mmnews.mn | 2025-06-10

НИЙГЭМ

НИЙГЭМ
2025-2026 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн зарлал
2025-2026 оны хичээлийн жилийнБНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн зарлалАжлын төлөвлөгөөний дагуу БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2025-2026 оны хичээлийн жилд 220 хүнд тэтгэлэг олгоно. Үүнээс БНХАУ-д суралцаж байгаа болон үргэлжлүүлэн суралцах 151 хүн байгаа бөгөөд шинээр элсэн суралцах бакалаврын 12, магистрант, докторантын 57 буюу нийт 69 хүнд шинээр тэтгэлэг олгоно. Дараах байдлаар зохицуулагдана.Нэг. Тавигдах шаардлагаМонгол Улсын иргэн байх, эрүүл байх;Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, сурлагын дүн сайтай, 25 хүртэлх настай байх;Магистрын зэрэгт суралцах бол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 35 хүртэлх настай байх;Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 40 хүртэлх настай байх;Хүсэлт гаргагч нь хүсэлт гаргасан тухайн сургуультайгаа урьдчилан холбогдож суралцах мэргэжил болон суралцах хэлээ урьдчилж тодорхойлсон байх шаардлагатай.Өмнө нь хятад хэлээр Хятадын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн хүсэлт гаргагч нь хятад хэлний түвшин тогтоох шалгалт (HSK)-ын батламж өгөх шаардлагагүй. Харин Хятадаас олгосон эрдмийн зэргийн гэрчилгээг өргөдлийн материалд байршуулна.Хүсэлт гаргагч нь өөрийн сонгосон сургуулийн элсэлт хариуцсан хэлтэстэй холбогдон элсэлтийн урилга эсвэл элсүүлэх хүсэлтэй байгааг гэрчлэх баримт бичгийг авна. Хүсэлт гаргагч нь хамгийн багадаа сонгосон сургуулийн аль нэгний элсэлтийн урилга эсвэл элсүүлэх хүсэлтэй байгааг гэрчлэх баримт бичгийг өгөх ёстой. (Тухайлбал, элсэлтийн урьдчилсан урилга, удирдагч багшийн хүлээн зөвшөөрсөн баримт гэх мэт)Тэтгэлгээр суралцагчид Хятадын Засгийн газраас тогтоосон бүх шатны бусад тэтгэлэг, элсэлтийн байгууллагуудаас нэгэн зэрэг санхүүжилт авахыг хориглоно. Хятадын Засгийн газраас тогтоосон бүх шатны бусад тэтгэлэг, элсэлтийн байгууллагуудаас нэгэн зэрэг санхүүжилт авсан тохиолдолд Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах эрхийг цуцалж, хасна.Хоёр. БүртгэлБүртгэл 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.Хүсэлт гаргагч нь Хятадын гадаад оюутнуудын цахим хуудас http://www.campuschina.org–д бүртгүүлж, материалаа илгээх шаардлагатай. Үйл ажиллагааны тусгай зааврыг Хавсралт 1-ээс үзнэ үү.Бүрдүүлэх материал:БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах өргөдлийн маягт (хятад эсвэл англи хэл дээр бөглөнө)Гадаад паспортын эхний нүүр хуудасЖич: Хүсэлт гаргагчийн гадаад паспорт нь 2025 оны 3 дугаар сарын 1-ээс хойш хүчинтэй байх шаардлагатай. Гадаад паспортын эхний нүүр хуудасны сканердсан тод хуулбарыг ирүүлнэ. Хэрэв одоогийн паспортын хүчинтэй хугацаа нь шаардлага хангахгүй бол паспортыг заасан хугацаанд багтаан сунгуулна уу.Боловсролын зэргийн гэрчилгээ - Нотариатаар баталгаажуулсан байх. Хэрвээ хүсэлт гаргагч нь сургуульд сурч буй бол өөрийн сургуулиас олгосон урьдчилж төгсөх гэрчилгээ эсвэл сурч байгааг тодорхойлсон тодорхойлт өгөх ёстой.Дүнгийн хуулбарБүх бичиг баримтыг хятад эсвэл англи хэлээр орчуулан нотариатаар батлуулан эх хувийн хамт хавсаргах.HSK, IELTS эсвэл TOEFL-ийн шалгалтын дүнгийн хуудасХятад хэл дээр суралцах бол HSK-ийн хүчинтэй оноотой байх.Англи хэл дээр суралцах бол IELTS эсвэл TOEFL-ийн шалгалтын дүнгийн хуудсыг бүрдүүлж өгөх.Элсэлтийн материалХятад улсад суралцахаар хүсэлт гаргагч нь өргөдөл гаргасан сургуулиас олгогдох элсэлтийн материалыг бүрдүүлж өгнө. Үүнд сургуулийн олон улсын оюутан элсүүлэх хэлтсийн элсэлтийн урьдчилсан батламж, салбар сургууль болон удирдагч багшийн урилга зэрэг орно.Суралцах төлөвлөгөөБакалаврын зэргийн оюутнууд 200-аас багагүй, магистр болон докторын оюутнууд 800-аас багагүй үгтэй (хятад эсвэл англи хэлээр бичнэ) байх.Хоёр тодорхойлох захидалМагистр, докторын зэрэгт суралцах оюутнууд профессор, дэд профессороос авсан хятад эсвэл англи хэлээр бичсэн хоёр тодорхойлох захидал ирүүлнэ.Ур чадварын бүтээлУрлаг, дизайн гэх мэт мэргэжлээр суралцах хүсэлтэй хүмүүс "Бүтээл/бусад туслах материал"-аар дамжуулан ур чадварын бүтээл (зураг, хар зураг гэх мэт) байршуулна.Хүсэлт гаргагч нь 18 нас хүрээгүй бол Хятад дахь хууль ёсны асран хамгаалагчийн холбогдох хууль ёсны баримт бичгийг бүрдүүлж ирүүлэх."Гадаад иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас"-ыг бөглөн ирүүлэх.