mmnews.mn | 2025-06-09

НИЙГЭМ

НИЙГЭМ
Ц. Төрхүү: Инженерингийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байна
Улаанбаатар хотод хийгдэж буй шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажилтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежер Ц.Төрхүү нийслэлийн харьяа инженерийн шугам сүлжээний байгууллагуудын инженер, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзлаа.Уулзалтад “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ, “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, “Замын хөдөлгөөн удирдлагын төв” НӨҮГ зэрэг байгууллагуудаас хийж хэрэгжүүлж буй ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж санал солилцлоо.Энэ үеэр дээрх байгууллагуудаас шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажлын явцад газар чөлөөлөлт, төрийн байгууллагын зөвшөөрөл,  зураг төсөлд тусгагдаагүй зэрэг асуудлаас болж шинэчлэлийн ажил удаашралтай байгааг тайлбарлалаа.Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежер Ц.Төрхүү шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй гүйцэтгэгч компаниудад ажлаа шуурхайлж, гэрээт хугацаандаа ажлаа дуусгахыг үүрэг болголоо. Мөн салбар байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулж, ажлаа эрчимжүүлэхийг анхаарууллаа.  
2024/08/29
345
НИЙГЭМ
Газрын эрхийн дахин дуудлага худалдааг 12 байршилд зарлалаа
Газрын эрхийн дахин дуудлага худалдааг архитеkтор төлөвлөлтийн даалгавартай дараах 12 байршилд зарлаж байна.Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар;Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уул орчимд нэг га хэмжээтэй /1.0 га/ нэг байршил /#2024-15668/ https://mle.mn/#/auction/detail/21724Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар;Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд гурав аравны таван га хэмжээтэй /3.5га/ нэг байршил /#2024-15521/ https://mle.mn/#/auction/detail/21720Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор орчимд таван га хэмжээтэй /5.0 га/ нэг байршил /#2024-15645/ https://mle.mn/#/auction/detail/21717Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Гурав жаран есийн гарам орчимд нэг га хэмжээтэй /1.0 га/ нэг байршил /#2024-15666/ https://mle.mn/#/auction/detail/21723Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн нуур хэсэгт нэг га хэмжээтэй /1.0 га/ нэг байршил /#2024-15696/ https://mle.mn/#/auction/detail/21726Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчимд нэг га хэмжээтэй /1.0 га/ нэг байршил /#2024-15689/ https://mle.mn/#/auction/detail/21718 Худалдаа нийтийн үйлчилгээний газрын зориулалтаар;Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Өндөр толгой орчимд тэг зууны зургаан га хэмжээтэй /0.06 га/ нэг байршил /#2024-15669/ https://mle.mn/#/auction/detail/21728Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн газрын зориулалтаар;Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүсийн зүүн урд талд хоёр га хэмжээтэй /2.0 га/ нэг байршил /#2024-15705/ https://mle.mn/#/auction/detail/21727 Амины орон сууцны зориулалтаар;Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Гурав жаран есийн гарам орчимд хоёр га хэмжээтэй /2.0 га/ нэг байршил /#2024-15655/ https://mle.mn/#/auction/detail/21721Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастай ам орчимд тэг аравны таван га хэмжээтэй /0.5 га/ нэг байршил /#2024-15692/ https://mle.mn/#/auction/detail/21719Хүлэмж дарлагын зориулалтаар;Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн нуур хэсэг орчимд тэг аравны таван га хэмжээтэй /0.5 га/ нэг байршил /#2024-15695/ https://mle.mn/#/auction/detail/21725 Мод үржүүлгийн газрын зориулалтаар;Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Бороожийн ам орчимд гурав аравны таван га хэмжээтэй /3.5 га/ нэг байршил /#2024-15657/ https://mle.mn/#/auction/detail/21722Дуудлага худалдаанд оролцогч хүсэлтээ 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 2024 оны 09 дүгээр сарын 4-ний  өдрийн 15:00 цаг хүртэл WWW.MLE.MN цахим системээр бүртгүүлэн, баталгаажуулна. Холбоо барих утас: 77771285, 80771285 НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА
2024/08/29
290
НИЙГЭМ
Сурагчдын өөрөө удирдах байгууллагын төлөөлөл 'Парламентын боловсрол' хөтөлбөрт хамрагдаж, өсвөр насныханд тулгамдаж буй асуудлаар мэтгэлцлээ
Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас 2022 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залууст зориулсан “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. 2024-2025 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан өнөөдөр (2024.08.29) сурагчдын өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болох Монголын охидын зөвлөл, Монголын хөвгүүдийн зөвлөлийн сурагчид “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдлаа.Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат сурагчидтай уулзаж, хууль тогтоох үйл ажиллагааны онцлог, Улсын Их Хурлын 2024 оны намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.Тэрбээр хэлсэн үгэндээ, “Парламентаас гарч байгаа аливаа шийдвэр бүхэн хэлэлцүүлэг, мэтгэлцээн, талуудын оролцоонд тулгуурлан гарах учиртай. Энэ зарчмыг ч баримтлан ажиллаж байна. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар хүүхдийн эрх, эрх чөлөөг хангах чиглэлд анхаарсан хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Өсвөр насны хүүхдүүдийн дунд өргөн хэрэглэгдэх болсон цахилгаан дугуйны хэрэглээний асуудал байгаа. Нэг талаар авто замын түгжрэлд хэрэгцээтэй байгаа боловч нөгөө талаар хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг үр дагавар үзүүлж байна. Хүүхдийн эрх чөлөө, аюулгүй байдлыг хангахад оновчтой шийдэл гаргах хэрэгтэй болж байгаа учраас эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Мөн электрон тамхины хэрэглээний асуудал бий. Электрон тамхийг утаат тамхитай адилтгах эсэх, зарж борлуулах цэг, хэрэглэгчдийн эрүүл мэнд зэрэг олон талын зохицуулалт орхигдсон. Энэ мэтчилэн шинэ тутамд үүссэн асуудлуудыг шийдэхэд олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг зохион байгуулж, талуудын үндэслэлтэй байр суурийг сонсож, шийдвэрээ гаргах хэрэгтэй. Энэ чиглэлд Улсын Их Хурал, түүний Тамгын газар онцгой анхаарч ажиллана” гэлээ.Хөтөлбөрийн хүрээнд сурагчдад парламентат ёсны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцуулсан юм. Мөн Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран сурагчдын дунд “Сурагчдад цахим орчны дарамт нь шууд дарамтаас илүү хор нөлөөтэй” сэдвээр мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулав.Мэтгэлцээний нотлогч, няцаагч багийн гишүүд үе тэнгийнхэндээ цахим орчныг зөв хэрэглэж сурах, өөрсдийн хувийн мэдээллийг хамгаалж байхыг уриалж, асуудал дэвшүүлэн мэтгэлцлээ. Уг мэтгэлцээний бичлэгийг видео хичээл болгож, Улсын Их Хурлын албан ёсны нийгмийн сүлжээний хаягаар дамжуулан олон нийт, өсвөр үеийнхэнд түгээх юм.Мэтгэлцээнийг явцуу утгаар харвал хэдэн хүн тойрч суугаад гоё сайхан зүйл ярилцаж байгаа мэт боловч том агуулга, философийн хувьд харвал хүнийг эрхийг бүрэн дүүрэн хангаж, эдлүүлэхийн төлөө юуг хийх, ямар гарц шийдэл байгааг үндэслэлтэй, нотолгоотой ярилцдаг, хэлэлцдэг талбар. Ардчилсан нийгэмд мэтгэлцээн нь улс төрийн үйл явцыг ойлгож, өөрийн үзэл бодлоо хамгаалах арга хэрэг болдог гэдгийг Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын тэргүүн С.