгээ хийлгэх боломж нэмэгдсэн.Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогц тогтолцоо бий болгон, эх орондоо чадварлаг боловсон хүчин бэлтгэх нөхцөл бүрдээд байна.Нярай хүүхдэд төрөлхийн эмгэг илрүүлэх шинжилгээ хийдэг болж,  хүүхэд бүрийг эрт илрүүлэх цогц үзлэгт хамруулан, эрүүл мэндийн салбарт үр дүн, ажлын гүйцэтгэлээр санхүүжилт олгож эхэлжээ.Мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг УИХ баталж, өвчин эмгэгийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлжээ.Улсын хэмжээнд 4,700 гаруй эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 15 мянга гаруй их эмч ажиллаж байна.
2024/10/18
149
НИЙГЭМ
'Өвөл, хаварт бэлэн үү' сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, сургамж, асуудлын талаар санал солилцлоо
"Амгалан дэлхий түншлэл” ТББ-ын дэргэдэх Монголын тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клуб, ЮНЕСКО-той хамтран зохион байгуулсан “Өвөл, хаварт бэлэн үү” уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, “Зудын сургамж, өвлийн бэлтгэл” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.Тэрбээр илтгэлдээ “Зуд болоход хамгийн түрүүнд зам даваа гаргах асуудал тулгардаг. Өнгөрсөн өвөл бид 138000 километр замыг туулж зам даваа гаргасан. Ингэснээр хүүхдийн хичээл сургууль тасалдах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, өвс тэжээл хүргэх нөхцөл бүрдсэн.Бидэнд зуд нүүрлэж байсан сургамж олон бий. Жишээлбэл, 1999-2002 онд малчдын сэтгэл зүрхэнд хар толбо болж үлдсэн айхтар зуд болж байлаа. Тухайн үед 1999-2000 оны зудад 13 аймгийн 157 сумын мал өртөж, 3,5 сая мал хорогдсон. 2000-2001 оны зудад 20 аймгийн 192 сум өртөж 4,8 сая мал хорогдсон байдаг. 2001-2002 оны зудад долоон аймгийн 73 сум өртөж 2,9 сая толгой мал хорогдсон дүн мэдээ бий. Мал аж ахуйн орон гэгддэг манай улсын хувьд зудын гамшиг нийгэм, эдийн засагт хүндээр тусдаг. 2009-2010 онд мөн л зуд болж  улсын хэмжээнд 9,7 сая толгой мал хорогдож, нийт 526 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан. Сүүлийн 77 жилийн судалгаагаар өнтэй өвөлжсөн жил 55 хувь, зудтай зутарсан жил 45 хувийг нь эзэлж байна. Өнгөрсөн жилийн зуднаар л гэхэд малчид  ихээхэн хохирол амслаа. 19 аймгийн 232 сум өртөж 7,4 сая толгой мал хорогдож, нийгэм эдийн засагт нэг их наяд 357 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Манай онцгой байдлын алба хаагч нар ч эрвийх дэрвийхээрээ ажилласан. Зудад нэрвэгдсэн малчдад аж ахуйн нэгжүүд иргэдээс нийт 4,9 тэрбум төгрөгийн хандив тусламж үзүүлжээ. Иймд өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангадаг болмоор байна. Малын тоо толгойд бэлчээрийн даацад тохируулан барих, малаа эрүүлжүүлэх, худаг усныхаа тоог нэмэгдүүлэх, хашаа хороогоо дулаалах, өвс тэжээлээ сайн бэлтгэх зэрэгт анхаармаар байгаа юм. Нөгөөтэйгүүр малчин өрх хувийн бэлтгэлээ маш сайн хангамаар байна. Хүүхдийнхээ хичээл сургуулийг тасалдуулахгүй байхад ч гэсэн малчид өөрсдөө анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн өвөл Сүхбаатар аймгийн хүүхдүүд хамгийн их хичээлийн хоцрогдолтой байжээ гэсэн судалгаа гарсан. Сумын засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэлээ маш сайн хангах шаардлагатай байна” хэмээн тэмдэглэсэн юм.Боловсролын судалгааны хүрээлэнгээс зуд болоход хөдөөгийн сургуулиуд хийгээд сурагчдад ямар бэрхшээл тулгардаг талаар анх удаа судалгаа хийсэн байна. Судалгаанаас харахад зудын нөхцөл байдлаас хамааран орон нутгийн сургуулиудын сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц сөрөг үр дагавар бий болсныг сургуулийн сургалтын менежер, багш нар онцоллоо.Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун “Зуд нүүрлэж малгүй болсон иргэд хот суурин газрыг бараадаж амьдрахаас өөр сонголтгүй болдог. Үүнээс болоод шилжилт хөдөлгөөн нэмэгдэж хотын хүн амын тоо улам өсөн нэмэгдэж байна. Зуданд малаа алдсанаас болоод 30 жилийн дотор 728 мянган иргэн нийслэлд шилжин суурьшжээ. Энэ нь найман аймгийн хүн амын тоотой тэнцэж байгаа юм. Шилжин ирэгсэдийн дийлэнх нь залуу гэр бүл. Нийт шилжин ирж байгаа хүмүүсийн 25 хувь нь зудад малаа алдсанаас болж хот бараадсан. Ийм байдлаас болоод залуу малчдын тоо буурч байна” гэлээ.
2024/10/18
121
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
