mmnews.mn | 2025-06-06

НИЙГЭМ

НИЙГЭМ
22 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн
Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоосон.Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Дүүргийн онцгой комиссууд хуралдаж, шийдвэрээ ирүүлсэн. Баянзүрх дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн ес, Сонгинохайрхан дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн таван байршилд, нийт 22 хорооны 33 байршилд халиа тошин үүслээ. Иймээс нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8460 метр суваг шуудуу татаж, 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийж, 205 өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс сэргийлж ажилласан. Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ болон төвийн зургаан дүүргийн онцгой комиссоос хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай байгаа тул шийдэж өгөх хүсэлтийг ирүүлж байна. Түүнчлэн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс шар усны үерийн нөхцөл байдал үүсэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зөвлөмжийг ирүүлсэн. Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна” гэлээ.Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байна. Түүнчлэн хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд зөвлөж, хэрэв дулааны хэм огцом нэмэгдвэл шар усны үер болох эрсдэлтэйг сануулсан юм.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/13
375
НИЙГЭМ
“Баатарлаг үйлстэн”-ээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги тодорлоо
МҮОНТ-ийн “ММ” агентлагийн “Цагийн хүрд”хөтөлбөрөөс зохион байгуулсан луу жилийн “Цагийн хүрдийн баатрууд”-ын “Баатарлаг үйлстэн”-ээр НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги тодорлоо.Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги нь 1925 оны 04 дүгээр сарын 15-нд “Усан хөөрөгний газар” нэртэйгээр байгуулагдсан анхны галын байгууллага бөгөөд 99 жилийн хугацаанд хүн, ардын аюулгүй байдлын манаанд үүрэг гүйцэтгэж байна. Тус ангийн алба хаагчид 2023 онд нийслэлийн хэмжээнд тохиолдсон 400 гаруй удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 500 гаруй хүний амь нас, иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагын 14 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.  Гал түймэр   унтраах аврах 10 дугаар анги нь 1981 онд Төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одон, 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  “Цэргийн гавъяаны улаан тугийн  одон”-оор шагнагдсан хос одонт анги юм. 
2024/02/13
533
НИЙГЭМ
"Харуул хамгаалалтын албаны ажилтан" мэргэжил олгох сургалтад хамрагдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг урьж байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор “Харуул хамгаалалтын албаны ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах гэж байна.            Бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улаанбаатар хотын бүсийн болон орон нутаг дахь харьяа хорих анги, салбар нэгжүүдэд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 сарын 04-ний  өдрийг хүртэл хугацаанд зөвхөн шаардлага хангасан иргэнийг судалгаанд хамруулна.Тавигдах ерөнхий шаардлага:       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн байх.       Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/       Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй.       Сэтгэцийн өвчин эмгэггүй.       Бүрэн дунд түүнээс дээш боловсролтой байх.Тавигдах тусгай шаардлага:        Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй, 35 хүртэлх насны эрэгтэй, 160 см-ээс доошгүй өндөртэй, 30 хүртэлх насны эмэгтэй.       Байгууллагад нэн шаардлагатай төрөл мэргэжлийн /эмнэлэгийн мэргэжилтэн, цахилгаанчин, радио холбоо, мэдээлэл технологийн инженер, D, E ангиллын жолооч гэх мэт/ албан тушаалд насны хязгаар заахгүй.      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай, хариуцлагатай ажиллах, нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харьцах ур чадвар эзэмшсэн, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх.Албан тушаал /ажлын байр/-д дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана.Нэгдүгээр үе шат: Бүртгэл        Тухайн ажиллахыг хүссэн иргэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, байгууллагад хүсэлт гаргаж, материалаа бүрэн бүрдүүлж өгөх.       