Жаргалсайхан онцлоод сурагчдад амжилт хүслээ.Мөн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан сурагчдад мэндчилгээ дэвшүүлснийг Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Булгантамир уламжлав.Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээндээ, “Эрдэм номын их аяны гараа, мэдлэг оюуны их замд хөтлөх өртөө болсон хичээлийн шинэ жилийн босгон дээр парламентын үйл ажиллагаатай танилцаж, өөрсдөдөө тулгарч буй асуудлаар нээлттэй мэтгэлцэж, санал шийдэл дэвшүүлж байгаад Улсын Их Хурлын даргын хувьд талархал илэрхийлье. Хүүхдүүд та бүхэн монгол ёс уламжлал, түүхээ мэддэг, ахас дээдсээ хүндэлдэг, хүний эрхийг дээдэлдэг, парламентын засаглалаа мэддэг, өөрийн гэсэн үзэл бодолтой, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэн болж төлөвших нь эх орондоо оруулж буй хамгийн том хувь нэмэр билээ. Эрдэм номын мөрөөр ирээдүйн өнгийг зурж, эх орныхоо хөгжил дэвшлийн буухиаг үргэлжлүүлэх эрхэм дүү нартаа хичээл сурлагын өндөр амжилт хүсье” гэжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  
2024/08/29
330
НИЙГЭМ
Боловсролын байгууллагад галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтыг зохион байгуулж байна
Онцгой байдлын байгууллагаас хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын байгууллагын барилга байгууламжид галын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Хяналт шалгалт энэ сарын 20-ны өдрөөс ирэх есдүгээр сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэ хүрээнд алба хаагчид галын аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
2024/08/26
232
НИЙГЭМ
Дунд голын лаг хагшаасыг “River dredge pump” технологи ашиглан цэвэрлэж байна
Өнгөрсөн зургаадугаар сараас Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажил эхэлсэн. Одоогийн байдлаар 194.000 тонн шоо метр лаг хагшаасыг цэвэрлээд байна. Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул болон Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан нар СБД-ийн нэгдүгээр хороо, Дунд гол орчимд ажиллалаа.Өмнө нь тухайн байршилд экскаватораар Дунд голын гүнзгийрсэн байсан 1-1.5 метр лаг хагшаасыг цэвэрлэсэн бол үргэлжлүүлэн “River dredge pump” технологи буюу хөдөлгүүрт завиар цэвэрлэж байна. Тус завь нь голын дагтаршсан лаг хагшаасыг 100 баллын хүчээр хөөлгөн хөдөлгөж, 300 баллын хүчээр сорон авдаг юм.НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул “River dredge pump буюу уг хөдөлгүүрт завины технологийг БНСУ-ын Сөүл хотын Хан мөрөнг цэвэрлэхэд ашиглаж байсан бөгөөд нэг цагт 50 метр лаг хагшаасыг цэвэрлэх хүчин чадалтай. Лаг хагшаасыг цэвэрлэж дууссаны дараагаар мод, зүлэг болон ногоон байгууламжийг хийнэ. Цаашид голын цэвэрлэгээний төхөөрөмжүүдийг судлан, нэмэлтээр авна. Сэлбэ болон Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэснээр өмнөх жилүүдтэй харьцуулахад үерийн эрсдэлийг бууруулж чадсан юм. Дараагийн төлөвлөгөө бол Сэлбэ сэргэлт төсөл юм. Уг төслийн хүрээнд Сэлбэ, Дунд голын үерийн даланг бэхжүүлэх, ногоон байгууламж барина.” гэлээ.Тус хөдөлгүүрт завь нь Монголд ганцхан ширхэг байгаа бөгөөд “Дархан биг трэйд” ХХК нь лаг хагшаасыг цэвэрлэх тоног төхөөрөмжөөр ханган ажиллаж байгаа юм.Лаг хагшаасыг сорох явцад ахуйн хог хаягдал гарч байна. Мөн ойр орчимд баригдсан барилгууд хэрэглээний усаа гол руу шахаж байсан учраас дагтаршсан цементийн хаягдал их хэмжээгээр гарч байгааг “Дархан биг трэйд” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Гантулга хэлж байв.Дунд голын үерийн хамгаалалтын даланг 1980, 2010 онд хоёр үе шаттайгаар барьсан. Үүнээс хойш огт лаг хагшаасыг цэвэрлэж байгаагүй бөгөөд энэ онд анх удаагаа цэвэрлэж байгааг Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан хэллээ.