Жич: Эх хувиа өөрт хадгалах ба энэ маягтыг Хятадын Эрүүл мэнд, хорио цээрийн газраас нэгдсэн журмаар хэвлэсэн байдаг бөгөөд англи хэлээр бөглөнө). "Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас”-д заасан заалтыг чанд баримтлах шаардлагатай. “Гадаад иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас” дутуу, тухайн хүний зураг байхгүй, зурган дээр тамга дараагүй, эмч, эмнэлгийн гарын үсэг, тамга тэмдэггүй байвал хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Уг шинжилгээний хуудас нь 6 сарын хугацаанд хүчинтэй байна.Цагдаагийн тодорхойлолтӨргөдөл гаргагч нь тухайн орон нутгийн Цагдаагийн газраас олгосон гэмт хэргийн бүртгэлгүй, ял шийтгэлгүй нь үнэн болох тодорхойлолт ирүүлнэ. Хүсэлт гаргахаас өмнөх 6 сарын доторх тодорхойлт байх6Гурав. Бичгийн шалгалт, ярилцлагаБүртгүүлсэн материалуудыг шалгаж дууссаны дараа Элчин сайдын яамнаас цахим шуудангаар хүсэлт гаргагчдад шалгалтын хуваарийг мэдэгдэх болно. Шалгалтын хуваарийн мэдэгдлийг цаг тухайд нь авах үүднээс хүсэлт гаргах үедээ байнгын нээлттэй холбоо барих хэрэгслээ бөглөнө үү. Шаардлага хангаагүй материал ирүүлсэн хүмүүсийг шалгалтад оролцуулахгүй болохыг анхаарна уу.Дөрөв. Нэн тэргүүнд тавигдах элсэлтийн мэргэжлийн тухайТэтгэлэгт хамрагдах элсэгчдийн сурлагын чанарыг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд нэн шаардлагатай боловсон хүчин бэлтгэх зорилгоор бид холбогдох мэргэжлүүдийн хүсэлт гаргагчдыг харгалзан үзэж элсэхэд давуу эрх олгоно. Холбогдох мэргэжлийн жагсаалтыг Хавсралт 2-оос үзнэ үү.Хавсралтад:Өргөдөл гаргагчийн системд бүртгүүлэх заавар (Энд дарж үзнэ үү)Нэн тэргүүнд элсүүлэх мэргэжлүүдийн жагсаалт (Энд дарж үзнэ үү)Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас (Энд дарж үзнэ үү) Боловсролын яамБНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
2024/11/15
297
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
Цаг агаар:Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Агаарын температур хүйтэрч өдөртөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +1...+6 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10…-12 градус, бусад хэсгээр -6…-8 градус, өдөртөө хүйтэрч -5...-7 градус хүйтэн байна.Төлөв байдал: 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулс, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -12...-17 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -7...-12 градус, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна.Гал түймэр: Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 07:01 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 10:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход 12х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд уулан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 13:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4х2 метрийн хэмжээтэй байшингийн амбаарын дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 14:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.3 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт гэр шатаж өвөлжөө рүү орох гэж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 14:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 6 ханатай гэр, 36 м2 малын бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд гал гараад байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 17:01 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 16х8 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 18:13 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэгт яндангийн цонолт үүсэж гал гарч байсныг ажиллаж унтраасан.Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд өрөөнд гал гараад байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 02:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 64 метр.кв 3 өрөө байрны том өрөөний хэсэгт тавилга шатаж иргэд унтраасан байсныг шалгаж, утаажилтын бүсээс 35 хүн /23 том хүн, 12 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргасан.ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/11/15
278
НИЙГЭМ
Авто болон явган замыг зөвшөөрөлгүй сэтэлсэн зөрчлүүдийг шалгаж байна
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансрын тойргийн хойд талд "Грийн ресурс констракшн" ХХК цэвэр усны шугам угсралтын ажил хийхдээ хороолол доторх чулуун замыг зөвшөөрөлгүйгээр сэтэлж, хуулж авсан зөрчилд хяналт шалгалт хийлээ.Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын дагуу иргэдийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод зам, барилга, шугам угсралтын ажлыг хийхдээ авто болон явган замыг зөвшөөрөлгүйгээр сэтэлж, гэмтээж, хуулж авсан зэрэг зөрчилд газар дээрх хяналт шалгалтыг хийж байна.Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн 6 дүүрэгт 11 орчим газар авто замуудыг зөвшөөрөлгүй сэтэлсэн байна. Хуулийн дагуу холбогдох эрх бүхий байгууллагын зөвлөлийн хурлаас зам сэтлэхтэй холбоотой зөвшөөрлийг олгодог. Ингэхдээ жил бүрийн 4-10 дугаар сард хүсэлтийг авч шийдвэрлэдэг. Гэтэл тус компани нь эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авахгүйгээр автомашины чулуун замын хавтангуудыг хуулж авсан байна” гэлээ."Грийн ресурс констракшн" ХХК-ийн захирал Ц.Ганзориг “Бид ажлыг гүйцэтгэх явцад шигтгэдэг чулуун хавтангуудыг хуулж авахаас аргагүй болсон. Үүнийг ирэх 7 хоногт багтааж авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр буцааж суурилуулна. Асуудлыг хариуцаж, засварлана” гэдгээ хэлэв.Эрх бүхий байгууллагын авто зам, замын байгууламжийг зөвшөөрөлгүй сэтэлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгууль тогтоож, тухайн замыг хуучин буюу хэвийн байдалд нь оруулах хүртэл эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгаврыг өгдөг байна.
2024/11/13
226
НИЙГЭМ
Өвлийн оргил ачааллын үед цахилгаан хангамж, шугам тоноглолыг найдвартай ажиллуулах үүрэг өглөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн /2024.11.12/ боллоо. Ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өмнөх зөвлөгөөний үүрэг, даалгаврын биелэлт 82 хувьтай байгааг хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга У.Баатар танилцууллаа. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарны зам болон Их хүрээний гудамжны нүхэн гарц гэсэн 4 байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээрээс Таван шарын нүхэн гарцыг өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулсан.Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга У.Баатар “Геологийн төв лабораторийн уулзварын төмөр зам доогуур нүхэн гарцын барилга угсралтын ажлын хүрээнд D32 метр түр Ган дамнурууг төмөр зам дагуу шилжүүлэн бетон тулгуургүйгээр ажлыг гүйцэтгэсэн. Инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд ДЦС-4, Москва хорооллын чиглэлд 4.2 км урт 2ф800мм-ийн голчтой дулааны гол шугам шилжүүлэх, Ф150мм-ийн уурын шугам сүлжээ шилжүүлэх ажлуудыг тус тус хийсэн. “Хермес” төвийн төмөр замын зоорины үндсэн нүхэн гарцын барилга угсралтын ажил дууссан. 2025 оны хавраас төмөр зам доогуур байрлуулах ажлыг үргэлжлүүлнэ. Нарны зам болон Их хүрээний гудамжны нүхэн гарцыг барьснаар хөдөлгөөний ачаалал 7.3 хувиар буурах судалгаа байна. 2025 оны хавраас мөн барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх юм” гэдгийг танилцууллаа.Нийслэлд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслүүд хэрэгжиж байгаа нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болгох зохицуулалт хийснээр түгжрэлийг тодорхой хувиар бууруулах зорилготой юм. Мөн нийслэлд хэрэгжиж байгаа явган замын нөхөн сэргээлтийн ажлууд болон нийслэлийн хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар холбогдох албаныхан танилцууллаа. Тухайлбал, нийслэлийн Засаг даргаас худалдан авах ажиллагааны эрх шилжин ирсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт 94.4 хувьтай байгааг танилцуулав. Нийслэлийн дүүргүүд өвөлжилтийн бэлтгэл ажил, давс, бодисын нөөцлөлт, хот нийтийн аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллаж байгааг мөн үеэр онцоллоо.Шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.Тодруулбал, нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлэг, кабель, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг тогтмол хийж, явган замыг стандартад нийцүүлэх,Өвлийн оргил ачааллын үед цахилгаан хангамж, шугам тоноглолын найдвартай ажиллагааг хангах хүрээнд үзлэг шалгалтыг тогтмол хийж, их болон урсгал засварыг батлагдсан төлөвлөгөөт хугацаанд гүйцэтгэх,Цахилгаан хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймгийн Баянжаргалан суман дахь Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нэгдүгээр блокийн 150 мВт, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй 50мВт-ын хүчин чадалтай батарей станцыг цахилгаан эрчим хүчний системд холбох ажлыг эрчимжүүлэх,Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын гадна зам талбай, зогсоол, шатахуун түгээх станцуудын орц, гарцын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, замын тэмдэг, тэмдэглэгээ тавих, эвдрэл гэмтлийг засах ажлыг эрчимжүүлж, дуусгах,Теле камерын нэгдсэн төвийн техник, тоног төхөөрөмж, систем, программ хангамж төслийн ажлыг эрчимжүүлэх,Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх зорилгоор “Нисэхийн тойрог уулзвараас Сансарын аюулгүйн тойрог уулзвар хүртэлх авто замын дагуу тусгай замын автобус зорчих хэсгийн инженерийн дэд бүтцийн урьдчилсан судалгаа”-г боловсруулах ажлын явцыг танилцуулах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.
