mmnews.mn | 2024-10-19

НИЙГЭМ

НИЙГЭМ
Хандивт нэгдэх хүсэлтээ илэрхийлсээр байна
Онцгой байдлын ерөнхий газарт хандан байгалийн гамшигт нэрвэгдээд буй малчдадаа туслах аянд нэгдэх хүсэлтээ илэрхийлсээр байна. Тухайлбал, Монгол Улсын харцага Г.Ганхуяг малчин түмэндээ сэтгэлийн дэм өгч, туслахаар “Бид Монголчууд” аян эхлүүлсэн бөгөөд хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Тус аянд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийд, Монголын үндэсний бөхийн холбоо болон Морин спорт уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо, “Малчин” ХХК хамтран оролцох юм байна.ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Улсын нөөцийн газрын дарга хурандаа Ч.Цогбаяр нар хандивын аян санаачлагчдыг хүлээн авч уулзаж хуулийн хүрээнд хамтарч ажиллахаа илэрхийлэв. Мөн зарцуулалтыг ил, тод тайлагнахаас гадна хандиваар бараа материал авах тохиолдолд хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа 30 хувиас хэтрээгүй, бусад материалын эдэлгээ, чанар мөн хэмжээтэй байх журамтайг танилцууллаа.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн зүгээс малчдад туслах хандивын аянд нэгдэх хүсэлтээ илэрхийлсээр байгаа тул хандивын нэгдсэн дансыг нээгээд байна. Хаан банк 5263315732 Онцгой байдлын ерөнхий газар нэртэй дансанд хандах боломжтой. Гүйлгээний утга хэсэгт хандивлагчийн нэр /байгууллага, иргэн, ТББ г.м/ холбогдох утасны дугаарыг бичнэ.  
2024/02/20
344
НИЙГЭМ
Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад УБТЗ “ХНН” 500 сая төгрөгийг хандивлав
Улс орны хэмжээнд нүүрлээд буй зудын гамшигт өртсөн малчин түмэн, мал сүргээ хамгаалахад туслах аянд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг /УБТЗ “ХНН”/ нэгдэж 500 сая төгрөг хандивлав. Хандив гардуулах ажиллагаа Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.Уулзалтад ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян, дэд дарга бригадын генерал Б.Ууганбаяр, Улсын нөөцийн газрын дарга хурандаа Ч.Цогбаяр нар байлцаж, УБТЗ “ХНН”-ийн нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд, удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Энхцогт, хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч дарга Б.Гантөмөр нар хүрэлцэн ирж оролцов.ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян, зургаан аймгийн 23 суманд төмөр буюу шилэн, 17 аймгийн 89 сум цагаан зудтай, 82 сум зудархуу байдалтай, монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй. Төмөр болон шилэн зуд хавсарсан нь эрсдэл ихээр үүсгэж байна. Зам харгуй нээж малчдад төрийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэх ажлыг зохион байгуулж байгаа зэргээр үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулав. Мөн хаваржилт цаашид ч хүндэрч болзошгүй энэ үед Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа төмөр замчид санаачилга гарган малчдадаа тусалж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн хандивыг хууль, журмын дагуу хүлээн авч зарцуулалтыг шилэн дансаар нээлттэй мэдээлнэ гэлээ.УБТЗ “ХНН”-ийн төлөөлөл, үндэсний эрх ашиг хөндөгдөхүйц хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж мал, малчин зутарч байгаа энэ цаг үед иргэн, байгууллага бүрийн оролцоо чухал байгааг онцолж хандивын аянд нэгдэхийг уриалав.  