2024/08/26
350
НИЙГЭМ
Таван шарын төмөр замын гарцаас Толгойтын эргэлт хүртэлх авто замыг хэсэгчлэн хаана
Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцыг ашиглалтад оруулахаар замын дүүргэлт, тохируулга хийнэ. Энэ хүрээнд долоодугаар сарын 17-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдрийн хооронд Таван шарын төмөр замын гарцаас Толгойтын эргэлт хүртэл буюу Номин сүлжээ дэлгүүрийн урд талын замыг нэг, нэг эгнээгээр нь хэсэгчлэн хаана. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/07/17
584
НИЙГЭМ
Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбосон 0.6 км авто замыг ашиглалтад орууллаа
 “Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох ажил 2022 онд эхэлсэн. Гэвч газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан уг ажил хоёр жил гацсан. Тэгвэл уг замын хөдөлгөөнийг энэ сарын 10-нд нээсэн юм.Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар тус байршилд ажиллаж, "Ариг гал" компанийн төлөөлөлтэй уулзан газар чөлөөлөлтийн асуудлыг шийдэн, авто замын ажлыг эхлүүлсэн юм.Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон 0.6 км авто замын зорчих хэсэг нь 7 метр өргөн, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай.  Мөн ус зайлуулах шугам хоолойг угсарсан. Энэ сарын 10-ны өдөр тус замын хөдөлгөөнийг нээсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гэрэлтүүлгийн ажил үргэлжилж байна.Ээрмэлийн гудамжны авто зам ашиглалтад орсноор өглөө, оройн оргил ачааллын үед Туул голын гудамжнаас Зайсангийн гудамж руу зүүн гар тийш эргэх хөдөлгөөн багасаж, ХААИС-ийн уулзвар чиглэлээс Зайсангийн гудамжаар Чингисийн өргөн чөлөө рүү зорчиж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болох нь багасах юм. Мөн Туул голын гудамжнаас Чингисийн өргөн чөлөө рүү зорчих иргэд Ээрмэлийн гудамжаар зорчиж, Ази-Фарм эмийн сангийн гурван замын уулзварын огтлолцлын цэг багасаж, хөдөлгөөний аюулгүй байдалд үзүүлэх эерэг нөлөө нэмэгдэхийг ЗХУТ-ийн мэргэжилтнүүд хэлж байв.
2024/07/17
385
НИЙГЭМ
30-60 жил болсон дулааны шугам хоолойг шинэчилж эхэллээ
Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж эхэллээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай байдаг. Мөн Улаанбаатар хотын орон сууц, ААН байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх ажил хийгдэх шаардлага үүссэн юм. Тиймээс энэ жил дулааны шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ шугам хоолойн хэмжээг өргөтгөнө. Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороо, Жамъяангүний гудамж УДЭТ-аас Багшийн дээд хүртэлх дулааны шугам сүлжээг засварлаж, шинэчлэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү дээрх байршилд ажиллалаа. Тэрбээр “Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК зэрэг байгууллагууд хамтран  2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, зуны их засварын ажлыг эхлүүлээд байна. Бид өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс их засварын бэлтгэл ажлыг хангаж, засварын ажлаа эхлүүлээд байгаа. Дулааны шугам сүлжээний их засварын ажил хийгдэж байгаатай холбогдуулан зарим байршилд халуун усны хязгаарлалтыг тогтоосон. Гэхдээ цэвэр усны буюу хүйтний усыг хязгаарлалт тогтоолгүй засварын ажлыг гүйцэтгэж байна” гэлээ. 
