mmnews.mn | 2024-10-18

НИЙГЭМ

НИЙГЭМ
Гал түймрийг бүрэн унтрааж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан арга хэмжээг авч хэрэгжүүллээ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас гал гарч автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 01:07 цагт  хүлээн авсан.Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30, 34, 35, 63 дугаар анги,  Аврах ангийн нийт 200 гаруй алба хаагч, 48 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.Алба хаагчид шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашин, тус уулзварын зүүн урд талын “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интэрнэйшнл сургууль болон уулзварын баруун урд талын “Санни таун” хотхоны 830 дугаар байр тус тус гал түймэрт өртөж шатаж байсныг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 02:15 цагт тархалтыг зогсоон, 04:30 цагт бүрэн унтраасан.Мөн Цагдаа, Эмнэлэг, Улаанбаатар Төмөр зам, Ус сувгийн удирдах газрын нийт 600 гаруй алба хаагч голомтын бүсэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх болон гал унтраахад дэмжлэг үзүүлэн ажилласан.Түүнчлэн гал түймрийн голомтын бүсэд Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайханаар ахлуулсан Шуурхай штаб ажиллаж, гал түймэрт өртсөн орон сууцны 40 иргэн /23 том хүн, 17 хүүхэд/-ийг Баянзүрх дүүргийн 13 хороо “Күүпер” зочид буудалд түр нүүлгэн шилжүүлж, байрлуулах ажиллагааг зохион байгууллаа.Урьдчилсан байдлаар гал түймэрт 3 хүн амь насаа алдаж, түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд 1, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 3 хүүхэд хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 30 автомашин шатсан байна. Харамсалтай нь  ослын улмаас НОБГ-ын  Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 3 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амь нас эрсэдлээ.Ар гэр, аав ээж, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд нь Гүн эмгэнэл илэрхийлье.Эх сурвалж: ОБЕГ
2024/01/24
246
НИЙГЭМ
ЦЕГ: Гадаад улсын иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна
Цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу 2024 оны 1-р сарын 23-ны 23:00 цагийн үед БГД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанцав” нэртэй зочид буудалд гадаадын иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн шалгаж байна. БГД-ийн цагдаагийн газрын алба хаагчид хойшлуулшгүй тохиолдолд ажиллан тус зочид буудалд урьдчилсан байдлаар гадаад улсын нэр бүхий 21 иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоож, 300 гаруй сая төгрөг бэлнээр, хөзөр, шоо хэлбэрийн /маажан/ тоглоом, гар утас зэрэг эд зүйлсийг түр хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
2024/01/24
349
НИЙГЭМ
Аймшигт дэлбэрэлттэй холбоотой олон нийтийн сэтгэгдлүүд
2024 оны 1-р сарын 24-нд шилжих шөнийн нэг цаг орчимд Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр газ ачиж явсан том тэрэг суудлын жип машинтай шүргэлцсэний улмаас дэлбэрэлт үүссэн аймшигт осол гарсан билээ. Уг дэлбэрэлтийн улмаас том хэмжээний гал түймэр гарч ойр орчмын байшин барилга, машин тэрэг шатан иргэдэд ихээхэн хохирол учруулаад байна. Тухайн дэлбэрсэн машины шидэгдсэн ёмкость доор онцгойгийн гурван албан хаагч залуус дарагдан, аврах ямар ч боломжгүйн улмаас бусдынхаа нүдэн дээр амь насаа алдсан харамсалтай явдал болжээ. Ингээд энэхүү цочирдом үйл явдалтай холбогдуулан иргэд олон нийтийн сүлжээнд санал бодлоо илэрхийлж байгаагаас тоймлон хүргэе. 