Цаг агаар: Өнгөрсөн хоногт: Ховд аймгийн Дуут, Мөст, Мөнххайрхан сумдад нойтон цас, Булган, Зэрэг, Цэцэг, Манхан сумдад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Агаарын температур нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15…-17 градус, бусад хэсгээр -12…-14 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.Төлөв байдал: 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говь, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд Дорнод-Монголын тал нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.Гал түймэр: Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 11:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход төмөр зам дагуу 2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд хогийн цэгээс гал гараад байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 13:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.Багануур дүүргийн 3 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 14:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 01:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1х1 метрийн хэмжээтэй ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд эзэнгүй айлын хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 10:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.4 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 14:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн хашаанд 0.4 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Баянхошууны хуучин эцэст амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 3х4 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтрааж, дүүргийн 40 дүгээр хорооны Хэсгийн байцаагчид хүлээлгэн өгсөн.Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 18:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашаанд 1 га талбайд шар өвс шатаж байсныг  ажиллаж унтраасан.Баянгол дүүргийн 26 дугаар хороонд байрны 7 дугаар давхрын айлын тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 22:22 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 7, 8  дугаар давхарт айлын тагт хэсэг, 9 дүгээр давхрын эзэнгүй айлын тагт хэсэг шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан. 9 дүгээр давхрын эзэнгүй айлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгээн өгсөн.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бор толгой багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 01:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 3х5 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 03:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн дээвэр хэсэг, залгаа 9х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт түрээслэгч иргэн Э /40 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.Булган аймгийн Гурванбулаг сумын Тогоо багийн “Майхан-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 135 км, сумын төвөөс хойд зүгт 18 км, Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 60 км/ автозам дагуу автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллан унтрааж, сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн.Ой, хээрийн түймэр:Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Зуун-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/ хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 10.17-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 14:03 цагт цурамд оруулан 20:20 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2 га талбай өртөж шатсан.Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Даагын тээг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км, сумын төвөөс баруун хойд зүгт 63 км/ хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 14:52 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газар, Өндөр-Улаан сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 16:10 цагт цурамд оруулан 19:00 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 20 га талбай өртөж шатсан.Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн “Бараат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 185 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/ хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 14:54 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 16:58 цагт бүрэн унтрааж, тус багийн малчин Ц-д хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 3 га талбай өртөж шатсан.Дорнод аймгийн Матад сумын Баянхангай багийн "Бумбатын-Ухаа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 18:40 цагт бүрэн унтрааж, тус багийн иргэн Г-д хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 350 га талбай өртөж шатсан.Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзий багийн "Уушги-Уул" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 110 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, ангийн алба хаагчид, Хөлөнбуйр, Булган сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 22:40 цагт бүрэн унтрааж, тус сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2000 га талбай өртөж шатсан. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:Бусад төрлийн осол: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир багт нүхэн жорлонд хүн унасан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 02:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн хашаанд 3.5 м гүнтэй нүхэн жорлонд иргэн Б /62 настай, эрэгтэй/ унасан байсныг эсэн мэнд гаргаж, дүү Ц-д хүлээлгэн өгсөн.Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт шатны хамгаалалтын төмөрт хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б /40 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шатны хамгаалалтын төмөрт цээж хэсгээрээ хавчуулагдсан байсныг ажиллан гаргаж, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/10/18
137
НИЙГЭМ
11 дүгээр сарын 1-ний өдрөөс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгана
Түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо зайсангийн төмөрбетон 225 метр урт гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй. Зайсан чиглэлийн /баруун тал/ төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил 100% гүйцэтгэлтэйгээр дуусч, 2023 оны 9 сард зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн. Хот чиглэлийн төмөрбетон гүүрний 21 метр, 18 метртэй дам нуруу цутгалтын ажил бүрэн дуусаж, 25.18 метртэй дам нурууны ажил 20%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.2024 оны 11 дүгээр сарын 01-с хуучин гүүрний хөдөлгөөний хааж шинэ гүүрэнд хийгдсэн бохир усны шугамын холболтын ажлыг гүйцэтгэсний дараа хуучин гүүрийг буулгах ажлыг хийхээр төлөвлөжээ. Хуучин гүүрийг буулгаж баруун талд шинээр баригдсан гүүртэй ижил гүүрийг дахин барина. Зайсангийн хуучин гүүр нь 1968 онд ашиглалтад орсон бөгөөд их засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байгаагүй. Ашиглалтын түвшин D үнэлгээнээс доошоо орсон буюу гүүрийг зайлшгүй шинэчлэх, буулгаж дахин барих шаардлагатай байгаа юм.
2024/10/17
205
НИЙГЭМ
Хайлаастын шинэ эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Хайлаастын шинэ эцсээс хуучин эцэс хүртэлх авто замыг аравдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 22:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Харин Хайлаастын хуучин эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг 10 дугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 20-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/10/17
135
НИЙГЭМ
Өнөөдөр 3 байршилд авто зам хааж, шинэчилнэ
Өнөөдөр дараах 3 байршилд авто зам хааж, шинэчилнэ.Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Нарны зам буюу Улаанбаатар төмөр замын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замын урд эгнээг өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас хааж, 17-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг аравдугаар сарын 17-ны 06:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг аравдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.“Хоум плаза"-гийн уулзвараас "И-Март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/10/15
158
НИЙГЭМ
Улаанбаатар төмөр замын өртөөнөөс 'Петролиум' ШТС хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Нарны зам буюу Улаанбаатар төмөр замын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замын урд эгнээг өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас хааж, 17-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг аравдугаар сарын 17-ны  06:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
2024/10/15
125
НИЙГЭМ
Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна. Нийслэлийн есөн  дүүргийн цэрэг татлагын байрууд:-Баянгол дүүрэг 96 дугаар сургууль;-Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль;-Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль;-Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль;-Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль;-Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль;-Налайх дүүрэг Политехник коллеж;-Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль;-Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулна. Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 2% цээж зурагтай дүүргийнхээ цэрэг татлагын байранд ирэхийг анхаарна уу. Иргэн таныг иргэний цэргийн үүргээ биелүүлж ээлжит цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.НЗДТГ-ын Цэргийн штаб.
2024/10/15
167
НИЙГЭМ
Өнөөдрөөс нийслэлд 3 хоног согтууруулах ундаа худалдаалахгүй
Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 10, 11, 12-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдаалахгүй. Тодруулбал, хуульд заасны дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог.Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй.
