mmnews.mn | 2024-10-19

НИЙГЭМ

НИЙГЭМ
Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүллээ
Халиа тошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40 айлд мэдэгдэл хүргүүлээд байгаа юм.Тухайлбал, Баянзүрх дүүргийн 29, 33 дугаар хороонд голын ай сав орчим суурьшсан нийт 260 гаруй өрх байгаагаас зөвшөөрөлгүй буусан 84, эрсдэлд өртөж болзошгүй 45 айл байна. Харин Чингэлтэй дүүрэгт эрсдэлтэй бүсэд буй 85 айл, халиа тошинд өртсөн 39 айл байгаагаас 35 айл өрхийн хашааг татуулсан. Мөн Сонгинохайрхан дүүрэгт гурван айлыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна.Түүнчлэн иргэдэд шар усны үерээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлж, зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдэд нүүх албан шаардлага тавьж, зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа юм.НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
2024/03/11
257
НИЙГЭМ
Нийслэлд энэ сарын 11-нд нөөцийн мах худалдаанд гарна
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг өчигдөр нөөцийн мах бэлтгэлийн явцтай танилцлаа.Нөөцийн махны борлуулалт 03 дугаар сарын 11-ний өдрөөс худалдаанд гарахтай холбогдуулан “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК, “Агро нэгтгэл трейд” ХХК, “Стандарт мах” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийг хамруулан худалдаанд гарах бэлтгэл явц хэрхэн хангагдсан болон хөрөөдөж савлах үйл явцтай газар дээр нь танилцаж хяналт тавин ажилласан.“Агро нэгтгэл трейд” ХХК  2150тн, “Стандарт мах” ХХК нь 1000тн, “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК нь тус бүр 1250 тн мах нөөцөлж бэлтгэсэн байна.
2024/03/09
322
НИЙГЭМ
Цасанд боогдсон 97 мянган км замын цасыг цэвэрлэж, зорчих хөдөлгөөнийг нээлээ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан  УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаа болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.  Одоогийн байдлаар /2024.03.07/ 21 аймгийн 251 сум, нийслэлийн 4 дүүрэгт хаваржилт хүндрээд байгаа бөгөөд энэ сарын 1-ний байдлаар нийт 3 сая 89 мянган толгой мал хорогдоод байгаа юм.Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-оос шат дараатай шийдвэрүүд гаргаж, эхний ээлжид хаагдсан зам давааны цасыг хусах, хаваржилт хүндэрсэн аймаг, сум, багийн малчдад хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй өвс тэжээлийг хотонд нь хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Үүний хүрээнд өнөөдрийн байдлаар 68.7 мянган өрхөд нийт 184 мянга гаруй боодол өвс, 74 мянган малчин өрхөд 2.9 тонн малын тэжээл хүргэн өгч, улсын хэмжээнд цасанд боогдсон 97 мянган км замын цасыг цэвэрлэж ажилласан байна. Мөн Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар 21 аймгийн 197 сум, нийслэлийн 2 дүүргийн 116 мянган иргэдэд 1,162 тн гурил, 584 тн цагаан будаа буюу нийт 1,746 тн хүнсний бараа, 21 аймгийн 100 суманд 100 ш туулах чадвар сайтай автомашиныг худалдан авч олгох шийдвэр гарч, хэрэгжилтийг ханган ажиллаж буй бөгөөд сумуудын Эрүүл мэндийн төвд мөн бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашинуудыг олгохоор шийдвэрлэж, одоогийн байдлаар 12 сумд хүлээлгэн өгөөд байна.Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар тушаалын дагуу томилогдсон шуурхай бүлгийн 6 чиглэлд эрүүл мэндийн багууд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 27-ны өдрүүдэд ажилласан.Тус багууд нь зам даваа хаагдаж өвөлжилт хүндэрсэн аймаг сумдын малчин өрхийн нийт 470 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, 350 өрхөд эмийн багц олгосон. Мөн 478 иргэнд сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, 120 хүнд сэтгэл заслын эмчилгээ үзүүлсэн бол Улсын онцгой комиссын даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалын дагуу дахин шуурхай бүлгийн 7 чиглэлд эрүүл мэндийн баг гаргаж, аймаг сумдын болон отор нүүдлээр явж буй малчин иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй газар дээр нь үзүүлж, эмийн багц олгохоор ажиллаж байна.
