mmnews.mn | 2024-10-18

НИЙГЭМ

НИЙГЭМ
Аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.01.29-02.04/нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 47 суманд аюулт үзэгдэл, ослын  112 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн /гал түймэрт-2, зам тээврийн осол-5, ахуйн осол-3/ нас барж, 2 хүн гэмтэж бэртсэн байна.Нийт дуудлагын 83 нь гал түймэр, 25 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/02/05
315
НИЙГЭМ
Х.Нямбаатар: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг доороо автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөсөн
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, чөлөөлсөн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Үүнтэй холбоотойгоор чөлөөлсөн байршилд байгуулах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:- Урт цагааны чөлөөлсөн талбай болон урд талын авто замын зорчих хэсгийг оруулаад 1 га орчим талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөлтийг эхний байдлаар олон нийтэд танилцуулахад иргэдээс автомашины зогсоолын талаар ялгаатай санал, байр суурь илэрхийлж байна. Цэцэрлэгт хүрээлэнг доороо 196 автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөж, зураг төсөл урьдчилсан байдлаар гарсан. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженерүүд ирэх долоон хоногт тухайн орчмын иргэдийн автомашинаа гараашинд байрлуулдаг байдал, Урт цагаан орчмын болон Бага тойруу руу орж ирэх автомашины зорчих хөдөлгөөнийг тооцоолж шийдвэр гаргах юм. Түүнчлэн уг цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын түүх, түүний талаар сэдэвчилсэн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа.2024 оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулан, явган хүний замуудыг стандартад нийцүүлэн засварлаж, ногоон байгууламжуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Хүүхдийн паркийн тохижилтыг энэ онд дуусган, иргэдэд амарч зугаалах орчныг стандартын дагуу бүрдүүлнэ хэмээлээ.Урт цагааны барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан юм.32-ын тойрог орчимд үйлчилгээний төв байгуулж, тохижуулна“Урт цагаан” үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах үүднээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд худалдаа, үйлчилгээний шинэ төв байгуулахаар төлөвлөөд байна. Тодруулбал, 32-ын тойрог орчимд төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл бүхий төвийн барилга барьж, орчныг нь тохижуулан, ногоон байгууламж хийх юм.Тус үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтын зураг төсөлд ирэх даваа гараг буюу нэгдүгээр сарын 5-наас эхлэн 14 хоног хугацаанд олон нийтээс санал авна гэдгийг Хотын дарга мэдээллээ. Санал асуулга эхэлмэгц иргэд www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан санал өгөх боломжтой.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/05
375
НИЙГЭМ
Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагууд болон Ахмадын хорооноос  2024 оны  2 дугаар сарын 02-ны өдөр тус яаманд үр бүтээлтэй, олон жил ажилласан ахмадуудаа удахгүй болох сар шинийн баярыг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.  Хууль зүйн салбарыг хөгжүүлэхэд өөрсдийн залуу нас, хүч хөдөлмөрөө харамгүй зарцуулж ирсэн ахмадууддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөж, ахмадуудын туршлага өнөөдрийн залгамж халааг авч ажиллаж байгаа залуучуудад үргэлж үнэ цэнтэй хэвээр байх болно гэдгийг онцлов. Мөн энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яаманд олон  жил үр бүтээлтэй ажиллан, өндөр насны тэтгэвэртээ гарч буй 4 ахмад  ажилтанд хамт олных нь зүгээс сайн сайхныг хүсэн дурсгалын бэлэг гардууллаа.  Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх уг уулзалтад Цагдаагийн “Сүлд” чуулгын авьяаслаг уран бүтээлчид, ая дууны мэндчилгээ өргөн барьсан юм. Нийт ахмадууддаа энх байж мөнх жаргахыг ерөөл дэвшүүлье.    
