mmnews.mn | 2024-10-18

НИЙГЭМ

НИЙГЭМ
'Хөдөөгийн сэргэлт' - Ч.Батцэцэг
Ч.Батцэцэг нь Булган аймгийн Хутаг-Өндөр суманд амьдардаг бөгөөд орон нутгийн иргэдийн хамтаар хоршоо байгуулан, зөгийн аж ахуй эрхэлж, амралт, жуулчлалын газар ажиллуулдаг. Охиныхоо төлөө Улаанбаатар хотоос бүр мөсөн нүүх шийдвэр гаргасан түүний амьдралыг та “Хөдөөгийн сэргэлт” нэвтрүүлгийн сүүлчийн дугаараас хүлээн авч үзээрэй.
2024/05/20
545
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.05.13-05.19 /нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 99  удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн гэмтэж бэртсэн байна.Нийт дуудлагын 83 нь гал түймэр, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол,  5 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 4 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/05/20
399
НИЙГЭМ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар өссөн байна. Мөн одонгоо гардаж байгаа алдарт эхчүүдийн олонх нь 34-38 настай байна.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүн амыг өсгөж, ард түмнийхээ хөгжил дэвшилд хүч нэмсэн ээжүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, зөв сэтгэлтэй иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн монгол ээжийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг гэр бүл, ураг төрөл, удам судар, улс үндэстнээрээ хүртдэг учраас ээжүүдийн ач гавьяаг монгол төр алдаршуулан бахархдаг уламжлалтай гэдгийг хэлэв.Монгол төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус, хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжиж байгаа төрийн бодлогын бодит илэрхийлэл гэдгийг онцоллоо.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эхийн алдар” одонг дагалддаг мөнгөн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байгааг дуулгав.Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.1949 онд хуралдсан Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Бага хурлаас жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, 1950 оноос олон улс тэмдэглэж эхэлсэн түүхтэй.Монгол Улс 1952 онд энэ өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн нэрлэж анх тэмдэглэсэн бөгөөд 1995 онд “Эх үрсийн баяр”, 2003 онд дахин “Хүүхдийн баяр” болгож нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон юм.
2024/05/20
362
НИЙГЭМ
Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагийн “Номын баяр” 2024.05.18-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийж  /2024.05.19/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн “Үндэсний бичиг соёл, номын баяр”-2024 арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын Их Хурлын дарга Г.Занданшатар өөрийн туурвисан “Цэгцрэх хөдөлгөөн” шинэ номоороо оролцож байгаа билээ. Тэрбээр номын баярын хоёр дахь өдөр мөн хүрэлцэн ирж, уншигчдад гарын үсэгтэй номоо дурсгаж, харилцан яриа өрнүүлэв.  Түүнчлэн 2021 онд Монгол Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 5 болон 9-р сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гаригийг Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд болгон хуульчилснаас хойш ийнхүү 35 дахь удаагийн  “Үндэсний бичиг соёл, номын баяр”-ыг тэмдэглэж байгаа билээ. Монгол Улсын Их Хурлын тамгын газар хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийг сурталчлах ажлын  хүрээнд жил бүрийн “Үндэсний бичиг соёл, номын баяр”-т оролцож, Үндсэн хууль, Парламентын боловсрол болон D-parliament цахим системийг иргэд, олон нийтэд сурталчлан танилцуулдаг уламжлалтай. Энэ дагуу “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагийн “Номын баяр”-т Улсын Их Хурлын Парламентын номын сангаас Анхдугаар Үндсэн хуулиас өнөөгийн шинэ Үндсэн хуультай холбоотой бүхий л эх сурвалжууд, Төрийн мэдээлэл болон Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн ном, товхимол, судалгаа мэдээллийн үзэсгэлэнг дэлгэн харуулж, Үндсэн хуулийг товхимол болгон хэвлэж олон нийтэд үнэ төлбөргүй тараалаа.Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлдэг  Парламентын боловсрол хөтөлбөрийг хүүхэд залууст сурталчилж, Улсын Их Хурлын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн D-parliament цахим системийг танилцуулж байгаа юм. Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газраас номын баярт оролцож байгаа иргэдийн дунд “Үндсэн хууль” асуулт хариултын болон холбоо үгийг монгол бичгээр бичих тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.       
