НИЙГЭМ
НИЙГЭМ
Фото сурвалжилга: 'Тавантолгой түлш' ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
2024/12/26
393
НИЙГЭМ
Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна
Өнгөрсөн зун их хэмжээний бороо орсны улмаас халиа тошин эрт үүсэж байгааг холбогдох албаныхан хэлж буй. Тодруулбал, урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж далан сувгууд дүүрэх, ойр орчмын айл өрхүүдийн гэр, хашаа байшин усанд автан хөлдөх, зам талбайд халтиргаа гулгаа үүсгэх эрсдэлтэй байна. Иймээс халиа тошин үүсдэг байршлуудад Геодези, Усны барилга, байгууламжийн газраас тогтмол үзлэг шалгалт хийн, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
2024/12/26
255
НИЙГЭМ
2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа
Оны онцлох хүүхэд-2024” шагнал гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Оны онцлох хүүхэд” шагналын эздийг 32 дахь жилдээ шалгаруулав.Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар 2024 оны шилдэг хүүхдүүдэд батламж гардуулав. Шадар сайд Т.Доржханд шилдгээр шалгарсан хүүхдүүдийн хичээл зүтгэл, авьяас билиг, эр зоригоор бахархаж буйгаа илэрхийлээд хүсэл мөрөөдлийнхөө эзэн болж, Монгол Улсын хөгжилд илүү их амжилт гаргахыг ерөөлөө. 2024 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, өв уламжлал, хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, техник сэтгэлгээ, багийн амжилт гэсэн 10 номинацид үндэсний хэмжээнд 1678 хүүхэд өрсөлдсөнөөс онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үе тэнгийнхнээ манлайлсан 73 хүүхдийг 2024 оны “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгаруулсан байна. Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөлДорноговь аймгийн Сайншанд сумын хоёдугаар ЕБС-ийн 9Б ангийн сурагч Б.ПҮРЭВСҮРЭН,Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 11Б ангийн сурагч Ц.НАРАНБОЛОР,Нийслэлийн “Сэлбэ” олон улсын сургуулийн 11А ангийн сурагч Г.САЙНЦАГ Сурлагын амжилт төрөлДархан-Уул аймаг Дархан сумын “Эмпати” сургуулийн 12Б ангийн сурагч Т.СУВД,Нийслэлийн “Эрхэт Эрдэм” сургуулийн 12А ангийн сурагч Ч.ИРМҮҮН,Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Дарын” ЕБС-ийн 10В ангийн сурагч Ш.УЛПАН Оюун ухааны спортын төрөлДархан-Уул аймгийн Дархан сумын “Оюуны ирээдүй” сургуулийн 9-4 дүгээр ангийн сурагч Э.ҮҮРИЙНЦОЛМОН,Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7А ангийн сурагч Б.ГАНХҮҮ,Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч А.ОЮУН-ЭРДЭНЭ,Нийслэлийн Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 8Б ангийн сурагч Н.ТҮВШИНБАЯР,Нийслэлийн “Оюут” бага сургуулийн 5А ангийн сурагч Г.ДЭЛГЭРМАА,Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын Эрдмийн далай сургуулийн 2А ангийн сурагч Н.АЗ-ЭРДЭНЭ Урлаг, уран бүтээлийн төрөлОрхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар ЕБС-ийн 12Г ангийн сурагч Б.АНУЖИН,Нийслэлийн 14 дүгээр ЕБС-ийн 11А ангийн сурагч О.ХҮСЛЭН,Монгол Улсын хөгжим бүжгийн консерватори сургуулийн Сонгодог хөгжмийн сургуулийн Төгөлдөр хуурын 8А ангийн сурагч Б.ЭНХСАРУУЛ,Монгол Улсын Консерватори сургуулийн Сонгодог бүжгийн 10В ангийн сурагч Ү.АНАР,Нийслэлийн “Үй цай” сургуулийн 7А ангийн сурагч Э.АРУУХАН-ҮЖИН,Нийслэлийн “Амжилт Кибер” сургуулийн 12-2 ангийн сурагч О.ЭГШИГЛЭНТ-ОД,Нийслэлийн “Амжилт Кибер” сургуулийн 12-2 ангийн сурагч С.