mmnews.mn | 2024-10-18

НИЙГЭМ

НИЙГЭМ
Төрийн албан хэргийг 2025 оноос кирилл болон монгол бичгээр хослуулан хөтөлнө
Монгол хэлний тухай хуулийн дагуу Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулна.Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулан байгуулсан.Ажлын хэсэг Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан 4 зорилт, 69 үйл ажиллагааг 3 чиглэлд хувааж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.Төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн анхан, дунд, ахисан түвшний гарын авлага, багшийн номыг бэлтгэн Хэлний бодлогын зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан бөгөөд номын нээлтийг Шинжлэх ухааны академийн их танхимд өнөөдөр зохион байгууллаа.Энэхүү гарын авлагыг ашиглаж төрийн албан хаагчдаа бэлтгэж, сургаж, манлайлан ажиллахыг нийт яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Агентлагийн удирдлагуудад уриалж байна.
2024/01/22
241
НИЙГЭМ
Зарим аж ахуйн нэгж, байгууллагад "Ногоон гэрчилгээ" олгохоор шийдвэрлэлээ
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ногоон хөгжлийг дэмжиж, байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй техник технологийг нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг бодлогоор дэмжих, урамшууллын оновчтой хөшүүргийг бий болгох чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 290 дүгээр тогтоолоор баталсан “Байгальд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”-ын дагуу аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон гэрчилгээ”, тэдний байгальд ээлтэй арга, технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Эко тэмдэг” олгож байна. БОАЖ-ын Сайдын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/115 дугаар тушаалаар Байгаль орчинд ээлтэй, үйлдвэрлэл, үйлчилгээний дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж “Ногоон гэрчилгээ” олгох комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2 дахь хуралдаанаа хийж, 6 аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон гэрчилгээ” олгохоор шийдвэрлэлээ. Үүнд: Үйлдвэрийн үйл ажиллагаандаа байгальд ээлтэй, хаягдалгүй дэвшилтэт арга технологи нэвтрүүлж модлог хорголжин түлш, цэвэр модон байшин, цэвэр модон тавилга зэргийг үйлдвэрлэгч “МОД КОН ХХК”; Усны чанарыг сайжруулагч PTH төхөөрөмж, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүчийг хэмнэж, агаар орчны бохирдлыг бууруулах шалны халаалт зэрэг байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тоног төхөөрөмж импортлогч “ТОТ КОМ СЕРВИС ХХК”; Нарны эрчим хүчийг хэрэгцээт цахилгаан болгон хувиргах технологийг ашиглан байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагаа явуулж буй “ЛАЙТ ХАУС ХАЙБРИД ТЕХНОЛОЖИ ХХК” Хүдрийн овоолгоос шүүрэх хүчиллэг усыг боловсруулах болон саармагжуулах үйл ажиллагааг хариуцлагатайгаар гүйцэтгэж, байгаль орчныг нөхөн сэргээх, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж буй “ГАЛ СЭНТИЙ ХХК” Дарханы 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг барьж байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлэн Төвийн бүсийн нэгдсэн системтэй зэрэгцээ ажиллаж, үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ нийлүүлж, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй “СОЛАР ПОВЕР ИНТЕРНЕЙШНЛ ХХК” Хуванцар цонхны бэлдэц, хуванцар хоолойн үйлдвэрлэл явуулдаг, хог хаягдлаа дахин боловсруулж үйлдвэрлэлдээ ашигладаг “МЕТРОПЛАСТ ХХК”-иудад НОГООН ГЭРЧИЛГЭЭ олгов.
2024/01/22
218
НИЙГЭМ
Цахим хурлаар цаг үеийн асуудалтай холбогдуулан үүрэг чиглэл өглөө
УОК-ын Шуурхай штабаас 21 аймгийн шуурхай штабын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.Зудын гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, хор уршгийг арилгах, хүч хэрэгслийг татан оролцуулж, удирдлага зохион байгуулалтыг оновчтой хэрэгжүүлэх хүрээнд “Зудын хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-г батлуулан, хэрэгжүүлж байна.Тиймээс өвөлжилтийн нөхцөл байдлыг даван туулахад төрийн цэргийн байгууллагууд болон салбар дундын уялдаа холбоог хангаж, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулах зэргээр хамтран ажиллахыг чиглэл болголоо.