2024/01/24
399
НИЙГЭМ
Улсын нөөцөөс 9.182.4 мянган тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгоод байна
Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 7 аймгийн 27 суманд төмөр зудын нөхцөл үүсэж, өвөлжилт хүндэрсэн. Он гарсаар 176 мянга гаруй мал хорогдоод байгаа тул зудын нөхцөлд Засгийн газар, УОК-оос махны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвс тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд хивэг тэжээлийн экспортыг он дуустал хугацаанд хязгаарлаж, улсын нөөцөөс 21 аймаг, нийслэлийн алсдагдсан 3 дүүрэгт 9.182.4 мянган тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгоод байна.Мөн аймаг, сумын тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд аж, ахуй нэгжүүд орон нутгийн ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан малын тэжээлийг үйлдвэрийн үнээр шууд нийлүүлэх боломжтой болж, энэ сарын 19-ний байдлаар Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл аймагт нийт 110 тонн тэжээлийг нийлүүлжээ.Махыг худалдан авах нийлүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хүрээндУОК, ХХААХҮЯ-тай хамтран, хөдөө орон нутгаас явуулын байдлаар малчдын гар дээрх махыг худалдан авах ажлыг эхлүүлж, одоогоор 21 аймгаас худалдан борлуулах, хүнсэнд хэрэглэх зорилгоор 39.5 мянган тонн махыг нийслэл болон аймаг, сумд руу нийлүүлээд байна.Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалах, дундын зуучлалгүйгээр малчдаас хэрэглэгчдэд шууд хүргэх боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн бирж нь мал, махны арилжааг амжилттай эхлүүллээ. Хөдөө аж ахуйн бирж нь худалдагч болон худалдан авагч нь хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар бөгөөд захиалга дээр тулгуурласан арилжаа, дуудлага худалдааг байнга зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн.Эхний арилжаанд Архангай, Өвөрхангай, Төв аймгаас малчид оролцож, 362.6 сая төгрөгийн үнэ бүхий 350 толгой амьд хонь, 70 орчим тн хонь, ямаа, үхрийн махыг арилжаад байна.Мал, махны биржийн арилжаа нь малчдад нөөцөлсөн махаа хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан муутгах эрсдэлээс сэргийлэх мөн тээврийн зардал төлөхгүйгээр орон нутгаасаа мал, махаа худалдах боломжийг, үйлдвэр худалдан авагчдад нэг дороос бөөн худалдан авалт хийх, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, санхүүжилтийн эх үүсвэртэй болох боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.
2024/01/24
312
НИЙГЭМ
Газ ачсан машин дэлбэрч, гурван албан хаагч амиа алджээ
Өнгөрөгч шөнө аймшигт осол гарсны уршгаар цэл залуухан 28-30 насны гурван албан хаагч амиа алдсан харамсалтай явдал тохиолджээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар анги болон Аврах ангийн алба хаагчид очиж ажиллах явцад хийн сав дэлбэрч, шидэгдсэний улмаас Онцгой байдлын гурван албан хаагч амь насаа алдсан байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт, Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр Замын-Үүд хүргэхээр газ тээвэрлэж явсан ачааны машин Ниссан патрол маркийн машинтай шүргэлцсэний улмаас дэлбэрэлт үүсэж, тэр хавийн 60 айлын орон сууц  болон 20 гаруй машин галд өртсөн байна. Одоогоор сураггүй болсон зарим иргэдийн мэдээлэл тодорхойгүй, 15 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, таван хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа аж. 
2024/01/24
524
НИЙГЭМ
Төрөлжсөн асрамжийн газрыг цахимжуулах төслийн уулзалтыг зохион байгууллаа
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр ахмад настны төрөлжсөн асрамжийн үйлчилгээний мэдээллийн системийн загвар боловсруулах “Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний процессын 10 урсгал болон ерөнхий системийн архитектурын зураглал” тайланд үндэслэн цахим систем хөгжүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон тус төслийг хэрэгжүүлэх компаний төлөөллүүд, төслийн зөвлөхүүд оролцсон уулзалтыг зохион байгууллаа.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү хэлсэн үгэндээ төрөлжсөн асрамжийн газрын мэдээллийг хэрэглээнд оруулан дундын өгөгдлийн системийг бий болгон хөгжүүлэн ehalamj системд холбоход оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, богино хугацаанд үр дүнтэй ажиллахыг даалгаад тус яамны зүгээс дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулан хамтран ажиллахаар боллоо.
2024/01/23
230
НИЙГЭМ
Улсын хил хамгаалалтад инженер-техник, мэдээллийн технологийг түлхүү ашиглана
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа.Энэ үеэр дотоод, гадаад нөхцөл байдал, Монгол Улсын хилийн тухай хууль, Төрөөс хилийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг үндэслэн шинэчлэн баталсан “Улсын хил хамгаалалтын дүрэм”-ийг гардуулж өглөө.Дүрэм шинэчлэн батлагдсанаар хил хамгаалалтын арга тактик боловсронгуй болж, инженер-техник, мэдээллийн технологийг хил хамгаалалтад түлхүү ашиглах эрх зүйн орчин бүрдэж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо дархан хилийг сахин хамгаалж, ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангах амаргүй, хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэн, төр, түмний хайр хүндлэлийг хүлээж буй хилчин дайчид, хилийн цэргийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ.Цаашид улсын хилийг зайнаас тасралтгүй хянах, дохиолол, хөдөлгөөнт хамгаалалтын өндөр чадавх бүрдүүлэх, зорчигч, тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэлтийг олон улсын жишигт хүргэх чиглэлээр онцгой анхаарч, эрчимтэй, үр дүнтэй ажиллахыг хил хамгаалах байгууллагын удирдлага, штабын бүрэлдэхүүнд үүрэг болгов.Төрийн цэргийн байгууллага, алба хаагчид мэдлэг, ур чадвар, албаны бэлэн байдал, бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэлээ тогтмол дээшлүүлж, ёс зүйг эрхэмлэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хилийн аюулгүй байдлыг сахиулан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.Хилчдийн нийгмийн хамгаалал, ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, улсын хил хамгаалалтад иргэдийн оролцоог байнга дээшлүүлж байх учиртайг тэмдэглэв. Мөн хилчдийн найдвартай ар тал болсон гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.Хил хамгаалах байгууллага улсын хилийн хэсгийг радиорелей-камер, хилийн дохиоллын системээр хамгаалах, нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах зэргээ эрчимжүүлж, дохиолол, хамгаалалтын нэгдсэн удирдлагын байнгын төв ажиллуулж байна. 