2024/10/10
179
НИЙГЭМ
'Тэрбум мод' үндэсний хөдөлгөөний хүрээнд 84 сая мод тарьж, ургууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачлан өрнүүлэх зарлиг гаргаснаас хойш гурван жил өнгөрч байна.Хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар мэдээлэл хийлээ.Өнгөрсөн  гурван жилд шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 84 сая мод тарьж, ургуулан арчилж, хамгаалж байна. 2021-2024 онд үндсэн бэлтгэл ажлаа хангаснаар ирэх жилээс их хэмжээний талбайд бөөнөөр нь тарьж эхлэх боломж бүрдлээ.  680 сая мод тарьж, ургуулах амлалт авсан нийслэл, аймгууд 38 сая гаруй мод тарьж, ургуулж байгаагаас Сэлэнгэ аймаг 17 орчим саяыг тарьж, амлалтынхаа 84 хувийг бэлтгэл шатандаа биелүүлжээ.Уул уурхайн томоохон 22 аж ахуйн нэгж 9.2 сая мод тарьж, арчилж тордохын зэрэгцээ дүйцүүлэх хэлбэрээр 24 орчим сая, нийт 33 сая орчим мод тарилаа. Тарьж, ургуулсан модныхоо тоогоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ /4.1 сая/ бусдыгаа манлайлж байна.Үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, бусад шаардлагатай хөрөнгө оруулалтыг дүйцүүлэн тооцох хэлбэрээр “Оюу толгой” болон “Эрдэнэс Тавантолгой” ХХК-тай хамтран ажиллаж байна.Аж ахуйн нэгж, иргэд 2023-2024 онд банк, санхүүгийн байгууллагуудаас 12.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, 2,1 сая мод тарьж, ургуулж байгаа дүн гарчээ.Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд “Тэрбум мод” санд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгөхөө батламжилсан. Мөн 88 сая мод тарих бөгөөд салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, 5.2 их наяд гаруй төгрөгийн зээл олгох юм.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш тарьж, ургуулж байгаа мод, тарьц, суулгац, үрийн нөөц, мод үржүүлгийн газрын тоо, хэмжээ хөдөлгөөн эхлэхээс өмнөх жилүүдийнхээс 5-6 дахин нэмэгдээд байна.Тухайлбал улсын хэмжээнд 39 зүйлийн мод сөөгийн 12.1 тонн үрийн нөөц бүрдүүлснээр 292  сая ширхэг тарьц, суулгац ургуулах боломж бүрдлээ.Мод үржүүлэх иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 32 хувиар нэмэгдэж 452 газар болсон. Дээрх газрууд 124 зүйлийн 63 орчим сая  тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах нөөц бүрдүүлэх бүрэн боломжтой гэсэн үг юм.Цаашид тарьц, суулгацын нөөцийг богино хугацаанд 100 саяд хүргэхийг зорьж байна.Энэ оны наймдугаар сарын байдлаар тусгай зөвшөөрөлтэй 650 орчим аж ахуйн нэгжийн 43 хувь нь мод үржүүлэх, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.Ойн санг хамгаалах, хортон шавжтай тэмцэх нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний салшгүй нэг хэсэг.Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааг 16 аймгийн 132 сумын 2.0 сая га талбайд хийж, 490 мянган га талбайд голомт үүссэнийг тогтоогоод байна.Хортон шавжтай тэмцэх ажлыг 2022 онд 310 мянга, 2023 онд 185 мянга, 2024 онд эрс нэмэгдүүлж 341 мянган га талбайд хийснээр 1.9 тэрбум модыг хортон шавжид өртөж, ургах чадвараа алдахаас хамгаалж чадлаа.Ойн мэргэжлээр 2023-2024 оны хичээлийн жилд 289 оюутан суралцаж байгаагийн 52 нь шинээр элсэн оржээ.Энэ хичээлийн жилд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, сургалтын байгууллагад ойн арчилгаа, ашиглалтын ажилтнаар 35, ойжуулагчаар 462, ойн аж ахуйн ажилтнаар 45, техникчээр 17 суралцаж байна.Эдгээрээс ойжуулагчаар 448, ойн аж ахуйн ажилтнаар 54, ойн нөхөрлөлөөр 45 хүн шинээр элсжээ. Энэ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнд ойн салбарын чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд, залуусын тоо жил бүр өсөж байгаагийн илрэл юм.