mmnews.mn | 2024-10-18

НИЙГЭМ

НИЙГЭМ
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр гэргийн хамт монгол айлд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нар Төв аймгийн Зуунмод сумын дөрөвдүгээр багийн малчин, аймгийн алдарт уяач Б.Галбадрахын гэрт зочлов.Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй хүндэт зочид нүүдэлчин ахуй амьдрал, зан заншил, Цагаан сарын уламжлал, бэлгэдэлтэй танилцлаа.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрт тэмээ, гэргий Элке Бюнденбендэрт ботго зүслэж өгөв.Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрыг 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар айлчлахад даага бэлэглэж байсан бөгөөд “Туурайн төвөргөөн” нэртэй хээр азарга одоо Дорнод аймгийн Булган суманд, ижил сүрэгтээ байдаг юм.
2024/02/09
370
НИЙГЭМ
Мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо
Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо. Учир нь өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байна. Түүнчлэн хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд зөвлөж, хэрэв дулааны хэм огцом нэмэгдвэл шар усны үер болох эрсдэлтэйг сануулсан юм.Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Дүүргийн онцгой комиссууд хуралдаж, шийдвэрээ ирүүлсэн. Баянзүрх дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн ес, Сонгинохайрхан дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн таван байршилд, нийт 22 хорооны 33 байршилд халиа тошин үүслээ. Иймээс нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8460 метр суваг шуудуу татаж, 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийж, 205 өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс сэргийлж ажилласан. Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ болон төвийн зургаан дүүргийн онцгой комиссоос хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай байгаа тул шийдэж өгөх хүсэлтийг ирүүлж байна. Түүнчлэн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс шар усны үерийн нөхцөл байдал үүсэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зөвлөмжийг ирүүлсэн. Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна” гэлээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо. Мөн шар усны үерээс урьдчилан сэргийлж шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авахыг УБЗАА-нд даалгаж байна. Техникүүдийг ирэх хүртэлх хугацаанд аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, тодорхой хэмжээний газрыг хариуцуулж, мөс болон лаг хагшаасыг аваачих байршлуудыг зааж өгөх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдтэй хоёрдугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулахыг УБЗАА, шаардлагатай судалгааг гаргахыг ГУББГ-т даалгаж байна” гэлээ.Дээрх зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргах юм. Мөн Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын хөрсний ус зайлуулах насосыг байгуулах зураг төсөв, тооцоог гаргаж Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгов. Түүнчлэн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бодлогын бичиг баримтад дөрвөн голын ай савыг усны тохируулгатай болох төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр тусгахыг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгалаа.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/09
316
НИЙГЭМ
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа
XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа.МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:Уламжлалт мал аж ахуйг орчин үеийн арга зүйтэй хослуулан хөгжүүлэх, малын үүлдэр угсаа, ашиг шимийг дээшлүүлж бэлчээрийн менежментийг сайжруулах, малын тоо толгойг тогтвортой өсгөхөд идэвх санаачилга гарган, залуу малчдыг сурган бэлтгэж буй бодит хувь нэмрийг нь үнэлэн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин, Монгол Улсын Гавьяат малчин Доржийн Дашзэвэгт  хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.