mmnews.mn | 2025-06-01

НИЙГЭМ

НИЙГЭМ
2028 он хүртэл орон нутагт 24, нийслэлд 84 сургууль барих шаардлагатай хэмээн тодорхойлжээ
УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.04.15/ хуралдлаа.Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах Боловсролын салбарт хийх шинэчлэлтэй холбоотой асуудлаар хийлгэсэн судалгааны дүнг танилцуулав. Тэрбээр хэлэхдээ, Монголын ерөнхий боловсролын сургуулиудын анхдагч суурь хэрэгцээ болох сургуулийн барилгын норм, стандарт зөрчигдсөнөөс олон сургуульд сургалтын чанар алдагдаад байна. Стандарт мөрдөгдөөгүй, даац хэтэрсэн зэргээс болж багш, хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа тул нэн яаралтай засч залруулах шаардлагатай. Боловсролыг тэргүүлэх салбар болгож, сургалтын чанарыг сайжруулахын тулд сургууль, цэцэрлэгийн барилгын норм, стандартыг мөрдүүлж, сургалт хэвийн явах наад захын нөхцлийг бүрдүүлэх, багшийн хомсдолыг арилгаж, шилдэг төгсөгчид багш мэргэжил сонгодог болох тогтолцоог нэвтрүүлэх нь зүйтэй. Мөн эдийн засгийн болон оюун санааны хөшүүргийг бий болгох, сургуулиудын бие даасан байдлыг хангах, менежментийг сайжруулж, технологийн коллежийг олноор байгуулах, мега төслүүдийг гардан хийх үндэсний инженерүүдийг бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай хэмээлээ.Тухайлбал, шилдэг төгсөгчид багш мэргэжил сонгодог нөхцөлийг бүрдүүлэхийн тулд амьжиргааны тэтгэлэг олгох, нийгмийн баталгааг хангах, ажиллах нөхцөлийг сайжруулах нь үр дүнтэй хэмээн судлаачид үзжээ. Сургалтын хүртээмжийг сайжруулах, анги дүүргэлтийг 40-өөс доош болгохын тулд сургуулиуд нэмж барих шаардлагатай гэж үзжээ. 2028 он хүртэл улсын хэмжээнд нийт 108 сургууль барих бөгөөд үүний 24 нь орон нутагт, 84 нь Улаанбаатарт барих хэрэгцээ бий юм байна. Үүнд 1.6 их наяд төгрөг шаардагдах судалгаа гарчээ. Харин багшийн хомсдолыг бууруулахын тулд жилд дунджаар 50 орчим тэрбум төгрөгийн төсвөөр Багшийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, 2028 он хүртэл 2000 багштай боломж бий гэж тооцоолсон байна.  Үүнд “Шилдэг төгсөгч төрөлх сургуульдаа” "Нөөц багш бүрдүүлэх", "Ипотекийн зээл", "Багшийн карьерыг дэмжих" хөтөлбөрүүд хэрэгжүүлж, багшийн мэргэжлийг сонгон суралцсан төгсөгч болон багшийн мэргэжилтэй ч өөр чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдээс нөөц бүрдүүлж хомсдолыг бууруулах боломжтой гэлээ.Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Р.Батболд, бага сургуулийн цогцолборын хэрэгцээ шаардлагыг тодорхой болгох, УИХ-ын гишүүн О.Саранчулуун хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний талаар, ойрын жилүүдэд тэтгэвэрт гарах багшийн тоо, багшийн туслах, хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах боломжтой багшийн тоог нарийвчлан тооцохыг, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн багш мэргэжлээр төгсөгчдийн орон нутагт нь ажиллах хугацааг сунгах, багшийн хомсдолыг мэргэжил тус бүрээр нь гаргах, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар тус тус санал хэлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 
2025/04/15
236
НИЙГЭМ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох нэр дэвшигчийн сонсгол болно
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.Бүртгэл: 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох иргэн, хуулийн этгээд, ажиглагч овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж илгээн бүртгүүлнэ үү.Хэвлэл мэдээллийн байгууллага сонсголд оролцох хүсэлтээ 04 дүгээр сарын 21-ний өдрийн 14:00 цаг хүртэл цахимаар эсвэл шуудангаар бүртгүүлнэ үү.Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.Нэр дэвшигчдийн мэдээлэл: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Б.Рагчаагийн мэдээлэлтэй танилцана уу.Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-312, Нийгмийн бодлогын байнгын хороо. /Лавлах утас: 51-261029/Цахим шуудангийн хаяг: [email protected] Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.
