НИЙГЭМ
НИЙГЭМ
Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа
Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд цас мөс хайлсны улмаас зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа.Тодруулбал, нийт 16 албан хаагч ажиллаж,Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд автобусны буудал орчимд гурван рейсээр 18 тонн ус;Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамжинд дөрвөн рейсээр 40 тонн ус;Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Дарь-Эхийн замд таван рейсээр 34 тонн усыг тус тус соруулаад байна.
2024/03/28
387
НИЙГЭМ
Авто замд 27.5 тонн давс, 123.5 тонн бодис цацлаа
Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.Өчигдөр буюу гуравдугаар сарын 27-ны өдөр нийт 773 албан хаагч тусгай зориулалтын 61 машин техниктэйгээр авто зам, гудамж талбай, уулзвар, замын өгсүүр, уруу хэсэгт 27.5 тонн давс, 123.5 тонн бодис цацаж, авто зам, гудамж талбайн цас мөсийг цэвэрлэлээ. Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна.Ташрамд, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажил болох цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн арчилгааны ажлууд дүүргүүдэд шилжсэн. Энэ хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын албан хаагч, машин техникүүдийг дүүргүүдэд хуваарилан, шилжүүлсэн юм. Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүдэд шилжүүлснээр хариуцсан ажлаа илүү шуурхай зохион байгуулах, хяналт тавих, хариуцлагыг сайжруулах нөхцөл, боломж нэмэгдэж буй.УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
2024/03/28
351
НИЙГЭМ
Зам талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна
Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд авто зам, гудамж талбай, уулзвар, замын өгсүүр, уруу хэсэгт тусгай зориулалтын бодис, давс цацаж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.Тухайлбал,Чингэлтэй дүүргийн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан хоёр байгууллагын 100 гаруй ажилтан тусгай зориулалтын зургаан автомашин, нэг экскавор, нэг автогрейдэр, хоёр ковш, хоёр шүүрдэгчтэйгээр ажиллаж, 25 тонн бодис, 5 тонн давс цацав.Баянзүрх дүүргийн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан гурван байгууллагын 205 орчим ажилтан давс бодис цацагч, шүүрдэгч, хусагч, цас тээвэрлэх тээврийн хэрэгсэл зэрэг нийт 40 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийт 230 км урт авто замд 40 тонн бодис цацаад буй.Нийслэлийн хэмжээнд нийт 465 албан хаагч тусгай зориулалтын 52 машин техниктэйгээр ажиллаж байгаа бөгөөд зам талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна.Ташрамд, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажил болох цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн арчилгааны ажлууд дүүргүүдэд шилжсэн. Энэ хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын цэвэрлэгээ, үйлчилгээ, ногоон байгууламж хариуцсан 379 албан хаагч, 68 машин механизмыг дүүргүүдэд хуваарилан, шилжүүлсэн юм. Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүдэд шилжүүлснээр хариуцсан ажлаа илүү шуурхай зохион байгуулах, хяналт тавих, хариуцлагыг сайжруулах нөхцөл, боломж нэмэгдэж буй.