2024/01/23
204
НИЙГЭМ
Нийгмийн ажилтны мэргэжлийн ур чадвар, хөгжлийг дэмжих сургалт зохион байгууллаа
Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, Насан туршийн суралцахуйн төв,  Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 180 нийгмийн ажилтан “Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг багшлахуйд харгалзах нь”, “Хүүхдийн сэтгэл зүйн онцлог, ялгаатай байдал ба багшлахуй” сэдэвт модуль сургалтад хамрагдав.Тус модулиудыг судалснаар жендэрийн үндсэн ойлголт, хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн онцлог, ялгаатай байдлыг харгалзан үзэж сургалт зохион байгуулах, жендэрийн мэдрэмжтэй сургалтын болоод ажлын байрны орчин бүрдүүлэх чадвартай болох юм. Мөн багшлах ур чадвараа нэмэгдүүлэхэд жендэрийн талаас анхаарвал зохих үндсэн чиглэлийг танин мэднэ. Түүнчлэн, сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээнд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэгтгэх, хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, онцлогийг харгалзан үзэх аргачлалд суралцах ажээ.Сургалтыг Нийслэлийн Боловсролын газар, Good neighbors Олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан. Сургалтын нээлтэд нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд болон “Good neighbors” Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Жон Хун Сү, ерөнхий менежер А.Бүрэнжаргал нар оролцлоо.
2024/01/23
242
НИЙГЭМ
Архангай аймгийн иргэдэд тусламж үзүүллээ
Зэвсэгт хүчний 342 дугаар ангиас томилогдсон бүлэг Архангай аймгийн Онцгой комисстой хамтран малчдад тусламж үзүүллээ. Сүүлийн өдрүүдэд цаг агаарын хүндрэлтэй нөхцөл үүсэн Архангай аймагт цас их хэмжээгээр орж, зам талбай, даваа хаагдах, мал цасанд боогдох, бэлчээр хомсдох асуудлууд ихээр үүсэж байгаа юм.      Архангай аймгийн Төвшрүүлэх сумын улсын нөөцийн салбараас аймгийн нөөцийн талбайд 103,2тн өвс татан авах, Өндөр-Улаан, Тариат, Цахир, Чулуут, Хайрхан, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Өлзийт, Батцэнгэл, Хашаат, Өгийнуур сумдад малын 195тн тэжээлийг хүргэх ажлыг өөрөө буулгагч 4 нэгж техникээр нийт 8035км замд тээвэрлэлтийг хийж, орон нутгийн малчин иргэдэд дэмжлэг үзүүлэн үүрэг гүйцэтгэж байна.
