mmnews.mn | 2024-10-18

НИЙГЭМ

НИЙГЭМ
“Их Бит” ХХК-ийн захирал О.Мөнхжин: Сэтгэл xямралтай байгаа xүнээс бүтээмж xүсээд нэмэргүй
“Их Бит” ХХК-ийн захирал О.Мөнхжин компанийнхаа ажилчдад сэтгэцийн эрүүл мэндийн чөлөө олгодог болжээ. Тэрбээр "Биеийн эрүүл мэнд xамгаас чуxал. Тэгвэл cэтгэцийн эрүүл мэнд ч ижил чуxал. Тиймээс ажилчиддаа "Sick Day" буюу өвчтэй өдрийн чөлөө өгдөг байсан бол өнөөдрөөс эxлэн "Mental Day" буюу сэтгэцийн эрүүл мэндийн чөлөө өгдөг байxаар шийдвэрлэлээ. Xүн зарим үед xүсээд ч орноосоо босмооргүй, ажил xиймээргүй, сэтгэл санаа урвагар үе байдаг. Ер нь сэтгэлээр унасан үедээ түүнийгээ эмчлэx цаг xугацаа, зав зай xэрэгтэй. Xудал xэлээд л, өнөөдөр сэтгэл таагүй байна гээд ажилдаа ирэxгүй байx явдал гараxгүй гэж залуусдаа итгэдэг тул өнөөдрөөс эxлэн xэрэгжүүлж эxэллээ. Угаас сэтгэл xямралтай байгаа xүнээс бүтээмж xүсээд нэмэргүй. Тэрний оронд амарч сэргээд маргааш нь илүү өндөр бүтээлтэй ирсэн нь дээр..." гэжээ.
2024/01/30
484
НИЙГЭМ
Төрийн үйлчилгээг төвөггүй хүргэх 24/7 цахим төвтэй боллоо
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2024 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр Улсын бүртгэлийн 24/7 иргэдэд үйлчлэх цахим үйлчилгээний төвийн нээлтэд оролцлоо. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээ иргэдэд улам ойртож байна. Одоо 24/7 цахим үйлчилгээний төв нээгдсэнээр иргэд ямар ч оочир дараалалгүй, цагийн хязгаарлалтгүй, заавал бүртгэлийн ажилтантай уулзахгүйгээр иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ гэх мэтчилэн  үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Дээр нь, энэ төвөөс гадна явуулын  хөдөлгөөнт үйлчилгээг нэвтрүүлж байна. Энэ нь бүртгэлийн  байгууллага дээр ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүс дээр манай бүртгэлийн байгууллага өөрөө очиж үйлчилдэг болж байна” гэлээ. Улсын бүртгэлийн байгууллага  иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэхэд анхаарч ажиллаж байгаа.Энэ ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв байрны 1 давхарт цахим үйлчилгээний 24/7 төвийг нээж, өнөөдрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэллээ.  Энэ төв нь 7 хоногийн турш 24 цагаар ажиллах бөгөөд дараах төрлийн үйлчилгээг авах боломжтой юм.Үүнд,Лавлагаа-18 /Иргэний улсын бүртгэл-12, Хуулийн этгээдийн улсын бүртгэл-4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-2/Үйлчилгээ-6 /Иргэний улсын бүртгэл-3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-3/Тоон гарын үсэг шинээр авах үйлчилгээЦахим иргэний үнэмлэхийн мэдээлэл авах үйлчилгээТөлбөр тооцооны үйлчилгээг тус тус үзүүлэх юм.           Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд бүртгэлийн хөдөлгөөнт үйлчилгээ үзүүлнэХүний эрхийг дээдэлж, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор бүртгэлийн үйлчилгээг  газар дээр нь хүргэх явуулын буюу хөдөлгөөнт үйлчилгээг бүртгэлийн байгууллага  нэвтрүүллээ.Ингэснээр бүртгэлийн байгууллага дээр ирэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай, зорилтот бүлгийн иргэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдсан газарт оршин суугч, цэргийн анги, эмнэлэг, хил хязгаар шинэ суурьшлын бүсэд ажил мэргэжлийн онцлог байдлаас шалтгаалан  төрийн үйлчилгээг авч чадахгүй байгаа иргэдэд  төрийн үйлчилгээг авах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм. 
