mmnews.mn | 2025-06-10

НИЙГЭМ

НИЙГЭМ
Иргэндээ ээлтэй хотыг бий болгохоор хичээнгүйлэн ажиллаж байна
Дэлхийн том хотууд бүгд түгжрэлийн зовлонг амссан. Утаа угаарын дундуур явсан. Өндөр өртөгтэй зам гүүр, дэд бүтцүүд барьсан. Ард иргэдээ бухимдал стресст оруулсан. Одоо тэд бүгд хөгжлийн энэ замаа эргэн харж, эргэцүүлэн бодож эхэлжээ. Ингээд 10-20 минутын хот хэмээх цоо шинэ үзэл санааг дэвшүүлэн тавьж байна. Монгол Улсын Засгийн Газар дэлхий нийтийн хөгжлийн цоо шинэ энэхүү хандлагыг бодлого, үйл ажиллагаандаа тусгаж, УБ хот дээр өнгөрсөн 30 жилд гаргасан алдаагаа цаашид давтахгүй байх үүднээс шинээр байгуулах бусад хотуудаа анхнаас нь хүнд ээлтэйгээр зохион байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна.
2024/12/04
1943
НИЙГЭМ
Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллана
Аймаг, сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, эрсдэлийг тодорхойлох, нөхцөл байдал хүндэрсэн үед орон нутгаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалттай танилцах зорилгоор УОК-ын Шуурхай штабын шуурхай бүлэг энэ сарын 10-17-ны өдрүүдэд орон нутагт ажиллана.Нийт 7 бүлгийн 50 гаруй алба хаагч орон нутагт ажиллах үеэрээ аймаг, сумын Онцгой комисс, Шуурхай штабын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм. Мөн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, дайчлан ажиллуулах хүн хүч, техник, тоног төхөөрөмж, хүч хэрэгслийн бэлэн байдлыг тодотгож, зудын эрсдэлийг тодорхойлон, “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодод зөвлөн туслах, хошооны гишүүдийг чадавхжуулах сургалт, мэдээллээр хангаж ажиллана. 
2024/12/10
255
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
Цаг агаар:Өнгөрсөн хоногт: Хоногийн хугацаанд Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эхээр -21…-26 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Тэрэлж голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -11…-13 градус хүйтэн байна.Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 11-нд Алтайн салбар уулсаар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 11-ээс 15-ны өдрүүдэд Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -7…-12 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна.Гал түймэр:Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Г-гийн 7х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн М-ийн эзэмшлийн 5 ханатай гэрийн доторх эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд дугуй засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 15:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Х-гийн эзэмшлийн 2х4 метрийн хэмжээтэй дугуй засварын газрын дотор хэсэг, эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 10х13 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 1 дүгээр давхрын тааз, 2 дугаар давхрын шал хэсгийн завсар дахь шилэн хөвөн шатаж байсныг ажиллаж унтраасан.Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 23:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 2х2 метрийн хэмжээтэй зоорины хаалга хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 00:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х15 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн дотор хэсэг, эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/12/10
199
НИЙГЭМ
Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-гаар тэлж, анхны дагуул хот болох Шинэ Зуунмод хотын инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн. Уг бүтээн байгуулалтын хүрээнд 128.5 км авто зам, 250 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон хоногт 20 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих юм. Ингэхдээ хэсэгчилсэн төлөвлөлтийн дагуу тендер зохион байгуулахаар төлөвлөж байгааг хотын дарга Х.Нямбаатар “UB Opportunity” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр онцоллоо.Мөн тэрбээр “1954 онд Улаанбаатар хотод 500 мянган хүн амтай байхаар төлөвлөлт хийж байсан. Тухайн үед хотын захад арьс шир боловсруулах үйлдвэрийг байгуулсан хэдий ч өдгөө хэт төвлөрлийн улмаас хотын төв хэсэгтээ байрших болсон. Иймээс арьс шир боловсруулах үйлдвэрийг Эмээлт рүү шилжүүлэхээр төлөвлөн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд зураг төслийг нь хийж байна. Ийнхүү 539 га талбайг хамрах Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийг шийдвэрлэх хүрээнд 24 МВт эрчим хүч, 106 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон хоногт 8000 шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барихаар төлөвлөж байна. Төсөл хэрэгжсэнээр жилд 7.5 сая арьс шир, 3 мянган тонн ноос, 5800 тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эд боловсруулах боломж бүрдэх юм. Мөн 5600 тогтвортой ажлын байрыг шинээр бий болгож буй" хэмээв.Танилцуулгын төгсгөлд хөрөнгө оруулагчдын зүгээс сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар тодруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.