2024/07/17
529
НИЙГЭМ
Баяр наадмын өдрүүдэд жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алдаж байна
Онцгой байдлын байгууллагад 2024 он гарсаар нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд нийт 79 усны ослын дуудлага мэдээлэл бүртгэгдснээс 65 иргэн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Усны ослоос нийт 11 хүний амь насыг авран хамгаалжээ.Баяр наадмын өдрүүд буюу 07 дугаар сарын 10-15-ны хооронд нийслэлийн 2 дүүрэг, 7 аймгийн 10 суманд усны ослын 19 тохиолдол бүртгэгдэж нийт 24 хүн /том хүн 22, хүүхэд 2/ нас барж, хоёр хүнийг авран хамгаалав.Өнөөдөр буюу 07.15-ны өдрийн байдлаар усны осолд өртсөн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.Сүүлийн 5 жилийн хугацаанд наадмын баяр амралтын өдрүүдэд усны ослоор жилд дунджаар 17 хүн амь насаа алдсан байна.Усны осолд өртөж амь насаа алдсан тохиолдлын шалтгаан нөхцөлийг судлахад усанд сэлэх гэж орох, тээврийн хэрэгсэл болон ердийн хөсөг морьтой гол гатлах, хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орсноос живж амь насаа эрсдүүлсэн байна. Иймд Онцгой байдлын байгууллагаас дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.- Өөрийн сайн мэдэхгүй гол, нуур, усанд орохгүй, сэлэхгүй байх;- Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг хүлээн авч аялах, амрах зугаалахдаа ашиглах;- Тээврийн хэрэгсэл болон ердийн хөсгөөр баталгаагүй гүүр, гарц гарамгүй газраар ус гатлахгүй байх;- Хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, стандартын бус хийлдэг завь, гудас, тоглоом зэргийг ашиглахгүй байх;- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх;- Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг хүлээн авч дагах, шаардлагыг биелүүлэх;- Малчид, ард иргэд голын эрэг хөвөө дагуу бууж, суурьшихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024/07/17
448
НИЙГЭМ
Баяр амралтын өдрүүдэд онцгой байдлын байгууллага бэлэн байдалд ажиллана
Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд 07 дугаар сарын 10-15-ны өдрийг хүртэлх  хугацаанд албаны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, харьяа анги салбарын дарга, захирагч нарт цахимаар үүрэг чиглэл өглөө.Тухайлбал, баяр амралтын өдрүүдэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлж бэлэн байдал хангах, гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд завьт болон хөдөлгөөнт, морьт эргүүл ажиллуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа. 
2024/07/09
367
НИЙГЭМ
Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон,медаль хүртээлээ.Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, бөхийн спортыг шинэ түвшинд гарган олон арван шилдэг тамирчин, дасгалжуулагч бэлтгэн Монгол Улсад бөхийн спортыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан “Хангайн хүчтэн” дэвжээний зөвлөх дасгалжуулагч, Ардын багш, Гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав,Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, гэр бүлийн үнэ цэн, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эрх зүйн тогтолцоог нь бэхжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны хүндэт ерөнхийлөгч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Доржийн Мөнхөө нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛЫГ:Ажил мэргэжил, авьяас билиг, ур чадвар, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдэн, олон арван хөгжмийн мэргэжилтэн бэлтгэж, соёл, урлагийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан хөгжмийн зохиолч, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Шагжийн Гун-Аажавт хүртээв.ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:Төр, захиргааны ахмад ажилтан Чойжинжавын Сумаахүү,Монголын Ахмадын холбооны тэргүүн Цэндийн Сүхбаатар,“Ариг” банкны гүйцэтгэх захирал Осордэлэгийн Хүрэлбаатар,ГАВЬЯАТ ХУУЛЬ ЦОЛООР:Монголын наториатчдын танхимын гишүүн, нотариатч Рэнцэнгийн Уранбилэг,ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Гүррагчаагийн Лхагва,АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын зөвлөх мэргэжилтэн Ендонгийн Дондог,БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:“Ойн баясах” ХХК-ийн ойн инженер Банзрагчийн Эрдэнэчимэг,ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:“Грандмед” эмнэлгийн дотор, зүрх судасны зөвлөх эмч Гэндэнжавын Цогтхуяг,ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:Монголын барилгын үндэсний ассоциацийн тэргүүн Нямрагчаагийн Баярсайхан,ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР:“Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн уулын ашиглалтын инженер Ренчингийн Нацагдаш,ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:Монголын оюутны спортын холбооны гүйцэтгэх захирал, дасгалжуулагч Чойжхүүгийн Эрдэнэтуяа,ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:“М Си Эс холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Линговын Гантөмөр,ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:“Зола брос” циркийн үүсгэн байгуулагч, жүжигчин Батаагийн Золбаяр,ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:Жиу жицу, пауэрлифтингийн тамирчин, дэлхийн хошой аварга Батаагийн Батцэнгэл,ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:Улаанбаатар төмөр замын Төсөл хэрэгжүүлэх нэгжийн замын мастер Энхтайваны Нэргүй нарыг шагналаа.Мөн эрхэлсэн  ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн одон, медаль хүртээлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олон баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн еерөөлөө.