Холбогдох яам, сургалтын байгууллагууд үүний зэрэгцээ 1,000 сургагчбагш бэлтгэж байна.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд гадаадын улс орнууд, олон улсын байгууллагуудыг татан оролцуулж, хамтран ажиллаж байна.Тухайлбал Европын Холбооны “Ойн түншлэл”-д Ази тивээс анх удаа нэгдэн орлоо. ”Ойн түншлэл” нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг, амлалт юм.Өнгөрсөн онд “Ойн түншлэл”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний Замын зургийг   баталж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.Мөн Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүн нар 2022 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, цөлжилтийг сааруулахаар чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон. Энэ дагуу цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах нарийвчилсан Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байна.Мод, тарьж ургуулах, ойн санг хамгаалж, ойн хортон шавжтай тэмцэхээс гадна:“Хүний амьдрах ээлтэй орчин” бүрдүүлэх зорилгоор аймаг бүрд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нэрэмжит цэцэрлэг хүрээлэн байгуулах,“Нэг сургууль-Нэг төгөл” төсөл хэрэгжүүлэх,Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймаг тав хүртэл, бусад аймаг 10 хүртэл жижиг гол, горхины эх, татмыг ойжуулахаар төлөвлөж байна. Төлөвлөгөөний дагуу хоёр дахь үе шат буюу 2025-2027 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг  эрчимжүүлж 570 сая, гуравдах шат буюу 2028-2030 онд тогтвортой үргэлжлүүлэн 850 сая мод тарьж, ургуулна.
2024/10/10
175
НИЙГЭМ
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эхэллээ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс заслын өрөө, дүрс оношилгооны төв бүхий барилгын ажлыг эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  барилгын төслийн үйл ажиллагаатай танилцлаа.Тэрбээр эдийн засаг тэлэхийн хэрээр эрүүл мэндийн салбарт зарцуулж буй хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг тодотгоод Засгийн газраас хилийн чанадад эмчилгээ, үйлчилгээ авах, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай үйлчлүүлэгчдийг эх орондоо эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулах шийдвэр гаргаж, барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.  Монгол хүн эрүүл байх нь төрийн эрхэм зорилго. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн цөм ч үүн рүү чиглэж байгааг хэллээ. Мөн  улстөржилтөөс шалтгаалж томоохон төслүүд гацах ёсгүй. Хөрөнгө оруулалтуудын төсвийг бүтэн тавина. 2026 онд ашиглалтад орох энэ төслийн хүрээнд эмнэлгийн барилга, шаардлагатай эмчилгээ үйлчилгээний тоног төхөөрөмжид 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйгаа илэрхийлэв.Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УНТЭ-ийн Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв өнгөрсөн 13 жилийн хугацаанд элэг, бөөр, ясны чөмөг, үе шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж ирсэн. Цаашид энэ төрлийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ шаардлага нэмэгдэх хандлагатай байгаа. Элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохоор хүлээж буй 600 гаруй хүн байна. Энэ төв ашиглалтад орсноор тусламж үйлчилгээний хүлээгдлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад чухал ач холбогдолтой. Мөн уушги, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийдэг болох маш том боломж бүрдэнэ. 