2024/03/09
338
НИЙГЭМ
Охидын эрхийн чуулганыг зохион байгууллаа
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ХНХЯ, Нийслэлийн БЗД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, Монголын сайн дурынхны төв, “Goodneighbors” Олон Улсын байгууллагуудтай хамтран“Because i am a girl” охидын эрхийн чуулганыг зохион байгууллаа. БЗД-ийн ЗДТГ-аас 2024 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан  Охидын эрхийн анхдугаар чуулганыг Because i am a girl буюу “Би охин болохоор” гэсэн агуулгын хүрээнд олон улсын хүүхэд хамгаалал, охидын эрхийн хөдөлгөөнд нэгдэж охид өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар дуу хоолойгоо нэгтгэхэд анхаарч байна.Чуулганы эхний хэсэгт хүний эрх, хүүхэд хамгааллын оролцогч талууд болон шийдвэр гаргагчдын төлөөлөл болох ХНХЯ-ны сайд Х.Булгантуяа, ХГБХХГ, БЗД-ийн Засаг Дарга Н.Баярмөнх хүрэлцэн ирж төрийн бодлого шийдвэрт охидын асуудлаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Дүүргийн охидыг төлөөлөн Баянзүрх дүүргийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Э.Номин-Эрдэнэ Because i am a girl, буюу охидын ялгаатай байдал, нийгмийн хэвшмэл ойлголтын талаарх илтгэл, “Охидын манлайлал”,  “Good neighbors” Олон Улсын байгууллагын сэтгэл зүйч Ч.Нямхүү Миний хайртай би Эрх зүйч, загвар өмсөгч Б.Гүнзаяа “Хандлагын хүч”, зэрэг сэдвээр илтгэл танилцууллаа.Чуулганы хоёрдугаар хэсэгт охидын өмнө тулгамдсан асуудал, шийдлүүдийг нээлтэй ярилцах, чуулганы төлөөлөгч охидод болон оролцогч талуудад охидын  эрх, хамгаалал, оролцооны талаарх  анхаарах асуудалд чиглүүлж Загвар өмсөгч Б.Цэрэндолгор Эрх зүйч, мисс Б.Гүнзаяа, Өсвөрийн парламент хөтөлбөр-2023 дэд дарга Э.Энхрийлэн, Хөөрхөн зүрх ТББ-ын сэтгэл зүйч Х.Эгшиглэн, МСДТ-ийн захирал Б.Цэвэлмаа нар панелистаар оролцож өөрсдийн зохион байгуулан ажиллаж байгаа туршлага арга зүй, үзэл бодол хуваалцлаа.СтатистикБЗД-ийн хэмжээнд 0-18 насны нийт 160 мянга орчим хүүхэд байгаагаас ЕБС-д суралцаж буй 91 мянга гаруй хүүхэд байна.  Үүний 45 мянга гаруй буюу 49,5% нь охид.2023-2024 онд БЗД-ийн хүүхэд хамгааллын байранд 321 хүүхэд үйлчилгээ авснаас 61% нь охид.Дүүргийн хэмжээнд охидод тулгамдсан асуудлуудын хүрээнд онцолбол:•        108, 102 утасуудад ирж байгаа дуудлагын 65 хувь охидын эрх, хамгаалалтай  холбоотой асуудал.•        Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Өсвөрийн кабинетээс өгсөн мэдээллээр 19-өөс доош насны төрөлт 2022 онд 175, 2023 онд 174 байжээ. Үр хөндөлт хийлгэсэн охид 2022 онд 3 2023 онд 7, жирэмсэн, тэмбүү хавсарсан охидын тоо 2022 онд 8 байсан бол 2023 онд 11 бүртгэгджээ. 1995 онд 200 гаруй орон оролцсон Дэлхийн Эмэгтэйчүүдийн IV чуулганаар охид, эмэгтэйчүүдийн эрхийг “хүний эрх” хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч “Бээжингийн Тунхаглал ба түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг дэлхий дахинаа тунхаглан баталсан билээ. Бээжингийн Тунхаглал нь охидын эрхийг тунхагласан бөгөөд энэхүү тунхаглалын үр дүнд дэлхийн олон улсад охид эрхийнхээ төлөө дуу хоолойгоо өргөсөөр байгаа ч тулгамдсан охидын эрх, хамгааллын олон асуудал байсаар байна. Чуулганаар эцэг эх асран хамгаалагч нартайгаа харилцах харилцаа, үерхэл нөхөрлөл, өөртөө итгэх итгэл, хувийн орон зай, сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах, цахим орчны зохистой хэрэглээ, чөлөөт цаг, зорилго зэрэг хөгжлийн олон асуудлыг ярилцахын зэрэгцээ нийгэмд тулгамдаж буй хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлыг мөн хэлэлцлээ. Тухайлбал охидын цахим дээрэлхэлтэд өртөж байгаа байдал нь хөвгүүдээс 2 дахин өндөр байгаа, Хүчиндэх гэмт хэргийн хохирогч охидын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд нийт хохирогчдын 46,8% нь 8-17 насны охид байна. Үүний 50% нь нийслэл хотод үйлдэгдэж байна. ЯХИС-ийн хийсэн судалгаагаар өсвөр насны судалгаанд хамрагдсан охидын 51% нь өөрийг нь хэн хамгаалах талаар муу мэдлэгтэй эсвэл огт мэдлэггүй байдаг бол 11% нь энэ талаар мэдлэгтэй гэжээ. Баянзүрх дүүргийн ИТХ, ЗДТГ-аас 2022 онд хороодын хүүхэд хамгааллын хамтарсан багт сар бүр олгодог санхүүжилтээ 3 дахин нэмэгдүүлсэн бөгөөд 2024 оныг хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж олон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2024/03/05