2024/11/13
268
НИЙГЭМ
Зайсангийн хуучин гүүрийг арваннэгдүгээр сарын 8-наас хааж, бохирын шугамыг шилжүүлнэ
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй, ашиглалтын хугацаа дуусаж, хэзээ ч нурж магадгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тиймээс уг хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барих гэж буй билээ. Үүнээс өмнө арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл Зайсангийн хуучин буюу зүүн талын гүүрний хөдөлгөөнийг хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэх юм. Энэ талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.Тэрбээр “2022 онд Зайсангийн хос гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар баруун талын шинэ гүүрний барилгын ажлыг дуусгаж хөдөлгөөнийг нээсэн. Харин зүүн талын хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барина. 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хуучин гүүрний хөдөлгөөнийг түр хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэнэ. Бохир усны шугамын холболтыг хийж дуусаад арванхоёрдугаар сарын 1-нээс хуучин гүүрний хөдөлгөөнийг нээнэ. Оргил ачаалал дууссаны дараа буюу 2025 оны нэгдүгээр сард хуучин гүүрний хөдөлгөөнийг эргүүлэн хааж, буулгаж шинээр барих ажлыг эхлүүлнэ” гэв.
2024/10/31
250
НИЙГЭМ
Сайжруулсан шахмал түлшний 88 мянган тонн нөөц бүрдүүлээд байна
Өнөөдрийн байдлаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд 80 мянга гаруй тонн, үйлдвэрийн бүсэд 7596 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлээд байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг. Ингэхдээ 29 компанийн 280 гаруй тээврийн хэрэгсэл, 600 орчим ажилтан өдөрт дунджаар гурван рейсийн давтамжтайгаар сайжруулсан түлшийг тээвэрлэж байна. Нийт 650 борлуулалтын цэг ажилладаг.2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу “Таван толгой түлш” ХХК-ийн баруун, зүүн, төвийн бүсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шинжилгээт хяналт шалгалтыг 8 удаа, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 3 удаа хийгээд байна. Хяналт шалгалтаар сайжруулсан шахмал түлш, барьцалдуулагч, мидлингээс дээж авч лабораторийн 24 дээж шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн 10 дүгнэлт гарган хүргүүлжээ. Шинжилгээгээр “Сайжруулсан хатуу түлш MNS 5679:2022 стандартын техникийн шаардлага хангасан” хэмээн гарчээ. Одоогийн байдлаар 2024 оны хагас жилийн хугацаанд 15 дээжийг шинжилгээнд өгч, дүгнүүлжээ.Нэмэлт мэдээлэл дурдахад, Таван толгой түлш” ХХК-ийн Төвийн бүсийн үйлдвэр жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Халаалтын улиралд дунджаар 2 шугам ажиллаж, 600-800 тонн түлш үйлдвэрлэж байна. Зүүн бүсийн үйлдвэр жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогийн байдлаар хоногт 3 шугам ажиллаж, нийт 2100-2300 тонн түлш үйлдвэрлэж байгаа юм.