2024/12/09
461
НИЙГЭМ
Зудын эрсдэлийн зураглал
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргаж ирлээ. Уг зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээг ашигладаг.Зуншлагын байдлын 2024 оны 8 дугаар сарын 20-ны үнэлгээгээр Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх, Баян-Өлгий, Завханы зарим сумдын нутгаар гантай болон гандуу байдалтай байв. Мөн 2024-2025 оны өвөл-хаврын бэлчээрийн даацын үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай зарим сумдаар даац олон дахин хэтэрч гарсан.Хээрийн цасны хэмжилтийн 11 дүгээр сарын 30-ны мэдээгээр уулархаг нутгаар 11-22 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна.Зудын эрсдэлийг 11 дүгээр сарын 30-ны байдлаар үнэлэхэд нийт нутгийн 30 орчим хувьд их, 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 30 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 гаруй хувьд эрсдэлгүй гарав. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутгаар нэн их болон их эрсдэлтэй, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунд зэрэг болон их эрсдэлтэй байхаар байна.Өвлийн улирлын цаашдын төлвөөр баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн болон говийн аймгуудын зарим нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас баруун болон төвийн аймгуудын нутгаар ОЖД–аас ахиу орохоор байгаа тул өвөлжилт хүндэрч болзошгүй бүс нутагт бэлэн байдлыг тасралтгүй хангаж ажиллах шаардлагатай байна.  Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнХөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс, утас-321523
2024/12/09
518
НИЙГЭМ
Хүний эрхийн хамгаалагчдыг бэлтгэх зорилготой 'Бидний эрх, бидний оролцоо' сургагч багшийн хөтөлбөр эхэллээ
Эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөр өнөөдөр (2024.12.07) Төрийн ордонд эхэллээ. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар “Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр”-ийн төслийг нийгмийн олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, санал бодлыг нь тусгах чиг үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгээс санаачлан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй уг сургалтад их, дээд сургуулийн 100 гаруй оюутан, залуус хамрагдаж байна.Сургалтыг нээж, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэболд нээж үг хэллээ.Тэрбээр, Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Энэхүү хуульдаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон. Аливаа улс орнуудын Үндсэн хууль бол тухайн төр, иргэн хоёрын хүсэл сонирхлын хамтын илэрхийлэл байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт хүний эрхийн заалтууд бий.  Монгол Улсын өнөө цагийн хөгжилд шинэ цагийн залуучуудын мэдлэг, итгэл, чин сэтгэл, хамтын ажиллагаа жинтэй хувь нэмэр оруулна. Залуучууд та бүхэн бусдын төлөө чин сэтгэлээ зориулж, хүний эрхийн төлөө тэмцэгч байхыг хүсч байна. Энэ удаагийн парламент хүн төвтэй байх эрхэм зорилгыг тодорхойлж, хуулийн тогтолцоог бүхэлд нь шинжлэн судлах ажлыг эхлүүлээд байна. Мөн 2024-2028 оны УИХ-ын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ хууль бүрт хүний эрхийг хангуулах талаарх томоохон зорилтыг дэвшүүлж байна гээд сургалтад оролцогчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, итгэл үнэмшилтэй оролцож, хүний эрхийн талаарх мэдлэгээ дээшлүүлэн бусдад нөлөөлөх чадварыг эзэмшихийг хүслээ.Түүний дараа  Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) дарга, хууль зүйн доктор, дэд профессор Д.Сүнжид үг хэллээ.Тэрбээр, жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийн Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан энэхүү сургалтыг зохион байгуулж буйг онцлоод Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүн төрөлхтний үнэт зүйлийн үзэл баримтлалын талаар танилцуулаад Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хангах талаарх хууль эрх зүйн баримт бичгүүдийн тухай талаар мэдээлэл өгөөд хүний эрхийн боловсролыг түмэнд дэлгэрүүлэхэд түүчээ болохыг сургалтад оролцогчдоос хүслээ.Мөн УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, хүний эрхийн хангах талаарх төрийн бодлогыг дэмжиж хамтран зүтгэх залуучууддаа талархал илэрхийлээд, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, профессор, доктор Д.Бумдарь сургалтаар заах хичээлүүд болон үр дүнгийн талаар танилцуулсан юм. Тухайлбал хоёр өдөр үргэлжлэх сургалтаар “Хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг өдөр тутамдаа ашиглах нь”, “Хууль дээдлэх ёс”, “Үзэл бодлоо илэрхийлэх эрх” болон “Халдашгүй, чөлөөтэй байх эрх” сэдэвт хичээлийг судлаач, мэргэжилтнүүд заана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.   