2024/07/09
513
НИЙГЭМ
Есөн аймгийн 72 сумын 2000 малчин эмэгтэйд хүмүүнлэгийн тусламжийг хүргэлээ
НҮБ-ын Хүн амын сангаас өвөлжилт, хаваржилт хүндэрсэн есөн аймгийн 72 сумын 2000 малчин эмэгтэйд ариун цэвэр- эрүүл ахуйн багцыг хүлээлгэн өглөө. Тус хүмүүнлэгийн тусламжийн түгээлтийн ажлыг НҮБ-ын Хүн амын сан, ОБЕГ, тухайн аймгийн Онцгой байдлын газар хамтран зохион байгуулсан юм.         НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн дэмжлэгтэйгээр олгосон хүмүүнлэгийн тусламж өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд УИХ-ын  2024 оны ээлжит сонгуультай холбоотойгоор түр хойшилж, улмаар энэ сарын 01-07-ны өдрүүдэд ажлын хэсгүүд орон нутагт ажиллалаа.  
2024/07/08
325
НИЙГЭМ
Төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамрууллаа
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, үр ашиг болон үр өгөөжийг сайжруулах, иргэдийн оролцоог бий болгох зорилтын хүрээнд Сангийн Яам болон Азийн хөгжлийн банк хамтран нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг pimis.publicinvestment.gov.mn системд холбосон. Цахим системд холбогдсонтой холбоотойгоор техникийн туслалцаа үзүүлэх, алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамрууллаа. Сургалтыг Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал ахлан явуулсан бөгөөд нийслэлийн есөн дүүрэг болон харьяа агентлагуудын хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн 42 албан хаагч оролцсон юм.Сургалтыг нээж НЗДТГ-ын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Гантулга “Сангийн яам болон Азийн хөгжлийн банк хамтран сүүлийн гурван жил улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийн үйл явцыг бүрэн цахимжуулсан бөгөөд өнгөрсөн сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийг цахим системд бүрэн шилжүүлсэн. Ийнхүү цахимжсанаар төлөвлөлтийн шатанд хөрөнгө оруулалтын ажлын саналыг цахим системээр авч, тусгай шалгуур үзүүлэлтээр үнэлж, төслийн эдийн засгийн үр, ашиг, ач холбогдлыг тооцон эрэмбэлэн сонгож байгаа нь төлөвлөлт илүү бодитой, судалгаатай болж, хүний хөдөлмөр, цаг хугацааг хэмнэх, цаасны хэрэглээг багасгах зэрэг олон ач холбогдолтой” хэмээв.Төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийг цахимжуулснаар:Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний саналын бодлогын баримт бичгийн уялдааг хялбар шалгах, “Барилгын хөгжлийн төв”, “Эрчим хүчний хөгжлийн төв”, “Зам, тээврийн хөгжлийн төв”-ийн магадлалын сангаас ажлын зураг, төсөвт магадлал хийсэн мэдээллийг цахимаар татаж үзэх боломжтой.Анхан шатны санал өгсөн байгууллага өөрийн саналыг хаана, ямар үндэслэлээр хасагдсан болон хэрхэн эрэмбэлэгдэж, үнэлэгдсэн зэргийг харах боломжтой.Хэрэгжилтийн шатанд төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын (publicinvestment.gov.mn) цахим системийн тусламжтайгаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн гэрээг бүртгэлжүүлж, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд гүйцэтгэлийн санхүүжилтийн хүсэлтээ системээр илгээж, санхүүжилт захиалагчаас хяналтын байгууллага руу, хяналтын байгууллагаас гүйцэтгэгч рүү шилждэг үе шат байхгүй болж, шууд гүйцэтгэгчид шилжих нөхцөл бүрдэж байна. Гүйцэтгэгч байгууллагууд өөрийн санхүүжилтийн хүсэлтийг аль шатанд явж байгааг цахим системээр хянах боломжтой болж байна. Ийнхүү цахимжсанаар дээр дурдсан ач холбогдлуудаас гадна хөрөнгө оруулалтын ажлын үйл явцын холбогдох мэдээллийн цахим мэдээллийн сан бий болж байгаа юм.