БИШРЭЛ Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс төрөлБаянхонгор аймгийн Баянхонгор сумын Ерөнхий боловсролын “Номуундалай” сургуулийн 12Д ангийн сурагч Т.БАЯСГАЛАН,Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 8Б ангийн сурагч Н.МӨНХБААТАР,Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 10Б ангийн сурагч Э.ГАНЦООЖ,Нийслэлийн “Арвис” ЕБС-ийн 12А ангийн сурагч Б.СОЛОНГО Биеийн тамир, спорт төрөлОрхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын “Ирээдүйн одод” сургуулийн 12А ангийн сурагч Д.ДАГВАДОРЖ,Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 9Б ангийн сурагч Н.ЧИНСЭТГЭЛ,Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Т.АРИУНЗАЯА,Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын Орхон сургуулийн 10А ангийн сурагч Э.АНУДАРЬ,Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9А ангийн сурагч Б.САЙННЯМБУУ,Төв аймгийн Зуун мод сумын Ерөнхий боловсролын Хүмүүн цогцолбор сургуулийн 9Г ангийн сурагч Б.БУЯНХИШИГГовьсүмбэр аймаг Сүмбэр сумын Ерөнхий боловсролын Лаборатори 5 дугаар сургуулийн 10В ангийн сурагч Д.ҮҮРЦАЙХ,Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 9Б ангийн сурагч А.БААТАРЦОЛ,Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 8Б ангийн сурагч М.ӨЭЛҮН,Төв аймгийн Зуун мод сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 8В ангийн сурагч Ш.НАМУУНДАРЬ,Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11Е ангийн сурагч Н.СУМЪЯАБАЗАР ,Нийслэлийн Ерөнхий боловсролын Оюуны ундраа сургуулийн 12-1 ангийн сурагч Б.АМГАЛАНБААТАР,Нийслэлийн Ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Р.МӨНХ-ОД,Нийслэлийн “Орчлон” сургуулийн 11Б ангийн сурагч Э.АНИМА,Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Лаборатори 5 дугаар сургуулийн 5Б ангийн сурагч Н.ЧИМЭДЛХАМ Монгол түүх, соёл, өв уламжлалыг өвлөн тээгч төрөлАрхангай аймгийн Эрдэнэмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12А ангийн сурагч Ө.БҮРЭНБААТАР,Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн 7Г ангийн сурагч Т.ТЭМҮҮЛЭН,Дархан-Уул аймгийн Дархан сумын Од сургуулийн 12-1 ангийн сурагч Д.НОМИНЗУЛ,Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Ч.ТҮВШИНЖАРГАЛ,Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5Б ангийн сурагч Ү.ЭМҮЖИН,Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын Хэрлэн 1 дүгээр сургуулийн 12Б ангийн сурагч З.АЛТАНБАГАНА Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлДархан-Уул аймгийн Дархан сумын Дархан Эмпати сургуулийн 12А ангийн сурагч Э.ТҮВШИНЗАЯА,Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 12Б ангийн сурагч Д.БАГАХҮҮ,Нийслэлийн “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.ЭНХЖИН Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөлБаянхонгор аймгийн Баянхонгор сумын Ерөнхий боловсролын “Соого сейкео” ахлах сургуулийн 12Б ангийн сурагч Ө.ДОЛЖИНСҮРЭН,Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын “Тэмүүжин” сургуулийн 11Г ангийн сурагч Б.НОМИНЖИН,Нийслэлийн Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн Засгийн Их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн 9В ангийн сурагч Х.ЦОЛМОН Багийн амжилт төрөлДархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй” сургуулийн 11-6 ангийн сурагч Г.ЭНХДӨЛ, А.ЛХАМ-ЭРДЭНЭ /Бүжгийн спорт/,Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “СОЁМБО БАГ“ /14 гишүүнтэй/,Нийслэлийн Ерөнхий боловсролын Эрдмийн хөтөч 58 дугаар сургуулийн БОЛОР ШИГТГЭЭ-3 хамтлаг /7 гишүүнтэй/