2024/03/27
323
НИЙГЭМ
Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв
Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг олон улсын жишигт нийцүүлэн, евро стандарт нэвтрүүлж олон арван өндөр бүтээмжтэй ажлын байр бий болгон, бүтээгдэхүүнээ тогтмол экспортод гарган валютын орлогыг нэмэгдүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй орчин үеийн дэвшилтэт техник технологиудыг эх орондоо нутагшуулах ажлыг чадварлаг удирдан ажиллаж буй хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн “Ханбогд кашемир” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Чойдонгийн Ганцэцэгт хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, “Сүхбаатарын одон”-гоор шагнав.АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:“Туяа” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Рахадын Бавуудорж,Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер Санжаагийн Даваажав,Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны зөвлөх инженер Цэрэнжидийн Дэнсмаа,“Бүтээлч үйлс” хувьцаат компанийн ерөнхий захирал Мядагийн Нэргүй,“Монланс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Дорждэрэмийн Баасан,Монголын ажил олгогч эздийн холбооны ахлах зөвлөх Доржсүрэнгийн Бадарч,“Сор кашемир” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Мангалжавын Эрдэнэтуяа,Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Дүгэрийн Алтанцэцэг,“Баялаг Өлзий” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Жамбалын Өлзийбодьжав нарт хүртээлээ.ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:“Шилмэл загвар” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зохион бүтээгч Шархүүгийн Оюун,“Говь” хувьцаат компанийн хялгас ялгах машин баригч Дашдондогийн Эрдэнэбилэг,“Эрдэнэт хивс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахмад ажилтан Ойдовын Нямдэлгэр,“Бит пресс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахмад ажилтан Далхжавын Жаргал,“Монгол костюмс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оёдолчин Цангилагийн Минжмаа,“Бест шүес” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Баастын Түвдэнням,АЛТАН ГАДАС ОДОНГООР:“Интерпресс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эх бэлтгэлийн дарга Дуламжавын Цэнд-Аюуш,“Монпеллетс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйлдвэрийн дарга Бүүвэйбаатарын Жаргалсайхан,“Натурал текстайл групп” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Очиршаравын Мөнхцацрал,“Өүлэн Менч” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оёдлын технологич, цехийн мастер Дашдондогийн Өнөрнасан,“Батдүмбээ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Доржийн Эрдэнэцогт,“Агни” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зураач Нямаагийн Зоригт,“Нобелмир” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Сумъяагийн Шинэбаяр,ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:“Блю скай кашемир” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйлдвэр хариуцсан ерөнхий инженер Адъяагийн Энхбаяр,Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны тэргүүн, “Танан зүү” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Чулуунхуягийн Энхзаяа,“Мон мяндас” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн мастер Гончигийн Оюунчимэг,“Бит пресс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахлах хэвлэгч Нямаагийн Сүхтулга,“Сноу филдс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ээрэх машин баригч Ганбаатарын Золзаяа,“Өүлэн Менч” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн загвар зохион бүтээгч, дизайнер Өсөхбаярын Халиунаа,“Цэц зам пласт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйлдвэрлэлийн менежер Алтанцэцэгийн Чимэд,“ОБ Пластик” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн засварчин Баттөмөрийн Ядамцоо нарыг шагналаа.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
2024/03/27
315
НИЙГЭМ
Олон тооны автомашин мөргөлдсөн осол гарлаа
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 хүртэлх тооны автомашин, Баянзүрх дүүргийн "Чулуун овоо", "Амгалан" болон Налайх дүүргийн чиглэлд 15 автомашин мөргөлдсөн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, шалгалтын ажиллагааг явуулж байна.Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн нөхцөл байдалтай байх тул жолооч та бүхэн: -Тохиромжтой хурдыг сонгох: -Хажуу, хоорондын зайг зөв барьж явах; -Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх; -Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх; -Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх; -Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.Эх сурвалж: ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн алба
2024/03/27
556
НИЙГЭМ
ЦЕГ: Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нийт 1772 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1369, гэмт хэргийн шинжтэй 107 дуудлага, мэдээлэл байна.Мөн гэмт хэргийн шинжтэй 69 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 14 хэргийг нөхөн илрүүллээ.
2024/03/26
347
НИЙГЭМ
Хүүхдийн хоолны шим тэжээлийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж байна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Эрүүл бяцхан иргэд” ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр “Beyond Nutrition” төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор НЗДТГ, “Эрүүл бяцхан иргэд” ТББ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хангамжийг сайжруулахын сацуу НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-аас хийсэн судалгаагаар хүүхдийн өдөрт авах сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ 3-4 дахин бага, кальцийн хэмжээ 2.5 дахин бага, хүнснээс авах болон нарны гэрлээс авах Д амин дэм бага байгаагаас үүдэн ясны сийрэгжилт бий болж байна гэсэн үр дүн гарчээ. Иймд төслийг эхний ээлжид Баянгол дүүргийн 47 сургууль, 89 дүгээр цэцэрлэгт хэрэгжүүлж, гал тогоог нь засварлан, тоног төхөөрөмж суурилуулж, амны хөндийн иж бүрэн үзлэг, зөвлөгөөг мэргэжлийн түвшинд зохион байгуулах аж.Тодруулбал, санамж бичгийн хүрээнд сургууль, цэцэрлэгийг автомат аяга таваг угаагчаар хангах, хүүхдийн насны онцлогт тохирсон шим тэжээлтэй хоолны цэс боловсруулах, тогооч, удирдлагыг мэргэжлийн сургалтад хамруулах, эцэг эхчүүд, сурагчдад шим тэжээлийн болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах, эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах тогтолцоонд үнэлэлт өгч зөвлөмж, боловсруулах чиглэлд хамтран ажиллана. Түүнчлэн төслийн үр дүнг үндэслэн нийслэлийн бусад сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлэх юм.