2025/04/14
244
НИЙГЭМ
Хотхон, хорооллууд дунд сургууль, цэцэрлэг барих концепцийг Шуурхай штабын хуралдаанд танилцууллаа
Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаан боллоо. Хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын танилцуулга, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөн, Эрчим хүч, дулаан, хангамжийн төслийн явц, Хүннү хотын дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцлээ. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийслэл Улаанбаатар хотын 2300 гаруй аж ахуйн нэгжийн түүхий нүүрсний хэрэглээг халах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. Ингэхдээ дулаан алдагдлыг бууруулах бодлогыг орхигдуулж болохгүйг УИХ-ын гишүүн Г.Лувсанжавц санууллаа.  Засгийн газар 2026 оныг Боловсролын жил болгон зарласан. Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, багшлах боловсон хүчний хүрэлцээг нэмж, чадавхийг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох зэрэг олон асуудлыг нэрэмжит жилийн хүрээнд шийдвэрлэхээр төлөвлөж байна. Хөгжлийн суурь бодлогуудаас гадна төвлөрлийг сааруулах, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх бусад бодлого, төлөвлөгөөтэй уялдуулж авч үзэж байна. Улаанбаатар хотын замын түгжрэлийн 54,7 хувь нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөнөөс үүдэлтэй. Нийслэлийн 150 сургуульд 307,292 хүүхэд суралцдаг бөгөөд дийлэнх нь хотын төвд байршсан, өдөр бүр 168,000 сурагч, 7844 багш дүүрэг хооронд зорчиж байгаа зэрэг нь замын ачаалал нэмэгдэхэд нөлөөлдөг байна. ЕБС-ийн ачаалал, төвлөрлийг бууруулахын тулд хүн ам олонтой томоохон хотхон, хорооллууд дунд цэцэрлэг, бага сургууль барих концепцийг Боловсролын яам, НЗДТГ-аас танилцууллаа.2025 онд улсын төсвөөс 25 сургууль барихаар тусгасан бол гэр хорооллын бүсэд 2026 онд 29, 2027 онд 28 сургууль барихаар төлөвлөжээ. Үр дүнд нь сургуулийн ачаалал буурна. Мөн сургалтын чанар, боловсон хүчний асуудалд давхар анхаарснаар сурагчдын дүүрэг хоорондын зорчилт, замын хөдөлгөөний ачааллыг ч бууруулна гэж гэж үзэж байна. Мөн 14 дагуул хот, нийслэлийн ерөнхий төлөвлөгөө 2040 зэрэгтэй уялдуулан их, дээд сургуулиудын байршил, замын түгжрэлд үзүүлж буй нөлөө зэргийг тооцож шинээр байршуулах шаардлагатай байна гэв.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боловсролын асуудалд Засгийн газар онцгой анхаарч, 2026 оныг Боловсролын жилээр зарласан. Боловсролын чанар, хүртээмж, хүний нөөцөд анхаарч дорвитой шийдэл гаргаж ажиллана. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг бууруулж хоёр, гурван ээлжээр хичээллэдэг байдлыг бүрэн халах, өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг ирээдүйн өсөлттэй хамтатган авч үзэж энэ салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд нэгтгэн танилцуулахыг үүрэг болголоо.  Мөн Шуурхай штабын өнгөрсөн хуралдаануудаас нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн эрэмбэ тогтоосон, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг тодорхой болгосон, Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг нэгдсэн цахим хяналт, бүртгэлийн системд шилжүүлсэн, салбаруудын асуудлыг нэгтгэн харж, гарц шийдлийг олох зэрэг үр дүн байгаа ч хуралдаанаас гарсан үүрэг даалгаврыг шуурхай биелүүлэх, илүү бүтээлч, санаачилгатай ажиллах шаардлага байгааг зарим байгууллага, албан тушаалтанд сануулж цаашид хариуцлага тооцож ажиллахыг анхаарууллаа. 