2024/12/07
286
НИЙГЭМ
Б.Мөнхбат: 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг энэ долоо хоногт зарлана
2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж шинээр барих юм. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа.-Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр 207 дугаар байрны ашиглалтыг хориглосон. Өнөөдрийн байдлаар 207 дугаар байрны асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?-Хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны ашиглалтыг хориглож, дүгнэлтийг НХШГ-ын улсын байцаагчид гаргасан. Дүгнэлтэд үндэслээд нийслэлийн Засаг даргын 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн захирамж гарсан. Уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих асуудлыг шийдвэрлэлээ.-207 дугаар байрыг буулгаж, шинээр барих ажлын явц хэрхэн үргэлжлэх вэ?-Уг барилгыг буулгахад шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргахыг Засаг даргын захирамжид дурдсан. Өнөөдрийн байдлаар Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн шинэчлэгдсэн. Энэ 7 хоногтоо багтаад Үнэлгээний хороо 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг зарлана. Худалдан авах ажиллагааны үр дүнд 207 дугаар байрыг буулгана.-Барилгыг хэзээнээс шинээр барих вэ?-2025 онд 207 дугаар байрыг шинээр барихаар төлөвлөж байна. Харин Үнэлгээний хороо 207 дугаар байрыг буулгах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг олон нийтэд мэдээлнэ.-207 дугаар байрны оршин суугчдын 91.3 хувийн саналаар барилгыг буулгаж, шинээр барихаар болсон шүү дээ. Үүнээс хойш оршин суугчдад мэдээлэл хүргэсэн үү?-207 дугаар байранд амьдарч байсан оршин суугчдын төлөөлөлтэй арванхоёрдугаар сарын 2-нд уулзаж, захирамжийг албан ёсоор танилцуулсан. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс барилгыг буулгах зардал гарна. Цаашид осолтой холбоотой гэм буруутай асуудал тогтоогдвол гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна.
2024/12/04
278
НИЙГЭМ
Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг энэ сарын 10-нд асаана
Шинэ жилийн баярыг угтан төв талбайн сүлд модыг заслаа. Уг мод нь 22 метр өндөртэй, 12 диаметр өргөнтэй юм. Мөн уг модыг 2017 оноос хойш ашиглаж байна. Энэ сарын 10-ны өдөр төв талбайн сүлд модны гэрлийг асаана.  
2024/12/04
793
НИЙГЭМ
Х.Нямбаатар: 'Тавантолгой түлш' ХХК-ийн менежментийг нийслэл хариуцна
“Тавантолгой түлш” ХХК-ийн менежмент арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэлд шилжиж байна. Тус үйлдвэрийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн хугацаанд зөвхөн 10 хувиар өссөн байтал үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдсэн байна. Үүний улмаас 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Мөн сайжруулсан нэг шуудай түлшийг 20.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 3750 төгрөгөөр зардаг. Гэсэн хэдий ч утаа буураагүй. Тиймээс сайжруулсан түлшний үйлдвэрт менежмент хийж, үр ашиггүй зарцуулалтыг танах, өмнөх үйл ажиллагаанд аудит оруулах, ажилчдыг цомхотгох, хийн түлшний хэрэглээг нэвтрүүлж, нүүрсний хэрэглээг эрчимтэй бууруулах, одоогийн сайжруулсан түлшний түгээлтийг технологиор хянах ажлуудыг хэрэгжүүлэх талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.“Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд аудитын шалгалт оруулнаИргэд сайжруулсан түлшний талаар гомдол их хэлж байгаа учраас “Тавантолгой түлш” ХХК-ийн бизнес төлөвлөгөөг дахин шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлж, өмнөх үйл ажиллагаанд аудит оруулж, дүгнэлт гаргуулна. Дүгнэлтийн дагуу ажлууд хийгдэнэ. Олон төрлийн хийн түлшний хэрэглээг нэвтрүүлнэ. Одоог хүртэл нэг шуудай түлшний бодит үнийг иргэдэд хүргэхгүй байгаа учир түлшний бодит үнийг гаргаж, удирдлагын зардлаа тана. 2025 оны зургаадугаар сарын 1-н гэхэд ажилчдын тоог 50 хувь бууруулах төлөвлөгөөг НИТХ-д танилцуул. Мөн ажлаас чөлөөлөгдөж байгаа хүмүүсийг нийслэлийн харьяа байгууллагуудад ажлын байраар хангах бодлогыг барина.Энэ онд сайжруулсан түлшний үнийг барих бодлого хэрэгжүүлнэӨнгөрсөн хугацаанд сайжруулсан түлш хэрэглэгчийн тоо 10-хан хувиар өссөн ч үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдэж байгаа асуудалд технологийн хяналт оруулна. Түгээлтийн явц дундаас нүүрсний хулгай гараад байна уу гэдгийг хянана. Улаанбаатар хот руу орж, гарч байгаа бүх постод хиймэл оюун ухааны гарцуудыг энэ ондоо захиалж оруулж ирэх шийдвэрийг гаргаад байна. Ингэснээр үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээг бууруулах шинэ төлөвлөлт хэрэгжүүлнэ. Мөн энэ онд сайжруулсан түлшний үнийг өөрчлөхгүй. Зургаадугаар сарын 1-нээс түлшний тарифыг шинэчилнэ.Агуулах, тээвэрлэлтийг борлуулагчид өөрсдөө хариуцаж, мидлингийг худалдаанд гаргана2025 оны зургаадугаар сарын 1-нээс нийслэлийн төсвөөс жил бүр 60 орчим тэрбум төгрөгийг татаас болгож агуулах, тээвэрлэлтийг борлуулалтын өртөг дээр нэмээд сайжруулсан түлш борлуулагчид өөрсдөө хариуцна. Мөн үйлдвэрийн шигшүүрүүдийг яаралтай ажилд оруул. Нийт мидлингийн 30-35 хувийг шууд савлах боломжтой. Тиймээс мидлингийг савлаж, одоо байгаа өртгөөр нэгдүгээр сараас албан ёсоор худалдаанд гаргаж эхэл.Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн алдагдлыг бууруулна. Нүүрс бол нүүрс. Нүүрс түлбэл утаа гарч, утаа агаарын бохирдлыг бий болгоно гэдэг өөрчлөгдөшгүй зүйл. Олон төрлийн яндангууд болон өсөн нэмэгдсэн тээврийн хэрэгслийн тоо утаанд голлон нөлөөлж байгааг хэдийн судалсан. Утаа шингэрсэн гэж иргэдийг хуурч болохгүй. Агаарын бохирдлыг шийдэх асуудалд бүх талаасаа хичээл зүтгэл гаргаж оролцох хэрэгтэй гэдгийг хотын дарга онцолж хэллээ.
2024/12/03
237
НИЙГЭМ
Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн тээврийн автопаркийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Энэхүү автопарк нь дулаан гарааштаа 110 автобус, гадна зогсоолдоо 150 автобус зогсоох хүчин чадалтай. Мөн авто угаалга, засварын төв, гадна засварын байгууламж, агуулах, уурын зуух, төрийн үйлчилгээний төв, удирдлагын нэгдсэн төвтэй юм.Тодруулбал,55 автобусны дулаан гараашийн барилга - 2Сэлбэг аж аж ахуйн агуулах - 1Тос газрын тосны бүтээгдэхүүний агуулах- 1Иргэдэд үйлчлэх төвийн барилга - 1Засвар үйлчилгээний төвийн барилга - 1Оношилгооны төвийн барилга - 1Шатахуун түгээх станцын түгээгчийн байр - 1Хөдөлгөөнийг удирдах төвийн барилга - 1Угаах цех, кузов засварын барилга - 1Уурын зуухны барилга - 1Харуулын байрны барилга - 1Тус бүтээн байгуулалтыг “Улз буянт пропертиз” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав. 