2024/05/20
302
НИЙГЭМ
Улиастай, Сэлбэ, Дунд гол дагуух хогийг цэвэрлэлээ
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэх оролцуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг зохион байгуулж байгаа. "Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн цэвэрлэгээнд нийслэлийн 34 агентлаг нэгж, байгууллагын 1900 ажилтан албан хаагчид нэгдэж өнөөдөр Сэлбэ, Улиастай, Дунд гол дагуух хогийг цэвэрлэлээ. Энэхүү арга хэмжээ өнгөрсөн 04 дүгээр сарын 1-ний өдрөөс 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 9 дүүргийн иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын ажилтан албан хаагчид хамрагдаж 900 мянган метр квадрат нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэжээ. 
2024/05/16
397
НИЙГЭМ
‘Олон улсын гэр бүлийн өдөр’ 70 хос хуримлалаа
Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон “Гэрлэх ёслолын ордон”-той хамтран дөрөв дэх жилдээ “Хайрын амлалт” хуримын ёслолыг зохион байгууллаа. Өнгөрсөн онд тус ёслолын үеэр 46 хос хуримаа хийсэн бол энэ жил 70 хос хуримласан юм. Хуримаа хийж буй Б.Үнэнбат, Ж.Бадамханд “Эхнэртэйгээ танилцаж, хамт амьдраад 25 жил болсон. Анх гэр бүл болохдоо л “Гэрлэх ёслолын ордон”-д хуримаа хийнэ гэж амлаж байсан минь биеллээ олж мөнгөн хуримаа хийж буйдаа баяртай байна” гэлээ. Хуримаа хийж буй Ч.Батсайхан, Р.Ариунгэрэл “Бид ханилаад 25 жил болохдоо таван сайхан үрийн аав, ээж болсон байна. Гэнэтийн тохиолдлоор хүний амьдралд ганц тохиох баярт мөчийг маань мартагдахааргүй сайхан тэмдэглэж өгч байгаа нийслэлийн удирдлага болоод Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэрлэх ёслолын ордны хамт олонд талархал илэрхийлье. Үлдсэн амьдралдаа мөнхөд хажууд нь өмөг түшиг болж амьдрахаа амлаж байна” гэсэн юм.Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Ган-Өлзий “Залуу хосуудад дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор нийслэлийн харьяа байгууллага, дүүрэг, хорооны ажилтан, албан хаагч залуу хосуудын судалгаа, мэдээллийг авснаар хосууд өнөөдөр хуримаа хийж байна. Үүний зэрэгцээ уг арга хэмжээнд оролцож байгаа хосуудыг хүүхдээ эерэг, зөв хүмүүжүүлэх, гэр бүл төлөвлөлт болон санхүүгийн боловсрол олгох зэрэг олон талт сургалтуудад хамруулж буй. Мөн гэр бүлд чиглэсэн бодлогын хүрээнд сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгохоор НИТХ-ын тогтоолыг батлуулсан” хэмээлээ.Ташрамд, НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ныг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх болсон. Манай улс 2003 оноос Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар уг өдрийг тэмдэглэж эхэлсэн юм.