АРДЫН БАГШ ЦОЛООР:Дээд боловсролын байгууллагын сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэхэд идэвх, санаачилгатай ажиллаж, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийг боловсронгуй болгон хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан, олон арван эрдэм шинжилгээ, сургалт судалгааны бүтээл туурвисан Монгол Улсын Боловсролын их сургуулийн зөвлөх профессор, Монгол Улсын Гавьяат багш Нямын Жадамба,АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛООР:Сонгодог урлагийн сургалтыг дэлхийн түвшинд хүргэхэд мэдлэг, чадвараа дайчлан, хойч үеийг сурган хүмүүжүүлж, авьяас чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн олон арван шилдэг бүтээлийг олон улсын нэр хүндтэй тайзанд амжилттай удирдан тоглуулж, соёл, урлагийн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Чулууны Чинбат,БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:Монголын байгаль орчныг хамгаалах холбооны Эрдмийн зөвлөлийн ахлагч, биологийн ухааны доктор, “Байгаль эх дэлхий” сонины эрхлэгч Хөхөөгийн Отгонбилэг,ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:Дотоод хэргийн их сургуулийн Хил судлалын профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, хурандаа Норовын Наранжамц,Ерөнхий боловсролын “Ирээдүй” цогцолбор сургуулийн захирал асан, ахмад багш Үрчгээгийн Бямбаа,Ерөнхий боловсролын “Оном” сургуулийг үүсгэн байгуулагч Ономын Дашдорж,ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дашнямын Цогтсайхан,  ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:“Чандмань тал” ХХк-ийн захирал Жамцын Энхболд,СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зохион байгуулагч Бүлтэнгийн Эрдэнэхүү,Төр, захиргааны ахмад ажилтан Дандарын Эрдэнэдаш,ГАВЬЯАТ АГРОНОМИЧ ЦОЛООР:НҮБ-ын “Стреам” төслийн зөвлөх Жаргалын Бяцхандаа,ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн тэнхимийн эрхлэгч академич Шаравын Болд,АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:“ААББ” ХХК-ийн захирал Цэдэн-Ишийн Даваасүрэн,“Хос аз” ХХК-ийн захирал Намжаагийн Зоригт,“Талх чихэр” ХК-ийн талхны үйлдвэрийн дарга Чулуунцэцэгийн Энхтуяа,Завхан аймгийн Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын дарга асан Долгорын Банзрагч,“НВЦ” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Бэгзжавын Цэрэндаваа,ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дохиолол холбооны 2 дугаар ангийн орлогч дарга асан Загдаагийн Сумьяа,ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:“Цомбо” эм ханган нийлүүлэх компанийн эдийн засагч Наваантаяагийн Өлзий-Орших,Геологи, уул уурхай, эрчим хүчний салбарын ахмад ажилтан Чимэдийн Батаа,ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР:Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад хяналтын инженер Бадарчийн Цэцэгмаа,ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:Дорноговь аймгийн “Хан-Өлгий” ХХК-ийн захирал Хоролын Хүрэл,ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Гомбосүрэнгийн Даваадорж,Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин Жамбын Мөнхсүрэн,ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, Анагаах ухааны доктор, хүний их эмч Ядамын Амаржаргал,ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:Баянхонгор аймгийн “Мандал дент” эмнэлгийн захирал Дорж-Очирын Цэрэнхорлоо,Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга асан, хүүхдийн их эмч Санжаагийн Нарантуяа,Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Сономын Наранцэцэг,ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга Батмөнхийн Бат-Эрдэнэ,ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:“Макс рөүд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Чимэддоржийн Батбаяр,ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын орлогч захирал Балбарын Даваасүрэн,УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:“Намир медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ая зохиогч Буяндэлгэрийн Пүрэвсүрэн нарыг шагналаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж байгаа нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардууллаа.Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөв.
2024/02/08
418
НИЙГЭМ
Дүүжин тээврийн төслийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Дүүжин тээврийн төслийн талаар танилцууллаа. Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөөд буй юм. “Пома” групп нь 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн системийг байгуулсан туршлагатай.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь Туул гол болон төмөр замаар хоёр хэсэгт хуваагдсан. Дүүжин тээвэр ашиглалтад орсноор энэхүү тусгаарлагдсан хоёр хэсгийн хооронд буюу Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад зорчих боломжтой болно. Нэг бүхээг нь 10 зорчигчийн багтаамжтай байх бөгөөд нэг чиглэлд 2300 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцжээ.Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн:-Өнгөрсөн онд хоёр улсын төрийн тэргүүн харилцан өндөр зэрэглэлийн айлчлал хийсэн. Энэ хүрээнд Франц болон Монгол Улс хоорондын хамтын төсөл хөтөлбөрүүдийн биелэлтийг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм. Уг төсөл нийслэлийн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрахад томоохон хувь нэмэр оруулах юм.Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгжийн захирал Б.Эрдэнэсайхан:-“Пома” групп нь дэлхийн олон улсад дүүжин тээвэр хийсэн туршлагатай. Дүүжин тээврийн кабин, сандал хүйтний улиралд халдаг учраас иргэд даарахгүй, тухтай зорчино. Харин дулааны улиралд агаар чөлөөтэй нэвтрүүлэх салхивчтай. Хоёр тусдаа эх үүсвэрээс эрчим хүч авах тул тог тасрах асуудал гарахгүй. Аврах төхөөрөмжөөр тоноглосон учраас аюулгүй зорчих боломжтой хэмээлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/08