2025/04/14
231
НИЙГЭМ
Нийтийн тээврийн салбарт гүйцэтгэлд суурилсан үнэлгээ буюу KPI нэвтрүүлнэ
Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журмыг НИТХ-ын 2022 оны 82 дугаар тогтоолоор баталж, өнөөдрийг хүртэл мөрдөн ажиллаж байна. Уг журамд машин цагийн зардал болон машин цагийн гүйцэтгэлээр нийтийн тээврийн жолооч нарыг дүгнэдэг байсан. Тэгвэл журамд өөрчлөлт оруулж, гүйцэтгэлд суурилсан үнэлгээгээр буюу жолооч нарын ажлыг бодитоор үнэлэх систем нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулагдаад байна. Өчигдөр ажлын хэсгийн нэгдүгээр хуралдаан болж, хуралдааныг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ахалж, НТБГ-ын Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Б.Бадамдорж, НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж нар оролцлоо.Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:-“20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд олон улсын KPI буюу гүйцэтгэлд суурилсан үнэлгээний зарчмыг автобус баазуудад бий болгох ажлыг хэлэлцэж байна. Ингэснээр нийтийн тээврийн хүртээмж сайжирч, жолооч нарын хариуцлага дээшилнэ. Нийтийн тээврийн тав тухтай үйлчилгээг бий болгох зах зээлийн шударга зарчим бол энэ юм. Өөрөөр хэлбэл, жолооч нар туулсан зам, зорчигчдын тоогоороо зах зээлд шударга өрсөлдөнө гэсэн үг. Мөн сүүлийн 10 жил ашиглаж ирсэн нийтийн тээврийн санхүүжилтийн бодлогын зарчмыг хамтад нь өөрчилнө. НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж:-Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлсэн. Мөн үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлт оруулаагүй бөгөөд улмаар нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байсан бол энэ жилээс 1000 төгрөг болгосон. Түүнчлэн цахим төлбөрийн системд шилжих үед буюу 2015 онд KPI нэвтрүүлэх гэж байсан ч дэмжигдээгүй. Иймд бид жолоочдын хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд гүйцэтгэлд суурилсан үнэлгээг нэвтрүүлж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахыг зорьж байна.
2025/04/12
246
НИЙГЭМ
Сувилахуйн тусламж, үйлчилгээг танилцуулах өдөрлөг зохион байгууллаа
Нийслэлийн харьяа 21 эрүүл мэндийн байгууллага, улс болон хувийн хэвшлийн 14 их, дээд сургууль хамтран сувилахуйн тусламж, үйлчилгээг танилцуулах өдөрлөг зохион байгууллаа. Тодруулбал, хүний нөөцийг нэмэгдүүлэхээр харьяа эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, тэр дундаа сувилахуйн тусламж үйлчилгээг оюутнуудад сурталчлан таниулж, бусад эрүүл мэндийн байгууллагатай туршлага солилцож байгаа юм.Өдөрлөгийн талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Бат-Ирээдүй “Бодлогын түвшинд сувилахуйн тусгай мэргэжилтнүүдийн хүний нөөцийг нэмэх зорилгоор олон арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг нь уг өдөрлөг. Өдөрлөгийн хүрээнд энэ чиглэлээр суралцаж буй төгсөх курсийн оюутнуудад хэрхэн цалинтайгаар ажиллангаа суралцах, төгсөөд нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад ажилласнаар нийгмийн баталгаа, цалин, тэтгэмж, урамшуулал гэх мэт дэмжлэг туслалцааг хэрхэн үзүүлэх зэрэг мэдээллийг хүргэж, сонирхсон эмнэлэгтээ ажиллах боломжийг нь олголоо. Мөн эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн сайн туршлагыг бусдадаа хуваалцан, туршлага солилцсон үр дүнтэй арга хэмжээ болсон” гэлээ.Нийслэлийн “Амгалан” амаржих газрын захирал Ц.Батболд “Бид 2021 оноос эхлэн сувилагчийн хүний нөөцийн дутагдлыг арилгахаар сувилагчийг эх баригчаар орлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж буй. Мөн “Энэрэх” эмнэлэг болон АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран хүний нөөцөө бүрдүүлж байна. Тэрчлэн нярай, эрчимт, мэс заслын чиглэлээр 14 туслах сувилагчийг ажлын байран дээр бэлтгэн, мэргэшүүлж, ирэх зургаадугаар сард төгсөхөөр бэлтгэж байна. Ингэснээр хүний нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлж чадсан” гэв. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга Ц.