2024/01/30
352
НИЙГЭМ
Х.Булгантуяа сайд Баянзүрх дүүрэгт болсон ослын улмаас хохирсон иргэдтэй уулзлаа
2024 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн онцгой байдалтай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа холбогдох албаны хүмүүсийн хамт хохирсон иргэдтэй уулзлаа. Ослын өглөө ажлын хэсэг байгуулан шуурхай штаб дээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх багийг томилон ажиллуулсан. Мөн давхар сэтгэлзүйч байршуулж, тогтмол уулзалтуудыг зохион байгуулсан. Өнөөдрийн уулзалтаар сайд "Байгууллагын нөөц боломжиндоо тааруулаад хүүхэд, ахмадуудыг амраах болон иргэдийг эрүүл мэндийн бүтэн шинжилгээнд хамруулж, халамжийн сангаас хуульд заасан мөнгөн тэтгэмжийг шуурхай олгуулна" гэлээ.
2024/01/30
415
НИЙГЭМ
Соёлын өвийн салбарын албан хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх сургалт явагдаж байна
Соёлын өвийн салбарын албан хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий олон улсын туршлага судлах сургалтыг Соёлын өвийн үндэсний төвөөс санаачлан цувралаар зохион байгуулж байна. Энэ удаагийн ээлжит туршлага судлах сургалт БНСУ-ын Гунжүгийн Үндэсний их сургуулийн соёлын өвийн хадгалалт хамгаалалтын тэнхимийн (Lab of digital conservation solution) дижитал соёлын өвийн хадгалалт хамгаалалтын лабораторитой хамтран 1 сарын хугацаатай зохион байгуулж буй бөгөөд сургалтад Соёлын өвийн үндэсний төв, Чингис хаан үндэсний музейн мэргэжилтэн, албан хаагчид хамрагдаж байна.Сургалтын хүрээнд соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны төрөлжсөн лабораторитой танилцах, 3 хэмжээст баримтжуулалт хийх олон төрлийн аргазүйн чиг хандлага, ялгаатай тал, судалгааны ач холбогдол болон давуу тал зэрэг орчин үеийн 3 хэмжээст метаверс технологийг хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны олон талт суурь судалгааны аргазүйд нутагшуулж соёлын салбарт хэрхэн ашиглаж болох талаар онол дадлага хослуулан суралцаж байна. Манай улсын талаас БНСУ-ын Кёнхи их сургуульд Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагаа болон Монгол орны түүх, соёлын өв, соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны ерөнхий ойлголт, сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
2024/01/30
266
НИЙГЭМ
Нээлттэй дуудлага худалдаа болно
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 820 дугаар тогтоолын дагуу “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нийт 9 нэрийн тээврийн хэрэгслийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:Д/дАвтомашины марк, улсын дугаар, зориулалт, хөдөлгүүр, арлын дугаар Худалдах доод үнэ Дэнчингийн хэмжээ1Исузу трүүпер /Isuzu Trooper/, улсын дугаар 57-44 ГСА, 2001 онд үйлдвэрлэсэн, суудлын, арлын дугаар JACUBS55H17103029, нийт гүйлт 344,199 км2,000,000.00500,000.002Тоёота Ланд круйзер-105 /Toyota Land Cruiser-105/, улсын дугаар  44-55 ХЭҮ,  2005 онд үйлдвэрлэсэн, суудлын, арлын дугаар JTECJ09J605510731, нийт гүйлт 251,7458,000,000.002,000,000.003Фургон УАЗ-220692-033 улсын дугаар 74-47 ХЭА, 2011 онд үйлдвэрлэсэн, суудлын, арлын дугаар 374100B0447842 нийт гүйлт 187,6612,000,000.00500,000.004Ниссан Патрол /Nissan patrol/, улсын дугаар 26-51 ХЭН, 2006 онд үйлдвэрлэсэн, суудлын, арлын дугаар JN1TFSY61Z0556048, нийт гүйлт 309,483 км10,000,000.002,500,000.005УАЗ-469 чиргүүл200,000.0050,000.006Киа лотзе /KIA LOTZE/, улсын дугаар 47-85 БРА, 2006 онд үйлдвэрлэсэн, суудлын, арлын дугаар KNAGE22526A053393, нийт гүйлт 478,324 км1,500,000.00375,000.007УАЗ пургон 220692, улсын дугаар 43-49 ГСА, 2011 онд үйлдвэрлэсэн, арлын дугаар 374100B0447829, нийт гүйлт 260,000 км2,000,000.00500,000.008Тоёота Ланд Крузер -100 /Toyota land cruiser-100/, улсын дугаар 00-20 ГСА, 2002 онд үйлдвэрлэсэн, суудлын, арлын дугаар JTEHT05J322021746, нийт гүйлт 550,000 км5,000,000.001,250,000.009Дунд гарын жип Пик ап /Great Wall, CC1031PD6A/, улсын дугаар 57-05 ГСА, 2013 онд үйлдвэрлэсэн, ачааны арлын дугаар LGWCA2173DB000948, нийт гүйлт 240,000 км2,000,000.00500,000.00Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл:Дуудлагын худалдаа болох хугацаа, газар2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн төв компанийн байрны хурлын зааланд болно.