2024/01/22
235
НИЙГЭМ
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн 94 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.01.15-21/  нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын  94 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгааллаа. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 3 хүн нас барж, 4 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 57 нь гал түймэр, 35 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь  ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/01/22
210
НИЙГЭМ
Монголчууд бардам хүмүүс учраас хүний доор орохгүйг хичээж, өөрийн зовлонг бусдаас нууж амьдардаг
“Баавгай болохсон” киног үзлээ. Уг киноны талаар олон хүмүүс сэтгэгдлээ бичсэн тул киноны хийц, зохиол, зураглал, нийгмийн шүүмжийн талаар ярьмааргүй байна. Харин Өлзий хүүгийн нэрэлхүү зан, бусдад царай алдаж яваагаа харуулж болохгүй гэх бардамнал монголчууд бидний нийтлэг дүр төрхөд их ойр буусан мэт санагдлаа. Бид бардам хүмүүс учраас хүний доор орохгүйг хичээж, өөрийн зовлонг бусдаас нууж амьдардаг. Тиймдээ ч бид тэр бүр бусдаас тусламж хүсдэггүй, өөрсдөө л асуудлаа шийдэх гэж яваад алддаг. Үнэндээ бидэнд мэдэхгүй, чадахгүй зүйл маш их байгаа, улс үндэстнээрээ эцэс төгсгөлгүй үргэлжлэх “шилжилт”-ийн вертигод автсан, хувь хүн өөрөө хичээгээд байхад яагаад ч амжилт олдоггүй ядуурлын тойрог, тамын тогоонд живсэн нийгэмд амьдарч байна. Энэ чөтгөрийн тойргийг эвдэх арга нь зөвхөн мэдлэг боловсрол биш, харин нэгэндээ итгэх, сэтгэл гаргах, өрөөлд туслах, бусдын зовлонг ойлгох хүн хоорондын харилцаа мэт. Түлээ модоо илүүчлэх хөрш айлын эмээ өвөө хоёр, Өлзийг шахаж шаардах физикийн багш байгаагүй бол яанам бэ? Тэгээд ч бидэнд нэрэлхэж явах, дүр эсгэж амьдрах хугацаа үлдсэнгүй, бодит үнэнээ хүлээн зөвшөөрөөд зоригтой өөрчлөлт хийхгүй бол нэгэнт баавгай болж чадахгүйгээс хойш маргааштай нүүр тулж л таарна.Эх сурвалж: https://twitter.com/BodroL/status/1749103642316267987
2024/01/22
275
НИЙГЭМ
УОК-ын дарга С.Амарсайхан Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллалаа
Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан Дорноговь аймгийн Даланжаргалан, Иххэт зэрэг өвөлжилт хүндэрсэн суманд ажиллалаа. Тус аймгийн нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна.Нутгийн малчид “Урьд жилүүдийнхээс цас ихтэй, хөр цасанд мал бэлчээрлэх боломжгүй байгаагийн улмаас бэлдсэн өвс, тэжээл нь хүрэлцэхгүй малын хорогдол их гарч байгаа. Энэ жил малынхаа багагүй хувийг бойлсон ч малын мах, түүхий эд үнэгүй байгаа нь малчдын амьдралд хүнд тусаж байна” хэмээн ярьж байлаа. Өвөлжилт хүндэрсэн сумдын малчид руу зам даваа гаргах, өвс тэжээл дөхүүлэх ажлыг аймгийн Онцгой комиссоос тогтмол хийж байгаа ч цасан шуурганы улмаас зам даваанууд өдөртөө хаагдаж буйг орон нутгийн удирдлагууд хэлэв.Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Засгийн газрын 233 дугаар тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалах ажил эхэлсэн. Ингэснээр хүнсний эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан мал махыг дундын зуучлалгүйгээр малчдаас шууд хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэж байгаа. Аймаг, орон нутгууд энэ тал дээр онцгой анхаарч, иргэд олон нийтийг бодит мэдээллээр хангах нь чухал” гэлээ.УОК-оос зам даваа гаргахад шаардлагатай Авто грейдер шийдэж өгсний зэрэгцээ цасанд боогдсон айлуудад өвс, тэжээл хүргэхэд шаардлагатай түлш шатахууны нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо.