2024/02/20
363
НИЙГЭМ
Ойрын өдрүүдэд цас орж, томоохон голын хөндийд шөнөдөө -43-48 хэм хүрч хүйтэрнэ
Монгол орны нутгийн баруун өмнөд хэсгээр маргааш буюу  II/ 21-ний өдөр цастай байх нь. Цаашдаа цас үргэлжлэн орох бөгөөд нөгөөдөр буюу II/ 22-нд баруун болон төвийн аймгууд, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хэнтийн уулсаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, маргааш Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө -43-48, өдөртөө -29-34 градус хүйтэн байна.Дашрамд, энэ өвөл сүүлийн 49 жил ажиглагдаагүй их цастай байгаа бөгөөд 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ороогүй хэмжээний их хур тунадастай байна. 2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгаар дунджаар 8.5 мм оржээ. Энэ нь олон жилийн дунджаас 1.4 дахин их байсан. Гэтэл энэ жилийн хувьд 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6 дахин их байна. 
2024/02/20
479
НИЙГЭМ
Үерийн гамшгаас сэргийлэх талаар зөвлөмж өгч, төлөвлөгөө гаргахаар ажиллаж байна
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Нидерландын Хаант Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгж /DRRS/-ийн төлөөллүүдтэй уулзлаа. Энэ үеэр үерийн гамшгаас сэргийлэх, усны барилга, байгууламжийг сайжруулах талаар санал солилцсон юм.Нидерландын Хаант Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгж нь ус, уур амьсгалтай холбоотой гамшгаас урьдчилан сэргийлэх, үр дагаврыг бууруулах, гамшигт өртсөн бүс нутаг, хүн амын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Тус нэгжийн Усны нөөц ба үерийн эрсдэл хариуцсан зөвлөх Эйссе Вижма болон бусад албаныхан үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгч, төлөвлөгөө гаргахаар Улаанбаатар хотод долоо хоногийн хугацаатай ажиллаж буй юм.Уулзалтын төгсгөлд талууд Улаанбаатар хотод тулгарч болзошгүй үерийн эрсдэлээс сэргийлэх, голын сав газрын менежмент болон усны барилга, байгууламжийг сайжруулах, хот төлөвлөлттэй уялдуулахад хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
2024/02/20
324
НИЙГЭМ
Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 1 сая тун тусламжийн вакцин дараагийн 7 хоногт ирнэ
Улсын хэмжээнд 7 аймгийн 23 суманд 32 голомтод 234 өрхийн нийт 7226 толгой мал өвчилсөн. Үүнээс 388 толгой хонь устгаж, 2496 толгой хонь шинж тэмдэг арилсан 4,372 толгой хонь тусгаарлалтад байна.Нийт 5 аймгийн 20 суманд 28 голомт хорио цээрийн дэглэмтэй, 3 сумын 3 голомт хязгаарлалтын дэглэмтэй байна.Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад нийт 8 аймгийн 26 суманд 623,600 толгой бог хамруулахаас 492,822 толгой бог хамруулж, 69.6 хувийн гүйцэтгэлтэй байна.Улсын хэмжээнд Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин нөөц дуусаж, Биокомбинатын вакцин үйлдвэрлэл технологийн дагуу 5 дугаар сараас гарах бөгөөд Мал эмнэлгийн ерөнхий газраас урьдчилан сэргийлэх, нөөц бүрдүүлэх зорилгоор ОХУ болон Йордан улсаас тусламж хүссэнээр Йордан улсын JOVAC компани 1 сая тун вакцины тусламж үзүүлэхээр болоод байна.Тусламжийн вакцин ирэх 7 хоногт Монголд бууж эрх бүхий лабораторийн шалгалтад хамруулсны дараа эрсдэлтэй бүсийн өвчлөмтгий малыг дархлаажуулж, өвчний тархалтыг зогсоох арга хэмжээг авч эрчимжүүлэн ажиллана.
