mmnews.mn | 2024-10-19

НИЙГЭМ

НИЙГЭМ
Автозамын даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг 30 хоногийн хугацаанд зогсооно
Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, түүний ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг. Тиймээс 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр 20-ны өдөр хүртэл автотээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн ЗАДРАХ БОЛОМЖГҮЙ АЧАА тээвэрлэлтийг зогсоож байна.  Дээрх хугацаанд стандарт шаардлага зөрчсөнөөс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө хариуцах бөгөөд авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Ц.Эрдэнэ-Очир өчигдөр хийсэн мэдээлэлдээ хэллээ. Монгол Улсын Засгийн газраас олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг тогтоосон байдаг. Иймд дээрх хугацаанд стандартын хэрэгжилтийг хангуулах, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн тээвэрлэлт хийж буй эсэхийг шалган тогтоох, зөрчлийг арилгуулах, авто зам, замын байгууламжийг хамгаалах зорилгоор нийт улсын чанартай авто замын дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтыг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Тээврийн цагдаагийн алба хамтран зохион байгуулна.
2024/03/15
395
НИЙГЭМ
Байгальд ээлтэй сургууль, цэцэрлэг шалгаруулах болзолт уралдаан зарлалаа
Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Байгальд ээлтэй сургууль, цэцэрлэг” болзолт уралдааныг зарлалаа. Тус уралдаанаар нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хамт олны бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, төлөвшүүлэх, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд зорьж байна.Шалгуур:Сургалтын байгууллага экологийн боловсрол олгож буй байдал;Дэлхийн усны өдрийг "Ус ба Энх тайван" уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн байх;Усны газраас зарласан "Хөх тууз” аяныг дэмжиж ажиллах;Олон улсын ойн өдрийг "Ой ба Инновац" уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн байх;Мод тарьж ургуулах, арчлах, туршилт танин мэдэхүйн сургалт зохион байгуулж, үр дүнд хүрсэн байх;Анги танхим, өрөө тасалгааны дотоодын агаарын чанарыг сайжруулах зорилгоор ногоон орчныг бий болгох олон нийтийн бүтээлч ажлыг хийсэн байх.Хамрах хүрээ: Нийслэлийн есөн дүүргийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудҮргэлжлэх хугацаа: 2024 оны гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 11 хүртэл /Шалгуур үзүүлэлт хангасан материалыг Нийслэлийн Боловсролын газарт дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хүртэл хүлээн авна/Холбоо барих: Нийслэлийн Байгаль орчны газар 11-323780, Нийслэлийн Боловсролын газар 7011-3039НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
2024/03/15
295
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ
Цаг агаар: Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Хөвсгөл аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -10...-15 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.Улаанбаатар хотод: Үүлшинэ, оройдоо нойтон цас орно, салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 10 м/с. 0...+2 градус дулаан байна.Гал түймэр: Объектын түймэр:- Өмнөговь аймаг, Ноён сум. Сайран багийн “Хүнхэр хатавч” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 202 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ хот хоорондын зорчигч тээврийн автобусны хөдөлгүүр 11:50 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Гурвантэс сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Киа Гранбөрд” загварын автобусны хөдөлгүүр шатсан тухай мэдээллийг тус автобусны жолооч У мөн өдрийн 17:13 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  - Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 20 дугаар хорооны “Сэлх”-ийн 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км зам туулан 11:38 цагт очиход иргэн М-ын 6х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.  - Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 39 дүгээр хорооны “Икс-Апертмэнт-2” хотхонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 12:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 12:57 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.- Дорноговь аймаг, Сайншанд сум. Зүүнбаян багийн “Наймаа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 80 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 28 км зам туулан 14:55 цагт очиход малчин Ц-ын 3х4 метрийн хэмжээтэй өвөлжөө, бууц шатаж байсныг 1 цаг 39 минут ажиллаж унтраасан.  - Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 6 дугаар багийн  118 дугаар байр 5 давхар орон сууцны барилгын гадна дулаалгын хөөсөнцар шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 16:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 16:13 цагт очиж 52 минут ажиллаж унтраасан. - Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хорооны “Уяачид”-ын 1 дүгээр гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 16:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 65 дугаар анги, Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн алба хаагчид 15 км зам туулан 16:46 цагт очиход иргэн Ц-ийн 23.5 тонн өвс шатаж байсныг 5 цаг ажиллаж тус тус унтраасан.- Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Оюут багийн “Хавцгайт” хорооллын 3 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 17:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 17:36 цагт очиход иргэн Ж-ийн хашаанд хураалттай байсан 2 тонн өвс шатаж байсныг 44 минут ажиллаж унтраасан.- Дорнод аймаг, Баянтүмэн сум. 1 дүгээр багийн “Энх хороолол”-ын 8 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 18:28 цагт /18:30 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 12 км зам туулан 18:40 цагт очиход Н-ны 25 тонн өвс шатаж байсныг 5 цаг 48 минут ажиллаж унтраасан.
