НИЙГЭМ
НИЙГЭМ
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.Тодруулбал зургаадугаар буюу 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ голын сав газраар, 25-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30, 07 дугаар сарын 01-нд нутгийн зүүн хагаст, 02-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хэрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Иймд: -Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,-Баталгаат зам, гүүрээр зорчих,-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, -Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.Эх сурвалж: ЦУОШГ
2024/06/25
472
НИЙГЭМ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах есөн шинэ чиглэлийг үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Тодруулбал,Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ дараах дөрвөн чиглэлд:Д:6 “Шар хоолойн ам - Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай ажлын өдөр нэг, амралтын өдөр нэг тээврийн хэрэгсэл, Д:7 “Арцатын ам - Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай нэг тээврийн хэрэгсэл,Х:12 “Хонхор - Офицеруудын ордон” чиглэлд 21 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл, Ү:24 “Ургах наран хороолол - Офицеруудын ордон” чиглэлд 28 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна.“Эс энд эй транс” ХХК дараах хоёр чиглэлд:Д:8 “Тахилт зам анги – Толгойт - 21-р хороолол - Товчоо” чиглэлд ажлын өдөр 12 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл, амралтын өдөр гурван тээврийн хэрэгслээр, Д:4 “Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо - Хайрханы эцэс - 11-р байр” чиглэлд 10 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна.Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ дараах хоёр чиглэлд:Д:2 “Дэнжийн 1000 - Самбалхүндэвийн гудамж - 149-р сургууль” чиглэлд ажлын өдөр 10 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл, Д:5 “Хүчит шонхор зах - Зурагтын хуучин эцэс - Эх нялхас” чиглэлд ажлын өдөр долоон минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна.“Үнэгтийн уул” ХХК дараах нэг чиглэлд:Д:1 “Шархад - Хангамж - Ботаник” чиглэлд 10 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр иргэдэд тус бүр үйлчилгээ үзүүлж байна.НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР
2024/06/24
363
НИЙГЭМ
Анхны тусламжийн сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдлаа
МУЗН, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны (ӨМӨЗО) Улаан загалмайн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан “Анхны тусламжийн сургагч багш бэлтгэх сургалт”-д ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, ахмад Б.Отгон, нийслэлийн Аврах ангийн аврагч, ахлах ахлагч Б.Ганбаяр нар хамрагдлаа.Энэ сарын 16-23-ны өдрүүдэд зохион байгуулсан тус сургалтад МУЗН, ОБЕГ, Улаанбаатар Төмөр зам, ХХЕГ, Гаалийн ерөнхий газар, Эрүүл мэндийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг байгууллагын 50 ажилтан, алба хаагч оролцсон байна.Тус сургалт олон нийтийн анхны тусламжийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудыг оролцуулдаг гэдгээрээ онцлог юм.
2024/06/24
310
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.Өнөөдөр: Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, борооны өмнө түр зуур ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +19...+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Баруун болон говийн аймгуудын нутгаар халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.Гал түймэр: Өмнөговь аймаг, Даланзадгад сум 10 дугаар баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 5 дугаар баг ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 16:49 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Beiben North Benz ND4253B34J” загварын ачааны автомашины урд хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.Хөвсгөл аймаг, Мөрөн сум Үерт ба 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 19:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 12х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр, 2 дугаар давхарт эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо “Туул” голын салаанд хүн байна, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас 16:38 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчпыг очиход иргэн Т/ эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ “Туул” голын салаанд гацсан байсныг ажиллаж аюулгүй гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.Төв аймаг, Мөнгөнморьт сум Жаргалант баг “Зүүн бүрэхийн дээд гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 197 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 6 км/-т “Зүүн Бүрх”-ийн голд суудлын автомашин голын усанд живсэн тухай дуудлагыг 06.24-ны өдрийн 00:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /47 настай, эрэгтэй/-ийн суудлын автомашинтай жуулчилж явсан 3 иргэний хамт “Зүүн бүрх”-ийн голд автомашинтайгаа орж суусан байсныг ажиллаж татан гаргасан.ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/06/24
351
НИЙГЭМ
Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай дуудлага байна
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.06.17-23/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 205 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгаалсан.Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 12 хүн нас барсан байна.Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 66 нь гал түймэр, 26 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/06/24
300
НИЙГЭМ
ГУББГ-аас нийт дөрвөн байршилд 31 рейсээр 2734 тонн ус соруулаад байна
Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд орсон бороо өнөөдөр өдөр хүртэл үргэлжлэн орно. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох байгууллагууд болон дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд хариу арга хэмжээг шуурхай аван ажиллаж байна. Тухайлбал, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас нийт дөрвөн байршилд 37 албан хаагч 12 машин техник, гурван насостойгоор замд тогтсон усыг соруулан тасралтгүй ажиллаж байна. Одоогийн байдлаар дөрвөн байршлаас 31 рейсээр 2734 тонн ус соруулаад байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 120 мянгатын уулзвараас “Гэгээнтэн” хотхоны төв зам дагуу 19 рейсээр 114 тонн ус, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нисэхийн тойргоос Сонсголон руу эргэх уулзварт 12 рейсээр 120 тонн ус, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэгт нэг моторт помпоор 2500 тонн ус тус тус соруулсан.Мөн Дунд, Сэлбэ гол дагуух үзлэг шалгалтыг тогтмол хийж байна.
