mmnews.mn | 2024-10-18

НИЙГЭМ

НИЙГЭМ
Авто замын ашиглалтын чанарыг лазер хэмжилтийн төхөөрөмжөөр үнэлдэг боллоо
Улаанбаатар хотын удирдлагууд авто замын хагарал, эвдрэл болон авто замын гадаргуу, ашиглалтын чанарыг автоматаар нарийн хэмжиж илрүүлэх боломжтой шинэ лазер төхөөрөмжийг зам дээр туршиж эхэллээ. Тухайлбал, өнөөдөр нийслэлийн Замын хөгжлийн газраас уг лазер хэмжилтийн төхөөрөмжийг үнэлж, зам дээр хэрэгжүүлсэн юм. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул болон нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудал орчимд ийнхүү ажиллалаа.Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, авто замын эвдрэл, гэмтлийг засварлах, зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шинэлэг технологийг туршиж, авто замыг олон улсын стандартад нийцүүлж, менежментийг хийлээ. Өнөөдөр туршиж буй LCM (Laser Crack Measurement System) системээр бид авто замын эвдрэл, ашиглалтын чанарыг өндөр түвшинд илрүүлснээр Улаанбаатар хотын авто замын бүх дата мэдээллийг цуглуулах боломжтой боллоо” гэв.Харин нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Уг төхөөрөмж 4 метрийн өргөнөөр бүх хагарал, гэмтлийг хэмжиж датаг цуглуулна. Үүний дараа тухайн замд тохирсон засвар, арчлалтыг тодорхойлно. Түүнчлэн тус замыг хэзээ засварлах шаардлагатайг цаг хугацаа, санхүү, эдийн засгийн тооцоотой нь гаргаж өгдөг нарийн систем юм. Авто зам дээр гэмтэл бага байхад тохирох засваруудыг хийснээр эдийн засаг болон цаг хугацааг хэмнэнэ. Үргэлж асфальт бетон хучилт хийх нь өртөг өндөртэй шүү дээ. Иймд авто замын гадаргуун боловсруулалтад үндэслэн замыг харьцангуй гэмтэхээс өмнө засварлах боломж бүрдлээ” гэсэн юм.Мөн LCMS (Laser Crack Measurement System) нь 2D зураг, өндөр нарийвчлалтай 3D профайлыг лазер шугамын проектор ашиглан 2 метрийн өндрөөс, 4 метрийн өргөнөөр хэмждэг. Улмаар 20-40 км цагийн хурдаар мэдээллээ цуглуулах боломжтой. Зөвхөн хөдөлгөөн бага үед буюу шөнийн цагаар хэмжилт хийдэг давуу талуудтай лазер төхөөрөмжийг Улаанбаатар хотын авто замд нэвтрүүлж эхэллээ.
2024/09/23
161
НИЙГЭМ
20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн  бэлтгэл ажилтай танилцлаа. “Сэлбэ дэд төв” 20 минутын хот бодлогын жишиг хот болох юм. Нийтдээ 158 га газрыг хамрах бөгөөд 12 мянган айлын орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг нийгэм, соёлын барилга байгууламж цогцоор баригдана. Энэ хотын 40 хувь нь ногоон байгууламж байхаар төлөвлөжээ. Нийт 2206 айлын газрыг чөлөөлөхөөс одоогоор 1500 айлынхыг чөлөөлөөд байна. “Сэлбэ дэд төв” орчмыг орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, барилгажилтын төсөл, олон улсын зөвлөх үйлчилгээ, зураг төсөл боловсруулах гэрээ байгуулжээ. Гэрээт ажлын хүрээнд эхний ээлжийн барилгажилтын төсөл болох Сүхбаатар дүүрэг дэх 10 га, Чингэлтэй дүүрэг дэх 13 га газрын төлөвлөлтийг батлуулсан байна. “Сэлбэ дэд төв”-ийн дэд бүтцийн ажил бүрэн дуусчээ.  Энэ онд багтаж газар чөлөөлөлтийг дуусгаж 1184 өрхийн орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, шат дараатайгаар бүтээн байгуулалтыг хийнэ. Тус төсөл 2028 онд хэрэгжиж дуусна. Дараагийнх нь “Баянхошуу дэд төв” байх бөгөөд одоогоор Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн инженерийн шугам сүлжээний ажил бүрэн дууссан байна.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалттай танилцах үеэрээ “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нөөс гажихгүйгээр ажлаа хийхийг санууллаа. Орон сууцны хороолол барихад эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж зэргийг бүрэн төлөвлөн иргэд таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, иргэд түгжрэхгүй, 20 минутад төрийн бүх үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх нь Засгийн газрын бодлого гэдгийг хэллээ. Мөн 1992-2021 он буюу сүүлийн 30 жилд нийслэлд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол Засгийн газраас 2024-2028 онд үүнээс хоёр дахин их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. 