2024/10/31
250
НИЙГЭМ
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлгийг ашиглалтад орууллаа
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 10 ортой хүүхдийн амбулаторийн эмнэлгийн барилгыг ашиглалтад орууллаа. Эмнэлгийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэх юм. Эмнэлгийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань болон бусад холбогдох албаныхан оролцлоо.Тус эмнэлэг нь нийт 582.98 ам метр талбайтай бөгөөд 41 өрөө болон өдрөөр эмчлүүлэх 10 орноос бүрдсэн зохион байгуулалттай. Мөн хүүхдийн амбулаторийн эмнэлгийг Хятад улсын Энхтайваны нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна.Хотын дарга Х.Нямбаатар “Бид “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээ болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт бусад төрлийн үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу шилжих хүрээнд хот төлөвлөлтийн цогц шийдэлтэй “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, бүтээн байгуулалтуудыг хийж эхлээд буй. Тодруулбал, өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд буюу хүмүүсийн хэлж заншсанаар Нефть орчимд хүүхдийн амбулаторийг ашиглалтад орууллаа. Мөн нефтэд мөсөн спортын ордны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Олон жилийн өмнө энэ хавь нефтийн буюу үйлдвэрийн бүс байсан. Харин одоо хэдийн хүн ам төвлөрсөн суурьшлын бүс болсон. Иймд тус орчимд нийгэм, соёл, спортын байгууламжууд барьж байгуулж байна. Энэ хэрээр нефть орчмын суурьшлын бүс дэх айл өрхүүдийн газар, өмчийн үнэлгээ өсөж байгаа. Цаашид нефть орчимд жишиг төлөвлөлт хийхээр ажиллаж байна” хэмээв.Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн захирал Ц.Олонбаяр “Сонгинохайрхан дүүрэг нийт 153 мянган хүүхэдтэй. Тэдгээрийн эрүүл мэндийн үйлчилгээг манай эмнэлэг дангаар үзүүлдэг. Мөн тус хорооны хүүхдүүд хорооноосоо хол байрлах Баянгол дүүргийн 20 дугаар хороонд очиж үзүүлдэг байсан бол одоо харьяа хороондоо эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой боллоо" гэв. 
2024/10/31
300
НИЙГЭМ
'Монгол бахархлын өдөр'-ийг тохиолдуулан Монголын түүх судлалыг дэмжих тухай зарлиг гаргана
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг бүх нийтээр ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигийн дагуу “Монгол бахархлын өдөр” арван долоодугаар жарны Модон луу жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны Бямба гарагт тохионо.Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан энэ Бямба гарагт жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, Их эзэн Чингис хааны алтан сургааль, айлдвараас сонордуулан, Төрийн тугийг цэнгүүлнэ.Мөн энэ өдөр Монголын түүх судлалыг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурах, гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Монголын түүх судлал, олон улсын монгол судлалыг дэмжих, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг эмхэтгэн хэвлүүлэх, олон нийтийн түүхийн боловсролыг дэмжих, дээшлүүлэх цогц арга хэмжээг тусгана гэдгийг Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал тэмдэглэв.Мөн өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа болж, төр, засгийн тэргүүн, төрийн өндөр албан тушаалтнууд, “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолд уригдсан хүндэт зочид, иргэд Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.Түүнчлэн “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдааныг уламжлал ёсоор зохион байгуулж, түрүүлсэн бөхөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” шилжин явах цомыг анх удаа гардуулах юм.Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Богд хааны Ордон музейд тууль хайлна.
2024/10/31
227
НИЙГЭМ
Тусгай замын автобусны UBRT болон уулзвар, гарцын нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх “20/90” төслийг 2025 онд хэрэгжүүлнэ
20 минутын хот Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан өнөөдөр болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нар оролцлоо.2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тусгай замын автобус буюу UBRT төслийн нэгдүгээр үе шат болон УБ хотын түгжрэл үүсгэдэг гол найман уулзвар гарцуудын хөдөлгөөний урсгалыг сайжруулаx зорилго бүxий “20/90” төслийн танилцуулгуудыг хорооны гишүүд хэлэлцэж дэмжлээ. UBRT төслийн эхний чиглэлийг Буянт-Ухаагаас Яармагаар дайрч, хотын төв хэсэг рүү хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн Засаг дарга X.Нямбаатар Толгойтоос Амгалан xүртэлx Энxтайвны өргөн чөлөө дагуу 17.7 км “Метро шугам-1” төслийн явц болон авто замын түгжрэлийн шалтгаан болж буй тулгамдсан асуудлуудыг яаралтай шийдвэрлэх Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг эрх зүйн орчинд зайлшгүй хийх өөрчлөлтүүдийг хуралдаанд танилцуулав. Үндэсний хороо нь 2025 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эxлэх Хот, тосгоны эрx зүйн байдлын туxай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаx, нийслэл Улаанбаатар хот, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгонуудын цаашдын хөгжлийг xүнд ээлтэй, төрийн бүx үйлчилгээг 20 минутад авдаг болоx нөxцөлийг бүрдүүлсэн, ногоон xот болгоx xэтийн зорилгод чиглэсэн томооxон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, олон салбарын оролцоо, ойлголцол, уялдааг ханган ажиллахад голлон анхаарч ажиллаж байна.Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх, энэ хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын төслүүд 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт чухал байр суурь эзэлж байгааг онцлоод өнөөдрийн xурлаар танилцуулсан төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж байна, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Үндэсний хороо гишүүд асуудал бүрийг цогцоор харж, яам болон нийслэлийн хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшлийн уялдаа, оролцоог хангаж нягт хамтарч ажиллаxыг даалгалаа.  