248
НИЙГЭМ
Хүнсний бүтээгдэхүүнүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар есөн дүүргийн 18 байршилд Сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дээрх 18 байршилд борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна. Шалгалтад хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нийт 697 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан. Мөн илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоож, холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулан зөвлөмж өгч, мэдэгдэл хүргүүлэн эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.Түүнчлэн үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээгүй, шаардлага хангаагүй орчинд хийсэн бууз, банш, ул боов борлуулж байгаа нийтлэг зөрчил илэрсэн. Иймд иргэдийг стандартын шаардлага хангасан, гарал үүсэл нь тодорхой хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд сонгохыг анхааруулж байна. Мөн ууц, өвчүүг эрүүл ахуйн шаардлага хангасан газраар чануулж үйлчлүүлэхийг зөвлөлөө.НИЙСЛЭЛИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
2024/02/08
312
НИЙГЭМ
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг шинээр боловсруулах талаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд Козлов Александр Александровичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг боловсруулах, зам тээвэр болон инженер хангамжийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “​Монгол Улсын нийт хүн амын тал гаруй нь, нийт бүртгэлтэй автомашины 54.5 хувь нь нийслэл Улаанбаатар хотод төвлөрдөг. Энэ нь нэг талаараа Улаанбаатар хотын Монгол Улсын нийгэм, эдийн засагт эзэлж буй голлох байр суурийг илтгэж байгаа боловч хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй түгжрэл, дэд бүтцийн хүртээмжгүй байдал зэрэг асуудал тулгарч байна. ​ Эдгээр асуудлыг шийдвэрлэх хүрээнд хот төлөвлөлтийн шинэ зураг төсөлд гадны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахад нээлттэй” хэмээлээ.ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд Козлов Александр Александрович “Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтран хэрэгжүүлж байгаа бүх төслийн хэрэгжилтийг хариуцаж байгаагийн хувьд Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно. Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаатай учраас салбар хамааралгүй бүх чиглэлд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх боломжтой” гэсэн юм.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, мөн Засгийн газраас санаачлан боловсруулсан “Шинэ сэргэлтийн бодлого”болон бусад холбогдох баримт бичигт заасны дагуу Улаанбаатар хотыг иргэнд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн, ухаалаг хот болгон хөгжүүлэх эн тэргүүний зорилтыг дэвшүүлэн ажиллаж буйг Хотын дарга онцлов.Улаанбаатар, Москва хот нь анх 1957 онд Ах дүүгийн харилцаа тогтоосон бөгөөд “НЗДТГ болон ОХУ-ын Москва хотын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг 2022 онд шинэчлэн байгуулсан болно.
2024/02/08
321
НИЙГЭМ
Их хэмжээний хур тунадас, цаг агаарын хэлбэлзэл нь шар усны үерийн эрсдэлийг нэмэгдүүлж байна
Нийслэлийн онцгой комисс /НОК/ халиа тошингийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа тошин үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, халтиргаа гулгаа үүсээд байна.Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байгааг албаныхан хэлж байлаа.Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан:-Өнгөрсөн долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Олон жилийн дундаж гэдэг бол сүүлийн 30 жилийн харьцуулсан үзүүлэлт. Өнгөрсөн зун болон энэ өвлийн хур тунадас орох ёстой хэмжээнээс 100-120 хувиар илүү байгаа гэх мэдээлэл бий. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байсан. Тухайлбал, дулаарахдаа олон жилийн дунджаас 15-20 хэмээр дулаарч, хүйтрэхдээ 10-15 хэм хүйтэрдэг онцлог жил байлаа. Арванхоёрдугаар сард хэт хүйтрэл олон хоног үргэлжилж, олон жилийн дунджаас хүйтэн байсан. Энэ өвөл Улаанбаатар хотод хасах 42 хэм хүрч хүйтэрсэн. Хоёрдугаар сард нийслэл орчмоор олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас их орох төлөвтэй байна. Улаанбаатар хот орчмоор томоохон гол мөрний мөсний зузааны хэмжээ 40-120 см байна” гэлээ.