2024/12/26
312
НИЙГЭМ
Л.Моломжамц: Цас орох мэдээллийг өмнөх өдөр нь нэгдсэн байдлаар авч, урьдчилан бэлддэг
Нийслэлд арванхоёрдугаар сарын 23-24-нд шилжих шөнө орсон цасыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд зэрэг нийт 35 байгууллагын 1200 гаруй ажилтан 180 гаруй тусгай зориулалтын машин техник, хэрэгсэлтэйгээр цэвэрлэж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилчид 24 цагаар жижүүрлэн халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа юм. Хан-Уул дүүргийн цас цэвэрлэгээний ажлын талаар “Охь мандал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Моломжамцаас тодрууллаа.Тэрбээр “Бид цас орох мэдээллийг өмнөх өдөр нь нэгдсэн байдлаар авч, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан бүх байгууллага бэлэн байдалд ажилладаг. Өчигдөр гэхэд оройны 21:00 цагт бэлтгэлээ базааж, шөнийн 03:00 цагаас ажилдаа орсон. Манай байгууллага нийт 28 гаруй машин, механизмтай. Өнөөдрийн байдлаар давс цацах тусгай зориулалтын 4 машин болон бусад тусгай техник хэрэгсэл гээд нийт 7 техник хэрэгсэлтэй цас цэвэрлэж байна. “Нисэхийн тойрог”-оос “Шувуун фабрик”-ийн эцсийн буудал хүртэл нийт 21.4 км авто зам болон Морингийн давааны өгсүүр хэсэг, Нисэхийн аюулгүйн тойрог орчимд 40 гаруй туслах замд цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийж байна. Тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж давс цацах, халтиргаатай зам, гэрлэн дохионы хэсгийг түлхүү анхаарах зэргээр уялдаа холбоотой ажилладаг. Жишээлбэл, арванхоёрдугаар сарын 23-24-нд шилжих шөнийн 04:00 цагаас халтиргаа, гулгаа ихтэй байршлуудад давс цацаж авто замын нөхцөлийг хэвийн хэмжээнд хангуулж ажилласан” гэлээ.
2024/12/25
297
НИЙГЭМ
Тусгаар тогтнолын талбайд шинэ оны баярын хөтөлбөр тогтмол зохион байгуулж байна
Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд гацуур засаж, гэрэлт гудамжаар чимэглэсэн мөсөн гулгуурын талбайг бэлтгэж иргэдэд өдөр бүр үйлчилж байна. Шинэ жилийн баярын уур амьсгал бүрдүүлж, Их тойруугаас Бага тойрог хүртэлх Ж.Самбуугийн гудамжийн авто замын голоор алхдаг хэсгийг гэрлээр чимэглэн тохижуулжээ. Чингэлтэй дүүрэг шинэ оныг угтан арванхоёрдугаар сарын 30-ныг хүртэл өдөр бүр Тусгаар тогтнолын талбайд баярын хөтөлбөр зохион байгуулж байна.
2024/12/25
269
НИЙГЭМ
Ах дүүс нийлэн говьд заган ой үржүүлж байна
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ах дүүсийн таван айл нийлж заган ойг үрээр тарьж ургуулах ажлыг 2018 оноос хийж хэрэгжүүлж эхэлжээ.Говь нутагт цөлжилтийг зогсоох хамгийн ач холбогдолтой ургамал нь заг мод юм.Нөөц нь жилээс жилд багасч байгаа загийг тарьж ургуулах аргыг Монголчууд тэр бүр сайн мэддэггүй. Харин ах дүүсийн нэг нь Хятадад заг модыг үрээр тарьж ургуулах ажил хийж байгаад туршлага судалж ирсэн байна.Загийг үрээр тарих нь маш их хөдөлмөр хугацаа шаардсан ажил. Загийн навч гэж хэлж болох замбагыг намар түүж авна. Түүн дотроос загийн үр болох шар будаанаас жижигхэн хар үрийг түүж авч, бууцаар бордсон талбайд суулгаж ургуулсан байна.Тэд бүтэн хоёр жил уйгагүй хөдөлмөрлөсний эцэст 300 га газарт суулгах 250,000 ширхэг суулгац ургуулж авчээ.