274
НИЙГЭМ
Хайлааст орчмыг орон сууцжуулах, дэд бүтэц, эрчим хүчний төлөвлөлтийг хийж, танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудлаарх ээлжит уулзалтаа Чингэлтэй дүүргийн Хайлааст орчмын хороодын төрийн албан хаагчидтай хийлээ. Чингэлтэй дүүрэг нь нийт 24 хороотой, 11 нь гэр хороолол. 37,508 өрхийн 144,249 оршин суугчтай. Дүүргээс бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөө Өргөө, Зурагт, Хайлааст, Чингэлтэй, Хөтөл гэсэн таван бүсээр хийсэн байна. Хайлааст нь тус дүүргийн нягтаршил ихтэй бүс бөгөөд нийт долоон хороонд 45 мянган иргэн амьдарч байна.Ерөнхий сайд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулж, тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар ярилцлаа. Хороо, хэсгийн ахлагч нарын хэлж буйгаар Хайлаастын гэр хорооллыг дэд бүтцэд холбож, орон сууцжуулах бүрэн боломжтой аж. Сүүлийн жилүүдэд хөдөөнөөс шилжин ирэх урсгал эрс нэмэгдсэн нь эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал зэрэг төрийн үйлчилгээний хүртээмжид ч сөргөөр нөлөөлөх болжээ.Чингэлтэй дүүргийн Хайлааст орчмын 14, 18 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн загвар төслийг тус дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл танилцууллаа. Сэлбэ дэд төвийг дээрх хороодын нутаг дэвсгэрт байгуулахаар төлөвлөжээ. Сэлбэ дэд төвийн 158 га газрыг чөлөөлөхөөр болсон байна. Тус төслөөр иргэдийг тохилог, эко орон сууцаар хангасан, нийгмийн дэд бүтцийн хүртээмжтэй, амралт, аялал зугаалгын бүс бүхий эрүүл ногоон хороолол бий болгохоор төлөвлөжээ.Хайлааст орчимд агаар, ус, хөрсний бохирдол их, нийтийн тээврийн хүрэлцээ муу, зундаа үер, хүйтний улиралд халиа үүсэх хэд хэдэн далан суваг, шуудуу байдаг. Сүүлийн жилүүдэд газар төлөвлөлтгүй олгосноос сургууль, цэцэрлэг барих газаргүй болсон гэдгийг дүүрэг, хорооны удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулсан. Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн ойр орчмын газрыг л гэхэд иргэн, ААН-д эзэмшүүлсэн учир сургуулиа өргөтгөх, шинээр барилга барих ямар ч боломжгүй болсон. Тиймээс эдгээр газрыг цуцлуулах шаардлагатай гэдгийг тус сургуулийн захирал Б.Нэргүй хэлж байв. Сүүлийн гучин жилд нийслэлд бий болсон утаа, түгжрэл, төлөвлөлтийн алдааг засахын тулд Засгийн газраас хотын ажилд анхаарал хандуулахаас өөр аргагүй болсон. Түүхэндээ бараг анх удаа Засгийн газар ингэж анхаарч байгаа. Ерээд онд өмч хувьчлалаас эхэлсэн луйвар нийслэлийн газраар үргэлжилсэн. Замбараагүй газар олголтоос болоод одоо сургууль, цэцэрлэг барих газраа төр буцааж өндөр үнээр худалдаж авах хэмжээнд хүрээд байгаа. Одоо төвлөрлийг буцааж задлахаас өөр аргагүй. Тиймээс нийслэлийг бүсчилж хөгжүүлэх 42 шинэ нэгж байгуулахаар Засгийн газар судалж байна. Үүний нэг нь Хайлааст. Иргэд төрийн болон нийгмийн үйлчилгээг 15-20 минутад авдаг болох учиртай. Хэрэв үүнийг бүсчилсэн байдлаар шийдчихвэл төв рүү урсах урсгал буурч, гадагшаа чиглэсэн урсгал нэмэгдэнэ. Үүнийг оновчтой хийж төрийн анхан шатны нэгжүүдээс санал авах нь бодлогын шийдвэрт чухал нөлөөтэй гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Мөн Хайлааст орчмыг орон сууцжуулах, дэд бүтэц, эрчим хүчний төлөвлөлтийг яаралтай хийх, хороодын Засаг дарга нарын эрх мэдлийг эрх зүйн хувьд нэмэгдүүлэх боломжийг судлахыг холбогдох албаны хүмүүст чиглэл болголоо.    Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, энэ дагуу хот, хөдөөгийн хөгжлийг бодлогоор төлөвлөж, бүтээн байгуулалтуудыг эхлүүлж байгаа. Уг бодлогыг дэмжиж байгаагаа уулзалтад оролцогчид илэрхийлж, нийслэлийг бүсчилж хөгжүүлэх нь чухал реформ болно гэдэгт санал нэгдэж байлаа.