2024/03/15
335
НИЙГЭМ
Арьс ширний 55,6 хувийг гүн боловсруулж, экспортод гаргах боломжийг бүрдүүлэв
Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах замаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, стратегийн чухал ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, "Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ундармаа нартай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ. Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлж, тус үйлдвэрүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа байршлын хөрсний бохирдлыг цэвэрлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх боломжтой. Мөн арьс ширний 55.6 хувийг гүн боловсруулж, экспортод гаргах боломж бүрдэнэ. Ийнхүү хотын хүн амын хэт төвлөрөл, дэд бүтэц, байгаль орчны бохирдол зэрэг олон асуудлыг шийдэхээр тус санамж бичгийг байгуулав.Тээвэр логистикийн үйлчилгээг хотын захад төвлөрүүлснээр замын хөдөлгөөний ачаалал буурнаТээвэр, логистикийн төвийг хотын баруун, зүүн хэсэгт төвлөрүүлэх бодлогын хүрээнд нийслэл дэх тээвэр зуучийн терминалуудыг нэгдсэн байдлаар хотын төвөөс гаргахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслийг “Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа.Монгол Улсад ирж буй нийт ачаа тээврийн 90 орчим хувь нь Замын-Үүдийн боомтоор дамжин Улаанбаатар хотод ирдэг. Эдгээр ачаа нь тээвэр зууч, логистикийн үйлчилгээ эрхэлдэг 500 гаруй аж ахуйн нэгж, 11 терминал, 362 салбар төмөр замуудаар дамжин есөн дүүрэг, 21 аймаг руу түгээгддэг байна. Тээвэр логистикийн үйлчилгээг хотын захад төвлөрүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах боломжтойгоос гадна ачаа тээврийн зардал буурч, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.
2024/03/15
364
НИЙГЭМ
Дэд төвүүдийг орон сууцжуулахдаа цогцоор нь төлөвлөж жишиг болгоно
Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын хүрээнд “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, НИТХ-ын төлөөлөгч, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Л.Баярсайхан, “Тэсо” группийн гүйцэтгэх захирал С.Болор нар панелистаар оролцсон юм.Нийслэлийн суурьшлын бүсийн 58.2 хувийг гэр хорооллын бүс эзэлдэг. Улаанбаатар хотын 1.7 сая орчим хүн амын 841 мянга нь орон сууц, 797 мянга нь гэр хороололд амьдарч байна. Замын хөдөлгөөний түгжрэл, төвлөрөл, агаар, орчны бохирдол зэрэг нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгохоор ажиллаж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотод зургаан дэд төв байгуулж байгаа бөгөөд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн ажил бүрэн дууссан.Хэлэлцүүлэгт оролцогчид дэд төвийн бүтээн байгуулалт, орон сууцжуулах бодлогын талаар дараах саналыг хэллээ.Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:-Дэд төвүүдийг орон сууцжуулахдаа 40 хувь нь ногоон байгууламж, 60 хувь нь барилгажих талбай байх бодлогыг хэрэгжүүлнэ. Ингэхдээ нам давхрын орон сууц барина. Мөн сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүд, төрийн байгууллагуудыг цогцоор нь төлөвлөж, нэгдсэн тогтолцоонд оруулан, жишиг дэд төв болгох юм. Дэд төвийг бүтээн байгуулахдаа хувийн хэвшил, иргэн хоёрыг холбож орхилгүйгээр төр оролцоотой байхаар ажиллаж байна. Тухайлбал, орон сууцжуулах ажлыг санхүүжүүлэхээр нийслэл олон улсын бонд гаргахаар болсон. Энэ бүтээн байгуулалтыг жишиг болгон хийгээд бусад дэд төвийн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх юм. Түүнээс гадна зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах бодлогод хамруулахын тулд ипотекийн зээлийн нөхцөлийг уян хатан болгох зайлшгүй шаардлага байна.НИТХ-ын төлөөлөгч, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:-Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтөд гарсан алдаа нь хувийн хэвшилд даатгаад орхих, хэрэгжилтийг хянахгүй байх, дэд бүтэцгүй газарт дахин төлөвлөлтийн байршил заагаад түүнийхээ араас дэд бүтцээ шийдвэрлэх зэрэг асуудал байсан. Тиймээс уг алдааг засах, давтахгүй байх зорилгоор гэр хорооллыг орон сууцжуулахдаа дэд төвүүдийг түшиглэж байна. Эдийн засаг, хүн амын нягтрал багатай бүсэд эдийн засгийн эргэлтийг бий болгон, төвлөрлийг сааруулах юм. Орон сууц барих газрыг чөлөөлөхдөө иргэдийн амьдрах орчин нөхцөлийг дордуулахгүй байхад голчлон анхаарч байна. Хууль, эрх зүйн орчин ч бүрдсэн.НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат:-Бүсчилсэн хөгжлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай хийх нь зөв. Гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхдээ иргэдийн эдийн засаг, санхүүгийн чадамж буюу амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд мөн анхаарах хэрэгтэй. Иргэдийн суурь асуудлыг шийдвэрлэж байж бусад асуудал шийдэгдэнэ. Хотыг тэлэхдээ нийслэл бодлого, төлөвлөлтөө гаргаад, гүйцэтгэлийг хувийн хэвшлээр хийлгэх нь зүйтэй.Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач:-Дэд төв, орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхдээ эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн байгууламжаас гадна ажлын байрыг бий болгоход анхаарах хэрэгтэй. Тухайн бүсэд ажлын байрыг бий болгосноор замын хөдөлгөөний түгжрэл буурна. Мөн худалдаа үйлчилгээний төвүүдийг байгуулах зэргээр цогцоор нь төлөвлөх шаардлагатай. Орон сууцжуулах бодлого бол хотыг зөв төлөвлөх боломж.Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Л.Баярсайхан:-Гэр хорооллын бүс дэх иргэн, өрх бүрийн орлого, амьжиргааны түвшин адилгүй. Хашаандаа сайхан амьдаръя гэж байгаа айлууд санхүүгийн тодорхой чадамжтай байдаг. Гэтэл амьжиргааны түвшин доогуур, орлого багатай иргэд орон сууцанд тухтай амьдармаар байдаг ч ипотекийн зээлийн нөхцөл, шаардлагад хүрдэггүй. Манай хороодын иргэдийн зүгээс хөнгөлөлттэй зээлийн шаардлага, шалгуурын талаар их асуудаг. Тиймээс ипотекийн зээлийн нөхцөлийг уян хатан болгох хэрэгтэй.“Тэсо” группийн гүйцэтгэх захирал С.Болор:-Хувийн хэвшил аливаа бизнесийг хийхдээ урт хугацаанд хэрэгжиж, оролцогч тал бүр ашигтай байхад анхаардаг. Хамгийн чухал нь суурь судалгаа, олон улсын сайн жишиг. Барилга, бүтээн байгуулалтын ажил хийчхээд араас нь өөрчилж болдог зүйл биш учраас төлөвлөлтийн шатанд сайтар анхаарах хэрэгтэй. Төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулахын тулд логистик, дэд бүтцийг эхний ээлжид шийдэх ёстой. Нийтийн хэрэгцээ, иргэдийн асуудлыг шийдэхэд нэгдсэн, цогц төлөвлөлт хамгийн чухал нь юм.
2024/03/15
386
НИЙГЭМ
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөлтэй хамтран ажилласнаар томоохон төслүүдийг эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ
Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энвишн Энержи Интернэшнл Трэйдинг Лимитэд” компанийн Эрчим хүчний шилжилт хариуцсан ерөнхий захирал Жан Юан, “Бодь Интернэшил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.Тодруулбал, “Бодь Интернэшил” ХХК-тай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Харин “Энвишн Энержи Интернэшнл Трэйдинг Лимитэд” компанитай эрчим хүчний шилжилтийн шийдлүүдийг нэвтрүүлэх төсөл, санаачилгыг дэмжих, эрчим хүчний хуримтлал, менежментийн шийдлүүдийн судалгаа, боловсруулалт хийх, салхи, нарны эрчим хүчний шийдлүүдийг хөгжүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг цэвэр дүнгээр тэглэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой юм.Төвийн бүсийн эрчим хүчний тав дахь эх үүсвэр болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг “Бодь групп”-ын охин компани болох “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК хэрэгжүүлж байгаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 МВт-ын блок 2024 оны аравдугаар сард, хоёр дахь 150 МВт-ын блок 2025 оны аравдугаар сард ашиглалтад орно. Тус цахилгаан станц бүрэн ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай, бие даасан байдлыг  сайжруулж,  цахилгааны хязгаарлалтыг арилгах, импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр шинээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эрчим хүчээр хангах боломжтой болно.Харин “Энвишн Энержи Интернэшнл Трэйдинг Лимитэд” ХХК нь салхины эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд 2023 оны аравдугаар сарын байдлаар дэлхий даяар нийт 57 ГВт хүчин чадалтай ухаалаг салхин цахилгаан станцуудыг суурилуулсан байна.Түүнчлэн Энэтхэг, Төв Ази, Зүүн Өмнөд Ази, Саудын Арабын зах зээлд салхин турбин нийлүүлэлтээр тэргүүлж буй компани юм.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Бид нэн түрүүнд дэд бүтэц, тэр дундаа эрчим хүч, дулаан хангамжийн асуудлаа авч хэлэлцэх ёстой. Тийм ч учраас төр, хувийн түншлэлийн хүрээнд БНХАУ-ын салбартаа тэргүүлэх компани болон дотоодын томоохон аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, эрчим хүчний найдвартай хэрэглээгээ хангах боломжийг бүрдүүлэхээр боллоо. Цаашид мөн дулаан хангамжийн дэд бүтцээ сайжруулах чиглэлээр одоо байгаа станцуудын өргөтгөлийн ажлыг хийх болно” гэв.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/03/15
297
НИЙГЭМ
Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулганыг 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.Үндэсний II чуулганаар эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг асуудлыг хөндөж, “Эрэгтэйчүүдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Эрүүл монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эр хүний үнэт зүйл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний анхдугаар чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан юм.