Бурмаа “Манай эмнэлэг нь 310 ажилтантай бөгөөд үүний 86 нь сувилагч, тусгай мэргэжилтнүүд. Бид хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын 60 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Миний мэдэх сувилагч” эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцуулсан. Ингэснээр хараахан мэргэжлээ сонгоогүй сурагчид сувилахуйн шинжлэх ухааны үнэ цэнийг мэдэж авсан. Мөн АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбарын оюутнууд болон бусад их, дээд сургуулийн оюутнуудад эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулан, хүний нөөцийг бүрдүүлж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.Шинэ Анагаах ухаан их сургуулийн Сувилахуйн сургуулийн 4-р курсийн оюутан Б.Мөнгөнсар “Би хоёрдугаар курсийн оюутан байхаасаа "Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II"-т мэргэшин, ажиллаж эхэлсэн. Сургуулиа төгсөөд энэ эмнэлэгтээ үргэлжлүүлэн ажиллаж, үндсэн хүч болж байгаадаа баяртай байна. Өмнө нь нарийн мэргэжлээр мэргэшихийн тулд тусгай сургуульд сурч, ажлын байраа хадгалах боломжгүй байсан. Харин энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирснээр ажлын байраа хадгалангаа давхар мэргэшиж болдгийг мэдэж авлаа” хэмээв.
2025/04/12
598
НИЙГЭМ
Ханын материалд 712 айлын орон сууц барих олон улсын нээлттэй тендерийг зарлалаа
“Ногоон-Улаанбаатар орон сууц төсөл”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материалд 712 айлын орон сууц барих олон улсын нээлттэй тендерийг өчигдөр зарлалаа. Уг төслөөр есөн блок, есөн давхар орон сууц барина. Мөн үйлчилгээний талбай, эмэгтэйчүүд ба хүүхдүүдэд зориулсан олон нийтийн төв, нийтийн ногоон байгууламж, оршин суугчдын автомашины зогсоол барихаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон сууцны барилга барих онцлогтой. Европын Сэргээн босголт Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Ногоон-Улаанбаатар орон сууц төсөл” нь Улаанбаатар хотод тулгамдаж буй агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулахад хувь нэмэр оруулах юм. Оролцохыг хүссэн компаниуд тендерийн урьдчилсан шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг https://ecepp.ebrd.com/respond/529WY2X655 холбоосоор орж авна уу.
2025/04/12
257
НИЙГЭМ
Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөллөө
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд нийт 118 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Энхтайваны өргөн чөлөө буюу Улсын Гуравдугаар төв эмнэлгээс Баруун дөрвөн зам хүртэлх нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам дээр байрлуулсан 37 ТҮЦ, Энэбишийн өргөн чөлөө, Амарсанаагийн гудамж дагуу нийт 15 ТҮЦ-ийг бүрэн нүүлгэж, цэвэрлэгээ ариутгал хийлээ.  Энхтайваны өргөн чөлөө дагуу ТҮЦ нүүлгэсэн байршлууд:2-р хороо, МҮЭСТО-ы баруун талд автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ,2-р хороо, ТБД андуудын урд талын автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ, 2-р хороо, ТБД андуудын хойд талын автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ, 2-р хороо, 25-р эмийн сангийн автобусны буудал дээр байсан 6 ТҮЦ,2-р хороо, Төмөр замын дуу бүжгийн чуулга буюу “Ганзам палас”-ын урд байсан 2, хойд талд байсан 1 ТҮЦ,5-р хороо, 3-р эмнэлгийн автобусны буудал дээр байсан 8 ТҮЦ,5-р хороо, 3-р эмнэлгийн баруун талд байрлах автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ,5-р хороо, 10-р хорооллын автобусны буудал дээр байсан 9 ТҮЦ,16-р хороо, Баруун 4 замын автобусны буудал дээр байсан 5 ТҮЦ29-р хороо Саппорогийн автобусны буудал дээр байсан 2 ТҮЦ,Энэбишийн өргөн чөлөө, Амарсанаагийн гудамж дагуу ТҮЦ нүүлгэсэн байршлууд:2-р хороо, Чингүнжавын гудамж, Моносын автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ, 16-р хороо, Модны-2 автобусны буудал дээр байсан 3 ТҮЦ,17-р хороо, Дамдинбазарын гудамж, 41-р байрны урд байсан 1 ТҮЦ,17-р хороо, Амарсанаагийн гудамж, Модны-2 автобусны буудал дээр байсан 2 ТҮЦ,19-р хороо, “Парадокс”-ын автобусны буудал дээр байсан 2 ТҮЦ,32-р хороо, Хорооллын автобусны буудал дээр байсан 3 ТҮЦ,33-р хороо, 86а байрны хойд талд байсан нэг ТҮЦ гээд энэ сарын 10-11-нд шилжих шөнө нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн газар чөлөөлөөд байна.Зураг 1-2. Гуравдугаар эмнэлагийн урд талын ТҮЦ-ийг буулгасан өмнө ба дарааЗураг 3-4. 10 дугаар хорооллын автобусны буудлын ТҮЦ-ийг буулгасан өмнө ба дарааЗураг 5-7. 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ТҮЦ-ийг буулгасан өмнө ба дараа