2024/12/03
203
НИЙГЭМ
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 5320 тонн давс, 5746 тонн бодисын нөөцтэй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх зөвлөгөөний үүрэг, даалгаврын биелэлтийг хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга 23 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82 хувьтай байлаа. Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг дүүргүүдэд хот, нийтийн аж ахуйн машин, тоног төхөөрөмжүүдийг хуваарилж, давс, бодисын нөөцлөлт бэлэн байдлыг хангах чиглэлээр хяналт, шалгалт зохион байгуулсан талаар танилцууллаа.Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 39  байгууллагаас 31 байгууллагад хяналт шалгалт хийсэн бөгөөд СХД давс, бодисын нөөцлөлтөд анхаарах шаардлагатай. Мөн давс, бодисыг зөв хадгалж буй эсэхийг шалгахад дээр дурдсан 31 байгууллагын 8 нь давс, бодисыг газраас хөндийрүүлж хадгалаагүй байсан” гэдгийг хэлж байв. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 5320 тонн давс, 5746 тонн бодисын нөөцтэй байна.Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд дараах үүрэг даалгаврын өглөө.2025 онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх төсөл, арга хэмжээний газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлыг сайтар хангахНийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд мэдээллийн ил тод байдлыг хангаж, мэдээ, мэдээллийг байгууллагын цахим хуудсанд холбогдох хууль, журмын дагуу байршуулах ажлыг тогтмолжуулах,Авто тээврийн шалган бүртгэх товчоо, маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад онцгой анхаарч, хяналт шалгалтыг тогтмол явуулах,Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журмыг сахиулах, бэлэн байдлыг хангах зэрэг үүрэг өгсөн юм.
2024/12/02
224
НИЙГЭМ
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа
НИТХ-ын ээлжит бус II хуралдаан болж, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцууллаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулааны цахилгаан станцын үндсэн сан зэрэг бусад хүчин зүйлс бүрдүүлдэг байна. Мөн Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн тайланг дүгнэж үзвэл 2020 оноос хойш гэр хороололд амьдардаг айл өрх өнөөдөр 50.2 хувиас 44 хувь болж буурлаа.Гэсэн ч агаарын бохирдлыг бүрдүүлэгч азотын давхар ислийн 28.2 хувийг гэр хороолол, 63.2 хувийг автомашинаас ялгарах утаа бүрэлдүүлж байна. Үүнээс үзвэл агаарын бохирдлын багагүй хувийг автомашинаас ялгарах утаа бүрдүүлдэг. Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэр дээрх 712.992 бүртгэлтэй автомашины 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай бөгөөд автомашин 0-5 км/цаг хурдтай явахад ялгарах хорт бодисын хэмжээ нь энгийн үеэс 2-3 дахин ихэсдэг гэдгийг танилцуулгад онцоллоо.Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино хугацаанд дараах төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Үүнд,Сэлбэ, Баянхошуу дэд төвийн 20 мянган айлын орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлт, эрчим хүч, дулааны эх үүсвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх,Гэр хорооллын айл өрхийн дулаан хангамжийг төвлөрсөн дулаан, хий, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан зэрэг бусад эх үүсвэрт үе шаттай шилжүүлэх, уурын болон усан халаалтын зуухыг бусад эх үүсвэрт холбох,Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологид шинэчлэлт хийх,Дулаалгын төслүүдэд иргэд, олон нийтийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх,Дотоод орчны бохирдлыг бууруулах,Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлын хэмжээг бууруулах,Агаар болон чанарын хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
2024/11/30
204
НИЙГЭМ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүр орчимд том оврын машин, механизм олноор байршдаг учраас хөрс бохирдож, тухайн орчимд амьдарч буй иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үүсгэж байсан. Тиймээс нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус байршилд үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдтэй тохиролцон газрыг чөлөөлж, ирэх хавраас тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ. Энэ талаар Баянгол дүүргийн менежер Ж.Баатараас тодрууллаа.Тэрбээр “Гурвалжингийн гүүрний урд хэсэгт “Тэхийн зогсоол” нэртэй том оврын машин, механизмаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн байрлаж байсан газрыг чөлөөлсөн. Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр үүрэг өгсний дагуу Баянгол дүүргийн Засаг даргын захирамж гарч, биелэлт хэрэгжиж байна. Том оврын машин, механизмаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцэж, тохиролцож тухайн орчмын иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс газрыг чөлөөлсөн. Ирэх хавраас чөлөөлсөн газарт шаардлагатай тохижилтын ажлыг хийнэ. Харин том оврын машин, механизмын түрээсийн үйлчилгээг СХД-ийн 22-ын товчооны Авто худалдааны төвийн эзэмшлийн газарт нүүлгэж байна. Харуул, хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцан ажиллах учраас нэг техникийг өдрийн 5000 төгрөгийн түрээстэй байршуулахаар тохиролцсон” гэв.Ингэснээр Улаанбаатар хотын төвийн байршилд том оврын машин механизмын түрээсийн үйлчилгээг үзүүлэхгүй, төвлөрсөн цэгээс үйлчилгээ авахаар болж байна. Цаашид Гурвалжингийн гүүр орчмын төмөр замаа дагасан байршилд том оврын техникээр ачаа зөөвөрлөдөг аж ахуйн нэгж, байгууллагын агуулахуудыг хотоос зайтай байлгахад шат дараатай арга хэмжээ авах юм.Түүнчлэн хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүдэд шилжсэнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн хэмжээнд өнгөрсөн жилтэй харьцуулахад ажиллах хүч болон техник хэрэгслийн тоо 3 дахин өссөн байна. Тодруулбал, 2023 онд тус дүүрэгт зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 4 компани үйл ажиллагаа явуулж байсан бол 2024 онд 12 компанийн 600 гаруй ажилтан, албан хаагч цас орсон үед зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
2024/11/29
271
НИЙГЭМ
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана
Энэ оны 11  дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038  тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.Тодруулбал, МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн3.7 зүйлд Жолоочид дараах зүйлийг хориглоно: Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлага хангаагүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсвэл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэж заасан байдаг.Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг.Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүрэх тооцоолол гараад буй. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/11/29
331
НИЙГЭМ
'Хүнсний хангамж, аюулгүй байдал' үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын IV удаагийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.Уулзалтаар:УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо,Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар хийсэн ажлын үр дүн,Хүнсний хангамжийн салбарын хүний нөөц, судалгаа, шинжилгээ болон сургуулийн хоол үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ,Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт,Улсын хилээр нэвтрэх хүнсний бараа, бүтээгдэхүүний хяналт,Пестицидийн хэрэглээ, тулгамдаж байгаа асуудал зэргийг хэлэлцэх юм.Уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нээж үг хэллээ. Тэр бээр, УИХ-ын 36 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа чухал гэдгийг тэмдэглэж, илүү идэвхтэй ажиллахыг хүслээ.Цаашид хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг  хөдөрмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сайжруулах, ажиллагсад давтан суралцах, мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамрагдах нөхцөл бүрдүүлэх, хүнсний тээвэр, логистик, ачаа эргэлтийн бүртгэл, удирдлагын нэгдсэн цахим сан, тогтолцоо бий болгох зэрэгт анхаарах шаардлагатайг хэллээ.Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга нарын Ерөнхий сайдтай байгуулах гэрээнд УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах асуудлыг шалгуур үзүүлэлтийн хамт жил бүр тусган,  орон нутагтаа хүнсний хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажил, үр дүнг үнэлж, хангалтгүй бол хариуцлага тооцдог байх нь зөв гэж үздэгээ хэлэв.“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, захиргааны 35 байгууллага хамтран ажиллаж, хууль, дүрэм, төсөв санхүү, хөнгөлөлттэй зээл, гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт гээд 114 төрлийн арга хэмжээ авч байна.Өнгөрсөн хоёр жилд арилжааны банкаар дамжуулан 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт 1.3 их наяд төгрөгийн зээлийг 3,100 орчим аж ахуйн нэгж, иргэнд олгосон.Нийт зээлийн 62 орчим хувийг хүнсний боловсруулах болон сав, баглаа боодол, 30 хувийг газар тариалан, найман хувийг мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгожээ.Үүний дүнд хүнсний салбарт 24 үйлдвэр шинээр ашиглалтад орж, өнгөрсөн жил хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодоос хангаж чадсан юм.Өндөгний үйлдвэрлэл 7.9 хувиар, сүүн бүтээгдэхүүнийх 3.4 хувь, хүнсний ногооных төрлөөс хамаарч 7.7-20.9 хувь, гурилан бүтээгдэхүүнийх 1.2 хувиар өсөж, импорт буурчээ.
2024/11/29
267