2024/03/14
213
НИЙГЭМ
Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд тарифын бодлогыг өөрчлөх хэрэгтэй
"Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын нэгдүгээр хуралдаан “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж” сэдвээр боллоо. Тус нэгдсэн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа, ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Эрчим хүчний төслийн зөвлөх Найто Такеши, “Юрика” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон, “Ирээдүйн эрчим хүч - Монголын устөрөгчийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомбо нар панелистаар оролцсон юм.Өнөөдрийн байдлаар дулааны II, III, IV станц, Амгалан дулааны станц Улаанбаатар хотын 13.5 мянга гаруй барилга байгууламжийг эрчим хүчээр хангаж байна. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 221-244 МВт-н хэрэглээ бүхий 300 орчим барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, эрчим хүчний хэрэглээ 7-8 хувиар тогтмол өсөж буй. Түүнчлэн цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан болон үерийн далан шугам хоолойны 24-67 хувь нь ашиглалтын хугацаа дууссан. 2030 он гэхэд нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 3328 МВт-д хүрэх тооцоолол гарсан бөгөөд 1848 МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орох аж. Тиймээс Улаанбаатар хот инженерийн дэд бүтцээ сайжруулахгүйгээр хөгжих боломжгүй байдалд хүрээд байгаа юм.Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, шийдлийн талаар оролцогчид дараах байр суурийг илэрхийлж байлаа.Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай:-Энэ өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний оргил ачаалал 1058 МВт-д хүрсэн. Өөрөөр хэлбэл, 2018 оны төвийн бүсийн эрчим хүчний системийн ачаалалтай адил байгаа юм. Ирэх өвлийн хувьд БНХАУ-аас импортолж буй цахилгаан эрчим хүчийг 70-80 МВт-аар нэмэгдүүлэхээр бэлтгэл хангаж байна. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт ашиглалтад орсноор ирэх өвлийн ачааллыг давна. Эрчим хүчний тарифын асуудлаас шалтгаалж энэ салбарт либералчлал хийхэд хүндрэлтэй байна.Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг: -Өнгөрсөн 2023 онд давтагдсан тоогоор хоёр сая хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарласан. Үүний цаана маш их хэмжээний эдийн засаг болон ажлын бүтээмж алдагдаж байгаа. Тиймээс Эрчим хүчний яам, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран уг асуудлыг цогцоор нь шийдэх ёстой. Мөн эрчим хүчний салбарын үнэ тарифын бодлогыг өөрчлөх цаг нь болсон. Өнөөдөр 1 КВт эрчим хүчийг 4-5 центээр ашиглаж байна. Гэтэл 1 КВт эрчим хүчийг 7-8 центээр үйлдвэрлэдэг. Энэ үнийн зөрүүнээс үүдэн эрчим хүчний нэмэлт эх үүсвэрийг бий болгох боломж хумигдаж байна. Мөн тарифын энэ хатуу бодлогоос шалтгаалж тус салбарт хийх хөрөнгө оруулалтыг чөдөрлөж байгаа юм. Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд үнэ тарифын бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж Улаанбаатар хотын эрчим хүч, дэд бүтцийн хөгжилд ахиц гарна.“Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа:-Манай компани Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн судалгааг 2011 оноос эхлүүлсэн. Ийнхүү 2022 оны долоодугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Нийт 600 МВт-н хүчин чадалтай станц барих, дөрвөн үе шаттайгаар хэрэгжих төсөл бөгөөд хүрэн нүүрсний ордод суурилж, усны эх үүсвэртэйгээ ойрхон байгуулж байгаа. Мөн Улаанбаатар хоттой ойр буюу 120 км-ийн зайтай хэрэгжиж буй төсөл юм. Эхний 150 МВт-н барилга угсралт 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны аравдугаар сард албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Монгол Улс шиг дэд бүтэц, аж үйлдвэржилт хөгжих шаардлагатай улсад эрчим хүчний эх үүсвэр хямд, найдвартай, бие даасан, тогтвортой байх шаардлагатай.“Юрика” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон:-Бүсчилсэн хөгжлийн форумаар эрчим хүчний салбарыг онцолж байгаа нь маш зөв. Асуудлуудыг сууриар нь ярилцах хэрэгтэй. Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглэгчдийг бүсчлэлээр нь ангилж байж тарифын зөв тогтолцоог боловсруулна. Тиймээс эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээний ялгаа, төрлийг зөв танин, ангилж чадвал тарифын тогтолцоо ч органикаар тодорхойлогдоно.“Ирээдүйн эрчим хүч Монголын устөрөгчийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомбо:-Миний хувьд эрчим хүчний салбарт үүсээд буй бэрхшээлүүдийг шийдэх чиглэлээр  судалгааны ажил хийдэг. Өнөө үед дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэл рүү анхаарч байгаа. Өнгөрсөн арванхоёрдугаар сард ашиглалтад орсон батарейн станц дэлхийд 4-5 л байгаа. Энэ станцыг 80 МВт-р хязгаарлаж болохгүй. Харин 800-1000 МВт-н батарейн станцын хүчин чадлыг бий болгох шаардлагатай.Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Эрчим хүчний төслийн зөвлөх Найто Такеши:-Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийн асуудалд манай төслийн зүгээс дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаа. IV цахилгаан станцын тоног төхөөрөмжүүд хуучирч, 30-аас дээш жилийн насжилттай болсон. Нүүрсний эрчим хүч үйлдвэрлэгч цахилгаан станц харьцангуй тогтвортой ажиллагаатай байдаг бол сэргээгдэх эрчим хүч нь байгалийн нөхцөл байдлаас хамааралтай байдаг. Сэргээгдэхээр үйлдвэрлэсэн эрчим хүчийг хадгалж, ашиглахад батарейн систем үр дүнтэй гэв.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/03/14