2024/02/20
350
НИЙГЭМ
ЦЕГ: Өнгөрсөн долоо хоногт 32,476 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 374 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.02.12-оос 02 дугаар сарын 18-ны өдрүүдэд) 32,476 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 374 хэргийг хүргүүлсэн байна.Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 152, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Өмчлөх эрхийн эсрэг 140, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 17, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 28, бусад 11 хэрэг байна.Зөрчлийн шинжтэй 35,059 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 34,430 зөрчлийг шийдвэрлэсэн байна.Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 34,235 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 195 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 971, Танхайрах 53, Хүний биед халдах 244, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 89, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 31168, бусад 1905 зөрчил байна.Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 40 иргэнд 12,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 86 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 35, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 162, сураггүй алга болсон хүн 50, шүүхээс даалгасан хүн 157, зөрчил үйлдсэн 70 хүнийг биечилсэн сурвалжилга болон дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.Илрүүлсэн онцлог хэргээс дурьдвал:Урьд өмнө удаа дараа хулгайлах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан иргэн М-ийг энэ оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс баривчилж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар Нийслэл, Дархан-Уул аймаг зэрэг нутаг дэвсгэрүүдээс удаа дараа тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.Эрүүгийн цагдаагийн албанаас 2023 оны 09 дүгээр сарын 06-08-ны өдрийн хооронд хохирогч нартай фейсбүүк чатаар харилцаж “Код очно, хэлээд өгөөч” гэх зэргээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бүрдүүлэн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч улмаар бусдыг залилсан" гэх хэрэгт Ш-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөн дээрх этгээдийн урьд өмнө холбогдсон нийт 12 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нэгтгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.Экологийн цагдаагийн албанаас “Э” ХХК нь үйлдвэрийн явцад түүхий эдээс гарсан аюултай хог хаягдлыг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зориулалтын бус газар болох Улаанбаатар хотын бохирын төв шугамд асгасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн.Иргэн Н нар нь бүлэглэн Ховд аймаг Буянт сумын нутаг дэвсгэр улсын тусгай хамгаалалттай газраас энэ оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 ширхэг Сугас загасыг зөвшөөрөлгүйгээр агнаж, 600.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.Иргэн Э нь Архангай аймгийн Хангай сумын нутаг дэвсгэрээс 2023 оны 10 дугаар сарын дундуур ховор ургамлын ангилалд багтах алтан сонгино түүж бэлтгэж 12.036.500 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.Иргэн Б нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хууль бусаар 8.6 м3 шинэс модыг бэлтгэж 6.906.840 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.Иргэн Э нь Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэр тусгай хамгаалалттай газар нутагт энэ оны 01 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд 4 ширхэг Шөвгөр хоншоорт зэвэг загас, 20 ширхэг хөвсгөлийн Хадран загас, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Ховор амьтдын жагсаалт”-д багтсан 1 ширхэг Ойн булга зэргийг зөвшөөрөлгүйгээр агнаж 2.346.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.Иргэн Л нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Ховор амьтдын жагсаал”-д багтсан 1 ширхэг Алтайн хойлог шувууны бодгалийг зөвшөөрөлгүйгээр агнаж, худалдан борлуулах зорилгоор хадгалж, 436.000 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.Иргэн Р нь Увс аймгийн Тэс сумын нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрийн үед зөвшөөрөлгүйгээр 1.7034 м.куб түлээний нойтон “Улиас” мод бэлтгэж, 676,722 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.