2024/01/23
235
НИЙГЭМ
Баруун бүсийн нисэх буудлуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа
Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа баруун бүсийн нисэх буудлуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудалд 2024 оны 1 дүгээр сарын 19-20 өдрүүдэд зохион байгууллаа.Зөвлөгөөнд ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр, Санхүү эдийн засаг, төлөвлөлтийн газрын дарга Ч.Сэржмаа, Үйлдвэр үйлчилгээний газрын нисэх буудлуудын үйлчилгээ хариуцсан менежер Д.Гантулга нар болон Увс, Ховд, Баян-өлгий, Завхан, Говь-Алтай, Тосонцэнгэл зэрэг нисэх буудлын дарга нар оролцож, орон нутгийн нисэх буудлуудын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар санал солилцож, танилцуулга хийн, хэлэлцүүлэг өрнүүлэв.ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр ИНҮТ-ийн бүтцийн өөрчлөлт, шинэ хуулийг хэрэгжүүлэхэд хийгдэх бэлтгэл ажлууд, орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлж, нисэхийн бус орлогыг нэмэгдүүлэх талаар зөвлөмж, мэдээ мэдээллийг танилцуулж цаашдын хөгжлийн талаар тодорхой мэдээллүүдийг өгөв.Мөн YES академийн сургагч багш Б.Ганпүрэв удирдах ажилтнуудад зориулан “Сэтгэлгээний загварчлал” сэдвээр хичээл орж, багаар ажиллуулан, дүгнэлтийн талаар хэлэлцүүлэг хийв.Баруун бүсийн нисэх буудлуудын хувьд харилцан нэгнээсээ туршлага судлан, хэрэгжүүлэх ажлын санааг хуваалцаж, орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэхэд оновчтой шийдэл, саналыг эрэлхийлсэн үр өгөөжтэй сургалт боллоо. ИНҮТ-ийн дарга удирдлагуудад асуудлыг танилцуулж газар дээр нь саналыг сонсож чиглэл авсан нь зөвлөгөөний үр дүнг бодит байлгаж, олон асуудлын шийдлийг олсон сургалт боллоо.
2024/01/23
257
НИЙГЭМ
Иргэн төвтэй, хүнээ бодсон, үйлчлүүлэгчээ дэмжсэн цахим шилжилт эрүүл мэндийн салбарт хэрэгтэй байна
Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал ахлан ажиллаж байна.Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж боловсруулан танилцуулах хурлыг  ЦХХХЯ-нд зохион байгууллаа.Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон ЦХХХ-ны сайд Н.Учрал, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, ЭМЯ болон ЦХХХЯ-ны удирдлагууд, ажлын хэсгийн гишүүд оролцлоо.Цахим шилжилтийн хамгийн их шүүмжлэл дагуулж буй салбар бол эрүүл мэндийн салбар. Иргэн бүрийн аж амьдралд өдөр тутам мэдрэгдэж, хүнд суртал, сул тал нь хүн бүрд хүндрэл үүсгэж байдаг тул тус салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх нь тулгамдсан асуудал тул хямралын үеийн зохион байгуулалтаар ажиллах, онцгой анхаарч бодит үр дүнд хүрэх ёстойг ЦХХХ-ны Н.Учрал ажлын хэсгийн гишүүдэд санууллаа.Мөн ЭМ-ийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн салбарт шинэчлэл авч ирэх аливаа цахим шийдлийг бүх хүчээрээ дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнд эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийллээ.Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнгийн тухай болон нэвтрүүлж буй шийдлүүдийн тухай мэдээллийг та бүхэнд тогтмол мэдээлэх болно.
2024/01/23
249
НИЙГЭМ
Өнгөрсөн долоо хоногт 31,363 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 305 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.01.15-наас 19-ний өдрүүдэд) 31,363 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 305 хэргийг хүргүүлсэн байна.Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 155, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 1, Өмчлөх эрхийн эсрэг 102, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 25, бусад 8 хэрэг байна.Зөрчлийн шинжтэй 59,298 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 59,105 зөрчлийг шийдвэрлэсэн байна.Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 58,628 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 477 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2,404, танхайрах 163, хүний биед халдах 385, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 261, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 52,467, бусад 3,425 зөрчил байна.Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 46 иргэнд 13,800,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 21 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 3, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 9, сураггүй алга болсон хүн 57, шүүхээс даалгасан хүн 57, зөрчил үйлдсэн 16 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна. Шийдвэрлэсэн зарим зөрчлүүдээс танилцуулбал:Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Б” нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Toyota маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.Мөн иргэн “Н” нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ дрифт хийж замын хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт зааснаар 150 нэгжтэй тэнцэх 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй мэдээллийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгажээ.Шалгалтаар 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны орцонд иргэн “П” нь гэр бүлийн хамаарал бүхий хүний биед халдаж зодсон үйлдлийг илрүүлж, түүнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, хэргийг шийдвэрлүүлэхээр харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс зөрчлийн холбогдогчид долоо хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
2024/01/22
234
НИЙГЭМ
ЖДҮХС-аас 2024 онд хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэл батлагдлаа
ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд  хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэл батлагдлаа. Монгол Улсын Их хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”, 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан ‘’Хүнсний хангамж,аюулгүй байдлыг хангах талаар зарим арга хэмжээний тухай” “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төлөвлөгөө”-тэй уялдуулсан болно. Дээрх төлөвлөгөө болон бусад хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгох нэн шаардлагатай байгаа салбар, чиглэлийн саналыг 21 аймгийн Засаг  дарга нараас хүлээн авч, ХХААХҮЯ болон ЖДҮГ-ын удирдлагуудын саналыг нэгтгэн ХХААХҮСайдад хүргүүлснээр дараах салбар,  чиглэл  батлагдсан байна. Үүнд:Хүнсний үйлдвэр-Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах-Мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах-Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах-Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл-Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрлэл-Цэвэр усны үйлдвэрлэл-Хүүхдийн хоол, тэжээлийн үйлдвэрлэлГазар тариалан  -Хүлэмжийн аж ахуй  -Хүнсний зоорь, агуулах  -Малын тэжээл, бордооны үйлдвэрлэл  -Агро ойн аж ахуй  -Төмс, хүнсний ногооны үр үйлдвэрлэлМал аж ахуй-  Эрчимжсэн мал аж ахуй-  Мал үржүүлэг, мал эмнэлгийн үйлчилгээ-  Малын ялган тэмдэглэх хэрэгсэл үйлдвэрлэлХөнгөн үйлдвэр  -Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл  -Мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл  -Арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл   -Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл  -Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлҮйлчилгээ-  Ахуйн үйлчилгээний төв/3-аас дээш засвар, үйлчилгээ/ Жижиг, дунд үйлдвэрийн газар 2024 оны хөнгөлөлттэй зээл олгох төслийн  материалыг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 30 хоногийн  хугацаанд цахимаар хүлээн авахаар төлөвлөж байна.Холбоо барих: 77485555-1 /Зээл, төслийн  хэлтэс/
2024/01/22
259
НИЙГЭМ
ГССҮТ: Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвтэй хамтарна
Гэмтэл согог судлалын үндэсний төв Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг нар гарын үсэг зурж баталгаажуулсан Санамж бичгийн хүрээнд эмнэлзүйн сургалт, эрдэм шинжилгээний арга хэмжээ,  төсөл хөтөлбөрийг хамтран зохион байгуулах, улмаар спортын анагаах ухаан, гэмтэл согогийн тусламж үйлчилгээний талаарх иргэд, олон нийтийн эрүүл мэндийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.ГССҮТ-ийн салбар эмнэлэг нь Спортын гэмтлийн төвтэй болсон. Ингэснээр төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи, эмчилгээний аргуудыг нэвтрүүлэх, баг тамирчид төдийгүй иргэдэд чанар, хүртээмжтэй үйлчлэх бүрэн боломжтой болсон.Тиймээс Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвтэй хамтран ажилласнаар спортын гэмтлийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, сургалт болон эмчилгээний арга техникийн талаар мэдээлэл солилцох, баг тамирчдын бэртэл гэмтлийг оношлох, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхэд ихээхэн дэмжлэг болно гэдгийг Э.Галбадрах захирал онцолж байсан.
2024/01/22
231
НИЙГЭМ
БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуулийн доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдаж байна
Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуульд 2024 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгохтэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.Хөтөлбөрийн тухай:БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургууль нь 1940 онд байгуулагдсан сургууль юм.Суралцах чиглэл:Д/дСуралцах чиглэлСонгон шалгаруулах оюутны тоо1Aircraft design    Магистр, Докторын хөтөлбөр    2Aerodynamics and control3Spacecrafgt systemc and autonomous technologies4Aerospace propulsion technology5Aerospace manufacturing and automation6Space launch technology7Space LawХугацаа:  Магистрын хөтөлбөр 1 жил 9 сар, докторын хөтөлбөр 3-4 жилТэтгэлгийн хамрах хүрээ:Сургалтын төлбөр;Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу мастерын хөтөлбөр сард 3000 юань, докторын хөтөлбөр 3500 юань);Гэнэтийн осол эмчилгээний үеийн даатгалын төлбөр (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу);Тавигдах шаардлага:Монгол Улсын иргэн байх;2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар MASTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 35, DOCSTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх;Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.Бүрдүүлэх материал:Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна.)Дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;Ажлын газрын тодорхойлолт;Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 1000-аас доошгүй үгтэй зохиомж);Англи хэлний түвшин тодорхойлох гэрчилгээ (сүүлийн 2 жилийн хугацаанд өгсөн Академик IELTS 6.0 эсвэл TOEFL 85 оноо)Гадаад паспортын хуулбарЭрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбарБүрдүүлсэн баримт бичгийн жагсаалтАнкетГэмт хэрэгт холбогдоогүй тухай баталгааны хуудасБүрдүүлсэн материал үнэн зөв талаарх баталгааны хуудасШалгаруулалт:Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бээжингийн технологийн их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөрЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, 104 тоотХолбоо барих хаяг:Утас: 51-265104Цахим шуудан: [email protected][email protected]Цахим хөгжил, харилцаа холбооны яам
2024/01/22
251