2024/02/04
386
НИЙГЭМ
Агаар бохирдуулагч суурин эх үүсвэрт шалгалт хийж байна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан “Агаар бохирдуулагч суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, магадлан итгэмжлэх” ажлын удирдамжийн дагуу 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж байна.Энэ хүрээнд нийт 46 аж ахуйн нэгж, байгууллагын Байгаль орчны тухай хууль, Агаарын тухай хууль, Хог хаягдлын тухай хуульд холбогдох дүрэм, журам, стандартыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх шалгалтыг хийгээд байгаа юм.Тус ажил 2024 оны дөрөвдүгээр сарын 15-н хүртэл үргэлжлэх бөгөөд Ажлын хэсэг дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, Экологийн Цагдаагийн алба, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар бүхий гэсэн байгууллагуудаас бүрдэж байна.НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР
2024/02/02
370
НИЙГЭМ
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо
Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах чиглэлээр санал солилцох уулзалт  /2024.02.01/ зохион байгуулагдлаа.Энэхүү уулзалтын хүрээнд цагдаагийн байгууллагаас хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг эрсдэлээс хамгаалах үйл ажиллагаанд хүний эрх, тэгш байдлыг ханган ажиллах чиглэлээр санал солилцов.           Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, тус газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Мөнгөншагай, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, гишүүн Б.Энхболд, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар оролцлоо.                    Цагдаагийн хурандаа Б.Сүхболд хэлсэн үгэндээ:“Цагдаагийн байгууллага жил бүр хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, алба хаагчид хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах, алба хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ төлөвлөж, биелэлтийг ханган ажиллаж байна. Цаашид цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэгдсэн сургагч багшаар дамжуулж алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр 11 ажлын хүрээнд тус байгууллагатай хамтран ажиллана” гэдгийг онцоллоо.
2024/02/02
338
НИЙГЭМ
ЦЕГ: Сул орон тооны зар
ҮЙЛЧИЛГЭЭ, АЖ АХУЙН ХЭСГИЙН ДАРГА-1Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:-Дээд боловсролтой /бакалавр ба түүнээс дээш/;-Эрх зүйч, нягтлан бодох бүртгэл, эдийн засагч мэргэжилтэй;-30 хүртэлх насны /эрэгтэй бол цэргийн алба хаасан байх/;-Тогтвор суурьшилтай, багаар ажиллах чадвартай байх.Цалин:-Үндсэн цалин ТТ-6, онцгой нөхцөлийн нэмэгдэл 20%, цолны нэмэгдэл 30%, улирал бүр ажлын үр дүнгээр 40% хүртэлх урамшуулал цалин авах боломжтой.Байгууллагын давуу тал:-Төрийн тусгай албанд томилогдож, Цагдаагийн цол олгогдоно;-Цэвэр агаарт, байр орон сууцаар хангагдана;-2-5 насны хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулна;-Найрсаг хамт олны дунд, гэр бүлээрээ ажиллаж, амьдрах боломжтой;-Эрэгтэй тасралтгүй 20 жил, эмэгтэй 16 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгож, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгогдоно. БАРИА ЗАСЛЫН СУВИЛАГЧ-2Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:-Дээд боловсролтой /бакалавр ба түүнээс дээш/;-Сувилах эрхийн гэрчилгээтэй /хүчинтэй /;-30 хүртэлх насны /эрэгтэй бол цэргийн алба хаасан байх/;-Тогтвор суурьшилтай, багаар ажиллах чадвартай байх.Цалин:-Үндсэн цалин ТТ-9, онцгой нөхцөлийн нэмэгдэл 20%, цолны нэмэгдэл 25%, улирал бүр ажлын үр дүнгээр 40% хүртэлх урамшуулал цалин авах боломжтой.Байгууллагын давуу тал:-Төрийн тусгай албанд томилогдож, Цагдаагийн цол олгогдоно;-Цэвэр агаарт, байр орон сууцаар хангагдана;-2-5 насны хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулна;-Найрсаг хамт олны дунд, гэр бүлээрээ ажиллаж, амьдрах боломжтой;-Эрэгтэй тасралтгүй 20 жил, эмэгтэй 16 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгож, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгогдоно. НЯРАВ-1Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:-Дээд боловсролтой /бакалавр ба түүнээс дээш/;-Нягтлан бодох бүртгэл санхүү, эдийн засагч мэргэжлээр төгссөн; -30 хүртэлх насны /эрэгтэй бол цэргийн алба хаасан байх/;-Тогтвор суурьшилтай, багаар ажиллах чадвартай байх.