2024/03/26
355
НИЙГЭМ
Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа
1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. Ийнхүү 100 хувийн эзэмшилтэй болсноос хойш Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын газруудыг компанийн ТУЗ болон НИТХ-аар хэлэлцүүлэлгүйгээр шилжүүлж эхэлсэн байна. Иймд дээрх бүртгэлийн асуудлыг гэмт хэргийн шинж чанартай гэж үзэж буй тул Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргалаа.Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэг:-Компанийн дүрэмд бус хүсэлтэд үндэслэн Төв цэнгэлдэх хүрээлэнг хувь хүний 100 хувь эзэмшилд бүртгэсэн. Энэ бүртгэл хүчин төгөлдөр бус бол түүнээс хойш “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөс гарсан шийдвэрүүд ч мөн хууль бус. Түүнчлэн ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлаа огт зарладаггүй. Тиймээс уг бүртгэлийн асуудлыг АТГ-т шалгуулах гэж байгаа юм. Улсын бүртгэлийн ерөнхий газарт ч мөн хандсан бөгөөд хуулийн хугацаандаа хариу өгөх байх.Нийслэлийн эзэмшлийг 49 хувь болгосон асуудлаар 2006 онд тухайн үеийн НИТХ-ын дарга хуулийн байгууллагад хандсан боловч амжилт олоогүй. Үүнд ч мөн нийслэлээс гарсан хуулийн баг дүн шинжилгээ хийж байна. Дүрэмдээ нийслэлийн эзэмшил 49 хувь ч бүртгэл дээрээ 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил байгаад байгаа юм. 2020 онд энэ маргааны асуудлаар мөн ажлын хэсэг гарч ажиллаж байсан ч тодорхой үр дүн гараагүй байна. Иймд өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн бид дээрх асуудлаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм хэмээв.Ташрамд, Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байна.
2024/03/26
350
НИЙГЭМ
Хөлийн голын орчимд суваг, шуудуу татаж, урсцыг нэмэгдүүллээ
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын дагуу суурьшсан айл өрхийн гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг шар усны үерт өртөх эрсдэлээс сэргийлэх, хариу арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Геодези, усны барилга, байгууламжийн газрын нийт 32 албан хаагч 13 техниктэйтэйгээр Хөлийн голын орчимд 2 метр өргөн, 600 метр суваг, шуудуу татаж, урсцыг нэмэгдүүллээ.Тухайн байршилд 30 гаруй айл өрхийн шар усны үерт өртөх эрсдэлийг бууруулж, шар усны үерээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэн, найман айлыг нүүлгэн шилжүүлж, хоёр өрхийн найман иргэнийг “Шижир” амралтын газарт шилжүүлэн байрлуулаад байна. Мөн тус дүүргийн ерөнхий боловсролын 126 дугаар сургуулийн орчимд тогтсон усыг хоёр автомашинаар соруулж, 40 гаруй тонн усыг зөөвөрлөв.Хонхор өртөөний төмөр замын нүхэн гарцаар шар усны үерийн ус урсаж иргэд, оршин суугчид явган болон суудлын автомашинтай зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн сэрэмжтэй байхыг анхааруулж байна.Багануур, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн эрсдэл бүхий 21 хорооны нийт 3780 айл өрхөд шар усны үерээс урьдчилан сэргийлэх, цас мөсөө цэвэрлэх, шуудуу татах, далан босгох зөвлөмж, сэрэмжлүүлгийг өдөр бүр хүргэн ажиллаж байна.НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
2024/03/25
515
НИЙГЭМ
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хорооны гишүүд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт ажиллав
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгаж, “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулах үүрэг хүлээн ажиллаж буй Хянан шалгах түр хорооны гишүүд болон хянан шалгагч, шинжээч нар /2024.03.19-21 / Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт ажиллав.Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах ажлын хүрээнд Монгол Улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэрхэн нэвтрүүлж буй байдал, эм зүйч мэргэжлийн гаалийн байцаагчийн хүрэлцээ, ажлын нөхцөл байдал болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах ажлыг удаа дараа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь Замын-Үүд дэх Гаалийн газар, ‘Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газар, Улаанбаатар хот дахь Гаалийн газар болон Эмийн хяналтын лаборатори зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл, нотлох баримтуудад дүн шинжилгээ хийн ажиллаж буй билээ. Энэ удаад тус хянан шалгах түр хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар, Сүхбаатар, Алтанбулаг боомтод ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга Б.