2024/01/22
193
НИЙГЭМ
Нийтийн тээврийн зарим чиглэлийг сэргээлээ
Олон нийтийн санал, гомдлыг үндэслэн нийтийн тээврийн 71 чиглэлийг сэргээж хуучин маршрутаар нь явуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр  нийт зорчилтын 35% нь хуучин чиглэлээрээ явахаар болжээ. 
2024/01/22
242
НИЙГЭМ
Автобусны чиглэлээ олж харахад үнэхээр хүндрэлтэй байна
Нийслэлийн нийтийн тээвэртэй холбоотойгоор гаргасан зарим шийдвэрүүд ойрын хэд хоногийн халуун сэдэв болоод байна. Автобусны чиглэлүүдийг шинэчлэн, богино эргэлтийн маршрутын тоог нэмснээр өмнө нь нэг автобусаар зорчин хүссэн газартаа очдог байсан хүмүүс одоо тухайн зайд бараг 2-3 автобус дамжин суух болсон нь олон нийтийг бухимдуулж байгаа аж.Хүн ам олноор суурьшдаг зарим чиглэлүүдийн автобусны тоо цөөрч, хүмүүс унаа хүлээн буудал дээр удаан хугацаагаар зогсож бараг л осгох дөхөж байна. Хамгийн хачирхалтай нь, энэхүү өөрчлөлт шинэчлэлтийн бужигнаанаа урин дулаан цагт туршиж болоогүй юм байх даа, заавал хахир өвлийн хүйтнээр иргэдээ ингэж тамлах нь үнэхээр гайхашрал төрүүлэхээр санагдана. Хамгийн их хүн ам төвлөрсөн 3,4-р хорооллоос хотын төв рүү орох автобус бараг байхгүй болсон тухай хүмүүс дургүйцэн бичсээр байна. Хотын удирдлагууд өөрсдөө нийтийн тээврээр зорчиж, хүмүүсийг бухимдуулаад буй шинэчилсэн чиглэлүүдээ нүдээр харж биеэр мэдрэн, засаж залруулах зүйлсээ олж тогтоох нь зүйтэй юм. Мөн автобусны буудлууд дээр байрлуулсан шинэ чиглэлүүдийн жагсаалтыг шөнө бүү хэл өдөр ч олж харахад маш төвөгтэй байна.  
2024/01/21
317
НИЙГЭМ
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарна
Энэ өдрүүдэд “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн-2024” болж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, нийт бие бүрэлдэхүүн төр, ард түмнээ хамгаалах, нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь талархал илэрхийлэв.Сүүлийн жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөлөөллийн аянууд бодит үр дүнгээ өгч байгааг тэмдэглэлээ.Төр, засгаас алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин, нийгмийн бусад баталгааг хангахад онцгой анхаарч байгаагийн хэрээр алба хаагч бүр мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хандлагаа байнга дээшлүүлэх учиртайг хэллээ.Төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, хэн нэгний дарамт шахалт, эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдийг ял завшуулахын эсрэг тууштай ажиллахыг санууллаа.Кибер халдлага, олон нийтийн сүлжээн дэх хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох чиглэлээр эрх зүйн орчноо сайжруулж, мэргэжлийн хүний нөөц, программ, техник хангамжийг нэмэгдүүлэх ёстой гэж үздэгээ хэлэв.Дотоодын цэргийн үүрэг гүйцэтгэх арга, хэлбэрийг боловсронгуй болгох, улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, онц чухал объектыг хамгаалах, хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх өндөр чадвартай, хөдөлгөөнт хүчин болгон бэхжүүлэхийг чиглэл болголоо.Алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль тогтоомжийг чанд мөрдөн, төр, ард түмнийхээ амар тайван, аюулгүй байдлыг ханган, хууль засагладаг шударга нийгмийг төлөвшүүлэхийн төлөө хичээж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.Цагдаа, дотоодын цэргийн байгууллага 2024 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн баталгааг нь хангах, цахим шилжилтэд манлайлж, технологи, инновац нэвтрүүлэн, бүтээлчээр ашиглахыг зорилтоо болгожээ.