Цалин:-Үндсэн цалин ТТ-9, онцгой нөхцөлийн нэмэгдэл 20%, цолны нэмэгдэл 25%, улирал бүр ажлын үр дүнгээр 40% хүртэлх урамшуулал цалин авах боломжтой.Байгууллагын давуу тал:-Төрийн тусгай албанд томилогдож, Цагдаагийн цол олгогдоно;-Цэвэр агаарт, байр орон сууцаар хангагдана;-2-5 насны хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулна;-Найрсаг хамт олны дунд, гэр бүлээрээ ажиллаж, амьдрах боломжтой;-Эрэгтэй тасралтгүй 20 жил, эмэгтэй 16 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгож, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгогдоно. БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ, АРХИВЧ-1Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:-Дээд боловсролтой /бакалавр/;-Албан хэрэг хөтлөлтийн сургалтад хамрагдсан;-30 хүртэлх насны /эрэгтэй бол цэргийн алба хаасан байх/;-Тогтвор суурьшилтай, багаар ажиллах чадвартай байх.Цалин:-Үндсэн цалин ТТ-9, онцгой нөхцөлийн нэмэгдэл 20%, цолны нэмэгдэл 25%, улирал бүр ажлын үр дүнгээр 40% хүртэлх урамшуулал цалин авах боломжтой.Байгууллагын давуу тал:-Төрийн тусгай албанд томилогдож, Цагдаагийн цол олгогдоно;-Цэвэр агаарт, байр орон сууцаар хангагдана;-2-5 насны хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулна;-Найрсаг хамт олны дунд, гэр бүлээрээ ажиллаж, амьдрах боломжтой;-Эрэгтэй тасралтгүй 20 жил, эмэгтэй 16 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгож, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгогдоно. СЛЕСАРЬ, ҮЙЛЧЛЭГЧ, ЗӨӨГЧ-БЭЛТГЭГЧАжлын байранд тавигдах ерөнхий шаардлага:-18-45 насны;-Тогтвор суурьшилтай, багаар ажиллах чадвартай.Цалин:-Үндсэн цалин ТҮ-3 /слесарь/, ТҮ-1 /үйлчлэгч, зөөгч-бэлтгэгч/, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, сар бүр ажлын үр дүнгээр 25% хүртэлх ур чадварын нэмэгдэл, улирал бүр ажлын үр дүнгээр 40% хүртэлх урамшуулал авах боломжтой. Байгууллагын давуу тал:-Цэвэр агаарт, байр орон сууцаар хангагдана;-2-5 насны хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулна;-Найрсаг хамт олны дунд, гэр бүлээрээ ажиллаж, амьдрах боломжтой.Хаяг байршил:Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалан тосгон шар хад хэсгийн Тусгалтын ам хотоос 68км зайд байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг.ХОЛБОГДОХ УТАСНЫ ДУГААР: 99839535, 88164531
2024/02/02
2651
НИЙГЭМ
14 аймгийн 49 суманд төмөр буюу шилэн зудтай байна
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 14 аймгийн 49 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 136 суманд цагаан зудын, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу байна.Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Говь-Алтайн Дэлгэр, Тонхил, Алтай, Завханы Идэр, Тэлмэн, Архангайн Цахир, Тариат, Хайрхан, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Жаргалант, Батцэнгэл, Өлзийт, Баянхонгорын Баянлиг, Бөмбөгөр, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Булганы Рашаант, Дундговийн Өлзийт, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг, Өмнөговийн Булган, Манлай, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Дарьганга, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0.35-1.05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын. Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Ховдын Алтай, Говь-Алтайн Булган, Чандмань, Үенч, Алттай, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Завханмандал, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Сантмаргац, Баянхонгорын Хүрээмарал, Эрдэнэцогт, Гурванбулаг, Богд, Галуут, Жинст, Баянхонгор, Архангайн Цэцэрлэг, Хангай, Чулуут, Өндөр-Улаан, Өгийнуур, Булган, Хотонт, Цэцэрлэг, Хашаат, Өвөрхангайн