2024/12/24
329
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
Цаг агаар:Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Төв, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.Төлөв байдал: 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд Хэнтийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -27...-32 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.Гал түймэр: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 15:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны орцны хогийн суваг шатаж байсныг ажиллаж унтраасан.Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 19:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 1х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан. Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд хог тээврийн автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 20:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход худалдааны төвийн эзэмшлийн “Hyundai HD-170” загварын хог тээврийн ачааны автомашины тэвшин дээрхи хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багт тус сумын харьяат иргэн Х нь 12.23-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 20:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 53 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид иргэн Х /33 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 12.23-ны өдрийн 21:20 цагаас мөн өдрийн 23:45 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 12.24-ний өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ.ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/12/24
310
НИЙГЭМ
Үндэсний аврах бригад тайлангийн хурлаа хийж, шилдгүүдээ тодрууллаа
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад 2024 оны үйл ажиллагаагаа тайлагнаж, бригадын дэвшүүлсэн зорилтыг ханган, үндсэн үүргээ амжилттай биелүүлж, хамт олноо тэргүүлсэн салбар нэгж, алба хаагчдаа тодрууллаа. Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнх нар оролцож, алба хаагчдад амжилт хүслээ.Энэ үеэр бригадын захирагч, хурандаа Б.Мандахгэрэл 2024 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудыг танилцууллаа.Тухайлбал, Үндэсний аврах бригадын алба хаагчид 2024 онд улсын хэмжээний гамшиг, аюулт үзэгдэл ослын 13 удаагийн дуудлагаар ажиллаж, 41 иргэний амь насыг авран хамгаалж, 115 өрхийн 661 иргэнд анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.Мөн химийн хорт бодисын аюулгүй байдлыг хангах хүрээнд 19 удаагийн нийт 594.2 тн бодисыг аюулгүй тээвэрлэхэд 90 гаруй алба хаагч 117 хоног үүрэг гүйцэтгэсэн.Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах хүрээнд нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагаанд тус ангийн зургаан алба хаагч 24 нэр төрлийн багаж, хэрэгсэлтэйгээр 85 хоног үүрэг гүйцэтгэж, 30-120 метрийн гүнээс зургаан нэгж тээврийн хэрэгслийг татан гаргаж, 34.7 тонн шатах тослох материалыг аюулгүй болгоход гар бие оролцлоо.Түүнчлэн ОБЕГ, нийслэл, Соёлын яам, "Дэлхийн Зөн Монгол" ОУБ, "Түүлс маркет"ХХК-ийн дэмжлэгтэйгээр нийт 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх техник, тоног төхөөрөмжөөр хангагдаад байна.
2024/12/24
297
НИЙГЭМ
Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-16 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см, Сэлэнгийн Сүхбаатарт 19 см, Баянхонгорын Гурванбулагт 23 см зузаан цастай.Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Даян, Баянхонгорын Баянбулаг цагаан зудын, Увсын Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Зүүнговь, Наранбулаг, Ховдын Алтай, Дарви, Үенч, Байтаг, Чандмань, Дөргөн, Завханы Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Завханмандал, Сантмаргаз, Говь-Алтайн Хөхморьт, Баянхонгорын Бөмбөгөр, Баянговь, Галуут, Байдраг, Заг, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Сүхбаатар, Төвийн Угтаалцайдам, Хэнтийн Баян-Адрага, Дорнодын Хөлөнбуйр, Халхголд цагаанаар зудархуу байдалтай байна.Эх сурвалж: ЦУОШГ
2024/12/24