Анги, байгууллагаас судлагдах боломжгүй иргэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Соён гэгээрүүлэх, сургалт, судалгааны хэлтэст хандан бүртгэл, судалгаанд хамрагдана.Бүртгэл явагдах хугацаа:2024.01.25-ны өдрөөс 2024.03.04-ний өдрийг хүртэл бүртгэл явагдана.Хоёрдугаар үе шат: Ерөнхий болон тусгай шаардлага хангасан иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулна.Гуравдугаар үе шат:Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн иргэд Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд элсэлтийн шалгалт өгнө.Бүрдүүлэх материалын жагсаалт:        Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/        Хувь хүний намтар /Хувь хүний намтар бичих санамжийн дагуу өөрийн болон эцэг /эх/, өвөг эцэг /эмэг эх/-ийн намтар/        Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа /e-mongolia/         Иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа /e-mongolia/         Боловсролын үнэмлэх, дипломны хуулбар, лавлагаа /e-mongolia/         Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас /Нэгдсэн байдлаар зохион байгуулна/        Оршин суугаа баг, хороонытодорхойлолт /e-mongolia/        Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/         Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх)         Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа /e-mongolia/       Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/       Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл        Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар        Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /e-mongolia/        Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт /e-mongolia/        Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /e-mongolia/        Гэрлэлтийн баталгааны хуулбар, лавлагаа /e-mongolia/        Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэц шалгуулсан хуудас         Сурагчийн хувийн хэргийн тодорхойлолт хэсгийн хуулбарСуралцахыг хүссэн иргэдийн анхаарах зүйлс. Үүнд:         Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэд өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай нэмэлт материалыг гаргуулан авна.         Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх.          Элсэлтийн шалгалтад тэнцсэн иргэд Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд 2 сарын хугацаанд суралцана.    Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв нь дараах 3 төрлөөр элсэлтийн шалгалтыг зохион байгуулна.         Бие бялдар /10x10 метрт гүйлт, гар дээр суниах, гэдэсний таталт, савлуурт суниах, цогцолбор дасгал/         Сэтгэл зүй /Зан төлөв, сэтгэн бодох чадварыг тодорхойлох тест/         Эсээ бичих /Монгол хэл бичгийн дүрэм, найруулга зүй/Дээрх 3 шалгалтад бэлдэж, хувийн зохион байгуулалтаа хангаж ирэхийг зөвлөж байна.Элсэлтийн шалгалтад тэнцсэн иргэд дараах зүйлсийг анхаарах:        Сургуулийн дүрэм, журмыг сайтар баримтлах.         Суралцагч нь дүрэмт хувцас өмсөж хичээл, сургалтад хамрагдах тул гарах зардлыг өөрөө хариуцна.         Сургалтын явцад суралцагчийг дотуур байраар хангах бололцоогүй тул суралцагч түр амьдрах байраа олж, аюулгүй байдлаа хариуцна.         Амжилттай суралцаж төгссөн иргэдийг ахлагчийн сул орон тоонд томилох, хүний нөөцөд бүртгэх ажлыг зохион байгуулна.
2024/02/13
846
НИЙГЭМ
Үндэсний Тагнуулын Академид эрхзүйн бакалаврын зэрэг олгох элсэлтийн бүртгэл явагдаж байна
Тагнуулын Ерөнхий газрын Үндэсний тагнуулын академи нь 2024-2025 оны хичээлийн жилд дээд боловсролтой, төрийн албан хаагчийг Эрх зүйн бакалаврын зэрэг олгох 3,5 жилийн сургалтад урьж байна.Элсэхийг хүсэгчдэд тавигдах шаардлага: ​Төрийн албаны үндсэн орон тоонд ажиллаж байхЭрх зүйгээс бусад мэргэжлээр бакалавр зэрэгтэй байхБакалаврын зэргийн дипломын голч дүн 3-аас дээш байхБүртгэл: 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл явагдана.