2024/10/29
315
НИЙГЭМ
Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгүүд индексийн урамшууллаа гардан авлаа
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн өдрийг угтан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах, хүүхэд бүрт сурч хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсийг манлайлсан “Нийслэлийн шилдэг мeнeжмeнттэй сургууль, цэцэрлэг”-ийг 7 дахь жилдээ, “Шилдэг мeнeжмeнттэй мeнтор сургууль”-ийг анхны жилдээ шалгаруулж, индексийн урамшууллыг олголоо.Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Хадбаатар, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцлоо.Шагнал гардуулах үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нээж, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн Боловсролын чанар, менежментийг сайжруулах нь” сэдвээр илтгэл танилцуулав. Нийслэл Улаанбаатар хотод 2024-2025 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 657 сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 128.580 хүүхэд суралцаж, 15.950 багш, ажилтан ажиллаж байгаа бол 318 ерөнхий боловсролын сургуульд 399.264 хүүхэд суралцаж, 25.041 багш, ажилтан ажиллаж байна.“Нийслэлийн шилдэг менежменттэй  цэцэрлэг”-ээр:1. Баянзүрх дүүргийн Г.Мандалсүрэн эрхлэгчтэй 122 дугаар цэцэрлэг2. Хан-Уул дүүргийн Б.Бямбасүрэн эрхлэгчтэй 189 дүгээр цэцэрлэг3. Баянгол дүүргийн М.Раднаашаарий эрхлэгчтэй 97 дугаар цэцэрлэг4. Хан-Уул дүүргийн Т.Бямбахорол эрхлэгчтэй 290 дүгээр цэцэрлэг5. Баянзүрх дүүргийн Д.Мөнхзаяа эрхлэгчтэй  20 дугаар цэцэрлэг6. Баянгол дүүргийн Ж.Батцэцэг эрхлэгчтэй 93 дугаар цэцэрлэг7. Хан-Уул дүүргийн Б.Батгэрэл эрхлэгчтэй 190 дүгээр  цэцэрлэг8. Хан-Уул дүүргийн Э.Батнавч эрхлэгчтэй 250 дугаар цэцэрлэг9. Чингэлтэй дүүргийн Г.Дэлэгмаа эрхлэгтэй 293 дугаар цэцэрлэг 10. Баянгол дүүргийн С.Уламбаяр эрхлэгчтэй 85 дугаар цэцэрлэг “Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль”-аар:1. Налайх дүүргийн О.Оюунтуяа захиралтай “Эрдмийн оргил” сургууль2. Сүхбаатар дүүргийн Ц.Гэрэлмаа захиралтай 25 дугаар сургууль3. Баянгол дүүргийн МУГБ Н.Лхагва захиралтай Монгени сургууль4. Сонгинохайрхан дүүргийн Ч.Хишигмаа захиралтай 65 дугаар сургууль5. Баянзүрх дүүргийн Л.Батсайхан захиралтай 132 дугаар сургууль6. Сүхбаатар дүүргийн Д.Оюунгэрэл захиралтай тусгай боловсролын 35 дугаар сургууль7. Хан-Уул дүүргийн Р.Өлзийхишиг  захиралтай 34 дугаар сургууль8. Сонгинохайрхан дүүргийн М.Туулсайхан захиралтай 12 дугаар сургууль9. Баянзүрх дүүргийн А.Гантулга захиралтай 84 дүгээр сургууль10. Баянгол дүүргийн Т.Баасанцэцэг захиралтай 141 дүгээр сургууль“Шилдэг менежменттэй ментор цэцэрлэг”-ээр:1. Баянзүрх дүүргийн С.Ариунбаяр эрхлэгчтэй 146 дугаар цэцэрлэг2. Багахангай дүүргийн С.Отгонтуяа эрхлэгчтэй 207 дугаар цэцэрлэг3. Хан-Уул  дүүргийн В.Дэлгэрмаа эрхлэгчтэй 121 дүгээр цэцэрлэг Шилдэг менежменттэй ментор цэцэрлэг сургууль”-аар:1. Чингэлтэй дүүргийн Ш.Оюунсүрэн захиралтай 23 дугаар сургууль2. Сонгинохайрхан дүүргийн МУГБ Г.Цагаанцоож захиралтай Ирээдүй сургууль3. Хан-Уул дүүргийн МУГБ С.Эрдэнэбат захиралтай 63 дугаар сургууль 4. Баянгол дүүргийн Ч.Отгондаваа захиралтай 38 дугаар сургууль 5. Баянзүрх дүүргийн Ч.Ганбилэг захиралтай 55 дугаар сургууль6. Баянзүрх дүүргийн Н.Энхбат захиралтай 33 дугаар сургууль 7. Баянгол дүүргийн О.Мөнхзаяа захиралтай Сэтгэмж сургууль 8. Налайх дүүргийн Д.Цэрэндолгор захиралтай 109 дүгээр сургууль 9. Баянзүрх дүүргийн Б.Эрдэнэчимэг захиралтай 48 дугаар сургууль10. Сүхбаатар дүүргийн Б.Хишигбаяр захиралтай 11 дүгээр сургууль"Багш гэр бүл"-ээр:   1. Багануур дүүргийн 193 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Ё.Батбаяр, тус цэцэрлэгийн бүлгийн багш Ц.