2024/03/05
369
НИЙГЭМ
Баянзүрх дүүргийн охид эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэнэ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс ХНХЯ, Монголын сайн дурынхны төв, “Goodneighbors” Олон Улсын байгууллагатай хамтран “Because i am a girl” охидын эрхийн чуулганыг 03 сарын 04-ний өдөр зохион байгуулна.      Тус чуулган нь охидын нийтлэг эрхийг баталгаажуулах, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар тэдгээрийн дуу хоолойг бодлого боловсруулагчид, хүүхэд хамгаалал, хүний эрхийн оролцогчдод хүргэх зорилготой.       Баянзүрх дүүргийн 500 охид оролцох тус чуулганд дүүргийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Э.Номин-Эрдэнэ, мөн дүүргийн Хүүхдийн элч “Positive Mongolians” төслийг санаачлагч Э.Дөлгөөн, “Good neighbors” Олон Улсын байгууллагын сэтгэл зүйч Ч.Нямхүү,  Эрх зүйч, загвар өмсөгч Б.Гүнзаяа нар Because i am a girl, Охидын манлайлал, Хандлагын хүч, Миний хайртай би зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.   Оролцогчид: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.БулгантуяаБаянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Ц.Үүрцайх“Good neighbors” Олон Улсын байгууллагын сэтгэл зүйч Ч.НямхүүБаянзүрх дүүргийн хүүхдийн элч “Positive Mongolians” төслийг санаачлагч Э.Дөлгөөн Загвар өмсөгч Б.Цэрэндолгор Эрх зүйч, мисс Б.Гүнзаяа“Gangbay” хамтлагХугацаа:2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 14:00-16:00 цагийн хоорондЗохион байгуулагдах газар:Нийслэлийн Баянзүрх дүүргийн Соёлын ордон Монгол Улс 1989 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орсон бөгөөд 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг баталж хүүхэд хамгааллын тогтолцоо, оролцогч талуудын үүрэг оролцоог тодорхойлсон. Хүүхдийн эрх тэр дундаа хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь хүний үндсэн эрхийн нэг бөгөөд энэхүү эрхийг нийгмийн бүхий л орчинд хангах нь хүүхэд, өсвөр үеийн чадавхад, нийгмийн хөгжилд эерэгээр нөлөөлнө хэмээн тодорхойлсон байдаг.1995 онд 200 гаруй орон оролцсон Дэлхийн Эмэгтэйчүүдийн IV чуулганаар охид, эмэгтэйчүүдийн эрхийг “хүний эрх” хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч “Бээжингийн Тунхаглал ба түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг дэлхий дахинаа тунхаглан баталсан билээ. Бээжингийн Тунхаглал нь охидын эрх гэсэн хэллэгийг анх дурдсан Тунхаглал юм.Энэхүү Тунхаглалын үр дүнд жил бүр илүү олон охид сурч боловсрох эрхээ эдэлж, олон охид бага насандаа хүчээр гэрлэхээс татгалзаж чадаж байна.Өсвөр үеийнхэн боловсролын систем дэх тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл, уур амьсгалын өөрчлөлт болон өөртөө итгэх итгэл, өөрийнхөө хувийн орон зай, эрх мэдэлд халдсан гэмт үйлдлүүдийн эсрэг нэгдэн тэмцэж эхэллээ.  НҮБ-ын судалгаагаар 15 хүртэлх насны хүүхдүүдийн 49 хувь нь гэр бүлийн орчинд хатуу ширүүн шийтгэлийг амсаж байна. Мөн интернетийн хүртээмж нэмэгдэж буйтай холбогдуулан цахим орчинд хүүхдүүд тэр дундаа охид зохисгүй контентод өртсөөр, сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч болсоор байна.  Холбоо барих утас: БЗД ХГБХХХ. 91161029
2024/03/04
314
НИЙГЭМ
Төмөр болон цагаан зудтай сумын малчин өрхөд хүргэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа орон нутгийг зорилоо
Засгийн газрын шийдвэрээр өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн төмөр болон цагаан зудтай сумын малчин өрхөд 1160 тн гурил, 580 тн цагаан будааг хуваарилан олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу 21 аймагт тусламж хүргэх цуваа орон нутгийг зорилоо. Мөн малчин ард иргэдэд зориулсан иргэд, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив, тусламжийн барааг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын хүрээнд хуваарилан хүргэж эхэллээ.Малчдад туслах хандивын аян 02 дугаар сарын 20-аас эхэлж, улмаар 03 дугаар сарын 01-ний өдрүүдийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас мөнгөн болон эд материалын нийт 3.7 тэрбум төгрөгийн хандив тусламж Улсын онцгой комисст ирүүлсэн байна.