Цаг агаарын хэт хүйтрэл нь зам дээр цацсан давс, бодисын нөлөөг бууруулж байсныг мөн албаныхан онцолж байв.Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын ус судлалын хэлтсийн ерөнхий инженер Э.Батбаяр “Шар усны үер болоход орсон цасны хэмжээ, цаг агаарын огцом дулаарал нөлөөлдөг. Олон жилийн дунджаар өдийд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь цасан бүрхүүлтэй байдаг байсан бол энэ жил 80 орчим хувьтай байна. Энэ нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа. Хур тунадас их орсонтой холбоотойгоор гадаргын усны хэмжээ нэмэгдсэн” гэв.Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа:-Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын 161 км далан, авто замын борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ бий. Мөн 45 мониторингийн цооног, нэг насост станц, 12 насост худаг байдаг бөгөөд эдгээр нь хөрсний усны түвшнийг хэмждэг. Өнгөрсөн онд орсон борооны улмаас хөрсний ус 2-3 дахин нэмэгдсэн. Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн насжилт хэтэрсэн. 60 хувь  буюу 100 км орчим нь 1966-1990 онд, 31 хувь  буюу 50 км нь 1987-2018 онд, үлдсэн барилга байгууламжууд нь 2019 оноос хойш баригдсан бөгөөд есөн хувийг эзэлж байна. 2020-2023 онд тогтмол 19 байршилд халиа тошин гарч байна. Бид тухай бүр шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг.Манайх 35 техник, тоног төхөөрөмжтэйгөөс 70 орчим хувь нь эвдрэлтэй байна. 50 хүн ажилладаг бөгөөд хүн хүч, машин техник маш дутагдалтай байгаа. Цаашид үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хяналт шинжилгээний төв, ул хөрсний усны түвшин бууруулах байгууламж байгуулах, мөн шаардлагатай санхүүжилтийг шийдэх хэрэгтэй байна хэмээн ярилаа.Холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссоны дараа НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах шаардлагатай байна. Цаашлаад өнгөрсөн зуных шиг үер болохыг үгүйсгэх аргагүй юм. Иймд үерийн эрсдэлийг бууруулах, Сэлбэ голын лаг хагшаасыг цэвэрлэх, хэрэгцээтэй газруудад бетонон далан хийх хэрэгтэй” гэв.Мөн цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, усны барилга, байгууламжийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, гүний ус зайлуулах томоохон суурин насосыг гурван байршилд байгуулахаар судалж, танилцуулах, шаардлагатай арга хэмжээг авахыг холбогдох алба тушаалтнуудад үүрэг болголоо. Түүнчлэн дүүргийн онцгой комиссууд хуралдсаны дараа НОК дахин хуралдахаар болов.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/08
368
НИЙГЭМ
Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад 570 иргэн бүртгүүлээд байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна гэдгээ /2024.02.05/ мэдэгдсэн. Мөн нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр болсон юм. Эдгээр зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргаж, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.Тэгвэл өнөөдрийн байдлаар автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдахаар 570 иргэн бүртгүүлээд байна.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/07
881
НИЙГЭМ
Шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О.Үржинд Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор” цол олголоо
Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар дотоод хэргийн салбарын шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О.Үржинд Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор” цол олгох ёслолын ажиллагаа өчигдөр (2024.02.06) Их сургуулийн Соёлын төвд боллоо.Тус ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн тэргүүн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн дэд хурандаа С.Болдбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах референт, доктор, дэд профессор, хурандаа Д.Сэржмядаг, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Ж.Алтанхуяг, ХХЕГ-ын Хил судлалын хүрээлэнгийн захирал, доктор, хурандаа А.Ганбилэг, Гамшиг судлалын хүрээлэнгийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор, дэд хурандаа П.Чимэдцэрэн, Дэлхийн банкны төслийн зөвлөх, доктор Ш.Болдбаатар, ҮБХИС-ийн "Тэмүүжин өрлөг" сургуулийн захирал, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Цэргийн төв эмнэлгийн Поликлиникийн дарга, хурандаа Б.Болор-Эрдэнэ, Гамшиг судлалын профессорын багийн гишүүд, Онцгой байдлын сургуулийн 1993-2023 оны төгсөгчдийн төлөөлөл болон эрдэмтэн багш, албан хаагч, сонсогч, суралцагчид оролцсон юм.Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор”-ын диплом, ёслолын өмсгөл, хүндэтгэлийн зүүлт, энгэрийн тэмдгийг Их сургуулийн Тэргүүн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар гардуулан өглөө.Монгол Улсын 123 дахь генерал, хүндэт профессор, хошууч генерал О.Үржин нь 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнагдаж, Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан анхны Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болсон юм. Өдгөө хошууч генерал О.Үржин нь Дотоод хэргийн их сургуулийн Гамшиг судлалын профессорын судалгааны багийн зөвлөх, Удирдахуйн ухааны профессорын судалгааны багийн гишүүн, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх Батлан хамгаалах, аюулгүй байдлын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, Аюулгүй байдлаар магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, Онцгой байдлын сургуулийн гамшиг судлалын болон Удирдлагын академийн удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.Мөн Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн болон Боловсролын академийн жинхэнэ гишүүн, Онцгой байдлын ерөнхий газрын болон Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүн, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн зэрэг үүрэгт ажлыг гүйцэтгэж байна.Тэрээр Улсын иргэний хамгаалалтын газрын дарга, Улсын байнгын онцгой комиссын орлогч даргаар ажиллах хугацаанд орчин үеийн шаардлага, олон улсын жишиг, улс орныхоо хэрэгцээнд нийцүүлэн байгууллагыг чадавхжуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэн гамшгийн менежментийг хөгжүүлэх ажлыг эхлүүлсний үр дүнд Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлуулж, өнөөгийн Онцгой байдлын байгууллага бий болох үндсийг тавьсан юм. Энэ үеэр хүндэт профессор, хошууч генерал О.Үржин “Аюулгүй байдлын орчны өөрчлөлт, чиг хандлага” сэдвээр “Хүндэтгэлийн лекц” уншлаа.
2024/02/07
295
НИЙГЭМ
Эрүүл саруул болсон охин нислэгийн экипажийн бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархлаа илэрхийллээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд өнгөрсөн оны  долоодугаар сарын 13-нд 8 настай охин моринд чирэгдсэн, маш хүнд гэмтэлтэй, газраар тээвэрлэх боломжгүй байсныг  ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ЕС-145 загварын МТ-1111 агаарын хөлгөөр нислэг үйлдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, хүлээлгэн өгсөн.Хөл дээрээ босох боломжгүй гэгдэж байсан охин зургаан удаагийн хагалгаанд орж, эмчилгээ хийлгэн, эрүүл саруул болсон байна.Тэрээр ээж, ахын хамтаар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид хүрэлцэн ирж, нислэгийн экипажийн бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
2024/02/07
1614
НИЙГЭМ
Өмнөд бүсийн аймгуудтай цахим хурал хийлээ
УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан өмнөд бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ.Тухайлбал, Говьсүмбэр аймгийн нийт нутгийн 100 хувь цастай, цасны дундаж зузаан 15-30 см байна.  Аймгийн хэмжээнд 778 өрхийн 450.1 мян толгой мал хаваржина. Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг хоёр удаа зудын эрсдэлийн үнэлгээг хийсэн бөгөөд Сүмбэр, Баянтал сумд нэн их эрсдэлтэй,  Шивээговь, Баянтал сумдууд их  эрсдэлтэй гэж үнэлэгджээ.Дундговь аймгийн нийт нутгаар цас орж өвөлжилт хүндэрч болзошгүй  нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан сумдын өвөлжилтийн  нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй газар дээр нь танилцах, сумын онцгой комиссын бүрэлдэхүүнийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон ажиллаж байна.  Тус аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт адуу, мал ихээр уруудан орж, малчдад хүндрэл үүсгэж байгаа тул сумын “Буянт” багийн төв дээр отрын штабыг байгуулжээ.Харин Өвөрхангай аймгийн хувьд Бүрд, Есөнзүйл, Хужирт сумын 10 багийн 1346 өрх өвөлжилт хүндэрсэн бөгөөд 9 сумын нийт 2971 толгой мал хоргодоод байна.Түүнчлэн Өмнөговь аймгийн хувьд өвөлжилт хүнд, нийт бэлчээрийн 5 хувь нь өвстэй, 55 хувь нь дунд зэрэг, 40 хувь нь зудын нөхцөл байдалтай байна. Аймгийн хэмжээнд 15 сумын 61 багт 6246 малчин өрхөд 2. 042. 001 толгой мал өвөлжиж байна.Тиймээс УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдлыг даван туулах зудын эрсдэлийн төлөвлөгөөг аймаг, орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын иргэдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зохих арга хэмжээг авах, зам даваа хаагдсан болоод тээврийн хэрэгсэл явах боломжгүй газруудад зам гаргах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж, мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт солилцож ажиллахыг үүрэг болголоо.