2011 оноос зураг төсөв нь хийгдэж, яригдаж эхэлсэн уг төвийн хөрөнгө оруулалт хамтарсан Засгийн газрын үед шийдэгдэж, барилгын ажил ийнхүү эхэлж байна. Эрүүл мэндийн салбарынхан болон ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.Гадаадад энэ төрлийн мэс заслын өртөг 300-450 сая төгрөг орчим байдаг бөгөөд монголчууд 2023 онд 203 сая ам.долларыг хилийн чанадад эмчилгээ, үйлчилгээ авахад зориулжээ. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх нь эрүүл мэндийн салбарт төдийгүй эдийн засгийн хувьд гадаад валютын нөөцөө хамгаалж, дотооддоо эргэлтэд оруулах ач холбогдолтойг Ерөнхий сайд нэмж тодотгов. Мөн Засгийн газраас 2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 31 эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашид “Эрт илрүүлэг 2.0” болгон өргөжүүлж, орчин үеийн техник технологийн дэвшил, AI хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд онцгойлон анхаарахаа илэрхийлэв.Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийг гадаадад бэлтгэж, 2011 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэд “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийг дөрвөн ортой байгуулж байжээ.  Төвийн шинэ барилга ашиглалтад орсноор эсийн эмчилгээ болон шинэ технологи, инновацыг эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлж, хөгжүүлэх боломж нэмэгдэх төдийгүй бөөр, элэг, нүдний эвэрлэг, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг гадаадад хийлгэснээс 10-50 дахин бага зардлаар эх орондоо эмчлүүлэх нөхцөл бүрдэнэ. Мөн нэг жилд хоёр дахин олон хүнд үйлчлэх боломж бүрдэж, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд 160-180 үйлчлүүлэгч хамруулна. Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчлөлийг 10 хувиар бууруулах ач холбогдолтой юм.
2024/10/10
134
НИЙГЭМ
Эрдэнэтолгойн уулзвараас 'Газарчин' сургуулийн уулзвар хүртэлх замыг 4 эгнээ болгож, шинэчилж байна
Баянзүрх дүүргийн 17, 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн уулзвараас “Газарчин” сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж байна. Үүний дараа Цагдаагийн гудамжны авто замыг шинэчлэх юм. Тодруулбал, эхний ээлжинд "Оргил" худалдааны төвөөс Хилчингийн уулзвар хүртэлх 800 метр авто замыг шинэчилнэ. Хоёрдугаарт, хилчингийн уулзвараас Офицеруудын тойрог хүртэлх авто замыг шинэчилнэ. Эдгээр замын талаар болон ойрын өдрүүдэд хийж дууссан авто замуудын талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр мэдээлэл өглөө.Тэрбээр ““Да хүрээ” зах 1 дэх өдөр амардаг. Энэ өдрийг ашиглан Эрдэнэтолгойн уулзвараас “Газарчин” сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж байна. Энэхүү 14 метр өргөн, 4 эгнээ авто замыг аравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд шинэчилж дуусахаар төлөвлөсөн. Бид аль болох хугацаанаас нь өмнө ажлыг дуусгаад хөдөлгөөнийг нээнэ. Тиймээс иргэд та бүхэн зорчих замаа төлөвлөж, хүлээцтэй байхыг хүсье. Бид зам засварын талаар мэдээллийг тогтмол хүргэж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанхуарангийн 1.5 км урт, 4 эгнээ авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ. Циркийн уулзвараас "Барс" захын уулзвар хүртэлх авто зам, Хүннүгийн гудамжны авто замын урд эгнээг шинэчилж дууслаа. Өнөөдөр Хүннүгийн гудамжны хойд эгнээг хааж, засвар, шинэчлэлт үргэлжилнэ. Ойрын өдрүүдэд нийт засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилнэ. Тиймээс хаасан замуудын талаар мэдээллийг Улаанбаатар мэдээ пэйж хуудсаас авч байгаарай” гэв.Түүнчлэн цаг агаар шөнөдөө хасах хэм рүү орж байгаагаас шалтгаалж өдрийн цагаар замын хучилтыг хийж байгаа билээ.
2024/10/07
141