Дэнчин байршуулах данс:   Хүлээн авагч байгууллага: “БЗӨЦТС” ТӨХК РД: 2008904Дансны дугаар: Хаан банк 5750320587Гүйлгээний утга: Овог нэр, автомашины дугаарДуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэхДуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2024 оны 02 сарын 25 -ны өдрийн 17:00 цаг хүртэл “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн төв компанийн 209 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авахДуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 99058371, 99001229 утсаар авна уу.  
2024/01/30
370
НИЙГЭМ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зориорой
ХУД-ийн Яармаг явах замд буюу Хүннү Молл-ын замын эсрэг талын FOOD CITY-д хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 2024 оны 01-р сарын 19-нээс 02-р сарын 09 хүртэл зохион байгуулагдаж байна. Жендэрийн Үндэсний хорооны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, өрхийн бизнесийг дэмжих чиглэлээр олон ажил, арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний талаар цахим каталоги гарган, олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж байна.Та бүхэн сар шинийн гоёл, бэлэг дурсгал, гар урлалын бүтээгдэхүүнийг зорин очиж аваарай.
2024/01/30
449
НИЙГЭМ
Зөрчил шалган шийдвэрлэхдээ хүний эрхийг хангаж, дээдлэхийг Комиссын гишүүн Б.Энхболд зөвлөлөө
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэх нэгж, эрх бүхий алба хаагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ иргэн, хуулийн этгээдийн эрхийг хангах, хүний зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээхэд анхаарах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд баримтлах бодлого, чиглэл зэрэг асуудлыг хэлэлцэх зорилготой сургалт, зөвлөгөөн 2024 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-ны хооронд зохион байгуулагдаж байна.Улаанбаатар хот, 21 аймгийн цагдаагийн газар хэлтсийн, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 157 албан тушаалтан хамрагдаж буй тус арга хэмжээнд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, тус албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж болон бусад албаны хүмүүс оролцсон юм.Комиссын гишүүн Б.Энхболд Улаанбаатар хот, 21 аймгийн цагдаагийн газар хэлтсийн, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 157 албан тушаалтныг хамруулсан чухал зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж буй ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны алба хаагчдад талархал илэрхийлээд оролцогчдод хандаж, цагдаагийн байгууллага жилд 2.7 сая орчим зөрчил шалган шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, давхардсан тоогоор мөн тооны ард иргэдтэй цагдаагийн алба хаагчид өдөр тутамдаа харьцаж, зөрчил шалган шийдвэрлэхээр ажилладаг гэсэн үг юм. Хэдийгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахдаа эрх, эрх чөлөөнд тодорхой хэмжээнд хязгаарлалт тогтоодог онцлогтой ч хууль дээдлэх, хүний эрх, чөлөөг хүндэтгэх, ил тод байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллах ёстойг цохон тэмдэглээд Комиссоос баримталж буй бодлогын талаар танилцууллаа.Тухайлбал,Зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой хууль тогтоомжийг хүний эрхийн зарчимд нийцүүлэн боловсронгуй болгоход холбогдох байгууллагуудад санал хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих.Зөрчил шалгах ажиллагаанд хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хангах чиглэлээр төв, орон нутгийн цагдаагийн газрын саатуулах болон эрүүлжүүлэх байрны орчин нөхцөлийг сайжруулахад тогтмол анхаарах.Хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх. Шинэ тутам үүсэж буй сорилт, бэрхшээлд тохирсон хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.  