2024/02/06
293
НИЙГЭМ
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл 2 дугаар сарын 15-нд эхэлнэ
Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох элсэлтийн шалгалт, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн үйл ажиллагаа 2024 оны 02 дугаар сарын 15-аас эхэлнэ.Монгол хэл бичгийн шалгалт 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 10:00-11:40 цагт зохион байгуулагдана.
2024/02/06
384
НИЙГЭМ
Архангай, Дорнод аймгийн 100 малчин өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 66 сая төгрөгийн мөнгөн хандивыг гардууллаа
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өвөлжилт хүндэрсэн Архангай, Дорнод аймгийн 100 малчин өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 66 сая төгрөгийн мөнгөн хандив өгөх арга хэмжээг зохион байгууллаа.  Арга хэмжээний үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь МиньЖуань хэлсэн үгэндээ, “Найрсаг харилцаатай, мөнхийн хөрш орны ард иргэдэд тусалж, мөнгөн хандив үзүүлэхээс гадна уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигтай тэмцэх, эрсдэлийг бууруулахад ард иргэдээ чадавхжуулах нь чухал бөгөөд байгалийн гамшигтай тэмцэх, онцгой байдлын асуудал нь Монгол, Хятад хоёр улс хамтран анхаарч ажиллах чухал асуудал юм” гэдгийг онцолсон юм.             Дээрх арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Монгол улс дахь Байнгын төлөөлөгч Тапан Мишра, МУЗН-ийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын дарга Ш.Мөнгөнтуяа, Архангай аймгийн ЗДТГ-ын орлогч болон Дорнод аймгийн удирдлагууд оролцлоо.   
2024/02/06
346
НИЙГЭМ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байна.Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.Тэр бээр “Олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна” гэдгийг захив.Мөн дэлхийн боловсрол эзэмшиж, хүн төрөлхтний оюун санаа, шинжлэх ухааны охь шимээс суралцаж, цаашид улс эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагч нар гэдгийг хэллээ.“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 516 тэтгэлгийн эзэн хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрийнхөө үр дүнгээр анхны даваагаа амжилттай давж, АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Лаос, Вьетнам зэрэг 16 улсын их, дээд сургуульд элсэн суралцаж байна.Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж,  бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.
2024/02/06
266
НИЙГЭМ
Зүүн бүсийн аймгуудтай цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо
УОК-ын Шуурхай штабаас зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ.Дорнод аймгийн хэмжээнд цагаан зудтай, цагаанаар зудархуу байгаа орон нутгийн малчдад УОК-ын шийдвэрээр 60 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөөс 30 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөөс Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Хөлөнбуйр, Чойбалсан суманд тус бүр 5000 боодол өвсний дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулсан.Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт нутагт  буюу Баяндэлгэр, Баруун-Урт, Дарьганга, Эрдэнэцагаан, Асгат, Мөнххаан, Наран, Онгон, Сүхбаатар, Түвшиширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан сумдын нутгаар төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрдээд байна.Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК, УОК-ын Шуурхай штабаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хариу арга хэмжээг авч, өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад эрүүл мэндийн үйчилгээ болоод цасанд боогдсон зам, даваа гаргах, өвс тэжээл, түлш түлээ хүргэх ажлыг тогтмол зохион байгуулж байгааг аймгийн Онцгой комиссын гишүүд онцоллоо.
2024/02/05
363