20 минутын хот бодлогын эхний жишиг нь Сэлбэ дэд төв байх бөгөөд цаашид Толгойт, Шархад, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Яармаг дэд төвүүдийг түшиглэн хот байгуулж нийслэл дэх хэт төвлөрөл, түүнээс үүдэлтэй түгжрэл, агаар, орчны бохирдлын асуудлыг бүрэн шийдвэрлэхийг зорьж байна. Энэ ажилд хувийн хэвшлийг татан оролцуулж, нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийвэл татварын бодлогоор дэмжинэ гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Бид ирэх сард багтаан нийт 158 га талбайд баригдах 12 мянган орон сууцны гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлаж, сонгон шалгаруулалтыг энэ онд дуусгах төлөвлөгөөтэй байна.  “Сэлбэ дэд төв”-ийн дараа Чингэлтэй, Хайлааст, Таван буудал, Дарь-Эх, Дамбадаржаа орчмын айлуудтай газраа байраар солих арилжааны хэлэлцээр хийнэ. Ингэснээр цаашид гэр хорооллыг орон сууцжуулахад газрын нөөц сан бүрдэнэ. “Сэлбэ дэд төв”-ийг нийслэлийн бондоор санхүүжүүлнэ. Удахгүй Баянхошуу, Ханын материал орчмын төлөвлөлтийг олон нийтэд танилцуулна.  Баянхошуунд 800 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд нийтдээ 1700 айлын орон сууц баригдана гэлээ. “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалт дуусаж хот болсноор дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 25,295 ажлын байр бий болно. Агаарын бохирдол 22 хувь, авто замын түгжрэл 36.3 хувиар буурах тооцоолол гарчээ.    
2024/09/20
164
НИЙГЭМ
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа
2023-2024 оны хичээлийн жилд Олон улсын долоон төрлийн олимпиадад 31 сурагч оролцсоноос 23 нь медальт байранд шалгарсан байна.Оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчлан суралцаж, Олон улсын олимпиадад авьяас билиг, мэдлэг боловсрол, ур чадвараа сорин амжилтын эзэн болж, эх орноо дэлхий дахинаа сурталчлан таниулсан сурагчид болон тэднийг бэлтгэсэн Олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа.2024 оны 07 дугаар сард Английн Баат хотноо болсон Олон улсын математикийн 65 дугаар олимпиадад математикч хүүхдүүд нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн Д.Энэрэлт– Алтан медаль,Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт-Эрдэм” сургуулийн Т.Билгүүнгэрэлт– Мөнгөн медаль,Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн О.Тэнгис– Мөнгөн медаль,Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн Б.Бэлгүтэй-Хүрэл медаль,Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн С.Манлай– Хүрэл медаль,Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн Х.Нурсолтан– Хүрэл медаль,Бүгд Найрамдах Казахстан Улсад болсон Олон улсын биологийн 35 дугаар олимпиадаас:Нийслэлийн ерөнхий боловсролын “Байгаль-Эх” сургуулийн Г.Ирээдүй-Хүрэл медаль,Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ-Үе” сургуулийн Г.Мишээл-Хүрэл медаль,Саудын Арабын Хаант Улсад болсон Олон улсын химийн 56 дугаар олимпиадаас:Нийслэлийн ерөнхий боловсролын “Орчлон” сургуулийн Б.Номин-Ундрах-Мөнгөн медаль,Нийслэлийн ерөнхий боловсролын “Орчлон” сургуулийн А.Амартүвшин-Хүрэл медаль,Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн Б.Эрмүүнболд-Хүрэл медаль,Нийслэлийн ерөнхий боловсролын “Бага тэнгэр” сургуулийн М.Одгэрэл-Хүрэл медаль,Исламын Бүгд Найрамдах Иран Улсад болсон Олон улсын физикийн 54 дүгээр олимпиадаас:Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн Г.Азжаргал-Мөнгөн медаль,Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн С.Атархүү-Хүрэл медаль,Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ-Үе” сургуулийн Г.Батбаяр-Хүрэл медаль,Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн М.Мөнх-Оргил-Хүрэл медаль,Орхон аймгийн ерөнхий боловсролын “ЯШУТ” сургуулийн Э.Ичинбат-Хүрэл медаль,Арабын Бүгд Найрамдах Египет Улсад болсон Олон улсын мэдээлэл зүйн 36 дугаар олимпиадаас:  Нийслэлийн ерөнхий боловсролын “Nest education” сургуулийн Х.Онолт-Хүрэл медаль,Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт-Эрдэм” сургуулийн Ч.Ирмүүн-Хүрэл медаль,Бүгд Найрамдах Болгар Улсад болсон Хиймэл оюуны олон улсын анхдугаар олимпиадаас:Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт-Эрдэм” сургуулийн Ч.Ирмүүн-Мөнгөн медаль,Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюунлаг” сургуулийн Н.Батсүх-Мөнгөн медаль,Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн Т.