2024/03/04
286
НИЙГЭМ
Invitation for Bids (IFB)
Issuing date: 1 March 2024MongoliaBayangoliin am Affordable Housing ProjectThe Construction of Bayangoliin am Affordable Housing ComplexLoan No. : MON-20The Government of Mongolia has received a Loan from the Export-Import Bank of Korea from the resources of the Economic Development Cooperation Fund (EDCF) of the Republic of Korea in the amount of US$114,669,000 toward the cost of the Bayangoliin am Affordable Housing Project and intends to apply a portion of the proceeds of this loan to payments under the contract the Bayangoliin am Affordable Housing Project (MON-20).The Project Executing Agency now invites sealed bids from eligible bidders for the construction of Bayangoliin am affordable housing complex based on the following information;ClassificationDescriptionLocationSonginokhairkhan district, 1st khoroo, Bayangoliin am, Ulaanbaatar cityProject Site Area51,104.80 m2Units2,007 UnitsBuildings14 Blocks (B1 / 10F)Gross Floor Area137,025.39 m2Scope of the ProjectConstruction of affordable housing complexApartment (2,007 units) with Smart home and Eco-friendly Energy systemUtilities (power, telecom, water supply and sewerage, heating) in project site and connection with Off-site UtilitiesLandscape, Roads and Parking in project siteMore details on the works to be performed in the Project are indicated in the Works Requirements (Section VI).Bidding will be conducted through Competitive Bidding (CB) procedures, single-stage and two-envelope specified in the Guideline for Procurement under EDCF Loans, and is open to all eligible bidders that meet the following minimum qualification criteria.A Bidder, and all parties constituting the Bidder, shall have the nationality of the Republic of Korea or juridical person incorporated and registered therein.All pending litigation of a bidder in amount shall not represent more than Hundred percent (100%) of the bidder’s current net worth as resolved against the Bidder.Net worth of a bidder for the last three (3) fiscal years shall be positive.Average annual construction turnover of a bidder shall not be less than One Hundred Million US Dollars (US$100,000,000) for the last three (3) fiscal years.The bidder shall demonstrate the availability of any financial resource not less than Ten Million US Dollars (US$10,000,000) to meet the overall cash flow requirements.The bidder shall have experience under general building construction contracts in the role of a main contractor for the last Five (5) years from the issuing date of the Invitation for Bids.The bidder should have successfully completed as a main contractor in at least two (2) apartment-type housing contract for the last ten (10) years from the issuing date of the Invitation for Bids with a value not less than Seventy Million US Dollars (US$70,000,000) in or outside of its country of origin.The bidder should have successfully completed as a main contractor in at least two (2) apartment-type housing contract for the last ten (10) years from the issuing date of the Invitation for Bids, including the contract provided in the 7) above with gross floor area and number of housing units not less than Seventy Thousand square meters (70,000 m2) and Seven Hundred (700) units simultaneously in or outside of its country of origin.The bidder should have to demonstrate that it has the key (construction) equipment listed followings (Mixer Truck, Concrete Pump Car, Tower Crane, Dump Truck, Back Hoe, and Fork Lift). The details of requirement of equipment are specified in the Section III. Evaluation and Qualification Criteria.Interested eligible Bidders may obtain further information from the Municipality of Ulaanbaatar and inspect the bidding documents at the address below from 1st of March 2024 to 19th of April 2024, from 09:00 to 17:00 hours (Ulaanbaatar time).A complete set of bidding documents may be purchased by any interested Bidders on the submission of a written application to the address below (including e-mail) and upon payment of a nonrefundable fee of US$1000. The method of payment can be made in cash or remitted to a bank account