269
НИЙГЭМ
Лавлагаа шатлалын эмнэлгүүдийн мэдээллийг сонслоо
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг (2024.12.23) хуралдаж, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн мэдээллийг сонслоо. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганмаа улсын болон дүүргийн эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үнэлгээ дүгнэлт болон эрүүл мэндийн салбарын тогтолцоо, хүний нөөц, шинээр нэвтэрч буй технологи, санхүүжилт, засаглалын талаар мэдээлэл сонсохоор төлөвлөснийг хуралдааны эхэнд танилцуулсан юм.Хуралдаанд П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн захирал, доктор, профессор Ц.Төмөр-Очир, Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн захирал, клиникийн профессор Ц.Уранчимэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн захирал, доктор, профессор Ж.Отгонбаатар, Цэргийн төв эмнэлгийн захирал, хурандаа Б.Энх-Од, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, клиникийн профессор Ч.Өнөрсайхан, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, Монгол Улсын Хүний гавьяат эмч М.Чимгээ нар мэдээлэл хийлээ.III эмнэлэг улсын хэмжээнд зүрх судасны мэс засал, мэдрэлийн болон зүрх, тархины судсан дотуурх оношилгоо эмчилгээ, тархины харвалт, зүрхний шигдээсийг эмчлэх хамгийн өндөр ачааллыг авч ажилладаг бөгөөд Эрүүл мэндийн яамны харьяанд Төлөөлөн удирдах зөвлөлийн удирдлагад ажиллаж байна. Нийт 810 ажилтантай бөгөөд үүний 191 нь эмч, эм зүйч, 376 нь сувилагч, тусгай мэргэжилтнүүд байна. Тус эмнэлэг Монгол Улсад хараахан бие даан хийх боломжгүй нарийн ур чадвар шаардсан, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээг нэвтрүүлэх, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр хийж гүйцэтгэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж буй юм. Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны үр дүнд тус эмнэлгийн төсөв сүүлийн гурван жилд 3.3 дахин нэмэгдсэн ч 2024 онд 19.2 дахин буурчээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт бүрэн хийгдэхгүй байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, түүний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байгааг доктор, профессор Ц.Төмөр-Очир танилцуулав.Арьсны өвчин судлалын Үндэсний төв Монгол Улсын хэмжээнд арьс, харшил, эмчилгээний гоо заслын чиглэлээр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж буй лавлагаа шатны төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг юм. Арьсны төрөл бүрийн өвчлөл, харшлын үр дүнтэй эмчилгээнүүдийг нэвтрүүлэхийн зэрэгцээ тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд арьсны хортой, хоргүй хавдрыг авах мэс заслын аргууд, хэт авианы оношилгоог шинээр хийж, мөн харшлын паспортыг хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Улсын хэмжээнд арьс, харшлын тусламж үйлчилгээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын энэ талаарх чадавхыг сайжруулахад анхаарал хандуулж байгаа хэмээн тус эмнэлгийн захирал, клиникийн профессор Ц.Уранчимэг мэдээллээ.Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвд хамгийн тулгамдаж байгаа асуудал бол хүний нөөц, тэр дундаа сувилагч нэн дутагдалтай байгааг доктор, профессор Ж.Отгонбаатар онцолсон юм. Нийт 1145 ажилтантай тус эмнэлэгт 240 эмч, 295 сувилагч ажиллаж байна. Эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлдэг тус төвд Засгийн газрын 2023 оны 419 дүгээр тогтоолын дагуу 13, Олон улсын магадлан итгэмжлэл (JCI)-д хамрагдах хүрээнд 20, нийт 33 үйлчлүүлэгчийн тусламж, үйлчилгээ авч буй процессын судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд эмчилгээ, үйлчилгээг чиг үүрэг, тасаг нэгжээр хуваагдсан байдлаар бус, үйлчлүүлэгчийн авч буй тусламж, үйлчилгээний нийт процессын түвшинд авч үзэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан тухай доктор, профессор Ж.Отгонбаатар ярив.