Энгүүн– Мөнгөн медаль,Нийслэлийн ерөнхий боловсролын “Хобби” сургуулийн Э.Тэнүүн-Мөнгөн медаль,Саудын Арабын Хаант Улсад болсон Хиймэл оюуны олон улсын олимпиадаас:Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюунлаг” сургуулийн Н.Батсүх-Алтан медаль,Нийслэлийн ерөнхий боловсролын “Хобби” сургуулийн Э.Тэнүүн-Хүрэл медаль хүртжээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын олимпиадад амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан сурагчид болон тэднийг бэлтгэсэн Олимпиадыг зохион байгуулах хороодод улам их амжилт хүсэн ерөөлөө.Ерөнхийлөгч монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлэн, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, Олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар 2021 онд Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгасан юм.Олон улсын олимпиадаас медаль хүртсэн хүүхдүүд дэлхийн тэргүүлэх 100-д багтдаг их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.
2024/09/19
215
НИЙГЭМ
Иргэдээс ирүүлсэн 2366 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэлээ
 Цэргийн алба хаагчид болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигаар батлагдсан Цэргийн нийтлэг дүрмүүд болон Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/121 дүгээр тушаал, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2022 оны А/646 дугаар тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын хөдөлмөрийн дотоод журам” болон бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудыг мөрдлөг болгон хуулийн хугацаанд хариу өгч ажиллаж байна.    Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар түүний харьяа нэгтгэл, анги, байгууллагад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар иргэдээс 2483 өргөдөл, гомдол ирүүлснээс 2366 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, 3 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлэн, хэрэгжилт 95.7 хувьтай байна. Шийдвэрлэхээр хуулийн хугацаандаа хянагдаж, хүлээгдэж байгаа 117 өргөдөл байна.    Албан хаагчид, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг нийт 5 сувгаар (биечлэн; утсаар; Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвөөс хуваарилагдаж ирсэн; шуудангаар; Зэвсэгт хүчний Жанжин штабын цахим хуудас, олон нийтийн сүлжээ, албаны цахим хаягаар) хүлээн авч, бүртгэл хөтлөлтийг хийн, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад танилцуулан шийдвэрлүүлж, хариуг хүргүүлэн ажилласан.Эх сурвалж: ЗХЖШ
2024/09/19
149
НИЙГЭМ
1-р ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна
Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын хамтарсан тушаалаар “Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээ, түүний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд энэ хичээлийн жилийн 1 болон 3-р улиралд  улсын хэмжээнд ерөнхий боловсролын 1-р ангийн сурагчдыг эрт илрүүлэгт хамруулах буюу нийт 73,000 гаруй хүүхдэд зүрх, нүд, шүдний үзлэг хийх юм.Эрт илрүүлгийг зохион байгуулахдаа хүүхдэд зөвхөн үзлэг хийгээд орхихгүй, эмчилгээ хийн, цаашид хянаж, цогц тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцоллоо. Мөн сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, энэ төрлийн үзлэгийг дараачийн жилүүдэд тогтмол зохион байгуулж, бүх сурагчийг хамруулдаг болох тогтолцоог бий болгохын тулд энэ чиглэлийн хуулийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа гэв.Боловсролын яамны зүгээс үзлэгийн үр дүнг үндэслэн эрүүлжүүлэх, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч, урьдчилан сэргийлдэг болох талаар ойлголт, мэдээлэл хүргэх, хүүхдүүдэд эрүүл, зөв дадлыг зааж хэвшүүлэх зэрэгт анхаарч ажиллана гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцлов. Мөн хичээлийн жилийн бүтцийн дагуу бие даалтын долоо хоногт хэрэгжүүлэх шаардлагатайг дурдаж, сургуулиуд үзлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, эрт илрүүлгийг саадгүй зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлнэ хэмээлээ.“Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээ, эрт илрүүлгийг зохион байгуулснаар суралцах таатай орчин бий болж, сурагчдын эрүүл мэндийг хамгаалан, дэмжиж, хүүхдийн сурлага, идэвх сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой.