Бүрдүүлэх материал: Элсэхийг хүсэгчид нь дараах материалыг бүрдүүлж, ҮТА-ын хичээлийн байранд өөрийн биеэр эсхүл цахим хуудас [email protected] хаягт ирүүлнэ. Цахим хуудсаар бүртгүүлэгч нь элсэлтийн шалгалтад тэнцсэн тохиолдолд доорх бичиг баримтын эх хувийг тулгаж баталгаажуулна. Үүнд:            1. ҮА-д элсэхийг хүссэн өргөдөл /гараар бичсэн байх/            2. Иргэний үнэмлэхнТий хуулбар, лавлагаа            3. Оршин суугаа газрын лавлагаа, тодорхойлолт            4. Дээд боловсролын дипломын хуулбар            5. Гурван үеийн намтар /өөрийн болон эцэг эх, гэр бүлтэй бол эхнэр, нөхөр/-ыг гараар бичиж ирэх            6. Төрийн албан хаагчийн анкет /сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээний зураг наасан байх/            7. Суралцахыг дэмжсэн тухай байгууллагын удирдлагын албан бичиг         8. Бүртгэлийн хураамжийг Төрийн сан 100900008012 тоот дансанд 20.000 төгрөг тушаасан байх /Хүлээн авагчийн нэр: Үндэсний тагнуулын академи, Гүйлгээний утга: Нэр, утасны дугаараа бичих/Элсэлтийн шалгалт:  2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14.00 цагт ҮТА-ийн хичээлийн байранд болно. Шалгалтыг “Нийгмийн ухааны мэдлэг” хичээлээр авах бөгөөд авбал зохих онооны 60-аас дээш хувийг авсан тохиолдолд оноогоор эрэмбэлж, онооны дарааллаар хяналтын тоонд багтаан элсүүлнэ.          Элсэгчид иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй ирэхийг анхаарна уу. Мэдээлэл авах утас: 92263505
2024/02/13
1611
НИЙГЭМ
Соёлын салбарын зарим уран бүтээлчдэд Төрийн дээд шагнал, Засгийн газрын шагналыг гардуулан өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар зарлиг, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар зарлигийг тус тус үндэслэн:XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэн, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан дараах эрхэм уран бүтээлчид, төрийн албан хаагчдыг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнагдсаныг Соёлын дэд сайд П.Баттөр гардуулан өглөө.   ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ АЛТАН ГАДАС ОДОНГООР:1.Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин, ахмад уран бүтээлч Галсандамбын Даваасүрэн2.Улсын драмын эрдмийн театрын гэрлийн мастер, ахмад уран бүтээлч Шадавын Оюун3.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын мэргэжилтэн Очирбатын Батхуяг4.Чингис хаан үндэсний музейн бүртгэл мэдээллийн хэлтсийн дарга Шагдарын Эрдэнэцэцэг5.Чингис хаан үндэсний музейн боловсрол, олон нийт, маркетингийн хэлтсийн дарга Дагвын Эрдмаа6.Чингис хаан үндэсний музейн үзэсгэлэн, үзүүллэг, зохион байгуулалтын хэлтсийн дарга Наранхүүгийн Хосбаяр7.Чингис хаан үндэсний музейн аюулгүй байдал, үйлчилгээний хэлтсийн дарга Бавуудоржийн Адъяахүү8.Чингис хаан үндэсний музейн ахлах куратор Сэдбазарын Ганзүг9.Чингис хаан үндэсний музейн аюулгүй байдал, үйлчилгээний хэлтсийн ажилтан Юнгэрсүрэнгийн Шинэхүү          ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:1.Чингис хаан үндэсний музейн санхүү аж ахуйн хэлтсийн дарга Бадарчийн Оюунцэцэг2.Чингис хаан үндэсний музейн аюулгүй байдал, үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан Лхагважавын Ариунаа3.Чингис хаан үндэсний музейн аюулгүй байдал, үйлчилгээний хэлтсийн үйлчилгээ хариуцсан зохион байгуулагч Энэбишийн Шоовдор4.Байгалийн түүхийн музейн бүртгэл мэдээллийн дотоод хяналтын хэлтсийн дарга Мөнх-Очирын Түмэндэмбэрэл5.Байгалийн түүхийн музейн үзмэр харгалзагч Лувсандуламын Отгон6.Байгалийн түүхийн музейн ерөнхий нягтлан бодогч Шарбаатарын ДуламсүрэнМонгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Соёлын сайдын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/40 дугаар тушаалыг тус үндэслэн: Соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн дараах уран бүтээлчдийг Монгол Улсын Засгийн газрын шагнал Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнасугай.1.Эс Би Эн телевизийн нэвтрүүлгийн албаны зураглаач Магсарын Мөнхбаяр2.Ти Ви 9 телевизийн зураглаач Арвинсангийн Цэрэндулам3.Чөлөөт уран бүтээлч, дуучин Нэргүйн Батцэцэг4.Уламжлал сэтгүүлийн зураач Морита Мари5.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэгийн хөгжмийн багш  Гэндэнжамцын Эрдэнэсүрэн
2024/02/13
491
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.02.05-02.11/нийслэлийн 6 дүүрэг, 20 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын  89 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн нас барж, 2 хүн гэмтэж бэртсэн байна.Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 25 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/02/13
434
НИЙГЭМ
Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна. Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. Энэ арав хоногт агаарын температур нийт нутгийн 60 гаруй хувьд олон жилийн дунджаас 1.1- 10.7 градусаар хүйтэн, хур тунадас 60 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, баруун болон говийн нутгийн зарим сумдын нутгаар орчим хувьд дунджаас ахиу байлаа.Эх сурвалж: ЦУОШГ
2024/02/13
361
НИЙГЭМ
Төр, түмний заяа буяныг даатган Очирдарь шүтээнд мандал өргөлөө
XVII жарны “Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн нэгний өглөө /2024.02.10/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нар Гандантэгчинлэн хийдэд морилж, Мэгжид Жанрайсиг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөлөө.Мандал өргөх ёс нь одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан, бурхны шашны нийт бясалгалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг "Хилэнцийг арилган буяныг хотол төгс болгоход оньс ихтэйг" сударт нэгэн дуугаар номлосон чухал зан үйлийн нэг юм. Мандал гэдэг нь самгарди үг бөгөөд "Шимийг авах" гэсэн утгыг хадгална. Мандалыг багш болон чухаг гурван тэргүүтэнг баясган тахиж хилэнц бүхнийг арилган буян чуулганыг хураахын тухайд бодитойгоор болон сэтгэлээрээ хувиргаж өргөдөг аж.Төр, засгийн удирдлагууд шинийн нэгний өглөө өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан Очирдарь шүтээн, Мэгжид Жанрайсиг бурханд мөргөж, мандал өргөдөг уламжлалтай билээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.   
2024/02/13
587
НИЙГЭМ
Ойрын өдрүүдэд хүйтний эрч сулрах боловч 13-наас эхлэн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
Сар шинийн баярын өдрүүдэд буюу 11-нд Ховдын нутгаар Фён салхины нөлөөгөөр дулаарч, хүчтэй салхи шуургатай, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг  анхааруулж байна.Агаарын температурын хувьд 13-наас эхлэн баруун аймгуудын нутгаар, цаашид ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.Иймд цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүр хүлээн авч, хэрэглэж хэвшихийг анхааруулж байна.Эх сурвалж: ОБЕГ
2024/02/11
356
НИЙГЭМ
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов
XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов.Төрийн ордонд нийгмийн зүтгэлтэн, Алдарт эх, соёл урлаг, газар тариалан, мал аж ахуй, батлан хамгаалах, боловсролын салбарыг төлөөлсөн 80-95 настай азай буурлууд хүрэлцэн иржээ.ТӨРИЙН ЗОЛГОЛТОД ОРОЛЦСОН АХМАДУУД:Найдансүрэнгийн Цэдэндамба /Нийгмийн зүтгэлтэн/Нямын Жигжидсүрэн /Кино механикч/Базарсадын Бямбаа /Агрономич/Дандардоржийн Өлзий /Туульч/Цэрэнлхамын Дорж /Тариаланч/Сүхийн Дамбий /Соёлын гавьяат зүтгэлтэн/Чулууны Цэрэндагва /Хошууч генерал/Сумъяагийн Лхамхүү /Алдарт эх, малын эмч/Нямын Жадамба /Ардын багш/
2024/02/10
496
НИЙГЭМ
XVII жарны “Хилэнт эх” хэмээх хөх луу жилийн хаврын тэргүүн сарын Төрийн золголт боллоо
Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх хөх луу  жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө (2024.02.10) Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ.Ерөнхийлөгчийг Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд морилон ирэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар сар шинийн мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэв. Уламжлал ёсоор  өргөө гэрийн жаврыг үргээж, хөх луу жилдээ төр төвшин, түмэн олон амгалан байхыг бэлгэдэн Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж, түүний хүү хуурч Ц.Соёл-Эрдэнэ нар  төрийн хан хуурыг цэнгүүлсэн юм.Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, лхаарамба Д.Жавзандорж Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд нарт бараалхан золгож, сар шинийн баярын мэндийг айлтгав. Жил бүрийн цагаан сараар төрийн өндөрлөгүүд нутаг нутгийн төлөөлөл болсон ахмад настан, азай буурлуудыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд урин залж, амар мэндийг нь айлтгадаг уламжлалтай. Эрхэм хүндэт зочдоос хамгийн ахмад нь өдгөө 95 насыг зооглоод буй Төв аймгийн Бүрэн сумын харьяат Найдансүрэнгийн Цэдэндамба болон Хэнтий аймгийн  Батноров сумын харьяат  Нямын Жигжидсүрэн, Говь-Алтай аймгийн  Халиун сумын харьяат Базарсадхын Бямбаа зэрэг есөн ахмад настан  Төрийн золголтод хүрэлцэн иржээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/02/10
409
НИЙГЭМ
Баянгол дүүргийн зургаан байршилд лед гэрлэн гарц суурилууллаа
Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулж эхэлсэн. Тус ажлыг есөн дүүргийн 102 байршилд хийж гүйцэтгэнэ. Энэ хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх цэцэрлэг, сургуулийн ойролцоо 12 байршилд явган хүний 15-н гарцад лед гэрлэн гарц хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрт таван сургуулийн ойролцоох зургаан байршилд явган хүний лед гэрлэн гарц суурилуулаад байна. Тодруулбал,Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, 20 дугаар сургуулийн урд талБаянгол дүүргийн 10 дугаар хороо, 113 дугаар сургуулийн баруун талБаянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Сэтгэмж” цогцолбор сургуулийн зүүн талБаянгол дүүргийн 19 дүгээр хороо, 47 дугаар сургуулийн урд талБаянгол дүүргийн 27 дугаар хороо, 38 дугаар сургуулийн урд явган хүний лед гэрлэн гарц суурилуулсан.Цаашид цэцэрлэг, сургууль орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үе шаттайгаар лед гэрлэн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагчийг хийх юм.
2024/02/09
441
НИЙГЭМ
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр гэргийн хамт монгол айлд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нар Төв аймгийн Зуунмод сумын дөрөвдүгээр багийн малчин, аймгийн алдарт уяач Б.Галбадрахын гэрт зочлов.Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй хүндэт зочид нүүдэлчин ахуй амьдрал, зан заншил, Цагаан сарын уламжлал, бэлгэдэлтэй танилцлаа.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрт тэмээ, гэргий Элке Бюнденбендэрт ботго зүслэж өгөв.Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрыг 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар айлчлахад даага бэлэглэж байсан бөгөөд “Туурайн төвөргөөн” нэртэй хээр азарга одоо Дорнод аймгийн Булган суманд, ижил сүрэгтээ байдаг юм.
2024/02/09
435
НИЙГЭМ
Мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо
Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо. Учир нь өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байна. Түүнчлэн хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд зөвлөж, хэрэв дулааны хэм огцом нэмэгдвэл шар усны үер болох эрсдэлтэйг сануулсан юм.Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Дүүргийн онцгой комиссууд хуралдаж, шийдвэрээ ирүүлсэн. Баянзүрх дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн ес, Сонгинохайрхан дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн таван байршилд, нийт 22 хорооны 33 байршилд халиа тошин үүслээ. Иймээс нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8460 метр суваг шуудуу татаж, 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийж, 205 өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс сэргийлж ажилласан. Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ болон төвийн зургаан дүүргийн онцгой комиссоос хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай байгаа тул шийдэж өгөх хүсэлтийг ирүүлж байна. Түүнчлэн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс шар усны үерийн нөхцөл байдал үүсэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зөвлөмжийг ирүүлсэн. Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна” гэлээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо. Мөн шар усны үерээс урьдчилан сэргийлж шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авахыг УБЗАА-нд даалгаж байна. Техникүүдийг ирэх хүртэлх хугацаанд аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, тодорхой хэмжээний газрыг хариуцуулж, мөс болон лаг хагшаасыг аваачих байршлуудыг зааж өгөх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдтэй хоёрдугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулахыг УБЗАА, шаардлагатай судалгааг гаргахыг ГУББГ-т даалгаж байна” гэлээ.Дээрх зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргах юм. Мөн Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын хөрсний ус зайлуулах насосыг байгуулах зураг төсөв, тооцоог гаргаж Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгов. Түүнчлэн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бодлогын бичиг баримтад дөрвөн голын ай савыг усны тохируулгатай болох төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр тусгахыг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгалаа.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/09
376