below. Once the application is received and the payment is confirmed, the Employers will send out the bidding document to the bidder’s e-mail address stated in the application within 2 days from receipt of the payment. Bidding documents will be available from the 1st of March 2024.Bank AccountBank Name:Capitron BankBank Address: Headquarter building, Usnii street-4, Sukhbaatar district, Ulaanbaatar, Mongolia - 14253Account Name: NIISLELIIN ORON SUUTSNII CORPORATSIAccount No: MN740030003001036677Swift Code: CPITMNUBBids must be delivered to the address below at or before 14:00 hours (Ulaanbaatar time) 19th of April 2024. All bids must be accompanied by a bid security of Two Million US Dollars (US$ 2,000,000). Late bids shall be rejected. Bids will be opened in the presence of the Bidder’s representatives who choose to attend at the address below at 11:00 hours (Ulaanbaatar time) 19th of April 2024.The Municipality of Ulaanbaatar will not be responsible for any costs or expenses incurred by Bidders in connection with the preparation or delivery of Bids.PROCUREMENT AGENCY OF CAPITAL CITYCity Administration Building IV, Sambuugiin St.,Chingeltei District, 15 Baga-Toirou,Ulaanbaatar, MongoliaTel/Fax: +976 75757807    Email: [email protected]
2024/03/03
410
НИЙГЭМ
Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлнэ
Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метро нь газар доорх инженерийн байгууламж тул цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр шаардлагатай.Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг ирэх аравдугаар сард ашиглалтад орох Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэхээр төр, хувийн хэвшлийн харилцан хэлэлцээр хийжээ. Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 2020 онд 1309 мBт хүрсэн бөгөөд үүний 60 хувийг Улаанбаатар хотын ачаалал эзэлжээ.Жайка олон улсын байгууллагын урьдчилсан судалгаагаар метро жилд 50-60 мВт цахилгаан эрчим хүч ашиглана гэж тооцолсон байдаг. Тодруулбал, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц нийт 300 мВт-ын хүчин чадалтай. Тус цахилгаан станцын эхний блок бүхий 150 мВт хүчин чадалтай станц энэ оны аравдугаар сард ашиглалтад орох бол хоёрдугаар ээлжийг 4-5 жилийн дараа ашиглалтад оруулахаар төвлөж буй. Бөөрөлжүүтийн цахилгаан станц бүрэн ашиглалтад орсноор одоогийн “ТЭЦ 3”-ын үйлдвэрлэж буй эрчим хүчний хэмжээнээс нэг дахин илүү хүчин чадлыг төвийн эрчим хүчинд нийлүүлнэ.Mетроны цахилгаан эх үүсвэрийн талаар НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны II хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг хэрхэн бий болгож болох вэ гэдгийг Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумаар танилцуулна. Эрчим хүчний эх үүсвэрээ шийдэхгүйгээр метроны төслийг эхлүүлнэ гэж байхгүй. Мэдээж бид эрчим хүч, дулаан зэрэг бүх асуудлаа тооцсон. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байна. Гуравдугаар сарын сүүлээр УИХ-д өргөн барина. Тус хуулийн төслийг үндэслэж дээрх асуудлуудаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийднэ” гэв.   
2024/03/02
530
НИЙГЭМ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг зохион байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт, технологи, инновацын шийдэл, ойн салбарын хүний нөөц, ногоон санхүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан юм.“Ойн салбарын үндэсний II чуулган”-аар “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, ойн салбарын хөгжлийн бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцэх болно.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас хамтран зохион байгуулах тус үндэсний чуулганд ойн мэргэжлийн байгууллага, холбоод, олон улсын байгууллагууд, сум дундын болон сумын ойн ангийн инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно.Эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн хандлагыг ойн экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлэх, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж Монгол орны ойрхог чанарыг 9 хувь буюу түүнээс дээш хувьд хүргэж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах,  ногоон хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд үндэсний чуулганы зорилго оршиж байна.