2025/04/12
281
НИЙГЭМ
Фото сурвалжилга: Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах 'UB food' фестиваль төв талбайд 2 дахь өдрөө үргэлжилж байна
Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 14-нийг дуустал долоо хоног Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Энэ удаагийн фестивалиар Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцолж, төрөл бүрийн урлагийн тоглолт, хоолны тэмцээнүүд зохион байгуулж байна. Мөн маргаашаас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээх юм.Шинэ мэдээ2025-04-09 16:37Фото сурвалжилга: Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль төв талбайд 2 дахь өдрөө үргэлжилж байна2025-04-08 13:20Фото сурвалжилга: “UB food” фестиваль2025-04-06 15:20Фото сурвалжилга: "Good Deeds day” буюу сайн үйлсийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна2025-03-19 11:57Фото сурвалжилга: “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг 96 багийн тоглолтууд явагдаж байна2025-03-17 16:19Фото сурвалжилга: “Хөх дөл” төсөл нээлээ2025-03-08 14:17Фото сурвалжилга: “Бүргэдийн баяр-2025”2025-02-22 16:15Фото сурвалжилга: “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалт өнөөдөр болж байна2025-02-21 18:01"Амар байна уу 2025" өргөтгөсөн худалдаанд нийслэл болон 21 аймгийн 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна2025-02-21 15:30Фото сурвалжилга: Маргааш “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалтын арга хэмжээ болно2025-02-17 16:15Фото сурвалжилга: "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна2025-02-13 16:51Фото сурвалжилга: "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27-ныг өдрийг хүртэл үргэлжилнэ2025-02-13 15:55Фото сурвалжилга: Нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна2025-02-11 01:00Фото сурвалжилга: Чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжтой2025-02-07 15:58Фото сурвалжилга: "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаанд аж ахуйн нэгжүүд түрээсийн төлбөргүйгээр оролцож байна2025-02-04 14:51Фото сурвалжилга: "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаанд 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна2025-02-01 15:29Фото сурвалжилга: “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааг нээлээ2024-12-26 10:01Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна2024-12-21 13:51Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо2024-12-10 14:20Сонгинохайрхан дүүргийн 14 байршилд автобусны дулаан зогсоолыг ашиглалтад орууллаа2024-12-03 17:36Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг энэ сарын 10-нд асаана
2025/04/09
283
НИЙГЭМ
Багахангай-Хүннү хот чиглэлд 102 км урт төмөр зам барина
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам барина. Уг төмөр зам нийт 102 км үргэлжилнэ. Төмөр замын голын даац 25 тонн, гүүрэн байгууламж 2.5 км, ус зайлуулах хоолой 115 ширхэг барина. Галт тэрэгний хурдыг 90 км/цаг байхаар тооцоолжээ.Дашрамд, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслөөр нийслэлийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх  “Шинэ Зуунмод” хотын нэрийг “Хүннү хот” болгон өөрчилсөн билээ.
2025/04/08
234
НИЙГЭМ
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Төслийн нэгдүгээр шугамын тулгуур багана байрлуулах ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Тодруулбал, Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 98 кабинтай нэгдүгээр шугамыг барина. Өнөөдрийн байдлаар нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлсэн. Дүүжин замын тээвэр нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна.Уг төслийн хоёрдугаар шугамыг Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтой, 70-74 кабинтай барина. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ. 