Онцбаяр2. Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Э.Ганболор, тус сургуулийн химийн багш Д.Цэрэндолгор3. Баянзүрх дүүргийн Тэмүүжин өрлөг сургуулийн математикийн багш С.Нармандах, 53 дугаар сургуулийн багш Б.Сайнзаяа 4. Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн биеийн тамирын багш Б.Хорол, 38 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Д.Мядагмаа5. Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн захирал Д.Болд, тус сургуулийн хими, биологийн багш Н.Чимгээ6. Хан-Уул дүүргийн 34 сургуулийн биеийн тамирын багш Г.Билгүүн, тус сургуулийн зураг зүй технологийн багш Ц.Бямбацэрэн7. Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн биеийн тамирын багш Ж.Нямбат, тус сургуулийн газарзүйн багш Г.Даваасүрэн
2024/10/29
441
НИЙГЭМ
'Нийслэл Улаанбаатар хотын хот байгуулалтын хөгжлийн төлөвлөлтийн асуудалд' эрдэм шинжилгээний хурал боллоо
Нийслэлийн Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ-ын 60 жилийн ойн хүрээнд хот байгуулалтын чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачдын дунд “Нийслэл Улаанбаатар хотын хот байгуулалтын хөгжлийн төлөвлөлтийн асуудалд” сэдэвт онол, практикийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурлын эхний шатанд 30 гаруй илтгэл ирснээс өнөөр 10 илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Энэ үеэр Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын Ерөнхий менежер Л.Эрдэнэбат “Манай байгууллага нь бүс нутаг, хот, тосгоны төлөвлөлт, хот байгуулалтын чиглэлээр байнгын судалгаа хийх чиг үүргийнхээ хүрээнд хот байгуулалтын өнөөгийн төлөв, чиг хандлага олон улсын болон манай улсын хэмжээнд ямар түвшинд байгааг уг эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлэхийг зорьсон. Цаашид уралдаанд ирүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэл болгон олны хүртээл болгохын сацуу оновчтой санал, дүгнэлтийг бодлогын түвшинд тусгахаар зорьж байна” гэв. “Престиж инженеринг” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ш.Ганзориг “Миний хувьд уг хуралд хот төлөвлөлттэй холбоотойгоор үерийн хамгаалалтын байгууламжийн хөгжлийг дөрвөн үе шатад хуваан авч үзэх нь зүйтэй гэдэг саналыг дэвшүүлсэн. Тодруулбал, 1966 он хүртэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үерийн хамгаалалтын байгууламжийн талаар тусгаж өгч байгаагүй талаар нэгдүгээр үе шатанд дурдсан. Харин хоёрдугаар үе шатанд 1966 оны үерийн дараа хот төлөвлөлтөд Туул, Сэлбэ голын үерийн хамгаалалтын байгууламжийн төлөвлөгөөг боловсруулж, 1990 он хүртэл хэрэгжүүлсэн талаар авч үзсэн. Гуравдугаар үе шатанд 1990-2023 он хүртэлх цаг хугацааг тодотгон, шинэ суурьшлын бүс бий болсноор үерийн хамгаалалтын байгууламжийг үгүй хийж, Улаанбаатар хотыг эрсдэлтэй байдалд оруулсан талаар тусгасан. Эцэст нь 2023 оноос хойш “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үерийн хамгаалалтын байгууламжийг хамгаалах, бусад инженерийн байгууламжтай холбох санал, шийдэл үр дүнтэй хэрэгжиж буй талаар гаргаж ирсэн юм” гэлээ. Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн Архитектурын салбарын ахлах багш  Н.Нарантуяа “Би “Улаанбаатар хотын гоо зүйн үзүүлэлт судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Орон зайн уран сайхны шийдэл нь хот төлөвлөлтөд чухал ач холбогдолтой зүйл хэдий ч манай улсад орхигдсон сэдвүүдийн нэг байдаг тул уг сэдвээр судалгаа хийсэн. Цаашид хот төлөвлөлтийн чиглэлийн судлаачид энэ төрлийн судалгааг хөндөх, иргэдэд мэдлэг, мэдээлэл, ойлголтыг өгч, бодлого төлөвлөлтөд тусгах, улсын комиссоос барилга, байгууламжийг хүлээн авахдаа гоо зүйн үзүүлэлтийг харгалзаж үзэх хэрэгтэй гэдэг саналыг дэвшүүлсэн” хэмээв.