2024/01/30
434
НИЙГЭМ
Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгааны үр дүнг танилцууллаа
“Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа-2023” үр дүнг өнөөдөр танилцууллаа.НҮБ-ын Хүүхдийн Сан, ДЭМБ-ын санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтран энэхүү судалгааг хийжээ.Өсвөр насны хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн өнөөгийн байдлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалын дагуу судлан, тогтоож, засгийн газрын бодлого, хөтөлбөрийн үр дүнг тодорхойлох, суурь мэдээллийг бий болгох зорилгоор хийсэн судалгаанд ерөнхий боловсролын 51 сургуулийн 13-17 насны 3750 суралцагчийг хамруулж, тоон болон чанарын аргыг хослуулан гүйцэтгэсэн байна.Судалгаанд хамрагдсан:- 4 суралцагч тутмын 3 нь сургуулийн орчинд аюулгүй байдал алдагдаагүй гэж үзжээ. /Сургуулийн орчинд хичээлийн байр, спорт, урлагийн танхим, цайны газар, угаалгын өрөө, дотуур байр, сургуулийн гадна талбай, ирэх очих зам зэрэг багтдаг./- 5 суралцагч тутмын 2 нь сургуульд ирж очихдоо ямар нэг тээврийн хэрэгслээр зорчдог. /Нийтийн тээврээр 47,4 хувь, хувийн унаагаар 29,1 хувь, таксиагаар 11,9 хувь, сургуулийн автобусаар 11,6 хувь/- 5 суралцагч тутмын 1 нь гэрийнхэндээ туслах, дүүгээ харах, мал хариулах зэрэг шалтгааны улмаас сургуулиас гадуурх хөгжлийн үйл ажиллагаанд хамрагдаж чаддаггүй.- Ерөнхий боловсролын сургуулийн 13-17 насны суралцагчдын авч буй мэдээллийн эх сурвалжийн 56,8 хувь нь нийгмийн сүлжээ, интернет байдаг.- 3 суралцагч тутмын 1 нь сургууль дээрээ дээрэлхэлтэд өртөж байсан- 5 суралцагч тутмын 2 нь хүүхдийн оролцоонд тулгуурлан зохион байгуулдаг үйл ажиллагаанд сүүлийн 12 сарын хугацаанд оролцсон.- Эрэгтэй 10 суралцагч тутмын 6, эмэгтэй 10 суралцагч тутмын 9 нь дотны найз нөхөдтэй.- Эмэгтэй 5 суралцагч тутмын 1, эрэгтэй 7 суралцагч тутмын 1 нь цахим дээрэлхэлтэд өртөж байна.- 10 суралцагч тутмын 1 нь сүүлийн 1 сард янжуур тамхи татсан.- 4 суралцагч тутмын 1 нь сүүлийн нэг сард электрон тамхи татсан.- 7 суралцагч тутмын 1 нь нэг ба түүнээс олон удаа согтож үзсэн.- 2 суралцагч тутмын 1 нь өөрийнх нь асуудал, санаа зовнилыг эцэг, эх, асран хамгаалагчид нь огт ойлгодоггүй гэжээ.- 3 суралцагч тутмын 1-ийн эцэг, эх, асран хамгаалагчид нь сүүлийн нэг сар чөлөөт цагаараа юу хийж байгааг нь огт мэдээгүй байсан гэж хариулжээ.