Богд, Төгрөг, Нарийнтээл, Хужирт, Есөнзүйл, Баян-Өндөр, Бүрд, Өлзийт, Өлзийт, Хархорин, Гучин-Ус, Арвайхээр, Хайрхандулаан, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Улаан-Уул, Рашаант, Баянзүрх, Бүрэнтогтох, Ренчинлхүмбэ, Мөрөн, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Могод, Бүрэгхангай, Төвийн Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн, Лүн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Угтаалцайдам, Борнуур, Зуунмод, Баянцагаан, Цээл, Баянжаргалан, Жаргалант, Эрдэнэ, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Баянгол, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Сайхандулаан, Хөвсгөл, Алтанширээ, Сайншанд, Мандах, Эрдэнэ, Хатанбулаг, Дундговийн Баянжаргалан, Дэрэн, Говь-Угтаал, Мандалговь, Хулд, Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Өмнөговийн Баяндалай, Цогт-Овоо, Ханбогд, Мандал-Овоо, Хэнтийн Дархан, Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Батширээт, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Өндөрхаан, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Дорнодын Гурванзагал, Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.Мөн Увсын Завхан, Ховдын Дарви, Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Халиун, Алтай, Цогт, Төгрөг, Завханы Отгон, Ургамал, Сонгино, Түдэвтэй, Яруу, Шилүүстэй, Улиастай, Баянхонгорын Баян-Өндөр, Бууцагаан, Баацагаан, Баянговь, Жаргалант, Өвөрхангайн Сант, Уянга, Баянгол, Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Үүр, Цагаан-Уул, Арбулаг, Эрдэнэбулган, Алаг-Эрдэнэ (Хатгал), Булганы Хангал, Баян-Агт, Булган, Бугат, Сэлэнгэ, Орхон, Сайхан, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хушаат, Орхонтуул, Түшиг, Цагааннуур, Мандал, Орхон, Ерөө, Дархан-Уулын Хонгор, Дархан, Төвийн Мөнгөнморьт, Баянчандмань, Баян, Дэлгэрхаан, Аргалант, Батсүмбэр, Улаанбаатарын Тэрэлж, Багануур, Дундговийн Өндөршил, Гурвансайхан, Луус, Өмнөговийн Баян-Овоо, Говьсүмбэрийн Чойр, Хэнтийн Өмнөдэлгэр (Гурванбаян), Биндэр, Өлзийт, Норовлин, Дадал, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот, Баяндунд цагаанаар зудархуу байна.
2024/02/02
333
НИЙГЭМ
Цагаан сарыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээний аян эхлүүллээ
Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд Цагаан сарыг угтсан их цэвэрлэгээний болзолт уралдааныг хоёрдугаар сарын 1-15-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Энэ нь нийслэл Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.Цэвэрлэгээнд нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ, орон сууцны контор, сургууль, цэцэрлэг, хог хаягдал, зам цэвэрлэгээний байгууллага, иргэд хамрагдах боломжтой юм.Болзолт уралдаан ньХог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлээр:Аж ахуйн нэгж байгууллага, СӨХ, төрийн байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн оролцоог хангуулах, халтиргаа гулгааг арилгах, хог хаягдлыг цэвэрлэх;Гудамж, зам, талбайн ил задгай хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх;Хогийн сав, бункерүүдийн хогийг суллаж цэвэрлэх;Шөнийн тээврийн машины тоог нэмэгдүүлж, зуслангийн бүс, орон сууц, гэр хорооллын айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг сайжруулах;Үерийн далангийн суваг, гуу жалганы хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх;Дүүрэг дотооддоо тодорхой үр дүнд чиглэсэн ажлууд санаачлан зохион байгуулж, өргөжүүлэх;Гэрэлтүүлгийн засвар арчлалтыг сайжруулах, асалтыг нэмэгдүүлэх чиглэлээр:Гэрэлтүүлгийн асалтын хувийг нэмэгдүүлэх;Шонгийн тагжуулалт, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээнүүдийг авч ажиллаж, үр дүнг дүгнэнэ.Аяны хугацаанд хийж буй ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон холбогдох байгууллагуудын оролцсон Хяналтын баг хяналт тавьж, явцын үнэлгээг хийнэ.Хоггүй шинэлцгээе.УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
2024/02/02
371
НИЙГЭМ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдэд орон сууцны батламж гардууллаа
НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохироод байсан юм. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 10 жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон 24 өрхийн хохирлыг барагдуулж, орон сууцны батламж гардууллаа.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:-Улаанбаатар хот гэр хорооллоо орон сууцжуулж байж агаар, хөрсний бохирдлоос ангижран, иргэдийн амьдралын чанар сайжирна. Одоо тулгарч байгаа асуудлуудыг шийдэхийн тулд өмнөх бодлогын алдааг засаж залруулах ёстой. Тиймээс Хотын даргын албан тушаалд томилогдсоны дараагаар “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК /НОСК/, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын удирдлагуудтай уулзаж, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын улмаас хохирсон айлуудын хохирлыг барагдуулахаар ажилласан хэмээв.Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү:-Дээрх 24 өрх 2014 онд гэрээ хийж, газраа чөлөөлсөн. Энэ хугацаанд хоёр удаа гүйцэтгэгч компани нь солигдсон. Гэвч тус компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас төсөл хэрэгжих боломжгүй болж, иргэд 10 жилийн турш хохирсон юм. Эдгээр өрх өнгөрсөн хугацаад НОСК-ийн түр суурьшуулах байранд амьдарч байсан. Бид 2023 оны арваннэгдүгээр сараас тухайн иргэдтэй уулзаж, ажил хэрэг болгон, өнөөдөр ийнхүү орон сууц эзэмшүүлэх эрхийн батламж гардууллаа.Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч Д.Амархүү:-2014 онд “Жи Ди” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ч үйл ажиллагаа нь доголдож гэрээг нь цуцалсан. Үүнээс хойш цагдаа, шүүхэд хандаж, өнөөдрийг хүртэл асуудлаа шийдэж чадалгүй явсаар 24 айлын 300 гаруй иргэн хохирсон. Өнгөрсөн хугацаанд асуудлаа шийдвэрлүүлэхээр олон зүйл хийж явсны эцэст нийслэлийн одоогийн удирдлагууд бидний асуудлыг шуурхай шийдэж, шинэ орон сууцтай болгож байгаад баяртай байна гэв.2017 онд хийсэн судалгаагаар гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын улмаас 640 өрх хохирсон байдаг. Өнөөдрийн байдлаар НОСК-ийн түр суурьшуулах байранд 132 өрх амьдарч байгаа юм. Үлдсэн айлуудын хохирлыг үе шаттайгаар барагдуулах бөгөөд нийслэлийн зүгээс тухайн байршилд дэд бүтцийг бүрэн шийдвэрлэж, хүлээсэн үүргээ биелүүлсэн тул төслийг үргэлжлүүлэх бүрэн боломжтой. Иймд дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:-Тухайн байршилд чөлөөлсөн газрыг НОСК-д шилжүүлж байгаа. Үлдсэн айлуудын газрыг чөлөөлж, гэр хорооллыг орон сууцжуулах төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Өмнөх төсөл хэрэгжүүлэгч компанийн иргэд болон төрд учруулсан хохирлыг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Иргэдийг дахин хохироож болохгүй тул гэр хорооллыг орон сууцжуулах төслийг нийслэлээс бүрэн хариуцаж ажиллах болно. Мөн Баянхошуу, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулна хэмээв.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/02
478
НИЙГЭМ
Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад дэмжлэг үзүүлэхэд зориулж мөнгөн хандив хүлээлгэн өглөө
Улсын хэмжээнд 19 аймгийн 232 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байна.  Аймгаар авч үзвэл Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Хөвсгөл,  Булган, Төв, Дундговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байгаа юм. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад дэмжлэг үзүүлэхэд зориулж 12.3 сая төгрөгийн мөнгөн хандивыг хүлээлгэн өглөө.
2024/02/01
328
НИЙГЭМ
Халиа дошин үүсч нөхцөл байдал хүндэрсэн газруудыг аюулгүй болголоо
Төв аймгийн Батсүмбэр сумын Баян гол, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шаазгайтын гол болон Завхан аймгийн Улиастай сум Өндөр толгой, Даянгийн хэсэгт голын ус эрс нэмэгдэж,  хамгаалалтын даланг давж халиа дошин үүссэн байна.Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тухайн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид  айл өрхүүд  усанд автахаас сэргийлж, мөсийг хөрөөдөх, усны урсацыг өөрчлөх, цас мөсөөр далан байгуулах зэргээр хариу арга хэмжээг авч, аюулгүй болголоо.Мөн Хөвсгөл аймгийн Галт, Рашаан, Рэнчинлхүмбэ сумын зүүн урд хэсгээр шар ус хальж эхэлсэнтэй холбогдуулан 500 м газарт 90 см өндөртэй далан босгосон.Халиа дошин үүссэний улмаас  мал, амьтны сэг зэмээр дамжин  халдварт өвчин  халдварлах, гэр, байшин эвдэрч улмаар иргэд эд хөрөнгөөрөө хохирохоос гадна суурин газарт жорлон, бохир хальснаас гэдэсний халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй юм.