2024/09/19
208
НИЙГЭМ
Д.Цэцэгсүрэн: Бодолд чинь багтаж л байвал боломж байгааг сана
“Хүн насан туршдаа суралцдаг” гэсэн үг энэ удаагийн Nematimes буланд онцлон танилцуулж буй зочны маань тодотгол гэлтэй. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн нярав, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Д.Цэцэгсүрэн. Сагсан бөмбөгийн спортын мастер, гандболын спортын Олон улсын хэмжээний дасгалжуулагч гээд спортын төрөлд амжилт үзүүлээд зогсохгүй тасралтгүй суралцаж, өөрийгөө сорьж яваа элдэвтэй, адтай нэгэн бүсгүйг эрхэм уншигч та бүхэнтэй танилцуулж байна.Даваасүрэн овогтой Цэцэгсүрэн миний бие 1989 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. 1996-2004 он хүртэл Баянхонгор аймгийн Номуун далай цогцолбор сургуульд суралцаж байгаад 2004-2006 онд Нийслэлийн 76 дугаар дунд сургуульд шилжин суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2006-2010 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг “Багш дасгалжуулагч” мэргэжлээр бакалавр, 2014-2017 онд Монгол Улсын Боловсролын Их сургуулийг “Хүчний байгууллагын алба хаагчдын стрессийн судалгаа сэдэв”-ээр Боловсрол судлалын магистр, 2018-2019 онд “Шинэ хөгжил удирдлагын академи”-ийг Нягтлан бодогч-нярав мэргэжлээр тус тус амжилттай суралцан төгссөн.2006-2010 онд Үндэсний Биеийн Тамирын дээд сургуульд суралцаж байх хугацаандаа сагсан бөмбөг болон гандболын спортоор оюутны лигт тоглодог байсан юм. Ингээд сагсан бөмбөгийн спортын мастер цол хүртсэн ба гандболын спортын Олон улсын хэмжээний дасгалжуулагч болсон маань давуу тал болж, тухайн үед Гал түймэр унтраах, аврах 45-р ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Д.Бэхбаяр тус албанд гэр бүлийн хамт ажиллах санал тавьж байлаа. Ингээд 2011 онд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ГТУА-45-р ангид дуудлага хүлээн авагчаар ажлын гараагаа эхэлж байсан. 2018 онд Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн нярав, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчнаар томилогдсон цагаас 13 дахь жилдээ ажиллаж байна.Манайх гэдэг айл ам бүл тавуулаа. Хань гурван хүүгийн хамт амьдардаг. Миний хань Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн ГТУА-45 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ж.Даваасүрэн. Энэ цагийн эгэл баатар хэмээх хүндлэгддэг эрхэм хүндтэй энэ сайхан албандаа гэр бүлээрээ мөр зэрэгцэн зүтгэж байгаадаа бахархдаг.Ахлагч гэхээр мэдлэг боловсрол дутмаг гэж харах өрөөсгөл ойлголт ард хоцорч байгаа гэж боддог. Манай албанд дээд боловсролтой, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж чаддаг албан хаагчид олон байдаг. Дэлхий нийтийн чиг хандлага, хөгжил дэвшилтэй уялдуулан ахлагч бүрэлдэхүүнийг мэргэжлийн, ажилдаа эзэн болж чаддаг байхыг бид бүхнээс хүссэн хүсээгүй шаардаж байна. Иймд бид алхам тутамдаа хөгжих шаардлага байна гэж хардаг. Тэр хэрээр би офицер биш, ахлагч гэж өөрийгөө гололгүй үргэлж шинийг эрэлхийлж суралцаж байгаасай гэж хүсэж байна. Ард иргэдийнхээ аврагч нь байж, ажлынхаа арын албыг бат авч явдгаараа бахархах хэрэгтэй шүү дээ /инээв/.Энэ сард Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний “Ахлагчийн чуулга уулзалт” зохион байгуулагдсан. Энэ хүрээнд 10 сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийгдсэний нэг болох “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын жендерийн эрх тэгш байдал”-ын талаар судалгааг Дотоод Хэргийн Их Сургуулийн багт хуваарилагдан амжилттай хийж гүйцэтгэсэн. Тус сэдвийн хүрээнд бусад байгууллагын сайн туршлага болоод албандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж буй шинэ санаа, алба хаагчдад тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл зэргийг харьцуулан судалснаар ялгаварлан гадуурхалтаас ангид байж жендерийн мэдрэмжтэй, алба хаагчдад ээлтэй ажлын байрыг бий болгож байгууллагуудын онцлог чиг үүргээс хамааран эмэгтэй алба хаагчдын орон тоо, манлайллыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой, түлхэц болохуйц судалгааны ажил болсон гэж харж байна. Миний бие энэхүү судалгааны ажлын багт ажилласны үр дүнд Дотоод Хэргийн Их Сургуулиас докторын хөтөлбөрт элсэн суралцах санал хүлээн авсан. Энэ бол ахлах ахлагч Д.