Цэргийн төв эмнэлэг улсын хэмжээнд галт зэвсгийн болон хүйтэн зэвсгийн гэмтэл, эм, химийн бодисын хурц хордлогын эмчилгээ, үйлчилгээг хариуцахын зэрэгцээ Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, ахмад настнууд, тэдгээрийн ар гэрт үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, мөн Баянзүрх дүүргийн мэс заслын тусламж үйлчилгээг хариуцдаг байна. Энэ талаар тус эмнэлгийн ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Од танилцуулаад, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг, цэргийн анги гэдгийг тодотгов. Нийт 346 ажилтан, алба хаагчийн 174 нь их эмч, 278 нь сувилагч ажээ. Эмнэлэг нийтдээ 570 ортой бөгөөд энэ сарын 10-ны байдлаар ор/хоногийн гүйцэтгэл 74.7 хувьтай байгаа гэв. Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаггүй тул тус салбарын бодлогын зохицуулалт, түүнд оруулж буй өөрчлөлт зэрэг асуудлаар саналаа өгч чаддаггүй гэдгийг хурандаа Б.Энх-Од дурдлаа.Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Өнөр хороолол болон Баянхошуу бүсийн 150 мянга, түр оршин сууж буй 25 мянга орчим хүн амд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэргэцээ нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, мөн дүүргийн 43 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тус төв ЭМДЕГ-тай 176 оношийн хамааралтай бүлгээр гэрээ байгуулж, гүйцэтгэлийн дагуу 14.8 тэрбум төгрөгийн санхүүжилт нэхэмжилсэн боловч анхан шатны маягт гүйцэд хөтлөөгүй гэсэн шалтгаанаар 1.3 тэрбум төгрөгийг эх олонлогийн хасагдлаар хассан тухай төвийн дарга, клиникийн профессор Ч.Өнөрсайхан ярив. Тэрбээр цэргийн албанд татагдах насны залуусын эрүүл мэндийн байдал тааруу байгааг анхааруулж, салбарын хэмжээнд хүний нөөц дутагдалтай байгаа, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг бодитой болгох, эмнэлзүйн стандарт, заавар, удирдамжийг үе шаттайгаар шинэчлэх шаардлага байгааг тэмдэглэв.Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг бол 2004 оноос “удирдлагын гэрээгээр” ажиллаж буй цорын ганц эмнэлэг юм. Монгол хүний нас баралтын гол гурван шалтгааны нэгдүгээрт төрөл бүрийн хавдар, хоёрдугаарт амьсгалын замын өвчлөл буюу хатгаа, гуравдугаарт архины хордлого орж байгааг Хүний гавьяат эмч М.Чимгээ танилцуулгадаа онцолж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад юуны өмнө эмийн хангалт, сонголтыг зөв, оновчтой хийх нь чухал болохыг дурдсан юм. Тэрбээр эмнэлгийнхээ үйлчилгээ, менежментээр жишээлэн тоног төхөөрөмжийн хангалт, хүний нөөцийн зохистой бодлого хэрэгжүүлсний үр дүнг танилцуулж, салбарын хэмжээнд эмчилгээ, үйлчилгээний өртгийг бодитой тогтоох, боловсон хүчний, тэр дундаа сувилахуйн мэргэжилтнүүдийн гадагшлах урсгалыг сааруулах шаардлагатайг анхаарах нь зүйтэй гэлээ.Лавлагаа шатлалын эмнэлгүүдийн өнөөгийн нөхцөл байдлын талаах мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Бейсен, Ж.Чинбүрэн, Д.Батлут, Г.Очирбат нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд эмнэлгүүдийн удирдлага, менежментийг сайжруулах, гүйцэтгэлээс илүү гарсан нөөцөө захирах эрхтэй болгох, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, ажлын ачаалал болон санхүүжилтийг оновчтой болгож, салбарын удирдлагын тогтолцоог шинэчлэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, түүний тогтолцоо, засаглал, санхүүжилтийн асуудлыг илүү нарийвчлан судлах шаардлагатайг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганмаа тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/12/24
329
НИЙГЭМ
Өнгөрсөн долоо хоногт 108 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.16-22/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 29 суманд аюулт үзэгдэл, ослын 108 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 97 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/12/23
329
НИЙГЭМ
'Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот' төслийн уулзалт боллоо