2024/03/02
240
НИЙГЭМ
Сайн үйлсийн аяны хүрээнд цугласан 203 сая төгрөг, 50 сая төгрөгийн үнэ бүхий эд материалыг УОК-т хүлээлгэн өглөө
Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний дунд өрнүүлсэн малчдад туслах “Бид хамтдаа” сайн үйлсийн аяны хүрээнд хуримтлуулсан мөнгөн хандив, тусламжийн барааг УОК-т хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр (2024.03.01) ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо. Энэхүү цуглааны ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагч нар, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүн оролцсон юм.Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба “Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын санаачилгаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн “Бид хамтдаа-Малчдадаа тусалъя” сайн үйлсийн аяны хүрээнд цугласан 203 гаруй сая төгрөг, 50 орчим сая төгрөгийн үнэ бүхий эд материалыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгч байна. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үзүүлж байгаа энэхүү хандив, тусламж цас зудын хүнд нөхцөл байдалд байгаа олон малчин айл өрхөд хүрч сэтгэлийн дэм, итгэлийн гал болно хэмээн итгэж байна” гэдгийг онцоллоо.Харин ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Зэвсэгт хүчний удирдлага, бие бүрэлдэхүүн үндсэн үүргээсээ гадна иргэдэд учирсан гамшгийн хор уршгийг арилгахад, нэн ялангуяа, үер, зудны хүнд үед иргэд, малчдадаа байнгын дэм, тусламж үзүүлсээр ирсэнд баярлалаа. Энэ жилийн хаваржилд хүндэрсэн аймаг, орон нутагт гүйцэтгэж байгаа ажлын гол нурууг Зэвсэгт хүчин үүрч байна.  Энэхүү мөнгөн хандив, тусламжийн барааг УОК-т хүлээлгэн өгч байгаа Зэвсэгт хүчний удирдлага, нийт бие бүрэлдэхүүнд талархсанаа илэрхийлье” хэмээсэн юм.Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан өнгөрсөн 3 сарын хугацаанд Зэвсэгт хүчний 15 нэгтгэл, ангиас 84 цэргийн алба хаагч, туулц сайтай 32 нэгж техниктэйгээр 14 аймгийн 1056 малчин айл өрхөд 468 тн өвс, 246 тн тэжээлийг хүргэж, 220 айлыг  нүүлгэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ нийт 12.551 км зам даваа гүвээг нээж, зам гаргах, хээр хөдөө төөрсөн иргэд, цасанд боогдсон тээвэрчид, ард, иргэдэд тусламж үзүүлсэн.Монгол Улсын Засгийн газар 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гаргаж, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан 2 дугаар сарын 19-ний өдрөөс Зэвсэгт хүчний 26 анги, байгууллагын 185 цэргийн алба хаагч 85 нэгж техниктэйгээр 17 аймгийн 64 сумын 2136 малчин өрхөд 1703 тн, өвс, тэжээлийг хүргэн, 46 айлыг нүүлгэн шилжүүлж, цасанд суусан 76 нэгж техникийг татан гаргаж, 16.026 км зам, 20 гаруй даваа гүвээг нээж иргэдэд дэмжлэг үзүүлж ажиллалаа.Мөн Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу 2 дугаар сарын 27-ны өдрөөс Зэвсэгт хүчний 11 нэгтгэл, ангиас 214 цэргийн алба хаагч, ажилтныг 21 нэгж техниктэйгээр хүч нэмэгдүүлэн гаргаж хаваржилт хүнд байгаа Төв, Сүхбаатар, Дорнод аймгийн 15 сумын нутаг дэвсгэрт хаваржиж байгаа цөөн ам бүлтэй малчин айл өрхүүдэд малын тэжээл хүргэх, цасанд дарагдсан гэр, хашаа, эд хөрөнгийг цаснаас гаргах, цасыг нь цэвэрлэх, нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж эхлээд байгаа юм.
2024/03/01
389
НИЙГЭМ
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг даван туулах II үе шатны стратеги арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна
УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханаар “Зудын хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-г батлуулан, эхний шатыг амжилттай хэрэгжүүллээ.Тухайлбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Онцгой комисс болон Шуурхай штабын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, малчдад хүргэх өвс тэжээлийн нөөц, хангалтыг үе шаттайгаар зохион байгууллаа.Мөн цасанд боогдсон, хаагдсан зам даваа гаргах, эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламжийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хүч хэрэгслийг дайчлан зохион байгуулж, тулгамдаж байгаа асуудлыг тухай бүрт холбогдох удирдлагад уламжлан, шийдвэрлүүлсэн юм.Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус төлөвлөгөөний II үе шатанд авч хэрэгжүүлэх стратеги арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна.