Өнөболд, тус газрын Хорио цээрийн албаны дарга Б.Уянга, Зөрчилтэй тэмцэх албаны дарга Д. Баясгалан нар Хянан шалгах түр хорооны гишүүдэд холбогдох танилцуулга мэдээллийг өгч, гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгөв.Уулзалтын эхэнд Хянан шалгах түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хэлэхдээ, “Улсын Их Хурал хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлж эхэлсэн цагаас буюу Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлснээс хойш нийгэмд тулгамдсан асуудлуудаар хянан шалгах түр хороод байгуулагдаж, удаа дараагийн нээлттэй сонсголыг амжилттай зохион байгуулж, ард иргэдийн мэдэх эрхийг ханган ажиллаж байна. Эмийн асуудал нь түр хороо байгуулагдах хэмжээний тулгамдсан асуудал болсон байна хэмээгээд хил гаалиар орж ирж буй эм, эмнэлгийн хэрэгслийг хянаж чадаж байгаа эсэх болон энэ хүрээнд тулгамдаж буй буй асуудлуудыг тодруулан хянан шалгах ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байна” хэмээн тайлбар мэдээлэл өгсөн юм.Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар нь Алтанбулаг боомт, Алтанбулаг худалдааны Чөлөөт бүс, Сүхбаатар төмөр замын боомтын Ачааны болон Суудлын хэсэг, Тавт шалган нэвтрүүлэх хэсэг, “Видү” гаалийн хяналтын бүс, Татваргүй барааны дэлгүүр, “Монгол шуудан” хувьцаат компанийн харьяа Сэлэнгэ шуудан үйлчилгээний газар болон тус газрын хариуцах нутаг дэвсгэрт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх зориулалт бүхий 5 гаалийн хяналтын бүсэд эрсдэлийн удирдлагад суурилсан хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Гаалийн тухай, бусад холбогдох хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан журмуудыг мөрдөж, хэрэгжилтийг ханган ажиллаж буй аж.
2024/03/25
440
НИЙГЭМ
Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна
Цаг агаар огцом дулаарч буйтай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдэж, цас мөс хайлан ус их хэмжээгээр тогтож байна. Тодруулбал, Тахилт, Яармаг Хонхор, Дарь-Эх зэрэг нийслэлийн арав орчим байршилд цас мөс хайлан ус тогтож, зарим байршилд айл өрхүүд тодорхой хэмжээгээр усанд автаад байгаа юм.Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудын 400 орчим албан хаагч тухайн байршлуудад шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн замд тогтсон усыг Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, УБЗАА болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийт 25 албан хаагч зургаан машин техник, дөрвөн помптойгоор сорууллаа. Авто замд тогтсон 54 тонн усыг нийт долоон рейсээр соруулж дуусгаад байгаа юм. Тухайн байршилд холбогдох байгууллагууд сувагчлал, усны хаялга зэргийг хийхээр ажиллаж байна.Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор орчимд шар усны үер бууж Хөлийн голд нийлсний улмаас 30 айл их бага хэмжээгээр усанд автжээ. Иймд өнгөрсөн шөнөөс эхлэн Нийслэлийн Онцгой байдлын газар, ГУББГ, УБЗАА болон Баянзүрх дүүргийн холбогдох хэлтэс, газруудын 35 албан хаагч, 12 машин механизм, хоёр помптойгоор ажиллаж байна. Тухайн байршилд сувагчлал татах, шар ус соруулах, усанд автсан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа юм.Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудад нүүх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, нүүх байршлыг зааж өгч байгаа боловч иргэд нүүхгүй, эрсдэл тулж ирсний дараа Онцгой байдлын албанд хандаж байгаа тул албадан нүүлгэх арга хэмжээ авна гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэллээ. Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 өрх байгаагаас 388 айл зөвшөөрөлгүй байгаа юм.