Иргэн О нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1 ширхэг босоо мод огтолж байгаль орчинд 144,295 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хулийн тусгай ангийн 26.2 дахь хэсгийн2.3 дахь хэсэгт заасан хэрэгт хохиролыг төлүүлж хэргийг шүүхэд шилжүүлсэн.Олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл нь тархсан зарим зөрчлийг танилцуулбал:Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас иргэн “Б”, “Д” нар нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох үедээ “Эгнээ байраа буруу эзэлсэн” гэх үл ялих шалтгааны улмаас маргалдан улмаар бусдын биед халдаж, олон нийтийн газарт олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу шийтгэл оногдуулах саналтай Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн;Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас цахим орчинд буюу фэйсбүүкт 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төвийн урд талд School police хийж байхад улсын дугаартай машины жолооч зам дээр машинаа байрлуулаад хүүхдүүдийг замаар гарах нөхцөлийг хүндрүүлж, шаардлага тавихад хэл амаар доромжилж, биед халдсан, хаана хандаж шийдүүлэх юм бол” гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагаа явуулж иргэн “Э”-ийн бусдын биед халдсан үйлдэлд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
2024/02/20
333
НИЙГЭМ
Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна
Энэ өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй цас ихтэй өвөл болж байна.2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их орсон бол энэ жилийн хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6-аар их байна.Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 2.5 дахин их хур тунадас орсон ба түүхэнд ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас орсон байна.Харин өнгөрөгч 12 дугаар сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 1.9 дахин их хур тунадас орсон ба 2012 оноос хойш ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрсөн бөгөөд Говь-Алтай, Дундговь аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас оржээ.Нэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 3.5 мм хур тунадас орсон нь олон жилийн дунджаас 2 дахин их хур тунадас орсон ба 2010 хойш тохиолдож байгаа хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.Мөн Баянхонгор, Төв, Сүхбаатар, аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж буй хамгийн их цас орсон байна.2024 оны хоёрдугаар сард нийт нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Төвийн ихэнх нутаг, Булган, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим сумдын нутгаар 1.2-3.6 дахин их орлоо.
2024/02/20
422
НИЙГЭМ
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ
Дундговь аймагт Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 320 тонн тэжээлийг 50 хувь хямдруулж, 124.5 тонн малын долооц, теопит тэжээлийг үнэгүй олгоод буй. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан тус аймагт ажиллах үеэрээ улсын нөөцөөс нэмэлтээр 700 тонн өвс, тэжээлийг малчдад үнэ төлбөргүй нийлүүлэхээр шийдвэрлэлээ.Дундговь аймгийн хэмжээнд өдгөө 42.5 мянган толгой мал хорогдсон, малын хорогдол цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа тул 15 сумдад малын сэг зэм устгахад шаардлагатай эдийн засаг, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг энэ үеэр АОК-оос уламжлав. Мөн Цагаандэлгэр, Сайнцагаан, Гурвансайхан, Эрдэнэдалай, Адаацаг, Өндөршил, Сайхан-Овоо, Өлзийт сумдын Эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн автомашинууд эвдэрч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд хүндрэлтэй байгаа тул туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэж өгөхийг хүслээ.Эхний ээлжинд Адаацаг сумын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай автомашиныг нийлүүлэхээр шийдвэрлэлээ. Цаашид бусад сумын ЭМТ-үүдэд туулах чадвар сайтай автомашин нийлүүлэх асуудлыг шат дараатай шийдвэрлэх болно гэдгийг Шадар сайд хэлсэн юм.Зудын эрсдэлийн үед Засгийн газраас нэн түрүүнд малчдад өвс, тэжээл хүрэлцээтэй хэмжээнд нийлүүлэх, мөн эрүүл мэнд, нийгмийн халамж тусламжийн үйлчилгээг саадгүй хүргэх, түүнчлэн хаагдсан зам давааг нээхэд  шаардлагатай түлш, шатахууны зардал болон туулах чадвар сайтай машин техник хэрэгслээр хангах асуудлыг шийдвэрлээд буй.  