272
НИЙГЭМ
Х.Эрдэнэбилэг: Зарим иргэд суурьшлын бүс рүү удаа дараа мал оруулж байна
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам батлагдсан. Уг журмын хэрэгжилтийг хангахаар гуравдугаар сарын 9, 10-ны өдөр хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Ийнхүү хоёр өдрийн турш Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байсан 3051 малыг илрүүлэн хашаалж, эздэд нь хүлээлгэн өгсөн. Уг арга хэмжээний дүнд хориглосон бүс малгүй болж, иргэд малаа хориглосон бүс рүү дахин оруулахгүй байгаа хэдий ч зарим иргэд малаа удаа дараа оруулан, журам зөрчиж байна.Тодруулбал, Баянзүрх дүүргийн иргэн Дашпунцагийн Баярсайханы эзэмшлийн 305, Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Баяраагийн 172, Б.Төмөрчөдөрийн 120, Б.Дондогдоржийн 300, Д.Жанчивын 200, Чингэлтэй дүүргийн иргэн Д.Пропуск, Ш.Хүдэрчулуун нарын нийт 120 адуу удаа дараа мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд бэлчиж байгаа юм.Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг “Дээрх иргэд олон тооны адууг хориглосон бүс рүү удаа дараа оруулж байгаа тул цагдаагийн байгууллагын зүгээс арга хэмжээ аван ажиллаж байгаа. Арга хэмжээ авч байгаа хэдий ч уг үйлдлээ дахин дахин давтаж байна. Олон тооны мал суурьшлын бүсэд бэлчсэнээр хотын иргэдэд эрсдэл, хүндрэл учруулж байгаа. Иймд мал бүхий иргэд өөрсдийн үүрэг, хариуцлагаа ухамсарлан, хууль, журмаа сахин биелүүлж, хориглосон бүс рүү мал оруулахгүй байхад анхаарна уу” гэв.Суурьшлын бүсэд мал орж ирснээр зам тээврийн осол гарах, ногоон байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг бохирдуулах, улмаар малын гоц халдварт өвчин гарах эрсдэл үүсдэг. Иймд Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмыг НИТХ-аар хэлэлцэн, баталсан юм.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/03/14
261
НИЙГЭМ
Нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар /2024.03.13/ Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн дэд сайд Ефимов Александр Владимирович, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Горелик Дмитрий Николаевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хот дахь лифтнүүдийг шинэчлэн сайжруулах талаар санал солилцов.Монгол Улс Бүгд Найрамдах Беларусь Улстай 1992 онд  дипломат харилцаа тогтоосон. Түүнчлэн, “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцээр”-ийг 2020 онд байгуулсан юм.Дэлхийн томоохон хотуудад тулгардаг асуудлууд Улаанбаатар хотод тулгамдах болсон тул төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гадаад, дотоодын түншүүдтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг Хотын дарга Х.Нямбаатар онцолсон юм. Харин Бүгд Найрамдах Беларусь Улсын төлөөлөгчдийн зүгээс хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.
2024/03/14
268
НИЙГЭМ
ХЭҮК-ын илтгэлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлыг дүгнэлээ
2024.03.13​​​​​​​​        Улаанбаатар хотХүний эрхийг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын ХЭҮК-ын 21, 22 дахь илтгэлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлыг дүгнэлээХЭҮК өнгөрсөн 2021, 2022 онд явуулсан судалгаа хяналт үнэлгээ шинжилгээ, Комиссын гишүүний  санаачилгаар  болон  иргэдээс  ирүүлсэн  гомдол,  мэдээллийн  мөрөөр  явуулсан  хяналт шалгалт, төрийн байгууллагуудын  албан  ёсны  мэдээлэл, хөндлөнгийн бусад  судалгаа, эх сурвалжид үндэслэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21, 22 дахь илтгэл боловсруулж, холбогдох саналын хамт УИХ-д өргөн барьсан. • УИХ-ын нэгдсэн чуулганаар 21 дэх илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 49 дүгээр тогтоолыг баталж, “КОВИД-19” цар тахлын үеийн хүний эрх, эрх чөлөө, Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх, Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, Цэргийн албан дахь дүрмийн бус харьцааны эрх зүйн зөрчил, Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар, • Харин 22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 35 дугаар тогтоолыг баталж, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, Хүүхдийн эрх, Ахмад настны эрх, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх болон бусад асуудлаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд даалгасан.Комисс дээрх тогтоолын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийснээ холбогдох албаныханд танилцуулж, тогтоолын хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, гарц шийдэл эрэлхийлэх зорилгоор “Монгол Улын Их Хурлын 2022 оны 43 дүгээр тогтоол, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороотой хамтран 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Цахим хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Жендэрийн үндэсний хороо, Боловсролын ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд, Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийллээ21, 22 дахь илтгэлийн мөрөөр хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд гарсан ахиц дэвшил, үр дүнгээс тоймлон хүргэе.  МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 21 ДЭХ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН БАТАЛСАН УИХ-ЫН 49 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТКомисс 21 дэх илтгэлд КОВИД-19 цар тахлын хүний эрх, эрх чөлөөний байдлын сургамж, Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх, Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрх, Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээг тусгасан. Тухайлбал:1. Унаач хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалахад дараах үр дүн гарлааХөдөлмөрлөх эрхийн зарим асуудлын хүрээнд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт тэр дундаа тэвчишгүй болон аюултай хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн эрхийг хангаж, хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн зохицуулалт, тогтолцоо төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй байгааг Комисс дүгнэсэн. Улмаар хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй, аюултай хэлбэрийг хориглох, устгах, унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллах санал хүргүүлснээр УИХ-ын 49 дүгээр тогтоолоор унаач хүүхдийн эрхийг хангах, хамгаалах арга хэмжээ авч ажиллахыг УИХ-аас Засгийн газарт даалгаснаар хүүхдийг эрхийг хамгаалахад чиглэсэн дараах ахиц дэвшил, үр дүн гараад байна. Үүнд: • Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ыг шинэчилж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/12З дугаар тушаалаар 13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл"-ийг баталлаа.• Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 2022 оны А/2З, А/27 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын норматив“-аар хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зохион байгуулах зардалолгох эрх зүйн тогтолцоо бий болсон.• Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, Албадан хөдөлмөрлүүлэх гэмт хэргийн шинжийг нарийвчлан тусгасан.• УИХ-ын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулагдаагүй бусад хурдан морины уралдааны болон морины сунгаа, үсэргээний бэлтгэлийн үед уяач уралдаанч хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүргийг хуульчилсан.Мөн Комиссын гишүүний 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/17 дугаар зөвлөмжийг Нийслэл Улаанбаатар, 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүлж, жил бүрийн 11 дүгээр сарын 01-ээс 05 дугаар сарын 01-ны хооронд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнзохион байгуулахгүй байх, зохион байгуулж буй эсэхэд хяналт тавих, зөрчил гаргасан этгээдэд хариулцага тооцох чиглэл өгч хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 2. Цэргийн алба хаагчдын эрхийг хамгаалах чиглэлд дараах ахиц дэвшил, үр дүн гарлаа Комисс 21 дэх илтгэлд Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээг тусгаж, хугацаат цэргийн алба хаагчийн зарим эрхийг хуулиар хязгаарладаг боловч Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын эрх зүйгээр баталгаажсан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий харьцаанаас ангид байх эрхийг хязгаарлаж болохгүй талаарх зарчмыг Цэргийн алба хаагчийн эрх байдлын тухай хууль, холбогдох дүрэм, журам, зааварт тусгаагүй нь хүний эрх зөрчигдөх, цэргийн дүрмийн бус харьцааг нуугдмал байдалд оруулж болзошгүй байгааг дүгнэсэн. Улмаар УИХ-ын 49 дүгээр тогтоолд “цэргийн албанд хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан, нөхцөлд дүгнэлт хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн дүрмийн бус харьцааг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавих” заалтыг оруулснаар цэргийн алба хаагчдын эрхийг хамгаалах чиглэлд дараах үр дүн, ахиц гараад байна. Үүнд: • Зэвсэгт хүчний нэгтгэл анги салбарын цэргийн албаны үйл ажиллагааг зохицуулж буй Цэргийн нийтлэгдүрмүүдэд дүн шинжилгээг хийж, цэргийн алба хаагчийн эрх, үүрэг, хариуцлагыг хүний эрхийн үндсэн зарчимд нийцүүлэн хүний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бусаар харьцахыг хориглосон зохицуулалтуудыг тусгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Цэргийн нийтлэг дүрмүүдийг шинэчлэн батлах тухай” 180 дугаар зарлигаар Цэргийн дотоод албаны дүрэм, Цэргийн жагсаалын дүрэм, Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм, Цэргийн сахилгын дүрмийг тус тус баталсан. • Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний эрх зүйн орчны шинэчлэлтэй холбогдолтой Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал өгөөд байна.Мөн Комиссын гишүүний 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 05/43 дугаар зөвлөмжийг Дотоод хэргийн их сургуулийн удирдлагад хүргүүлж, цэргийн дүрмийн бус харилцааг таслан зогсоох, сургалт нөлөөллийн арга хэмжээ тогтмол зохион байгуулах, зөрчил дутагдлыг илрүүлэх, бүртгэх, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгож, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
2024/03/13
318
НИЙГЭМ
Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 өрх байна
Улаанбаатар хотод үүссэн халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил болон мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө. Энэ чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэх 17 байгууллага бүхий Шуурхай бүлэг байгуулагдан, ажиллаж буй.Улаанбаатар хотын хүн ам жилд 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75 хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирж, үерт автах эрсдэл бүхий гол, сайр, жалга судгийн дагуу суурьшин, гэр хорооллыг тэлж, үерийн эрсдэлд өртөх байдлыг нэмэгдүүлж байна. Нийслэлийн халиа тошин, шар усны үерийн өртөх байдлын үнэлгээг тооцоход нийт 3947 объект өртөхөөр байна гэсэн тооцоо гарчээ. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн аюулын индекс маш их байгаа бол Багануур дүүрэг их, Хан-Уул, Баянгол дүүрэг дунд, Баганхангай, Налайх дүүрэг бага түвшинд байна. Харин нийслэлийн үерийн эрсдэлийн индекс 8.65 буюу маш их түвшинд байгаа юм.Нийслэлийн 24 хорооны 33 байршилд халиа тошин үүсээд байгаагаас 25 байршлыг дүүргүүд, найман байршлыг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна. Шар усны үерт өртөх эрсдэлтэй 1120 нэгж талбарт 1487 өрх байгаагаас 388 нэгж талбарын газрыг ашиглаж буй иргэд газрын зөвшөөрөлгүй байгаа юм.Иймд шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор халиа тошин үүссэн байршил дахь мөсийг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 6-ны хооронд зөөж тээвэрлэсэн. Энэ хүрээнд 20 аж ахуйн нэгж, байгууллагын 350 ажилтан 235 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 11,091 рейсээр 221,820 тонн мөсийг тээвэрлэсэн байна.Мөн халиа тошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40, Сонгинохайрхан дүүргийн 135 буюу нийт 464 айлд мэдэгдэл хүргүүлээд байгаа юм. Мөн сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд түргэн шуурхай түгээх, болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя” нөлөөллийн аяныг гуравдугаар сарын 11-нээс тавдугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулж байна.Үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор 2023 онд Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг НИТХ-аар баталсан. Энэ хүрээнд 2040 он хүртэл үерийн хамгаалалтын барилга байгууламж, ул хөрсний усны түвшинг бууруулах байгууламж, зам талбайн борооны ус зайлуулах шугам, газар зохион байгуулалт гэсэн дөрвөн чиглэлийн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Мөн УБЗАА, Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран Нийслэлийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч халиа дошин үүсэж айл өрх, ус мөсөнд автахаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулаад байна.Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор нийслэлийн мал бүхий зургаан дүүрэгт холбогдох байгууллагууд ажилласан. Эрсдэлийн үнэлгээгээр Багануур, Багахангай дүүрэгт өвөлжилт хүндэрч, зудын эрсдэлтэй гарчээ. Нөхцөл байдал хүндэрсэн дүүргүүдэд 6187 толгой мал хорогдсон байна. Иймд нийслэл, дүүргийн аюулгүйн нөөцөд 794.4 тонн өвс, тэжээл бэлтгэн, малчдад хүргэж, өвс, тэжээлийг хөнгөлттэй үнээр олгох, дэмжлэх үзүүлэх ажлыг зохион байгуулсан юм.Цаашид дээрх арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд дүүргүүд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагууд бэлэн байдлаа хангах, түүнд үзлэг шалгалт зохион байгуулах, иргэд олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээх шаардлагатай байгааг НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат хэллээ.
2024/03/12
278
НИЙГЭМ
Нөөцийн махыг 375 цэгээр худалдаалж эхэллээ
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж эхэллээ. Энэ жил хонины махыг 8900, ямааны махыг 6700, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулах бөгөөд нийт 6337.5 тонн махыг нөөцөлж, бэлтгээд байна.Бэлтгэн нийлүүлэлтийг “Агро нэгтгэл трейд”, “Мах импекс”, “ХКҮ”, “И Эн Пи”, “Чойбалсан групп”,  “Стандарт мах”, “Булган мах маркет” ХХК-иуд хангаад буй. Үхэр болон хонины махыг жижиглэнгээр худалдаалах бол ямааны махыг өргөтгөсөн худалдаагаар борлуулахаар төлөвлөөд байна.Нөөцийн мах худалдаалж буй цэгүүдийн байршлыг хавсралтаас харна уу.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭСХавсралт файлХавсралт:1Нөөцийн махыг 375 цэгээр худалдаалж эхэллээ-1.pdf
2024/03/12
351
НИЙГЭМ
Тендерт урьж байна