Цэцэгсүрэн биш Онцгой байдлын байгууллагын ахлагч бүрэлдэхүүний мэдлэг, ур чадвар ямар түвшинд байгааг харуулж чадсаны илэрхийлэл болов уу. Ахлагч бүрэлдэхүүн дундаас эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр ажиллаж, тэр дундаа эрдмийн зэрэг горилох санал хүлээн авна гэдэг хэн бүхэнд, алба хаагч бүрд заяагаад байхгүй ховор хувь завшаан шүү дээ.“Бодолд чинь багтаж л байвал, боломж байгааг сана” гэдэг үг миний хэлэх дуртай, мотиваци авдаг үг. Надаас түрүүлж алхсан хүн бүрээс суралцах дуртай. Тиймээс бүх зүйлд талархаж байна. Хүмүүн бүхэнд сайн сайхан зүйлийг хүсэн ерөөе. “Бодолд чинь багтаж л байвал, боломж байгааг сана”.
2024/09/19
173
НИЙГЭМ
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Өнгөрөгч шөнө /2024.09.18-19/ Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай, байгалийн гамшигт үзэгдэл тохиолдож болзошгүйг Цаг уур орчны байгууллагаас анхааруулсан байна.ИЙМД:-Хөдөө орон нутагт зорчих иргэд цаг агаарын мэдээг тогтмол сонсож, шийдвэр гаргах-Орон нутгийн зам, даваанд хальтиргаа гулгаа үүсэх тул хол, ойрын замд анхаарал болгоомжтой зорчих,-Автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, хүнсний нөөц, дулаан хувцастай явах,-Хязгаарлагдмал орчинд шөнө оройн цагаар хол, ойрын замд гарахгүй байх,-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь үлдээхгүй байх,-Тариа, ногоогоо хяруунд цохиулахаас хамгаалж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
2024/09/19
225
НИЙГЭМ
Лхагва гарагт хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг есдүгээр сарын 18-ны өдөр 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулагдах бөгөөд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбаруудаас иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/09/18
162
НИЙГЭМ
Нидерландын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах судалгааны үр дүнг танилцуулж, зөвлөмж өглөө
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр нийслэл хот Нидерландын Хаант Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгжтэй хамтран ажиллаж байна. Тус улсын мэргэжилтнүүд нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын гол усны менежментэд судалгаа хийсэн юм. Ийнхүү өнөөдөр судалгааны үр дүнгээ тайлагнаж, Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах дүгнэлт, зөвлөмжийг нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуулд танилцууллаа.Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр нэн тэргүүнд богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой зарим шийдлийг энэ зун хэрэгжүүлсэн. Тодруулбал, хотын дундуур урсаж буй голуудад их хэмжээний бургас ургаж, лаг хагшаас нэмэгдэх тусам үер буух эрсдэлийг дагуулдаг байна. Тиймээс Сэлбэ, Дунд гол дагуух бургаснуудыг шилжүүлж, хэдэн арван жил хуримтлагдсан лаг шаврыг цэвэрлэн гаргасан. Мөн цаашид нэг жилийн хугацаанд үргэлжилсэн судалгааны ажлын дүгнэлтийг бодит ажил болгон, Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах цогц төлөвлөгөөг боловсруулах ажлыг шуурхайлна. Энэ хүрээнд ойрын хугацаанд Улаанбаатар хотын үерийн эрсдэл өндөр зарим бүсэд уулын үерээс хамгаалах лаг тунгаах байгууламж барихаар боллоо” гэв.