2024/07/06
368
НИЙГЭМ
Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх 1.1 км авто замыг шинэчилж байна
Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбогдуулан баруун аймаг руу салдаг уулзвараас Хүй долоо худаг, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замыг шинэчилж буй. Энэ хүрээнд Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх 1,1 км авто замыг энэ сарын 8-ны өдөр шинэчилж дуусах юм. Өнөөдрийн байдлаар тус замыг хэсэгчлэн хучиж, тэмдэглэгээ хийх, суурилуулах, хөвөө засварлах, шуудуу татах, сэргээн ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэл 90 хувьтай байна. 
2024/07/06
372
НИЙГЭМ
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна. Засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд долоодугаар сарын 9-нд дуусгах төлөвлөгөөтэй байна. Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан:-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, автомашингүй бүс болгож байгаа. Гэсэн хэдий ч баяр наадмын өдрүүдэд хүрээлэнгийн чанх ард 7 мянган ам метр талбайг авто зогсоол хэлбэрээр тохижуулан, асфальт бетоноор хучиж, тэмдэг тэмдэглэгээг хийж дууссан. Зогсоолд нийт 220 автомашин зогсох боломжтой бөгөөд үүний найм нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бол тав нь том оврын автобусны зогсоол байхаар төлөвлөсөн. Уг зогсоолыг томоохон арга хэмжээ болох үед л авто зогсоол хэлбэрээр ашиглана. Бусад үед 80 хувьд нь автомашингүй бүс байхаар зохицуулалт хийх юм. Мөн хүрээлэнгийн чанх ард 40 гаруй машины авто зогсоол шийдэж өгсөн бөгөөд баяр наадмын үеэр эл зогсоолд хүнс үйлдвэрлэл чиглэлээр асар худалдаа байршуулна гэлээ.Мөн өмнө нь цэнгэлдэх хүрээлэнг тойруулан байршуулсан 150 мВт-ын лед гэрэл нь зөвхөн тухайн орчмоо л гэрэлтүүлдэг байсан бол шинээр барьсан 16 цамхагт гэрэл нь хүрээлэнг бүхэлд нь гэрэлтүүлэх боломжтой аж. Нэмээд есөн жил болсон хиймэл зүлгийг сур, шагайн талбайд шилжүүлэн дэвссэн. Ийн төв талбайд шинээр тоглолт болон спортын тэмцээнд ашиглах боломжтой FIFA-ийн шаардлага хангасан зүлэг тавьж, гүйлтийн замыг шинэчилжээ. Энэ жил баяр наадмын зохион байгуулалтад өндөр ач холбогдол өгөн ажиллаж байгаа бөгөөд хүрээлэнгийн нэгдсэн газрын зургийг гарган, нийгмийн сүлжээ болон хүрээлэнгийн ойр орчимд байршуулахаар төлөвлөжээ. Мөн хүрээлэнгийн урд хэсэгт зураг даруулах хэсэг гаргаж өгөхийн зэрэгцээ хойд талд нь хүүхдийн бүс бий болгон дотор нь олон төрлийн тоглоом байршуулж, тайзны цагийн хөтөлбөртэй арга хэмжээ зэрэг олон талт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна. Тэрчлэн баяр наадмын тасалбар авч чадаагүй иргэдэд зориулан олон улсын жишгийн дагуу хүрээлэнгийн зүүн хойд талбайд том дэлгэц байршуулан, наадмын шууд дамжуулалтыг хүргэхээр төлөвлөсөн юм.Түүнчлэн гадна, дотор талбайн засварын ажлын хүрээнд “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарсан. Өнгөрсөн сард үргэлжлэн орсон борооны дараа хяналт шалгалт хийхэд хэвийн ажиллаж байсан аж. Мөн гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан олон, жижиг цахилгааны дэд станц, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, газар ил гарсан цахилгааны утсыг засварласан байна. Нэмээд ногоон байгууламж бий болгох, орох, гарах хаалганы шатыг стандартжуулах, хаягжуулалтыг тодорхой болгох үүднээс хаалгануудыг дугаарлаж, зарлан мэдээлэх болон камержуулалтын систем нэвтрүүлсэн.  Энэ жил шинээр есөн ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулна гэдгийг онцолж байлаа. Ташрамд, хоол үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд долоодугаар сарын 1-ний 07:00 цагаас ulaanbaatar.mn сайтаар зөвшөөрөл олгож буй. Наадамтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.enaadam.mn сайтаар авах боломжтой.
2024/07/05
339