2024/03/25
366
НИЙГЭМ
Хөнгөн үйлдвэрийн салбарыг татварын бодлого болон бусад хэлбэрээр дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Могол ноос”, “Блю скай кашмер” ХХК-д ажиллалаа.Монгол Улс 30 гаруй сая хоньтой, жилдээ 36 мянган тн ноос ашигладаг. Цаашид хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, түүний дотор ноос бэлтгэх, нийлүүлэх, боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах тогтолцоо бүрдүүлэх ёстой гэж Ерөнхийлөгч үздэг.Энэ үүднээс дээрх салбарынхан болон ноос, ноолууран бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг баялаг бүтээгчидтэй уулзан, тулгамдаж байгаа асуудал, гарц, шийдлийг хамтдаа эрэлхийлж байна.Цар тахлын жилүүдэд тухайн үеийн Засгийн газар дулаан, цахилгаан, ус зэргийн төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргасан нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, ажлын байраа хадгалахад томоохон дэмжлэг болсонд компанийн удирдлагууд талархал илэрхийллээ.Цаашид урт хугацаатай, хүү багатай зээл олгож, татварын бодлого болон төрийн худалдан авалт зэргээр дэмжвэл дотоодын хэрэгцээг хангаж, экспортоо нэмэгдүүлэх боломжтойг хэлж байлаа. Мөн нарийн технологийн үйлдвэр байгуулах өртөг, урсгал зардал өндөр байгаа нь багагүй хүндрэл учруулдаг тухай ярилаа.Хөнгөн үйлдвэрийн салбарт төр, засгаас шат дараалсан дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал өнгөрсөн онд 20 гаруй мянган малчинд зургаан тэрбум гаруй төгрөгийн ноосны урамшуулал олгосон. Энэ онд урамшуулалд 23 тэрбум гаруй төгрөг зарцуулах юм байна.Өнгөрсөн онд мөн 38 аж ахуйн нэгжид 170 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээл, 18 тэрбум төгрөгийг хүүгийн татаас хэлбэрээр олгожээ.Цаашид хөнгөн үйлдвэрлийн салбарын аж ахуйн нэгжүүд технологийн үйлдвэр оруулж ирвэл тухайн технологи нутагштал буюу эхний таван жил тоног төхөөрөмжийг нь татвараас чөлөөлж, хөнгөлөх, төрийн худалдан авалт зэргээр дэмжихээр төлөвлөөд байна.“МОГОЛ НООС” ХХКТус компани “Могол” брэндийн ноосон даавуу, драп, пальто, пиджак, нэхмэл шааль, ороолт, сүлжмэл зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.Үйлдвэрээ өргөтгөн хүчин чадлаа гурав дахин нэмснээр жилд 5,000 тн ноос, ноолуур угаах боломжтой болсон бөгөөд бүтээгдэхүүнийхээ 80 хувийг экспортод гаргадаг. Үүний зэрэгцээ самнах болон ээрмэл утас, оёдлын үйлдвэрлэл эрхэлж байна.Тус компани Монголдоо анх удаа хонины ноосноос ноолууран ширхгийг ялган авч нарийн утас үйлдвэрлэж байгаагаараа онцлогтой.Манай улс жилд импортоор 450-500 тн ээрмэл утас авдаг бөгөөд “Могол” үйлдвэр нэхмэл, сүлжмэлийн 300 тн бүдүүн ээрмэл утас үйлдвэрлэдэг. Хүчин чадлаа бүрэн ашиглавал дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломж байна.Дотоодын үйлдвэрүүдийн нарийн ээрмэл утасны хэрэгцээ жилд 25 тн байдаг. “Могол ноос” ХХК-ийн хүчин чадал жилийн 150 тн юм байна.“БЛЮ СКАЙ КАШМЕР” ХХКТус компани 1,000 гаруй нэр төрлийн сүлжмэл болон нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Жилд 250 тн ноос, ноолуур будах, 60 тн ээрмэл утас, 500 мянган уртааш метр нэхмэл бүтээгдэхүүн, 70 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.Өнгөрсөн онд Япон Улсын дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий оёдлын үйлдвэрийн шинэ шугам ашиглалтад оруулж, шинээр 100 орчим ажлын байр бий болгожээ.Нийт бүтээгдэхүүнийхээ 80 хувийг 10 гаруй улсад экспортолдог бөгөөд ноолуураас гадна сарлагийн хөөвөр, тэмээний ноос, хонины ноосон бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлдэг.Цаашид үйлдвэрийнхээ хүчин чадлыг 80 хувьд хүргэж, дотоод болон гадаад зах зээл дэх байр сууриа тэлэхийг зорьж байна.