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй ногоон хотыг бүтээн байгуулах “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт /2024.12.20/ боллоо. Энэхүү төслийн хүрээнд эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байрлах Гүнжийн булгийн 1 га талбайн хамгаалалт, орчны тохижилт, 71 дүгээр сургуулийн дотоод ногоон орчныг нэмэгдүүлэх, 166 дүгээр цэцэрлэгийн гадаад ногоон орчныг тохижуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ. Төслийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гэр хорооллын орчны чанарыг сайжруулах, хотын тоосжилтыг бууруулах, агаар дахь нүүрсхүчлийн хийг багасгах зорилгоор сул шороон хөрс бүхий гэр хорооллын айл өрхийн гудамж, талбайг зүлэгжүүлэх, гэр хорооллын гудамж талбайд амралт, зугаалгын бүс үүсгэх, цэцэрлэгт хүрээлэн байгуулахад хот бодлогоор дэмжин оролцож байна.Тодруулбал, “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслөөр дараах үр дүнд хүрэх зорилготой.Хотын оршин суугчдад экосистемийн үйлчилгээг чанартай хүргэх зорилгоор хот, хотын ойр орчмын ой, ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлж, чанарыг сайжруулах;Хот болон түүний эргэн тойронд уур амьсгалд тэсвэртэй, тогтвортой орон нутгийн хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн богино сүлжээг бий болгох, үйл ажиллагааг дэмжих;Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах;Тойрог эдийн засгийн зарчмын дагуу ногоон хөдөө аж ахуйн боловсруулалт, хүнсний үр ашигтай хуваарилалт, хүнсний орчныг сайжруулах, эрчим хүч, усны нөөц, хүнсний хог хаягдлыг удирдан зохион байгуулах замаар хотын хүнсний тогтолцооны тогтвортой, хүртээмжтэй байдлыг дэмжих зорилгоор төслийг хэрэгжүүлж байна.
2024/12/23
215
НИЙГЭМ
Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг
Улаанбаатар хотын хэмжээнд 19 цэгт агаарын чанарын хяналт, шинжилгээг 24 цагийн турш тасралтгүй явуулж, үр дүнг олон нийтэд мэдээлж байгаа билээ. Энэ мэдээллээс дүгнэхэд, энэ сарын 13-наас гэр хорооллын бүсүүд болох 1-р хороолол, Хайлааст, Таван буудал, Налайх, Шар хад, Толгойтод бусад хэсгээс илүү бохирдол ихтэй байсан бол энэ сарын 18-наас агаарын чанар индексээр харьцангуй цэвэр, хэвийн түвшинд болж буйг цаг уурын мэргэжилтэн хэлж байна. Тэгвэл Монгол орны хувьд газар зүй, бүс нутгийн онцлог нь агаарын чанарт нөлөөлдөг. Ялангуяа Улаанбаатар хот их даралтын бүсэд оршдог. Өвлийн улиралд температурын урвуу хамаарал буюу инверс үүсэж, агаарын бохирдлын агууламж ихсэх төлөв ажиглагддаг гэдгийг ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Өнөрбатаас тодрууллаа.Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 18-наас Улаанбаатар хотын агаарын чанар индексээр харьцангуй цэвэр, хэвийн түвшинд байна. Монгол орны хувьд газар зүй, бүс нутгийн онцлог нь агаарын чанарын түвшинд нөлөөлдөг. Жишээлбэл, Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын дунд үеэс хоёрдугаар сарын эхэн үе хүртэл инверсийн давхарга эрчимтэй тогтож, агаарын чанарт босоо сарнилт буюу сарних үйл ажиллагааг хязгаарлаж, хэвтээ чиглэлд бохирдлын агууламжийг нэмдэг. Мөн Улаанбаатар хот хийн мандлын их даралтын бүсэд оршдог. Тиймээс хотын цаг агаар өвлийн улиралд гол төлөв цэлмэг, салхигүй байдаг. Ингэснээр газрын гадарга дээр температурын урвуу хамаарал буюу инверс үүсэж, агаарын бохирдлын агууламж ихсэх төлөв ажиглагддаг онцлогтой” гэлээ.
2024/12/23
278
НИЙГЭМ
Иргэдийн дийлэнх нь Тэрэлж, 'Скай ресорт' чиглэлд агаарт гарах санал өглөө
НИТХ болон НЗДТГ сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг агаарт гарах боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна. Энэ хүрээнд иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрут гаргах талаар олон нийтийн дунд цахимаар санал асуулга явууллаа. Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь Тэрэлж болон Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харин автобусны үнийн хувьд 1000 төгрөг байх, автобусны цагийг 10:00-11:00 байх нь зөв гэж судалгаанд оролцсон иргэд дэмжжээ. Санал асуулгатай холбогдуулан энэ бямба гариг буюу 12-р сарын 21-ний өдрөөс дээрх хоёр чиглэлд автобус гаргахаар төлөвлөж байна.