2025/04/08
241
НИЙГЭМ
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Дархан-Уул аймгийн шүүхийн барилгын шав тавих ёслолд оролцов
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар  (2025.04.07) Дархан-Уул аймагт ажиллаж, олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шав тавих ёслолд оролцов.Улсын хэмжээнд 2025 онд таван байршилд шүүхийн зориулалтын барилга шинээр барих хууль, эрх зүйн орчныг Улсын Их Хурал 2024 онд бүрдүүлж, шаардлагатай хөрөнгө санхүүг шийдвэрлэн баталсан бөгөөд  Дархан-Уул аймагт олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шавыг тавих арга хэмжээгээр эхлүүллээ. Өнөөдрийн арга хэмжээ нь Монгол Улсад шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй бодит дэвшил бөгөөд Дархан-Уул аймаг нь орон нутгийн шүүхүүдээс анхлан улсын хэмжээнд орчин үеийн шүүхийн зориулалтын барилгатай болж байгаагаараа онцлог үйл явдал боллоо.Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 88 шүүх, 40 шүүхийн Тамгын газар 40 байршилд үйл ажиллагаа явуулж байгаагаас 13 шүүх, 5 шүүхийн Тамгын газар түрээсийн байранд ажиллаж байна. Өөрийн байртай шүүхүүд ч мөн адил шүүхийн зориулалтаар баригдаагүй, банк, худалдааны төв, цэргийн анги зэрэг өөр зориулалтын байранд байрлаж буй нь салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар ирсэн билээ.Шинээр баригдах шүүхийн байр нь нийт 6138 м.кв талбай бүхий зоорьтой 5 давхар байхаар төлөвлөгдсөн. Иргэд, шүүгч, ажилтнууд, яллагдагч, шүүгдэгчдийн орох, гарах чиглэл тусдаа байхаар зохион байгуулалттай, түр саатуулах өрөөнөөс шууд шүүх танхим руу орох боломжтой, цахилгаан болон явган шаттай, иргэдийг хүлээн авах хэсэг, шүүх хуралдааны нийт 8 танхим, 105 м.кв талбай бүхий хуралдааны танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны, өмгөөлөгч, прокурор, насанд хүрээгүй этгээдийн байцаалт авах, архив, сервер зэрэг архитектур төлөвлөлт нь шүүхийн аюулгүй ажиллагаа, хараат бус байдлыг хангахад чиглэсэн шүүхийн үйл ажиллагааны стандартад нийцүүлсэн шийдэлтэй юм. 
2025/04/08
260
НИЙГЭМ
Бүгд Найрамдах Польш Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
Бүгд Найрамдах Полш Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.Бүртгэлийн хугацаа: 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдрийн 23.59 цаг хүртэл цахимаар явагдана.Өргөдөл хүлээн авах цахим холбоос: https://scholarship.esis.edu.mn/grant/login.html холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана. Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товч дарж баталгаажуулахыг анхаарна уу.Бүртгэл дуусах хугацаа дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт Боловсролын мэдээллийн технологийн төвийн 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг БЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын 51263495  Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
2025/04/07
261
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.03.31-04.07/  нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 48 суманд аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 129 нь объектын гал түймэр, 9 нь ой хээрийн гал түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь шар усны үер, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна. 
2025/04/07
236
НИЙГЭМ
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр гурван удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Энэ хүрээнд нийслэлийн гол гудамж, замуудыг засаж, шинэчлэх юм. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засна. Мөн 2014 онд ашиглалтад оруулсан Өвөр гүнтийн 5 км замыг шинэчилнэ. Тодруулбал, тус замын нүхэн эвдрэл, үерийн шуудууг сэргээх, тэмдэг, тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг жил бүр хийдэг. Харин энэ жил тус замд их засвар хийнэ гэдгийг НХЗГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэллээ. Тэрбээр “Өвөр гүнтийн замыг шинэчлэх замын жагсаалтад оруулж, их засварын ажлын  тендерийг гурван удаа зарласан. Гэвч оролцогч байхгүйн улмаас одоог хүртэл гүйцэтгэгч нь шалгараагүй байна. Энэ зам нь хаврын шар усны үер, уруйн үер болон иргэд, аж ахуйн нэгжийн зөвшөөрөлгүй орц, гарц гарган үерийн шуудууг таглах зэрэг үйлдлээс болж байнга эвдэрдэг. Энэ жил мөн шинэчлэхээр дөрөв дэх удаагийн тендерийг зарлаад байна” гэлээ. 