2024/03/25
342
НИЙГЭМ
Ховордсон амьтдын эд эрхтэнг худалдан борлуулах гэсэн үйлдлийг илрүүлжээ
Экологийн цагдаагийн албаны алба хаагчид энэ оны 03 дугаар сарын 20-ны өдөр Халиун бугын 1 ширхэг нойтон арьс, Хүрэн баавгайн 2 ширхэг арьсыг худалдан борлуулах зорилготой авч явсан хууль бус үйлдлийг илрүүлэн шалгаж байна.Тодруулбал: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо "Шинэ зам"-ын ойролцоо сэжигтэй эд зүйл тээвэрлэж явсан автомашинд үзлэг шалгалт хийхэд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэсэн Халиун бугын нойтон арьсыг бусдад худалдан борлуулах зорилгоор авч явсан гэх; Баянгол дүүргийн нутаг дэвсгэр "Барс-2" худалдааны төвд Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэсэн 2 ширхэг Хүрэн баавгайн арьс худалдан борлуулах зорилготой авч явж байсан гэх үйлдлүүдийг илрүүлэн тухайн амьтдын арьсыг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээг 12.700.000 төгрөгөөр, Хүрэн баавгайг 12.450.000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд Амьтны тухай хуулийн 37.2-д Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж төлүүлнэ гэж заасан байдаг.Мөн Эрүүгийн хуулийн 24.5.2-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4-27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
2024/03/25
349
НИЙГЭМ
Зуслангийн бүс дэх ус их тогтдог байршлуудад усны хаялга суурилуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Чингэлтэй дүүргийн удирдлагууд зуслангийн бүс дэх шар усны үер буух эрсдэлтэй, ус их тогтдог байршлуудад ажиллалаа. Тодруулбал, тус дүүргийн 19 дүгээр хороо буюу Ар согоот, ерөнхий боловсролын 117 дугаар сургууль орчмын авто зам ус зайлуулах шугам, хаялгагүйн улмаас байнга ус тогтож, авто болон явган хүний замд эвдрэл ихээр үүсэж байгаа юм. Иймд тухайн байршлуудад өрөмдлөг хийж усны хаялгын систем суурилуулахаар төлөвлөж буйг Хотын дарга хэллээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:-Улаанбаатар хотын хатуу хучилттай 1250 км орчим авто замын 216 км нь усны хаялгатай, үлдсэнд нь байхгүй. Тиймээс хамгийн их ус тогтдог байршлуудад эргэлтэт өрөмдлөг хийж усны хаялга суурилуулах шийдэл гарган, Геодези, усны барилга, байгууламжийн газраас ажлын даалгаврыг боловсруулж байна. Нэгэнт шар усны үерийн эрсдэл бий болчихсон тул цаг алдалгүйгээр энэ долоо хоногийн амралтын өдрөөс эхлэн өрөмдөж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Ус зайлуулах худгийг мөн хийнэ. Усны хаялга, ус зайлуулах худаг хийчихвэл авто болон явган замын насжилт уртсаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад үүсэхгүй болно.Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ч.Батсүмбэрэл:-Өнгөрсөн хоёр жилд хур тунадас их орж, үерийн эрсдэл нэмэгдсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 150-200 айлд, энэ он гараад 76 айлд үерийн эрсдэлтэй бүсээс нүүх мэдэгдлийг давтамжтайгаар хүргүүлсэн. Заасан хугацаанд нүүгээгүй тохиолдолд тухайн иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд албадан нүүлгэхээс өөр аргагүй хэмээв.