Нидерландын Эдийн засаг, уур амьсгалын бодлогын яамны харьяа Хөгжлийн агентлагийн “Үерийн менежмент, гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөр”-ийн ахлах мэргэжилтэн Айссэ Вижма “Цаашид үерийн эрсдэлийг тооцож, усны систем дээр суурилсан дэд бүтцийн төлөвлөлтийг гаргах ёстой. Өөрөөр хэлбэл голын үерийн хамгаалалтын байгууламжийн дагуу барилга барьж байгааг хязгаарлах хэрэгтэй. Ингэж тооцоололгүй барилга барьж, зам тавихаар эргээд усны асуудлаа шийдэх нь өрөөсгөл юм. Мөн ногоон байгууламж нэмэгдүүлэх замаар үерийн эрсдэлийг бууруулах боломжтой. Орчин үеийн хотууд гол дагасан ногоон байгууламжийг их хийдэг болсон. Энэ нь амарч зугаалах орчин болохоос гадна давхар үерээс хамгаалах хамгаалалт болж өгдөг” гэсэн юм.Түүнчлэн Нидерландын хаант улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгжийн мэргэжилтнүүдийн зүгээс Улаанбаатар хотод үер усны эрсдэлийг бууруулах цогц төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн Улаанбаатар хот нь гол дагуу байршсан газар зүйн онцлогтой. Хот тэлэхийн хэрээр голын эрэг дагуу барилга байшин олноор барих нь ирээдүйд их хэмжээний үер буух эрсдэлийг дагуулж буйг онцоллоо. 
2024/09/18
176
НИЙГЭМ
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг өндөр хүчин чадалтай, дэвшилтэт төхөөрөмжүүдийг хүлээн авлаа
Япон Улсын буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт өндөр хүчин чадал бүхий, орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх үйл ажиллагаа болж, Боловсролын сайд П.Наранбаяр Эрүүл мэндийн боловсрол хариуцсан зөвлөх О.Цэцэгбалын хамт оролцлоо.Монгол, Японы Засгийн газрын хэлэлцээрээр хэрэгжиж буй “Монголын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд туулах чадвар өндөр, алсын түргэн тусламжийн машин, MRI орчинд ажиллах боломжтой унтуулгын аппарат, 3D цээжний хөндийн мэс заслын тоног төхөөрөмж зэргийг Япон Улсаас АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт нийлүүлж байна. Ингэснээр эмнэлгийн үйлчлүүлэгчдэд дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна АШУҮИС-ийн оюутнууд тэдгээр өндөр хүчин чадалтай төхөөрөмж дээр дадлагажих, үүнийг даган сургалтын орчин, чанар илүү сайжрах ач холбогдолтойг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж онцоллоо.Боловсролын сайд П.Наранбаяр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэ технологи, стандартыг эх орондоо нутагшуулж, оношилгоо, эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг боловсрол, эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын бодлоготой хослуулан хөгжүүлж байгаад талархал илэрхийлэв.
2024/09/18
158
НИЙГЭМ
Монголд Хромбүүк угсрах үйлдвэр байгуулахад дэмжлэг хүсэв
Боловсролын яамны удирдлагууд “Google” болон “Centerm” компанийн төлөөллүүдийг хүлээн авч уулзан, Монголд Хромбүүк /Chromebook/ угсрах үйлдвэр байгуулах төсөлтэй танилцаж, мэдээлэл авлаа.“Centerm” нь 2000 онд байгуулагдсан, БНХАУ-ын ухаалаг технологи, харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлийн компани юм. Тус компаниас “Google”-тэй хамтран багш болон хүүхэд бүрийг зөөврийн компьютертэй болгох төслийг дэлхийн 90 оронд хэрэгжүүлж байна. Уг төслийг Монгол Улсад ч мөн хэрэгжүүлэхийн тулд өөрсдийн зардлаар, дотоодын компанитай хамтран Хромбүүк угсрах үйлдвэр байгуулахад дэмжлэг хүсэж буйгаа “Google” болон “Centerm” компанийн төлөөллүүд илэрхийлэв.Үйлдвэр байгуулахаас гадна Хромбүүкийг зээлээр олгож, гурван жилийн баталгаа өгөн, эвдрэл гэмтлийг үйлдвэртээ засварлаж, ажиллах хүний нөөцийг БНХАУ-д бэлтгэх боломжтой гэлээ. Мөн дотоодод угсарснаар санхүүг хэмнэж, бага зардлаар 5-10 дахин их сурагчийг компьютероор хангана гэдгийг онцлов. Төслийн дүнд багшийн ажлын ачаалал буурч, цагийг нь хэмнэхээс гадна 2028 он гэхэд сурагч бүр компьютертэй болох боломжтой гэж үзжээ.Боловсролын сайд П.Наранбаяр төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээс гадна Хромбүүкүүдэд монгол онцлог бүхий контентыг суулгах шаардлагатайг онцолж, яамны зүгээс дэмжлэг үзүүлэх боломжийг судлах болов.