2024/01/29
373
НИЙГЭМ
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл олгох төслийн материалыг хүлээн авч эхэллээ
"ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН 90 ЖИЛ"-ийн ойн хүрээнд монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулсан "МОНГОЛ БАЯР, МОНГОЛ БЭЛЭГ" үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр /2024.01.26/ боллоо.Арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Алтаншагай болон албаны бусад хүмүүс байлцлаа.Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, ULAANBAATAR EXPO CENTER, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг оролцуулсан цагаан сарын үзэсгэлэн худалдаа СХД-ийн  “Улаанбаатар экспо” центрт 2024.01.20-2024.02.09-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.Үзэсгэлэнд худалдаанд бэлэг дурсгал, цагаан идээ, үндэсний хувцас, арьсан эдлэл, тавгийн идээ зэрэг үндэсний үйлдвэрийн 200 орчим ААН, 1000 гаруй бараа бүтээгдэхүүнээ дэлгээд байна.Та бүхнийг үзэсгэлэн худалдаагаар зочилж, Монгол үндэсний баяраараа “МОНГОЛ БЭЛЭГ”-ээ сонгохыг уриалж байна.
2024/01/29
399
НИЙГЭМ
Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч эхэллээ
АНУ-ын Төрийн департамент, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан 2025-2026 оны Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч эхэллээ.Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж, жил бүр 4000 орчим гадаад оюутанд тэтгэлэг олгодог.АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оноос хоёр засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдах болж жилд 25 хүртэлх тооны оюутан хамруулж байна.Хамтарсан хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч авна уу.Монгол: https://mn.usembassy.gov/.../schola.../fulbright-student-mn/Англи: https://mn.usembassy.gov/.../scholarships/fulbright-student/
2024/01/29
353
НИЙГЭМ
Өнгөрсөн долоо хоногт 91 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.01.22-28/  нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын  91 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалсан.Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 4 хүн нас барж, 17 хүн гэмтэж бэртсэн байна.Нийт дуудлагын 71  нь гал түймэр, 13 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 4 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь  ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/01/29
281
НИЙГЭМ
ФОТО: Эр зоригт хөвгүүдээ эцсийн замд нь үдлээ
Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр газ тээвэрлэж явсан ачааны машин дэлбэрсний уршгаар ажил үүргээ гүйцэтгэж явсан гурван гал сөнөөгч харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Өнөөдөр тэдгээр баатарлаг хөвгүүдээ хамт олон, гэр бүл, ойр дотныхон нь эцсийн замд нь үдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан нар эмгэнэл илэрхийллээ. Сайн төрлийг олох болтугай. Ум ма ни бад ми хум
2024/01/29
446
НИЙГЭМ
“Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6, 10 дугаар зүйлийн 10.2.7 дахь заалтын хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, сэтгүүлчдийн эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг 2024 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтад 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл  оролцож, эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон оюуны өмчийн талаарх ойлголт, сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой анхаарах зүйлс гэх мэт өдөр тутмын үйл ажиллагаандаа анхаарвал зохих үр өгөөжтэй мэдээллүүдийг хүлээн авч, харилцан санал бодлоо солилцов. ДХИС, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх хэлтэс, Оюуны өмчийн газар, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагаас холбогдох албан хаагчид тодорхой сэдвүүдээр илтгэл тавьж,  сэтгүүлчид аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө уг мэдээллийн үнэн эсэхийг эх сурвалжаас тодруулах, буруу сэдлийг үзэгч, уншигчдад төрүүлэхгүйн тулд мэдээлэл хүргэх өнцгөө зөв тодорхойлох, хүний эрх, халдашгүй дархан байдал, аж ахуйн нэгжийн бизнесийн нэр хүндийг дээдлэх зэрэгт зайлшгүй анхаарах ёстойг тэдний зүгээс онцлон тэмдэглэж байсан юм. 