2024/05/16
370
НИЙГЭМ
'Нарантуул' захын уулзвараас 'Өгөөмөр' зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Баянзүрх дүүрэг, 42-р хороо "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг тавдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 23-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ. Тус замыг асфальт бетоноор хучна. Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/05/15
380
НИЙГЭМ
Т.Дэлгэр: Хүний амь хэмээх эрхэм зүйлийг авран хамгаалах үйлсэд зүтгэдэг гэж бодохоор өөрийн эрхгүй бахархал төрдөг
Ахмад Т.Дэлгэр. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч. Мөн тус газрын ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг 2022 оноос гүйцэтгэж байгаа. Гал түймэр, гамшиг ослыг нутаг орондоо гаргахгүйн төлөө сэргийлдэг, гарсан тохиолдолд авран хамгаалдаг аль ч албан тушаалд ажилласан эцсийн  зорилго ижил. Тиймээс Онцгой байдлын албанд зүтгэж буй бүгд АВРАГЧИД гэж үздэг түүнийг #Nematimes булан өнөөдрийн дугаартаа онцолж байна.  Намайг Тэрбишийн Дэлгэр гэдэг. Эхнэр, охины хамт амьдардаг. Дорнод аймагт төрсөн, төмөр замын II сургуулийг 1999 онд төгсөж 2001 онд тухайн үеийн нэршлээр Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах 52 дугаар ангид гал сөнөөгчөөр ажилд орсноор өнөөдөр 23  жил болсон байна. Миний хүргэн ах Ц.Мөнхбаяр, төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилладаг байв. Төмөр замын галын аюулгүй байдлыг хариуцдаг. Багаасаа ахын ажил дээр очих их дуртай. Тэнд байдаг галын хошуу, хоолой, стендер сонирхлыг минь ихэд татна. Бас галын вагон гэж байсан, Гал сөнөөгч болоход ер нь хүргэн ах их нөлөөлсөн.  Тиймээс цол нэмэх эсвэл шагнал авбал хамгийн түрүүнд ах дээрээ очиж ёсолж авсан шагнал, цолоо илтгэдэг байлаа. Цэргийн хүн биш хэдий ч гал сөнөөгч дүүгээ ёсолж, илтгэл өгөхөд жигтэйхэн дуртай. Ах яаж баярлах бол, баярлаж байгааг нь харах гэж тэсгэл алдан яардаг сан. Аа яа, бас л гоё мэдрэмж шүү дээ. Тэр мэдрэмжээ ахтайгаа хуваалцана гэдэг миний хувьд аз жаргал байв. Би мэдээ орох цагаасаа л өрхийн тэргүүн болж, ээж эгч хоёртойгоо өссөн хүн. Аймгийн төвөөс 5 км зайтай төмөр замын сууринд бид гурав амьдардаг байлаа. Зуны амралтаараа айлын хонь хариулна. Үнээгээ сааж, ногоо тарина. Илүү гарсан сүү тарагаа бас борлуулчихна аа. Би энэ айлын ганц эр хүн, өрхийн тэргүүн гэдэг үүрэг хариуцлагаа эрт ухамсарласан. Ээж, эгчийгээ зовоож буруу замаар явахгүй юм шүү гэж архи, тамхинаас ч хол явсан. Долоо, наймдугаар ангид байхдаа зуныхаа амралтаар хоёр сар айлын хонь  хариулж, цалингаараа гэртээ шинэ телевизор авч тавьж байв. Хятадад үйлдвэрлэсэн 14 инчийн хар телевизор хэдий ч ээж минь маш их баярлаж билээ. Гал сөнөөгч болоод удаагүй ээж минь бурхан болсон. Дүрэмт хувцас формоо өмсөж ээждээ харуулж баярлуулсан. "Хүүгээ хүний төлөө зүтгэдэг сайхан ажил албатай болсныг харлаа" гэж бахархсаар ээж минь сэтгэл амар "буцсан". Ээж, эгч хоёрынхоо итгэлийг алдахгүй гэж багаасаа зүтгэдэг байсан бол одоо хамт олон, удирдлагынхаа итгэлийг алдахгүй, итгэлийг зүтгэлээр хариулна гэдэг зарчим барьж ажиллаж, амьдарч явна. Жижиг гэлтгүй зүйлд сэтгэлээсээ хандаж, энэ сайхан бахархалт албаныхаа төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг. Хүний амь гэдэг юу юунаас эрхэм зүйл. Хүний амь насыг авардаг гэж бодохоор л өөрийн эрхгүй бахархал төрөөд байдаг юм. Гамшиг, аюул ослоос ард иргэдээ аварч хамгаална гэдэг гайхамшигтай бөгөөд ховор хувь тохиол гэж боддог.                                         