2024/02/20
502
НИЙГЭМ
Эмийн чанарын асуудлаарх түр хороо гэнэтийн шалгалт хийлээ
Монгол Улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа, эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг шалгах шаардлагыг харгалзан Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороог Монгол Улсын Их Хурлын 2023 оны  60 дугаар тогтоолоор байгуулсан. Түр хороо 7 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Ц.Туваан нар ажиллаж байгаа юм. Эмийн асуудлаарх түр хорооны дарга Ж.Чинбүрэн, гишүүн Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен нар  /2023.01.19 / Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах-д гэнэтийн шалгалт хийж, нөхцөл байдалтай танилцлаа.Гурван давхар, 1000 m2  талбайтай тус агуулахыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2021 онд барьж ашиглалтад оруулжээ.  Уг агуулах нь  гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эд, вакцин био бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах зориулалт бүхий улс орны стратегийн онцгой ач холбогдолтой объект юм. Тус байгууллагын үйл ажиллагааны талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Санхүү, хангамж нөөцийн албаны дарга Д.Болдбаатар Түр хорооны гишүүдэд танилцуулав.Эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулах нь Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хашаанд байрладаг бөгөөд харьяаллын хувьд Эрүүл мэндийн яам болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн аль алинд хамаарч үйл ажиллагаа явуулдаг аж.  Тус агуулахад  20 гаруй нэр төрлийн 8 тэрбум гаруй төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалагдаж байгаа бөгөөд олон улсын байгууллагын тусламжаар ирсэн эм, эмнэлгийн хэрэгсэл зонхилдог хэмээн танилцуулж байлаа. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд онцгой байдлын үед хэрэглэх эрүүл мэндийн нөөцийн агуулах нь нэгдсэн бүртгэлийн системтэй болж чадаагүй, хүний нөөцийн дутагдалтайгаас гадна ковидын үед ашиглагдаж байсан зарим өндөр үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгслийн ашиглах хугацаа нь дууссан байхад уг агуулахад хүргэгдсэн зэрэг алдаа дутагдал, зөрчил байгаад  гишүүд шүүмжлэлтэй хандаж, цаашид асуудал бүрийг холбогдох байгууллагад хүргүүлж, цаг тухайд нь арга хэмжээ авах шаардлагатайг сануулав. Эмийн чанарын асуудлаарх Түр хорооны дарга Ж.Чинбүрэн Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ, хязгаарыг танилцуулсан. Мөн  ирэх гуравдугаар сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулах талаар мэдээлэл өгч, энэ хүрээнд тодорхой хяналт, шалгалтын ажил болоод, энд дурдагдсан асуудлуудыг шаардлагатай тохиолдолд нээлттэй сонсголоор тодруулах болно хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/02/20
316
НИЙГЭМ
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр эхэллээ
Боловсролын үнэлгээний төвөөс 2024 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл өглөө.  Энэ үеэр БҮТ-ийн дарга Л.Ганбат “Боловсрол, шинжлэх ухааны сайд 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр А-66 дугаар тушаал гаргаж элсэлтийн шалгалтыг зохион байгуулах тухай журмыг баталсан. Журмын үндсэн агуулга нь элсэлтийн шалгалтыг хэрхэн яаж зохион байгуулах, олон улсын шалгалтын оноог хэрхэн дүйцүүлэх, 2024, 2025 онд элсэлтийн шалгалт хэрхэн зохион байгуулах, цаашид 2026 оноос эхлэн ямар аргачлал, зохион байгуулалттайгаар явуулах талаар тусгасан. Хуучин элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах журмыг Боловсролын үнэлгээний төвийн захирлын тушаалаар баталдаг байсан бол өнгөрсөн онд батлагдсан Боловсролын багц хуулинд тусгагдсаны дагуу холбогдох журмыг тус салбарын сайд баталдаг болсон.Сайдын баталсан энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн захирлын тушаалаар шалгалт зохион байгуулах тухай удирдамжийг гаргасан.  Энэ жилийн хувьд нийтдээ ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийг 35485 суралцагчид сурч төгсөж байна. Нийт төгсөгчдийн 18653 нь орон нутгийн, 16832 нь нийслэлийн суралцагчид байна. Үүн дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдэж ордог. Өнгөрсөн жилийн дунджаас харахад 5-6 мянга орчим өмнөх оны шалгуулагчид нэмэгддэг. Энэ жил элсэлтийн шалгалтад 40 мянга орчим шалгуулагч хамрагдана гэсэн урьдчилсан тооцоолол гаргаж, үйл ажиллагааг зохион байгуулж байна. Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагчдаас монгол хэл, бичгийн шалгалт заавал өгдөг. Монгол хэл, бичгийн шалгалтын үндэсний хэмжээний босго оноо 400 байна. Шалгуулагч нь “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно. Харин босго онооны болзол хангаагүй тохиолдолд тухайн жилдээ дотоодын их дээд сургуульд боломжгүй байдаг " гэв. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн /2024.02.19/ ирэх сарын 15-ны /2024.03.15/ 18 цагт дуусах бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн 10:00 цагт улсын хэмжээнд нэгдсэн байдлаар шалгалт авах юм.Шинээр мөрдөгдөж буй Боловсролын ерөнхий хуульд Элсэлтийн ерөнхий шалгалт гэх нэршлийг өөрчлөн “Элсэлтийн шалгалт” болжээ.Энэ жилийн Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр эхлэн /2024.02.19/ 04 дүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна.  Элсэлтийн шалгалтыг хуучин зарчмаараа буюу монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээр авна. Тухайн суралцагч аль сургуульд, ямар мэргэжил, хөтөлбөрөөр элсэхээс хамаарч хамгийн багадаа хоёр, ихдээ 10 хичээлийг өөрийн хүссэнээр сонгож өгөх боломж нээлттэй ажээ. Нэг хичээлийн шалгалтын бүртгэлийн хураамж 5800 төгрөг байх талаар хурлын үеэр мэдээлэв.Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалт өгөхдөө бүртгэлийн хугацаанд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн суралцаж буй сургуульдаа, эсвэл БҮТ-д хандан хүсэлтээ гаргах бөгөөд тухайн иргэний хөгжлийн хэрэгцээ шаардлагад тохируулан тусгайлан бэлтгэсэн анги танхимд даалгаврын агуулга, цагт зохицуулалт хийж шалгалтын тусгай орчин бүрдүүлж авах талаар журам болон удирдамжид тусгайлан зааж өгчээ.Мөн олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг хөтөлбөрүүдийн шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ. Дүйцүүлэх хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 1-нээс 05 дугаар сарын 31-ний хооронд БҮТ-ийн сайтаар дамжуулаж хүлээж авах юм байна. 
2024/02/19
334
НИЙГЭМ
Өнгөрсөн долоо хоногт 196 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.02.12-18/  нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 92 суманд аюулт үзэгдэл, ослын 196 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 5 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна.Нийт дуудлагын 60  нь гал түймэр, 126 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 8 нь  ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна. 
2024/02/19
335
НИЙГЭМ
Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад өвс, тэжээл хүргэх тусламжийн цуваа хөдөллөө
Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уурын байгууллагаас гаргасан зудын үнэлгээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл ачсан тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Шуурхай бүлгүүд нь өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж хүргэх үйлчилгээг үзүүлэхээс гадна хаагдсан зам давааг нээх, зам гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас нийт 1800 алба хаагч, 434  техниктэйгээр цасанд боогдсон 23,451 км зам, давааны зорчих хэсгийг чөлөөлөх, 669 өрх айлд өвс, тэжээл, нүүрс хүргэсэн, одоо зам, гарц хаагдсан 13,573 малчин өрх рүү 38,444 км зам гаргах ажлыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд зургаан аймгийн 23 суманд “төмөр буюу шилэн зуд”-ын, 17 аймгийн 88 суманд“цагаан зуд”-ын, 17 аймгийн 79 сум, нийслэлийн хоёр дүүрэгт “цагаанаар зудархуу” байна.Энэ сарын 15-ны өдрийн байдлаар нийт 611,924 толгой мал хорогдоод байна. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт малын хорогдол хамгийн их байна. Засгийн газар хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор гурван үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байна.1.    Улсын нөөцөд байгаа 6,000 орчим тонн өвс тэжээл, орон нутгийн нөөцөд байгаа 20,000 орчим тонн өвс тэжээлийг нэн хүнд нөхцөлд байгаа сум, багт хүргэх,2.    14-21 хоногийн дараа нийт малчдад хүчит тэжээл, буудай, тэжээлийн будаа хүргэх.3.    Дараагийн шатны арга хэмжээг ирэх гурав, дөрөвдүгээр сард авч хэрэгжүүлж, малчдад гурил, будаа, хүнс хүргэнэ. Мөн гурил, тэжээл зэрэг импортын зарим барааны татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
2024/02/19
412
НИЙГЭМ
Улсын хэмжээнд нийт 667.841 толгой мал хорогджээ
Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь,  Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн.Улсын хэмжээнд 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667.841 толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр хорогдолтой байгаа юм.Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж 1%, Сүхбаатар аймаг 5.3%, Хэнтий 2.8%, Дорноговь аймаг 3.6%, буюу хэвийн хорогдлын хэмжээнээс давсан байна.  