2024/06/21
417
НИЙГЭМ
Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, бэлэн байдалд ажиллаж байна
Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод орсон борооны улмаас нийслэлийн хэмжээнд борооны ус тогтсон нийт зургаан удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын 32 ажилтан, алба хаагч, долоон автомашин, дөрвөн мотопомпоор 400 тонн усыг соруулж ажиллалаа.Өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-нд бороо үргэлжлэн орно гэдгийг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Гэр хорооллын айл өрхүүд хашаа, байшин, гэрээ борооны ус орохоос сэргийлж суваг шуудуу татах,Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорины давхрыг ус орохоос сэргийлэн шуудайтай элсээр хамгаалалт татах, усыг соруулах,Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах,Голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
2024/06/21
401
НИЙГЭМ
Дуу цахилгаантай аадар бороо орж, эрс сэрүүсэхийг анхааруулж байна
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хэсэгт эрс сэрүүснэ.Мөн Хэнтийн уулсаараа нойтон цас орох нөхцөл бүрдэж байгаа тул ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.Харин говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.Иймд:-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,-Баталгаат зам, гүүрээр зорчих,-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, -Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.ОБЕГ
2024/06/21
612
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дорнод, Дундговь, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Увс, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа. Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +11...+16 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Даргангын тал нутгаар +29...+34 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна. Улаанбаатар хотод: Үүлэрхэг, дуу цахилгаантай бороо орно, салхи баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, +22...+24 градус дулаан байна.Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 21, 22-нд ихэнх нутгаар сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар дулаарна.Гал түймэр: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 3 дугаар баг 3 айлын орон сууцны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 06:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 14х26 метрийн хэмжээтэй орон сууцны барилгын дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан. Улаанбаатар хот, Багануур дүүрэг орон сууцны байрны зоорийн давхарт хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 21:15 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хөөсөнцөр, бохирын хуванцар хоолой тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 1 иргэнийг гаргасан.Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 03:03 цагт хүлээн авсан. ус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн М /63 настай, эрэгтэй/, А /62 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:Хэнтий аймаг, Жаргалтхаан сум Гичгэн багийн "Гичгэн майхны хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т, 47°24'38.2176"N 109°39'38.8476"/06.19-ны өдрийн 17:00 цагт салхины хурд 18-20 м/с хүрч 1 өрх айлын 5 ханатай гэр унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны байцаагч нарыг очиход малчин Г-ын 5 ханатай гэр нурсан байсныг засварлаж гэрийг барьж өгсөн. Улаанбаатар хот, Налайх дүүрэг 3, 4 дүгээр хорооны 06.19-ний өдрийн 15:45-16:15 цагийн хооронд түр зуурын усархаг бороо орсны улмаас 2 гэр, 1 байшин, 2 автомашин усанд автсан тухай дуудлагыг 16:00-16:35 цагийн хооронд хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж гэр байшинд орсон усыг соруулж гаргасан. Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хорооны "Уурхайчид"-ын 14, 25 дугаар гудамжинд 06.19-ний өдрийн 15:45-16:15 цагийн хооронд түр зуурын усархаг бороо орсны улмаас 3 өрх айлын 2 байшин, 4 гэр усанд автсан тухай дуудлагыг 16:00-16:35 цагийн хооронд хүлээн авсан. Уул уурхайн Аврах 09 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж 4 гэр, 2 байшинд орсон 85 тонн усыг шавхан гаргаж, 20 метрийн урттай шуудуу ухаж, 1,5 метрийн өндөр, 80 см-ийн өргөнтэй 15 метрийн урттай шороон даланг 18:10 цагт босгож дууссан. Завхан аймаг, Улиастай сум Жинст багийн “МУИС-ын дээд хэсэг”-ийн 2 дугаар гудамжны 635 тоот /47.747372,96.835198/ 06.19-ний өдрийн 21:00 цагт усархаг бороо орсны улмаас 1 айлын хашаа, байшин усанд автсан тухай дуудлагыг 23:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчдыг очиход 7х8 метрийн хэмжээтэй байшин усад автсан байсныг ажиллаж усыг шавхаж 80 метрийн урттай шороон далан босгосон.ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/06/20
443
НИЙГЭМ
Борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.Иймд:-Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах,-Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах,-Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээх байх,-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх,-Өрхийн болон хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангах, -Баталгаат гүүр, гарамаар зорчих, автомашин, техникийн аюулгүй байдлыг хангах, -Гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024/06/20
326
НИЙГЭМ
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих ажлыг эхлүүллээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын тендерийг нээлттэй сонгон шалгаруулсан. Тендерт шалгарсан “Билгүүн Монгол констракшн” ХХК-тай энэ сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд өнөөдрөөс Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажилласан юм.Тэрбээр “Төрийн байгууллага, албан тушаалтны хайхрамжгүй, санаатай үйлдлээс шалтгаалж сүүлийн 20 орчим жилийн хугацаанд голын сав дагуу хууль бусаар газар олгодог байсны тод жишээ Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан S'Outlet худалдааны төв. Сэлбэ голын урсцыг 3.5 метр ч хүрэхгүй болтол нь боомилж, барилга барьснаас өнгөрсөн жил үер болж иргэд, ААН-үүд хохирсон. Иймээс ААН-үүдтэй хэлэлцээр хийж, худалдааны төвийг буулгаж, нүүлгэн шилжүүлсэн уг газар дээр 1.5 км урт үерийн далангийн байгууламж барих зураг төсөл хийгдсэний дараа тендер зарлаж "Билгүүн Монгол Констракшн" ХХК шалгараад өнөөдөр үерийн даланг өргөсгөх, бетоноор бэхжүүлэх, голын урсцыг нэмэгдүүлэх, ойр орчмын тохижилтыг хийхээр ажилдаа орлоо. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн иргэдээс үерийн далангаа хурдан барихгүй байна гэсэн гомдол ирсэн. Үерийн даланг бэхжүүлэх, хүчитгэх ажлыг хоёр сарын дотор хийж дуусна гэдгийг хэлье” гэв.Сэлбэ голын голдирлын урсцыг нэмэгдүүлэх 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг хийх юм. Уг далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжлэх бөгөөд ирэх наймдугаар сарын 20-нд улсын улсын комисст хүлээлгэж өгнө.“Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн төслийн удирдагч Р.Дамба “Манай компани түшиц хана, далангийн ажлын олон жилийн туршлагатай. Өнөөдрөөс бэлтгэл ажлаа 100 хувь ханган, нийт гурван төрлийн 17 техник оруулаад “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүлж байна” гэлээ.
2024/06/20
341
НИЙГЭМ
Улаанбаатар хотын бондын анхдагч арилжааг нээж, цан цохилоо
Монголын анхны орон нутгийн бонд болох Улаанбаатар хотын бондын анхдагч зах зээлийн арилжааг цан цохиж, нээлээ. Нийслэл хот дотоодын зах зээлд нээлттэй хэлбэрээр 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнийн дүн бүхий бонд санал болгож байгаа бөгөөд үндсэн андеррайтераар “БиДиСек” ҮЦК ХК, “Эм Ай Си Си” ҮЦК ХХК, синдикатороор “Таван богд капитал” ҮЦК ХХК, “Голомт капитал” ҮЦК ХХК, “Ти Ди Би” ҮЦК компани ажиллана. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хотын бондын арилжааг гурван транчаар явуулах юм.Цан цохих ёслолын үеэр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын тулгамдаж буй олон асуудлыг зөвхөн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Тиймээс санхүүгийн нэмэлт эх үүсвэрээр тулгамдаж буй асуудлуудаа шийднэ. Улаанбаатар хот 500 хүртэл тэрбум төгрөгийн бонд арилжаалж нэн шаардлагатай авто зам, шинэ цэвэрлэх байгууламжийн дэд бүтэц, эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл, үерийн байгууламжийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлнэ” гэдгийг онцоллоо.Тодруулбал, Улаанбаатар хот 1250 км хатуу хучилт бүхий авто замтай. Сүүлийн жилүүдэд хүн ам, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа нь авто замын сүлжээний өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй байгаа юм. Цаашид ч уг тоо өсөх хандлагатай байгааг судалгаа харуулж буй. Иймд авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд, 73.1 км зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна.Түүнчлэн Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтад зарцуулна. Төв цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулахад Улаанбаатар хотын бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын барилгын ажлыг дуусгаж, хамт ашиглалтад оруулах шаардлагатай. Уг шугам ашиглалтад орсноор ажиллаж байгаа гол цуглуулагч шугамын ачаалал 35 хувиар буурч, Гачуурт, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Баянхошуу, Толгойт болон Баянголын аманд баригдаж буй орон сууцны хорооллын хэрэглэгчдийн бохир усыг хүлээн авах нөхцөл бүрдэх юм.Ташрамд, НИТХ-ын энэ сарын 18-ны өдрийн ээлжит бус XX хуралдаанаар нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжих тухай асуудлуудыг хэлэлцэн, баталсан юм.