2024/02/01
308
НИЙГЭМ
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас гурваас тавдугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа. Агаарын дундаж температур: III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, IV дугаар сард нутгийн баруун хэсэгт олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. V сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.Хур тунадас: IV сард төв болон зүүн аймгуудын нутаг, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, III, IV сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад үеүдэд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.III сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Увс, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байнаIV сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завхан, Баянхонгорын ихэнх, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, Хэнтий, Дорнодын нутаг, Сэлэнгийн ихэнх, Төвийн зүүн, Говьсүмбэр, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дундж ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байнаV дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.Эх сурвалж:ЦУОШГ
2024/02/01
349
НИЙГЭМ
Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргалаа.Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг чиглэл болгов.ЭНЭ ХҮРЭЭНД:Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилт бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх,Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордонд морин хуурын сургалт явуулах,Олон улсад морин хуураа сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхааран, хилийн чанад дахь монгол сургууль, сургалтын төвүүдэд морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах,Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын соёлын элч-Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, төсөв, санхүү, материаллаг баазыг нь бэхжүүлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжих,Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх,Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг гурван жил тутам зохион байгуулахыг чиглэл болголоо.Айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт иргэдэд уриаллаа.Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Янгүгийн Содбаатар уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлигт гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд гардуулж өгөв.Дараа нь “Миний бэлэг” морин хуурын сургалтын төвийн сурагч хүүхдүүд хөгжмийн зохиолч Ц. Сүхбаатарын “Үүлэн бор” бүтээлийг тоглов.1992 онд төр, засгийн бодлого, түмэн олны дэмжлэг, төрийн тэргүүний шийдвэрээр Төрийн хан хуурыг бүтээн залж, Засгийн газрын тогтоолоор Морин хуурын чуулга байгуулж, улмаар 2002 онд морин хуураа дээдлэн, дэлгэрүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч байсан түүхтэй.2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Филармонийн Морин хуурын чуулгыг үндэсний хөгжим морин хуураа сэргээн хөгжүүлэх, дээдлэн дэлгэрүүлэх, монгол түмнийхээ үндэсний бахархал, соёл сэтгэлгээг өргөжүүлэн баяжуулах, дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнасан юм.
2024/02/01
467
НИЙГЭМ
Малчид мал худалдах захиалгаа Хөдөө аж ахуйн биржэд өгч байна
УОК-ын шуурхай штаб болон ХХААХҮЯ мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуй нэгжүүдтэй хамтран өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар, Дорнод аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажлыг зохион байгуулж байна.Тухайн аймгуудын тодорхой цэгт малчдын гараас дундын зуучлалгүй амьд мал худалдан авах ажлыг хоёрдугаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.            Хөдөө аж ахуйн биржэд урьдчилан мал зарах захиалга өгсөн малчдын малыг худалдан авахын зэрэгцээ мал ачих цэгүүдийн цасанд боогдсон замыг чөлөөлөх, өвс, тэжээл, түлш шатахууны тээвэрлэлтийг саадгүй хүргэн, мал тээвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.Сүхбаатар аймгийн хэмжээнд 9 сум төмөр зуд, 4 сум цагаан зудын байдалтай байна. Өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 60 мянган боодол өвс нэмж бүрдүүллээ.Амьд мал худалдан авах ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумын 100 малчин өрхөөс 20.100 толгой мал худалдах захиалга Хөдөө аж ахуйн биржэд өгөөд байна.Дундын зуучлалгүй мал худалдан авах ажил Дорнод аймагт мөн зохион байгуулагдаж байна. Хэрвээ та мал худалдах бол https://trade.mce.mn/ хаягаар захиалга, зараа өгөх боломжтой.