2025/04/07
246
НИЙГЭМ
Дүүрэг, хороодын Засаг дарга нартай сар болгон уулзаж, санал солилцоно
Нийслэлийн Засаг дарга болон дүүрэг, хороодын Засаг дарга нарын уулзалт нийслэлийн нутгийн захиргааны Хангарьд цогцолборт өчигдөр боллоо. Улаанбаатар хот нь төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэгтэй. Нийт 204 хороотой. Өнөөдөр анх удаа болж буй Засаг дарга нарын уулзалтыг цаашид сар болгон зохион байгуулах юм. Уулзалтаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зургаан чиглэлээр үүрэг даалгавар өгч, дүүрэг, хороодын Засаг дарга нарын санал, хүсэлтийг сонсож, шийдлийг хэлэлцлээ.Нэгдүгээрт, Явган хүний зам талбайг чөлөөлж, хотын стандартад нийцүүлэх, тохижилт, ногоон байгууламжид анхаарах. Иргэдийн чөлөөтэй зорчих, амрах нөхцөлийг бүрдүүлж өгөхөд Засаг дарга нар тусгайлан анхаарч, хороондоо эзэн шиг хандахыг үүрэг болголоо.Хоёрдугаарт, Нийслэлээс “Зогсоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Тиймээс хороодын Засаг дарга нар нутаг дэвсгэр дээрх автомашины тоо, одоо байгаа зогсоолын тоо, цаашид барих боломжтой далд зогсоолын байршлуудын судалгааг гаргаж, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрт хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо. Улаанбаатар хотын иргэдийн 46 хувь гэр хороололд амьдардаг. 2040 он гэхэд гэр хороололд амьдардаг иргэдийн 80 гаруй хувийг орон сууцанд хамруулахыг зорьж байна. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд эхний ээлжид зогсоолын асуудлыг шийднэ. Мөн ногоон байгууламж, иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газрыг эхнээс нь зэрэгцүүлэн төлөвлөхийг хотын дарга Х.Нямбаатар уулзалтаар онцолж хэллээ.Гуравдугаарт, хороо бүрт байгаа эзэнгүй удсан машин, төмрийн сэг, хурсан хог хаягдал, эвдэрсэн хашаа, хайсыг буулгаж, хотын өнгө үзэмжийг сайжруулахад үүрэг оролцоотой ажиллахыг дүүрэг, хороодын Засаг дарга нараас хүслээ.Дөрөвдүгээрт, Агаарын чанарыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотыг ногоон, шар бүсэд хувааж, ногоон бүсэд хамаарах 103,090 өрхийг цахилгаан болон хийн түлшид шилжүүлнэ. Ингэхдээ 51 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулна. Байшин сууцны гадна дулаалга хийх, дээврийн дулаалга, цонхны дулаалга, цонх солих ажилд төрөөс дэмжлэг үзүүлнэ. Энэхүү дулаалгын төсөлд гэр болон амины орон сууцны нөхцөл байдлыг тодорхойлох зэрэг ажилд дүүрэг, хороодоос дэмжлэг үзүүлж, оролцоотой ажиллахыг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгов.Тавдугаарт, золбин нохой, муурны судалгааг гаргаж, ялангуяа зуслангийн бүсэд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа муур, нохойны асуудлыг цэгцлэхийг үүрэгдэв.Зургаадугаарт, Хотын соёлыг бий болгох, эерэг хандлага түгээх, аялал жуулчлалыг татах зорилгоор энэ онд хэд хэдэн томоохон арга хэмжээ, эвентийг Улаанбаатар хотоос зохион байгуулж байна. Тухайлбал, энэ сарын 8-нд Сүхбаатарын талбайд болох “UB food” олон улсын хоолны фестиваль нь хотын соёлыг бий болгож, жуулчдыг татахад эерэг нөлөө үзүүлэх юм. Эдгээр арга хэмжээг дүүрэг, хороодоос дэмжин ажиллаж, идэвхтэй оролцож, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хамтарч ажиллахыг хотын дарга уриаллаа.
2025/04/04
240