2024/02/19
330
НИЙГЭМ
ЭХЭМҮТ: Хүүхдийн эндэгдэл, зүрхний өвчнийг бууруулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Куоасси Комлан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, энэ онд хийж хэрэгжүүлэх ажил, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа “Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж буй хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад ороход манай төв хүчилтөрөгчийн нэгдсэн системд бүрэн холбогдох боломжтой болох юм. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан өргөтгөлийн хоёр барилга ашиглалтад ороход бэлэн болоод байна. Бид цаашид эмнэлгийн үйл ажиллагааг үйлчлүүлэгч төвтэй болох зорилт тавьсан” хэмээн төвийнхөө үйл ажиллагааны талаар танилцуулсан.    Төвийн үйл ажиллагаатай танилцсан Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Куоасси Комлан “Олон улсын хүүхдийн хавдрын эсрэг өдөр тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн ярилцаж байгаадаа баяртай байна. Бид энэ онд тус төвтэй хамтран нярайн эрт илрүүлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, эх, хүүхдийн эндэгдлийн бууруулах, хүүхдийн зүрхний өвчнийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа. Мөн хүчилтөрөгчийн үйлдвэр шинээр байгуулахаар ажиллаж байна.Бид өнгөрсөн хугацаанд эмч, эмнэлгийн ажилтныг сургах, чадавхжуулах чиглэлээр хамтран ажилласан туршлагатай. Энэ ажлаа ч мөн үргэлжлүүлнэ. ЭХЭМҮТ нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах маш сайн системийг бий болгосон учраас бид хамтран ажиллахдаа баяртай байдаг” хэмээсэн юм.  Тэрбээр мөн иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх  чиглэлд анхаарч амны хөндийн эрүүл мэнд буюу хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор цогц ажлыг хийж байгааг дуулгалаа. Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэнд, тэдэнд бэлгийн боловсрол олгох, зам тээврийн ослын улмаас хүүхэд гэмтэж бэртэх тохиолдлыг бууруулах чиглэлд холбогдох газруудтай хамтарч ажиллана гэдгээ ч хэлсэн. Хамтын ажиллагааны үр дүнд олон нийтэд мэргэжлийн түвшинд мэдээлэл хүргэх боломжтой болно гэдгийг талууд онцолж байлаа.  Суурин төлөөлөгч Эваристе Куоасси Комлан тус төвийн Цусны эмгэг, хавдар судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд сэтгэлийн дэм үзүүлж, хавдрыг ялан дийлсэн баатруудад баяр хүргэв.НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсын Засгийн газрын захиалгаар ДЭМБ болон бусад олон улсын байгууллагатай хамтран хүүхдийн хавдрын эмийг худалдан авч, нийлүүлэх ажлыг зохион байгуулж, хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын болон хими эмчилгээний өрөөг иж бүрэн тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажилд дэмжлэг үзүүлж байгаа юм.  
2024/02/19
343