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн хүрээнд Нарны замын зүүн өргөтгөх (4 км) зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцох саналаа ирүүлэхийг урьж байна.Request for BidsSmall Works(Two-Envelope Bidding Process)Employer: THE MUNICIPALITY OF ULAANBAATARProject: THE ULAANBAATAR SUSTAINABLE URBAN TRANSPORT PROJECTContract title: Construction of 4.0km Sun Road East Extension (East-West)Country: MONGOLIALoan No. /Credit No. / Grant No.: 9257-MNRFB No: TYPE II – W1Issued on: March 11, 2024Mongolia has received financing from the World Bank toward the cost of the project The Ulaanbaatar Sustainable Urban Transport Project (USUTP) and intends to apply part of the proceeds toward payments under the contract for the Construction of 4.0km Sun Road East Extension (East-West).The Municipality of Ulaanbaatar (“the Employer”) invites sealed Bids from eligible Bidders for the construction and completion of the following contract package (“the Works”) that generally include construction of approximately:RFD No.Contract TitleScope of WorksContract PeriodTYPE II- W1Construction of 4.0km Sun Road East Extension (East-West)-    Road and Drainage; 3.2 km-    Street Lighting: 3.2 km-    Road Box Culvert; 1 Location-    Bus Stopes: 8 locations-    Installation of Traffic Signal and CCTV Camera-    Utility Relocation: Heating pipe, Water Supply, Sewerage, Heating Distribution Pipe, Electric Power Supply Cables, and Communication Cables-    Associated Civil WorksConstruction: 480 days (16 months)Defects Liability Period: 1095 daysBidding will be conducted through international competitive procurement using Request for Bids (RFB) as specified in the World Bank’s “Procurement Regulations for IPF Borrowers dated November 2020 (“Procurement Regulations”), and is open to all eligible Bidders as defined in the Procurement Regulations.Interested eligible Bidders may obtain further information from Ulaanbaatar Sustainable Urban Transport Project, Oyumaa Davaajav, [email protected] and inspect the bidding document during office hours from 09:00 to 17:00 hours at the address given below.The bidding document in English may be purchased by interested eligible Bidders upon the submission of a written application to the address below and upon payment of a nonrefundable fee of Mongolian Tugriks (MNT) 700,000. The method of payment will be by bank transfer to the following account:Account number: 101900011831Name of Bank: State Bank of Mongolia (Төрийн сан)Account name: Ulaanbaatar Sustainable Urban Transport (УБ хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл ТХН)The document will be sent by email.Bids must be delivered to the address below on or before the deadline 12:00 PM / Local Time on 19 April 2024. Electronic bidding will not be permitted. Late Bids will be rejected. The outer Bid envelopes marked “ORIGINAL BID”, and the inner envelopes marked “TECHNICAL PART” will be publicly opened in the presence of the Bidders’ designated representatives and anyone who chooses to attend, at the address below on 1:00 PM / Local Time on 19 April 2024. All envelopes marked “FINANCIAL PART” shall remain unopened and will be held in safe custody of the Employer until the second public Bid opening.All Bids must be accompanied by a Bid Security of MNT 170,000,000.Attention is drawn to the Procurement Regulations requiring the Borrower to disclose information on the successful bidder’s beneficial ownership, as part of the Contract Award Notice, using the Beneficial Ownership Disclosure Form as included in the bidding document.The address referred to above is:Ulaanbaatar Sustainable Urban Transport ProjectOyumaa Davaajav, Secretary of Evaluation Committee#1604, 16th Floor, City Tower Business Center, Sukhbaatar square 8/1, Sukhbaatar District, Ulaanbaatar, Mongolia 14200Telephone number: (976) 11 324902E-mail: [email protected]
2024/03/11
334
НИЙГЭМ
Суурьшлын бүсэд орж ирсэн 2140 малын эздийг тогтоон, хүлээлгэж өглөө
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, хашаанд түр саатуулах ажлыг төвийн зургаан дүүрэгт гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр буюу гуравдугаар сарын 9-нд суурьшлын бүсэд орж ирсэн 2153 тоо толгой малыг илрүүлж, 2140-ийнх нь эздийг тогтоон, хүлээлгэж өглөө. Мал гаргаж, хашаалахад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, цэрэг, цагдаа, нийслэл, дүүргийн холбогдох хэлтэс, газар, хороодын албан хаагч нар ажиллаж байгаа юм.Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга Х.Сүхбаатар:-2023 оны мал тооллогоор нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд 427,184 тоо толгой мал тоологдсон. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон суурьшлын бүсэд орж ирсэн малыг Баянзүрх дүүрэгт 1, Сонгинохайрханд 4, Хан-Уулд 2, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсэд хашаалан байршуулж, эздийг тогтоож байна. Суурьшлын бүсэд малаа оруулж ирэх нь нийт хүн амын эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрахад эрсдэл үүсгэх хариуцлагагүй үйлдэл юм.Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн дарга С.Мижиддорж:-Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сард байгуулагдан, ажиллаж эхэлсэн. Сонгинохайрхан дүүрэгт Зүүнсалаа, Баруунсалаа, Найрамдал, Эмээлт гэсэн дөрвөн чиглэлд мал гарган, хашаалж байна. Дүүргийн хэмжээнд 73 мянга орчим тоо толгой мал бүхий 1545 иргэн бий. Нийт  малын 70 хувь нь 21 дүгээр хороонд байдаг бол 30 хувь нь Төв аймгийн Аргалант, Сэргэлэн сумаас отрын байдлаар орж ирээд байгаа юм. Хашаалсан малын эздийг тогтоож, эзэд нь тогтоогдоогүй байгаа малд өвс тэжээл өгөн байршуулж байна хэмээв.Ташрамд, эцэж туйлдсан малд Нийслэлийн Мал эмнэлгийн газраас анхан шатны тусламж үзүүлж, өвс, ус тавьж өгч байгаа юм.
2024/03/11
321