2024/01/29
383
НИЙГЭМ
Төрөлжсөн асрамжийн газрыг цахимжуулах төслийн уулзалтыг зохион байгууллаа
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр ахмад настны төрөлжсөн асрамжийн үйлчилгээний мэдээллийн системийн загвар боловсруулах “Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний процессын 10 урсгал болон ерөнхий системийн архитектурын зураглал” тайланд үндэслэн цахим систем хөгжүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон тус төслийг хэрэгжүүлэх компаний төлөөллүүд, төслийн зөвлөхүүд оролцсон уулзалтыг зохион байгууллаа.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү хэлсэн үгэндээ төрөлжсөн асрамжийн газрын мэдээллийг хэрэглээнд оруулан дундын өгөгдлийн системийг бий болгон хөгжүүлэн ehalamj системд холбоход оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, богино хугацаанд үр дүнтэй ажиллахыг даалгаад тус яамны зүгээс дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулан хамтран ажиллахаар болов.
2024/01/29
296
НИЙГЭМ
“Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хаалтын үйл ажиллагаа боллоо
Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран Цэцэглэн хөгжсөн сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн санхүүжилтээр “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийг 2019-2023 онуудад амжилттай хэрэгжүүлж дууслаа.Төсөл нь гэр бүл хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамтарсан багийн үйлчилгээг сайжруулах, түр хамгаалах байрны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах үндсэн гурван хэсэгтэй хэрэгжсэн. Үүнд:1. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах дэд бүтцийг сайжруулах чиглэлээр 5 түр хамгаалах байрыг шинээр ашиглалтад оруулах;2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээсэн төрийн албан хаагчдын чадавхийг сайжруулах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр чадавхи бэхжүүлэх;3. Мэдээлэл, сургалт, сурталчилгааны чиглэлээр судалгаанд үндэслэн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг төлөвлөх, иргэд, олон нийтэд хүчирхийллийн хор уршгийг таниулах, үүрэг хүлээгчдийг чадавхжуулах.Тодруулбал, төслийн хүрээнд Увс, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг Нийслэлийн Сонгинохайрхан, Налайх дүүрэг зэрэг 5 байршилд түр хамгаалах байрыг ашиглалтад оруулсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын байдлаар нийт 475 хүнд үйлчилгээ үзүүлээд байна.Үүнээс гадна цагдаагийн байгууллагын дэргэд 9 хүүхдэд ээлтэй өрөө, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зан үйл өөрчлөх сургалт явуулах 7 өрөөг тохижуулж хүлээлгэн өгөөд байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийг даван туулагч 50 эмэгтэйд мөнгөн тусламж үзүүлж тэднийг эдийн засгийн хувьд бие даасан байдлыг хөгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийн хүчирхийлэлд хохирч байгаа шалтгаан нөхцөлийг судалсан криминологи судалгааг хийлээ.Мөн хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор орон нутгийн иргэдээс гаргах санал санаачилгыг дэмжих зорилгоор 20 аймаг, 7 дүүргийн хүрээнд тэтгэлэгт 50 төслийг хэрэгжүүлж нийт 250 мянган ам.долларын санхүүжилт олгосон.Түүнчлэн хамтарсан багийн үндэсний чуулганыг 800 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулахаас гадна, хамтарсан багийн 3000 гаруй гишүүнийг сургалтад хамруулан ажиллалаа.Судалгааны зургаан ажлыг хийж 10 төрлийн 34 нэр төрлийн гарын авлагыг цахим болон хэвлэмэл хэлбэрээр гаргасан бол гэр бүлийн хүчирхийллийг хохирогчийг хамгаалтад авах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх үүрэг хамтарсан багийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх ажлыг 12 аймаг 5 дүүрэгт зохион байгуулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйл, хандлагад нөлөөлөх үйл ажиллагаа, сургалтуудад 200 хүн хамруулж, хамтарсан багийн сургагч багшаар 40 хүнийг бэлтгэж, нэг цэгийн үйлчилгээ болон тусламжийн утасны нийт 394 ажилтныг сургаж, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжих үе тэнгийн сургагч багшаар мөн 30 сургагч багшийг бэлтгэсэн байна. 
2024/01/29
272