2024/12/18
323
НИЙГЭМ
'Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал' сэдэвт үндэсний зөвлөгөөн боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар дүгнэн хэлэлцэж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлохоор чуулж буй үндэсний зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Анагаах ухааны доктор Н.Хүрэлбаатар нээж үг хэллээ.Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд, үндэсний зөвлөгөөнд оролцож буй Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, Нийслэлийн эрүүл мэндийн газар, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн газрын төлөөлөл, хувийн хэвшлийн бусад байгууллагын сэтгэцийн эмч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтнуудад талархал илэрхийлэв.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дэлхий даяар найман хүн тутмын нэг нь буюу ойролцоогоор 970 сая орчим хүн ямар нэгэн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай бөгөөд нийт сэтгэцийн эмгэгийн 31 хувийг сэтгэл түгших, 28.9 хувийг сэтгэл гутрах эмгэг тус тус эзэлж байгаа талаар дурдсаныг тэмдэглэлээ.Манай улсын хүн амын дундаж наслалт 71.5 болж нэмэгдсэн хэдий ч 2023 оны статистик мэдээллээс үзэхэд эрэгтэй хүний дундаж наслалт эмэгтэй хүнийхээс 9.2 жилээр бага байгааг дурдав.Үүнийг эрдэмтэн, судлаачид дүгнэхдээ монгол эрчүүдийн хорт зуршил, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үндсэн шалтгаан болж байна гэж үзсэн байна.Ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нэн ялангуяа сэтгэцийн эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудалд төрийн бодлогыг чиглүүлэхийн зэрэгцээ нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэдийн ухамсар, идэвх санаачилга, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ онцоллоо.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх тухай зарлиг гарган амжилттай хэрэгжүүлж байгаа төдийгүй сургуулийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг тусгаж, сэтгэлзүйч нарыг сурган мэргэшүүлж, ажлын байраар хангах зэрэг олон ажлыг эхлүүлээд байгааг тэмдэглэв.Гэсэн хэдий ч манай улсын нийт 880 гаруй ерөнхий боловсролын сургуулиас ердөө 150 гаруй сургууль сэтгэлзүйчтэй байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэдгийг тэмдэглээд, цаашид сургууль бүрд сэтгэлзүйч ажиллуулж, хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих нь нэн чухал байгааг тодотгов.Улмаар аливаа өвчин эмгэг, нэн ялангуяа сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийг тогтолцоог улам бэхжүүлэх шаардлагатай бөгөөд үүнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэлтгэх, дэд бүтцийг бий болгон хөгжүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг цогцоор нь авч үзэх ёстойг цохон тэмдэглэлээ.Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар үндэсний зөвлөгөөнөөр “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийгмийн сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн салбарын бодлого, хүний нөөц, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний уялдаа, зохион байгуулалтын талаар хийсэн ажлын үр дүнг хэлэлцэж, цаашид баримтлах бодлогыг тодорхойлоход ажил хэрэгч олон чухал санал, санаачилга гарган үр дүнд хүрч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.Үндэсний зөвлөгөөний нээлтэд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи нар үг хэлж, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавилаа.Үндэсний зөвлөгөөний нэгдсэн хуралдаанд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг, түүний хэрэгжилт”, “Монголын 15-34 насны залуучуудын өнөөгийн нөхцөл байдлын судалгааны тайлан”, “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлууд” зэрэг илтгэлийг хэлэлцүүллээ.Мөн үдээс хойш Сэтгэцийн эрүүл мэнд ба хүний нөөц, салбарын мэргэжилтнүүдийн тулгамдсан асуудал, Нийгмийн сэтгэл судлалын тулгамдсан асуудлууд болон судалгааны үр дүн, Сэтгэцийн эрүүл мэнд ба бусад салбарын уялдаа зэрэг сэдвээр салбар хуралдаан үргэлжилж, зөвлөмж гаргав.
2024/12/18
332