2024/09/18
159
НИЙГЭМ
Боловсролын чанарын ялгааг арилгахад ЮНЕСКО-той хамтран ажиллана
Боловсролын сайд П.Наранбаяр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын Боловсролын төсөл хариуцсан мэргэжилтэн Шахидул Ислам тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.Монгол Улс болон ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааны гол салбар нь боловсролын салбар бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилго 4 буюу “Чанартай боловсролыг дэмжих” зорилгыг биелүүлэхийн тулд хөдөө орон нутагт сайн боловсролыг хүргэх, соёл, боловсролыг хамтад нь агуулсан онцлог бүхий жишиг сургуулийг байгуулахад хамтран ажиллах саналтай байгаагаагаа Боловсролын төсөл хариуцсан мэргэжилтэн Шахидул Ислам илэрхийллээ. Мөн сүлжээний дэд бүтцийн хүртээмж хангалтгүй нөхцөлд цахим сургалтыг хэрхэн үр дүнтэй болгон чанаржуулах талаар ярилцав.Өнгөрсөн хугацааны хамтын ажиллагааг үргэлжлүүлээд зогсохгүй улам өргөжүүлнэ гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр хэлж, мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан боловсролын чанарын ялгааг арилгах, алслагдсан орон нутагт сайн сургууль, сайн боловсролыг бий болгох чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэв.Уулзалтын дүнд орон нутгийн зарим сургуульд мэдээлэл технологийн тусламжтай сургалтын чанарыг сайжруулах, багийн бага сургуулийн чиглэлээр туршилтын төсөл хэрэгжүүлэхээр болов.
2024/09/18
167
НИЙГЭМ
'Автомашингүй өдөр-2024' энэ сарын 21-нд болно
Энэ сарын 21-ний Бямба гарагт “Автомашингүй өдөр-2024" болно. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг юм.Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07.00-18.00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Үүнд:Д.Сүхбаатарын гудамж,Их сургуулийн гудамж,Сөүлийн гудамж,Партизаны гудамж,Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,Төмөрчний гудамж,Гэсэр сүмийн уулзвар,Самбуугийн гудамж,Анкарагийн гудамж,Бага тойруу,Бээжингийн гудамж,Токиогийн гудамж,Залуучуудын гудамж,Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,Чагдаржавын гудамж,Элчингийн гудамж,Олимпийн гудамж,Гэндэнгийн гудамж,Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар зэрэг байршлуудад автомашины хөдөлгөөнийг дээрх хугацаанд түр хязгаарлана.Мөн автомашингүй өдрөөр дээрх хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
2024/09/16
207
НИЙГЭМ
Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг 100 сурагчид тэтгэлэг гардууллаа
Нийслэлийн ерөнхий боловсролын хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг 100 сурагчид тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр нийслэлийн Төр захиргааны цогцолбор байранд боллоо. Тэтгэлэг гардуулах үйл ажиллагааг нээж, нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр үг хэллээ.Тэрбээр “Хятад хэл, соёлыг амжилттай суралцаж, мэдлэг оюунаар манлайлсан нийслэлийн шилдэг сурагчдад тэтгэлэг гардуулж буй эрхэм хүндэт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань танд нийт сурагчдын өмнөөс гүн талархлаа илэрхийлье. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин шинэ утга агуулгаар баяжиж байгаад бид баяртай байдаг. Хятад улс нь манай улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч төдийгүй дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогч, хэрэглэгч юм. Энэ ч утгаараа хятад хэл дэлхий нийтээр хамгийн олон хүн ярьдаг хэлний нэг болоод байна. Манай улсын хүүхэд залуус ч дэлхийтэй хөл зэрэгцэн НҮБ-ын албан ёсны 6 хэлний нэг болох хятад хэлийг хоёрдагч, гуравдагч хэлээрээ сонгон судлаж байна. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод төрийн өмчийн 3, төрийн бус өмчийн 21, нийт 24 ерөнхий боловсролын сургуульд 4326 суралцагч хятад хэлийг сонирхон сурч, судалж, эзэмшиж байна. Аливаа гадаад хэлийг сурахад их хичээл зүтгэл, тэвчээр хатуужил хэрэгтэй. Хятад хэлийг амжилттай суралцаж, бусдыгаа манлайлж байгаа шилдэг суралцагчдадаа баяр хүргэж, улам их амжилт хүсье” гэдгийг хэлэв. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуань мэндчилгээ дэвшүүллээ. Нийслэлийн ерөнхий боловсролын хятад хэлний төрөлжсөн сургалттай төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын сурагчдын хятад хэл сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, тухайн орны соёлыг судлах, цаашид тухайн улсад үргэлжлүүлэн суралцаж мэргэжил эзэмшихэд нь туслахад энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго орших юм.Ийнхүү тэтгэлэг авсан сурагчдын сэтгэгдлээс сонирхуулъя.18 дугаар сургуулийн 6а ангийн сурагч З.Энэрэл:-Тэтгэлэг авснаа гэнэт мэдсэн болохоор маш их догдоллоо. Гуравдугаар ангиасаа хятад хэлийг сурч байна. Хэлээ сурах дуртай болохоор шамдан суралцаж, өдөрт тогтмол цагаар хичээлээ давтдаг.23 дугаар сургуулийн 9д ангийн сурагч Х.Болорцолмон:-Зургаан жил хятад хэлийг сонирхон сурч байна. Гадаадад сурах мөрөөдөлтэй учраас тэтгэлэг өгсөнд их талархаж байна. Бас надад тусалж дэмжсэн эцэг, эх, багш нартаа баярлалаа.“Тольт” дунд сургуулийн 12б ангийн сурагч Э.Даваажаргал:-Тэтгэлэг авсандаа итгэж өгөхгүй л гайхаад бас баярлаад байна. Аав, ээж хоёр маань хөдөө байдаг учраас хэлж амжаагүй. Гэхдээ эгчдээ хэлсэн гайхаж баярласан.“Орхон хасү” сургуулийн 10б ангийн сурагч Г.Ханмөрөн:-Тэтгэлэг аваад гоё байна. Анх удаа тэтгэлэг авлаа. Хятад хэл сурч байгаа хүүхдүүд болон ангийнхандаа хэлээ хичээнгүйлэн сураарай гэж захъя.“Томё” сургуулийн 11а ангийн сурагч Б.Мишээл:-Тэтгэлэг авсан тухай дөнгөж өчигдөр орой мэдлээ. Хятад хэлийг өөрийнхөө хүсэл сонирхлоор багш нарынхаа дэмжлэгээр сураад л явч байсан. Ийм том тэтгэлэг авна гэж төсөөлөөгүй учраас их баярласан. Манай гэр бүлийн хувьд миний Хятад улсад суралцах мөрөөдлийг дэмждэг. Мөрөөдөлдөө хүрэх эхний алхам энэхүү тэтгэлгийг өгсөнд баярлалаа. Хятад хэл түүх, соёлын олон мэдээллийг агуулдаг сонирхолтой хэл. Тийм болохоор хэцүү хэл гэж бодолгүй номын хуудас эргүүлж буй мэт илүү гүн мэдэж, шимтэж суралцвал сонирхолтой шүү. 
2024/09/16
175
НИЙГЭМ
Өнгөрсөн долоо хоногт чиглэлийн тээврийн хэрэгслийн буюу I эгнээгээр зорчсон 51 мянга гаруй зөрчил бүртгэгдсэн байна
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу энэ сарын 9-13-ны хооронд бүртгэгдсэн замын хөдөлгөөний зөрчлийн тоон мэдээг танилцууллаа.Тодруулбал,Хурд хэтрүүлсэн - 830;Үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй - 825;Гэрлэн дохио зөрчсөн - 299;Ачилтын торгууль - 1542;"E-Police" аппликейшнаар ирүүлсэн зөрчил - 3004;Автобусны буюу 1-р эгнээгээр зорчсон - 51,144;Түр болон удаан зогсох хориотой газар зогссон - 3448 зөрчил бүртгэгдсэн байна. Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцоно уу.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/09/16
140