2024/02/01
370
НИЙГЭМ
Аавынхаа үргэлжлэл болж Онцгой-д зүтгэж буй бүсгүй
Тэсэлгүй түүнээс жинг нь асуув. Төсөөлж байсанчлан зуугийн тал. Шавилхан биетэй ч шаггүй бүсгүй аж. Багийн эрчүүдээ удирдан гал ус, гамшиг ослын өөдөөс сөрөн ордог салааны захирагч. Хаа байсан Хөвсгөлийн Хатгалд төрж өссөн ч ханиа дагаж Увс аймгийн Баруунтуруун суманд суурьшсан. Онцгой байдлын сургуулийг дэслэгч цолтой төгсдөг бол тэрээр ахлах дэслэгч цолтойгоор дүүргэжээ. Харин одоо ахмад. Увс аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн салааны захирагч, ахмад М.Өлзий-Оршихыг танилцуулж байна. -Намайг Мэндсайханы Өлзий-Орших гэдэг. 1998 онд Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн. Дунд сургуулиа төгсөөд Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуульд элсэн суралцсан. Би уг нь математикийн багш болох мөрөөдөлтэй байв. Гэнэт л аавынхаа мэргэжлийг өвлөе гэдэг шийдвэрт хүрсэн. Аав минь сумынхаа Онцгой байдлын албанд няраваас эхлээд, аврагч-гал сөнөөгч, гал  унтраах автомашины жолооч гээд бүхий л албыг нэр төртэйгээр хаагаад 2004 онд тэтгэвэртээ гарсан хүн. Гэхдээ тэтгэвэрт гараад удаагүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Би дөрвөн эгчтэй, айлын бага охин. Аавынхаа үргэлжлэл болж энэ албанд зүтгэе гэж төлөвлөж Онцгой байдлын сургуулийг сонгон суралцаж байв. Харин одоо нэг эгч Хатгал сумын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангид дуудлага хүлээн авагч, нөхөр минь бас Онцгойгийнх. Аавынхаа албыг гурвуулаа үргэлжлүүлж явна. Ээж минь харин насаараа тогооч хийсэн. Одоо зээ нараа тойруулсан сайхан эмээ бий.-Миний хань Н.Норовсүрэн, одоо ОХУ-д Гал эсэргүүцэх академид суралцдаг. Бид оюутан байхдаа танилцсан. Нөхрөө дагаад Увс аймгийн Баруунтуруун суманд ирж салааны захирагчаар гурав дахь жилдээ ажиллаж байна. Нэг охинтой. Анх ирж суурьшихад нөхрөөс минь өөр таних хүнгүй их хэцүү санагдаж, ээж эгч нараа их санадаг байлаа. Одоо бол сумынхантайгаа ах дүү, төрөл садан мэт болцгоож дээ.  -Би Онцгой байдлын сургуулийг “онц” дүнтэй, ахлах дэслэгч цолтой төгссөн 10 дахь төгсөгч. 2009 оноос хойш 11 жилийн дараах “онц төгсөгч” нь би байв. Төгсөх жилдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг авсан. Ерөнхийлөгчийн нэрэмжит төрийн цэргийн байгууллагууд дунд зохион байгуулагддаг марш тактикийн тэмцээнээс багаараа V байр эзэлж байлаа. Саяхан төгссөн сургуулийн хоёр ч танхимаас надад багшлах санал тавьсан. Би ярих, хүнд юм заах дуртай. Тиймээс ирээдүйд багш болчихсон явахыг үгүйсгэхгүй. -Сагс, волейбол, хөл бөмбөг, таеквондо гээд сонирхдоггүй спорт үгүй. Ялангуяа дунд сургуульд байхдаа юм юм оролддог, нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Хөл бөмбөгийн улсын аваргад оролцож, хоёр удаа аймгийн аварга болсон. Онцгой байдлын мэргэжлийн гал унтраах, техникийн олон төрөлт спортоор эмэгтэйчүүд хичээллэвэл сонирхох бодол бий. Мөн Баруунтуруун сумынхаа эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчээр ажилладаг. Өөр нэг хобби даалин оёх. Даалин оёх үед өөр юм огт бодохгүй, яг тухайн цагтаа төвлөрч чаддаг болохоор бясалгал шиг санагдаж маш их тайвшралыг олдог. -Хөдөө орон нутагт эмэгтэй салааны захирагч байна гэдэг амаргүй. Манай анги дөрвөн салаатай. Эмэгтэй салаан захирагчтай байхын давуу тал юм болов уу, манайхан хоорондоо нээлттэй, амь нэгтэй. Бэрхшээлтэй зүйл гэвэл, өвөл аврах ажиллагаанд явах үед маш их даардаг. Ядаж манай сум өвөл их хүйтэн байдаг онцлогтой ч холбоотой юм даа. Биеийн хүч, чадал шаардах ажилд алба хаагчдадаа тусалж  чаддаггүйдээ заримдаа гэмшдэг.Эх сурвалж: ОБЕГ
2024/02/01
534