2024/03/01
273
НИЙГЭМ
Метроны шугам Толгойтоос Амгалан хүртэл үргэлжилнэ
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг  2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарласан. Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор метроны техникийн үзүүлэлтийн талаар танилцуулж байна.Дээрх тендерийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн 2013 онд гүйцэтгэсэн ТЭЗҮ-д тулгуурлан зарласан. Тус байгууллагын зүгээс метроны төсөл нь өртөг өндөртэй, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах тул нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөж өгч байж метро нь цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой болохыг онцолж байгаа юм. Тухайн үед тасалбарын үнийг 600 төгрөг байхаар тооцоход метро ашигтай ажиллах тооцоолол гарч байсан ч энэ нь арван жилийн өмнөх тооцоолол тул өнөөгийн байдлаар тасалбарын үнэ 1000 төгрөг байвал ашигтай байх тооцоо гарчээ.Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км байна. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17,000 хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөөд буй.Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Масс тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр уг 2.9 сая зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ гэсэн тооцоо гарсан юм.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/03/01
355
НИЙГЭМ
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг  зарлалаа.Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 484 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгааг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр НИТХ-ын ээлжит бус XVII чуулганаар хэлэлцэн, баталсан билээ.Тендерийн урилгын дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1708914096703 холбоосоор нэвтэрч танилцана уу.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/03/01
422
НИЙГЭМ
Инновацийн төсөлд грант олгох сонгон шалгаруулалтад урьж байна
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-ын дагуу инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зорилго бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад грант олгох сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.Төсөл хэрэгжүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна:- гэрээнд заасан хугацаанд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргах боломжтойг нотолсон байх;- төслийг амжилттай хэрэгжүүлэх хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх;- аливаа хэлбэрийн санхүү, хөрөнгийн өр төлбөргүй байх;- нэг төсөлд олгох грантын хэмжээ нь тухайн төслийн нийт санхүүжилтийн 40 хувиас ихгүй, 60.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байх бөгөөд үлдсэн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч нь бусад эх үүсвэр (өөрийн, банк, хөрөнгө оруулалтын сан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг)-ээс бүрдүүлсэн байх.Төсөл нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:     -инновацийг бий болгох нэгдсэн зорилго бүхий саналыг агуулсан байх;-хэрэгжүүлэх гэж байгаа төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээний давтагдаагүй байдал, эсхүл аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх;-инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоог хийсэн байх;-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 95 дугаар тогтоолоор баталсан "Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл“-д нийцсэн байх;- инновацийн төслийг Инновацийн тухай хуулийн 14.3-т заасны дагуу бүртгүүлсэн байх;-зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх;     -төслийг хэрэгжүүлэх маркетингийн болон бизнес төлөвлөгөөг боловсруулсан, зах зээлийн эрэлт хэрэгцээг судалгаанд суурилан тодорхойлсон, өрсөлдөгч бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал (техник, технологи, үнэ, өртөг, нэмүү өртөг шингээсэн байдал зэрэг)-уудыг бүрэн нотлон илэрхийлсэн байх;     -бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн байх.Грантыг дор дурдсан үйл ажиллагаанд зарцуулна:     - инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд үйлдвэрлэн нэвтрүүлэхэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгсэл худалдан авах, тээвэрлэх, суурилуулах;     -түүхий эд, материал, урвалж бодис, программ хангамж зэргийг худалдаж авах, тээвэрлэх, суурилуулах.Төслийн материал хүлээн авах:Грантад нэр дэвшүүлэх хүсэлт гаргагч этгээд нь доор дурдсан мэдээлэл, баримт бичгийг бүрдүүлэн  цаасаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газарт болон  цахимаар /project.stf.gov.mn/ 2024 оны 05 дугаар сарын 03-ны дотор ирүүлнэ. Үүнд:Грантад нэр дэвших тухай албан хүсэлт;Төслийн нэр;Төсөл хэрэгжүүлэх хугацаа (эхлэх, дуусах он, сар, өдөр);Төсөл санаачлагчийн болон төслийн талаарх танилцуулга;Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, төрөлХуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний үнэмлэх)-ний хуулбар;Инновацийн төсөл бүртгүүлсэн тухай тодорхойлолт эсхүл Засгийн газрын 2019 оны 392 дугаар тогтоолоор баталсан "Инновацийн төсөл бүртгэх журам"-ын дагуу инновацийн төсөл бүртгүүлэх тухай хүсэлт болон дээрх журмын 2.3.3, 2.3.4, 2.3.6, 2.3.8, 2.3.10, 2.3.11, 2.3.12-д заасан баримт бичиг;Хэрэгжүүлэх гэж байгаа төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээний давтагдаагүй байдал, эсхүл аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн баталгаажилт;Хүний нөөц, санхүүгийн чадавхын талаарх мэдээлэл;Инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоо;Төслийг хэрэгжүүлэх маркетингийн болон бизнес төлөвлөгөө /зах зээлийн эрэлт хэрэгцээг судалгаанд суурилан тодорхойлсон, өрсөлдөгч бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал (техник, технологи, үнэ, өртөг, нэмүү өртөг шингээсэн байдал зэрэг)Төсөл хэрэгжүүлэх хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч нь бусад эх үүсвэр (өөрийн, банк, хөрөнгө оруулалтын сан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг)-ээс бүрдүүлсэн талаарх баримт бичиг;Бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн талаарх мэдээлэл;Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт.Жич:Грантыг төслийн судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад зарцуулахгүй.Өмнө нь грант олгож байсан төсөлд дахин грант олгохгүй.Дээрх нөхцөл, шаардлагыг хангасан төслийг шалгаруулалтад оролцуулах бөгөөд зөвхөн грантад шалгарсан төсөл санаачлагчид хариу мэдэгдэнэ.Холбоо барих утас: (51) 267131
2024/02/29
377