Ар гэр нь ойлгож дэмждэг алба хаагч  сэтгэл тайван, ард иргэдээ авран хамгаалдаг болохоор тэднийхээ гэргий нарыг мөн адил аврагчид гэж боддог. Мөн залуустаа, ар гэр, ахуй амьдралдаа асуудалтай байлаа ч ажлынхаа үүдээр ороод л ор тас таягдан хаяж байгаарай. Бид чинь хүний амь аврах гэж  байгаа хүмүүс. Тиймээс 24 цаг үүрэг гүйцэтгэхдээ гэр бүлийн стрессээ ажил дээрээ байлгаж болохгүй гэж байнга захидаг. Мөн сурч боловсрохыг эрхэм болгож яваарай гэж хэлж, ярьж байхыг хичээдэг, Албаны хамааралтай бүхэн надад нандин санагддаг. Анх ажилд орсон цагаасаа хөтөлсөн гал сөнөөгчийн хичээлийн дэвтэр, өдөр тутмын тэмдэглэл, ээлжийн амралтын хуудаснуудаа хүртэл бүгдийг хадгалдаг. Эргүүлж уншиж кайф авдаг миний хобби юм даа. Энэ дашрамд, Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний  түүхт 20 жилийн ойн мэндийг ахан дүүс болсон ажлын хамт олон, нийт бие бүрэлдэхүүн тэднийхээ ар гэрийнхэнд хүргэе. Мөн Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа, Агаараас эхлэлтэй Аврах ангийнхаа  хагас зууны цадигийг бичилцэж ирсэн нийт бие бүрэлдэхүүндээ ойн баярын мэндийг дэвшүүлье.Эх сурвалж: ОБЕГ
2024/05/15
383
НИЙГЭМ
13 настай охин хониныхоо захад чононд бариулсан ч амьд гарч чаджээ
Н.Удвал:  Аавтайгаа хамт хонио усалж байсан юм. Гэтэл мал гэнэт үргэхээр нь хойш хартал юу ч байгаагүй. Тэгтэл гэв гэнэт чоно гараад ирсэн. Урд хоёр хөлөө мөрөн дээр тавиад, зүүн талын мөрнөөс хазах гэж оролдохоор нь баруун гараараа цохисон юм. Гэтэл миний гарыг хазчихсан. Дахин, дахин цохиж байгаад зугтаад, аавыгаа дуудтал аав чулуу шидсэн чинь аав руу дайрсан. Тэгээд аав хөөсөн чинь уул руу гүйчихсэн.Охинд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн бөгөөд одоогоор шаардлагатай вакцинуудыг хийж буй аж. Мөн чононд хазуулсан баруун гарт нь 3 оёдол тавьжээ.Эх сурвалж: Увс телевиз
2024/05/15
619
НИЙГЭМ
Оюу толгой компанийн хэвлэл мэдээллийн багаас цаг үеийн мэдээлэл хүргүүлжээ
2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гүний уурхайн шөнийн ээлжийн хэсэг ажилтан сэтгэл санаа ажилд гарахад бэлэн биш байна гэсэн шалтгаанаар ажлаа хийхээс татгалзсан болно. Ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг онцгойлон авч үздэг байгууллагын хувьд бид нөхцөл байдлыг ойлгон сонсож, эрүүл мэндийн дэмжлэг үзүүлсний дараа ажилд гарахгүй амрахыг зөвшөөрсөн. Мөн хугацаанд хамрах үндсэн цалинг тооцож олгохоо илэрхийлсэн. ‌ ‌Тухайн ажилтнууд дахин буюу хоёр дахь удаагаа ээлжиндээ үргэлжлүүлэн ажиллахаас татгалзсан, ийм тохиолдолд уурхайн цогцолбороос буцаах зохицуулалт хийгдэхийг сануулж зарим ажилтнууд уурхайгаас явах хүсэлтээ гаргасан болно. Бид тэдгээр ажилтнуудынхаа сэтгэл санааны байдлыг бодолцон тэдний шийдвэрийг хүндэтгэн үзэж, уурхайгаас гарах зохицуулалт дээр дэмжлэг үзүүлэн ажиллалаа.Ажилтнууд эрүүл мэндийн шалтгаанаар уурхайгаас явах тохиолдолд дотоод журмын дагуу эрүүл мэндийн үзлэгт орох шаардлагатай ба эмчийн дүгнэлтийг үндэслэн өвчний чөлөө олгох эсэхийг шийддэг. Харин эрүүл мэнд болон хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ажил тасалсанд тооцож, цалин хөлс олгохгүй зохицуулалттай. ‌Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод ажлын цаг баримтлахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан байдаг бөгөөд компани хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг.