2024/06/20
337
НИЙГЭМ
Нийтийн тээврийн шөнийн үйлчилгээг эхлүүллээ
Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд 22:00-02:00 цаг хүртэл шөнийн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүллээ. Дараах гурван чиглэлд үйлчилэх юм.ШҮ:1 “5 шар – Офицеруудын ордон”ШҮ:2 “Сүхбаатарын талбай – Нисэх”ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай
2024/06/20
460
НИЙГЭМ
УОК-оос үерт автсан 40 өрхөд гэр, хор уршгийг арилгахад зориулж 400 сая төгрөгийг шийдвэрлэлээ
Завхан аймгийн Улиастай суманд (2024.06.17) түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас олон айл үерт автсан тул Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабыг хуралдуулж, гамшгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, шуурхай шийдвэр гаргалаа.Үүссэн нөхцөл байдлыг үндэслэн, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар орон гэргүй болсон 40 өрхөд гэр олгохоор шийдвэрлэсний зэрэгцээ хүнсний багц, 120 тн ариутгалын бодис, усны гутал 50 хос, автомакс 6 зэрэг хамгаалах хувцас хэрэгсэл болон үерийн гамшгийн дараах хор уршгийг арилгахад шаардлагатай 400 сая төгрөгийг шийдвэрлэлээ. Тусламжийн цуваа өнөөдөр Завхан аймаг руу хөдөлсөн бөгөөд иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг хийх, шаардлагатай нөхцөл байдалд Аймгийн Онцгой комисстой хамтарч шуурхай дэмжлэг үзүүлж ажиллаж байна.
2024/06/19
551
НИЙГЭМ
Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.06.10-аас 06 дугаар сарын 16-ны өдрүүдэд) 37.095 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 447 хэргийг хүргүүлсэн байна.Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 146, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, Өмчлөх эрхийн эсрэг185, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 72, бусад 10 хэрэг байна.Зөрчлийн шинжтэй 59.700 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 59.441 зөрчлийг шийдвэрлэсэн байна.Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 58.842 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 599 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:- Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2041, Танхайрах 118, Хүний биед халдах 372, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 166, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 53.969, бусад 2775 зөрчил байна.- Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 66 иргэнд 19.800.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 166 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 14, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 48, сураггүй алга болсон хүн 61, шүүхээс даалгасан хүн 51, зөрчил үйлдсэн этгээд 23 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна. Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:Нэр бүхий иргэд 2023 оны 10 дугаар сард цахим орчинд “Даймонд авч өгнө” гэх зар мэдээллийг байршуулан улмаар бага насны хүүхдүүдийг хуурч мэхлэн тэднээр дамжуулан тэдний асран хамгаалагч нарын банкны картын дугаарыг авч нэр бүхий аппликэйшны харилцах данстай холбон тухайн иргэдийн данснаас нь мөнгө шилжүүлэн авч залилсан үйлдлийг илрүүлэн иргэн А, Г нарын хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ оны 06 сарын 11-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн.Өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэрт иргэн Д нь Ховор амьтны жагсаалтад орсон “Хар сүүлт”-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, энэ оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалж, 6.600.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдлийг илрүүлэн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааны явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн З, Х зэрэг нэр бүхий иргэд бүлэглэн хууль бусаар жонш олборлож, 24.312.231 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:Цахим орчинд энэ оны 05 дугаар сарын 29-өөс 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд “Зөвхөн Монголд л харах боломжтой” зэрэг гарчигтай нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдэд цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны хорооллын дунд байх ногоон байгууламжид тээврийн хэрэгслээ байршуулсан иргэн М, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх явган хүний зам дээр тээврийн хэрэгслээ байршуулсан иргэн М, О нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд тус бүр Зөрлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35-д зааснаар тус бүр 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
2024/06/18
486