2024/10/29
312
НИЙГЭМ
Өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өвөлжилтийн бэлтгэлийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү танилцууллаа. Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 654 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, улс, нийслэлийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 18 байршилд нийт 24 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж өнгөрсөн тавдугаар сарын 15-наас барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Барилга угсралтын ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Нийслэлийн хэмжээнд хүчдэлийн уналттай, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй 13715 айл, өрх байгаагаас 8840 айл өрхийг эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтгүй болгох ажлыг амжилттай хэрэгжүүлж буй. Түүнчлэн нийслэлийн 6 дүүрэгт ачаа, хүн зөөврийн 52 ширхэг лифтийг шинэчилжээ.
2024/10/29
310
НИЙГЭМ
Өнгөрсөн долоо хоногт 89 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.10.21-27/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалсан.Нийт дуудлагын  66 нь гал түймэр,  20  нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай, нэг нь ус цаг уурын гаралтай, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/10/28
305
НИЙГЭМ
'Ирээдүйн хотын иргэд' төслөөр 240 сурагч төрийн байгууллагуудтай танилцаад байна
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үнэлсэн судалгааг хийжээ. Судалгаагаар сурагчдын 76 хувь нь урлагийн үзлэг, 58.1 хувь нь секц дугуйлан, олимпиад, 64 хувь нь спортын уралдаан, тэмцээнд оролцдог гэж хариулсан бөгөөд 81.1 хувь нь хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмждэг, бидэнд хэрэгцээтэй хэмээн хариулжээ. Тиймээс нийслэлийн Засаг даргын санаачилгаар сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Ирээдүйн хотын иргэд” төслийг аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 3 сургуулийн 240 сурагчийг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулжээ.Тухайлбал, нийслэлийн Ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн 80 сурагч Улаанбаатар хотын зарим байгууллагатай танилцах аялалд оролцоод байна. Сурагчид нийслэлийн Бизнес, инновацын хөгжлийн газрын харьяа HUB төв, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус, дулаан дамжуулах 43 дугаар төвийн үйл ажиллагаатай танилцжээ.НБГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Г.Мөнхбилэг “Уг төсөлд НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Жишиг сургууль” төслийн хүрээн дэх 8 сургуулийн 5000 орчим хүүхдийг хамруулж байна. Ингэхдээ Улаанбаатар хотын нутгийн захиргааны болон үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудын үйл ажиллагаатай сурагчдыг танилцуулж, аялуулах, төр нийгмийн зүтгэлтэн, олон нийтэд нөлөөлөгч хүмүүстэй хийх уулзалт, хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулна. Үр дүнд нь сурагчдад хотын соёлыг төлөвшүүлж, байгаль экологийн боловсрол болон мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой” гэлээ.Төслийн нэгдүгээр үе шат арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бол 2025 оны 3-4 дүгээр сард хоёрдугаар үе шат болох юм.Мөн ирэх даваа гарагаас эхлэх бие даалтын долоо хоногоороо сурагчид Улаанбаатар хотын музей болон бусад музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.
2024/10/25
253
НИЙГЭМ
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ЖАЙКА-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-аас судалгаа явуулахыг даалгасан Японы нүүрсэн хилийн байгууллагын зөвлөх багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, судалгаа болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.Уулзалтын эхэнд ЖАЙКА-ийн төлөөлөгчид Улаанбаатар хотын эрчим хүч, хүлэмжийн хий, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр тууштай судалгаа явуулж буй бөгөөд судалгааг 2025 оны хоёрдугаар сард дуусгаж, хэрэгжүүлэх үе шат руу шилжүүлэхээ илэрхийлэв.Улс орны тогтвортой хөгжлийн зорилгыг хангах гол хүчин зүйлийн нэг болох байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг нэвтрүүлэх ажилд хувь нэмэр оруулах чиглэлээр хамтран ажиллаж буй төлөөлөгч нарт нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин талархал илэрхийлж, дээрх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаасаа танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрүүд үр дүнтэй хэрэгжиж байгаа болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрчим хүчний бусад олон төрөлт эх үүсвэрүүдийг турших зэргээр ажлууд хийгдэж байгаа” гэдгийг онцоллоо.Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн тоонд ордог. Тиймээс эрчим хүч, агаарын бохирдлыг шийдэх асуудлыг нэн тэргүүн зорилтын нэгээр авч үзэж байна. Төвлөрсөн дулаанд холбогдоогүй гэр хорооллын оршин суугчид өвлийн улиралд 24 цагийн турш сайжруулсан шахмал түлш түлдэг. Гэр хорооллын 200 мянга орчим өрх нүүрсэн суурьтай түлшээр халаалтын хэрэгцээгээ хангаж байгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол хүчин зүйлийг үүсгэдэг бөгөөд иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй тул асуудлыг шийдвэрлэхээр ЖАЙКА зэрэг олон улсын байгууллагатай Улаанбаатар хотын зүгээс хамтран ажиллаж байгаа билээ.
2024/10/25
269