2024/05/14
434
НИЙГЭМ
Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ
Бага тойруу буюу ”Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас  тавдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус замыг асфальт бетоноор хучна. Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/05/14
300
НИЙГЭМ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газарт бороо, нойтон цас орно
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Харин  салхи 13, 17-нд ихэнх нутгаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурахыг анхааруулж байна. 
2024/05/13
327
НИЙГЭМ
Фото сурвалжилга: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж буй. Энэ хүрээнд “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарлаа. Мөн гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан олон, жижиг цахилгааны дэд станц, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, газар ил гарсан цахилгааны утсыг засварлаж байна. Нэмээд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, машингүй бүс болгож буй. Эдгээр ажлыг дууссаны дараа гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулах юм.
2024/05/13
399
НИЙГЭМ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Эрчим хүчний шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр /2024.05.13/ дараах байршлуудад цахилгаан хязгаарлана.Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-22:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна гэж УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.
2024/05/13
1316
НИЙГЭМ
Монгол Улсын Ерөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Бүх нийтээр мод тарих өдөр” хашаандаа мод тарьж, үржүүлдэг айлд зочиллоо.Тэрбээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Цэвэгжавын Мөнхжаргалынд очив.Ц.Мөнхжаргал Гутлын үйлдвэрт жолооч, гэргий Ж.Бямбасүрэн нь чанар шалгагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Хоёр ач охиныхоо хамт амьдардаг.2008 оноос 0.007 га талбай хашаандаа хайлаас, хуш, хус, шинэс, нарс, монос, бүйлс, үхрийн нүд, чацаргана, давжаа алим, долоогоно, тэрэлж зэрэг 32 төрлийн 100 гаруй мод ургуулж байна. Үүний зэрэгцээ гудамжиндаа мод тарьж ургуулж байгаагаа танилцууллаа.Тэд жилдээ 200 кг чацаргана, 20 кг алим хураан авч, хэрэгцээнээс илүү гарснаа бусдад худалдан борлуулдаг байна. Хашаандаа сайхан амьдарч чадах эсэх нь хувь хүн, гэр бүлийн сэтгэл, хичээл зүтгэлээс л шалтгаална. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш тарьц, суулгац, үр худалдаж авах хүний тоо эрс нэмэгдсэн. Тарьсан модоо яаж арчилж, тордох талаар зөвлөгөө өгдөг тухай гэрийн эзэд ярилаа.Мод тарьж, ургуулан хашаандаа байгаль бүтээж болдог, энэ хэрээр эрүүл, ногоон орчинд амьдрах, нэмэлт орлого олж, ахуй амьдралаа ч дээшлүүлэх бүрэн боломжтойг бусдад харуулж, үлгэр дуурайл болж байгаад нь Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
2024/05/13
349