2024/01/21
174
НИЙГЭМ
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хуралдлаа
Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны  /2024.01.17/ хуралдаан 12 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.Хуралдааны эхэнд хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа хуралдааныг хаалттай горимд шилжүүлж, шинжээч томилох тухай Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.Дараа нь Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган завсарлаж байгаатай холбогдуулан завсарлагааны хугацаанд Хянан шалгах түр хорооны гүйцэтгэх ажлууд болон дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/01/21
252
НИЙГЭМ
НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлснээр 2023 онд 43.1 сая ширхэг цаас хэмнэжээ
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос  (2024.01.19) хэвлэлийн бага хурал хийж, 2023 онд гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа. Тус байнгын хороо өнгөрсөн онд нийт 10 удаа хуралдаж, 14 сэдэв асуудлын хүрээнд байнгын хорооны 5 тогтоол баталж, чуулганы нэгдсэн хуралдаанаар 109 хууль, Улсын Их Хурлын гурван тогтоол батлуулжээ.Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх “D өргөдөл” буюу “Нийтийн өргөдөл, гомдлын систем”-ыг нэвтрүүлсэн нь Монгол Улсын иргэн дэлхийн хаанаас ч өргөдөл, санал гаргах боломж бүрдсэн хэмээн Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар мэдээлэлдээ онцоллоо. Цахим шилжилтийг боомилж байсан 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлж, 109 хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эцэслэн баталсан нь Монгол Улсын цахим шилжилтийн шинэ реформ болж, технологийн дэвшлийг бүх салбарт нэвтрүүлэх, улмаар хүний хүчин зүйлээс үл хамааран төрийн үйлчилгээн дэх хүнд суртал, чирэгдлийг халах, зардал, төсвийг хэмнэх боломж бүрдсэн. Мөн цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч, тоон болон цахим гарын үсгийн хэрэглээг бодит болгож, төрд байгаа мэдээллийг цаасаар нэхдэг байдлыг зогсооно. Өөрөөр хэлбэл, “И-Монголиа” систем дэх мэдээллийг цаасан хэлбэрээр нэхэхгүй. Компани, аж ахуйн нэгж байгуулахын тулд бүртгэлийн 11 шат дамжлага дамждаг байсан бол одоо гар утсаараа, “E-business” ᠋платформоор бүртгүүлдэг болсон. Өнөөдрийн байдлаар 800 мянган хүн цахим гарын үсгээ авсан гэв. Цаашид төрийн бүх байгууллагын үйлчилгээг нэг дороос операторын горимоор үзүүлэх, төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг сум, хороо бүрт байгуулна.  "Хурдан" систем нь ямар нэг орон тоо, төсөв шаардахгүй байх талаар Инновац, цахим бодлогын байнгын хороо анхаарч ажиллаж байна.Тус Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт хэд хэдэн чиглэлд үүрэг өгч ажилласны нэг үр дүн нь НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлсэн явдал юм. Тухайлбал 2023 онд бүртгэсэн баримтын 20 хувь буюу 43.1 сая ширхэг баримтыг цаасаар хэвлэхгүйгээр хэрэглэгчийн системд оруулсан. Одоогоор харилцаа холбоо, эрүүл мэндийн үйлчилгээ, байр, СӨХ, гэрэл цахилгааны төлбөрийн баримтыг шууд бүртгэдэг болсон. Үүнд “Номин”, “CU”, “GS25” зэрэг сүлжээ дэлгүүрүүд, “UB CAB”, “Shoppy” нэгджээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/01/21
236