2024/03/22
351
НИЙГЭМ
'ENRICHMENT PROGRAM - 2024' хөтөлбөр зарлагдлаа
EБС-ийн англи хэлний багш нарт зориулсан 4 дэх удаагийн Үндэсний "ENRICHMENT PROGRAM - 2024" хөтөлбөр зарлагдлаа.Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газар, 21 аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраар дамжуулан Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймгийн төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний 1000+ багшийг уг хөтөлбөрт хамруулахаар төлөвлөөд байна."ENRICHMENT PROGRAM - 2024" хөтөлбөр 3 үе шаттай зохион байгуулагдана.1-Р ҮЕ ШАТ:14 хоногийн уншлагын марафон: 2024.04.01 - 2024.04.14Xreading цахим номын санд:р долоо хоног:60'000 үг унших, 4 цаг сонсохSpeed Reading 2 номоос 5 эх уншихJournal хэсэгт дурын нэг номын тэмдэглэл бичихр долоо хоног:70'000 үг унших, 5 цаг сонсохSpeed Reading 2 номоос 7 эх уншихJournal хэсэгт дурын нэг номын тэмдэглэл бичих2-Р ҮЕ ШАТ:хоногийн сургалт: 2024.04.19 - 2024.05.031-р үе шатны болзлуудаа амжилттай биелүүлсэн оролцогчид хоёрдугаар шатанд тэнцэнэ. 2-р үе шатанд 14 хоногийн хугацаанд дараах сургалтанд хамрагдана.Оролцогч багш нар Xreading цахим номын санд суурилсан Эсктинсив уншлагын (Extensive Reading буюу ER) аргачлалын талаар суралцах болно.V-TEST & Burlington English сургалтуудын талаар ойлголт мэдлэгтэй болно.3-Р ҮЕ ШАТ:Хувь хүний хөгжлийн сургалт /2024.05.08 - 2024.05.18/“Америкт суралцах 5 алхам”-ын талаар суралцаж, оюутан сурагчдадаа гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцах хүсэлтэй оюутан сурагчдад зөвлөх, чиглүүлэх ур чадварыг эзэмшүүлнэ.Төслийн удирдлагын талаар суурь мэдлэг олгож, төслийг хэрхэн амжилттай удирдах талаар танилцуулах сургалтыг Пи Эм Ай Монголиа Чаптэрийн сургагч багш нар орно.Бүртгэл 3 дугаар сарын 25-ны өдрийг дуустал явагдах бөгөөд https://forms.gle/pqef9cu7gREE27MH9 холбоосоор орж бүртгүүлнэ үү.Хөтөлбөр үргэлжлэх хугацаа: 2024.04.01-2024.05.24 хоорондШАГНАЛ:Эхний 3 үе шатыг амжилттай дүүргэсэн шилдэг багш бүрд:Сертификат + Зохион байгуулагч болон дэмжигч байгууллагуудын шагналБүтээлч 10 багш: Зохион байгуулагч болон дэмжигч байгууллагуудын гарын бэлэгХолбоо барих: 75059025, [email protected]
2024/03/21
411