mmnews.mn | 2025-06-03

НИЙГЭМ

НИЙГЭМ
Хувьсах зардлын дундаж хэмжээ, аргачлалыг шинэчлэн батлав
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны ээлжит хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлын дундаж хэмжээ, аргачлалыг шинэчлэн батлав.• Монгол Улсын Засгийн газраас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан. Хувьсах зардлын шинэчлэлийн хүрээнд хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн хувьсах зардал 45.5 хувиар /810.0 мянгаас 1,485.0 мянга/ өсөж байна.• Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт багш, ажиллагсдын цалин, бусад холбогдох зардлыг хувьсах зардалд багтаасан нь өмнөх тогтоолоос онцлог болж байна.• Сургуулийн хувьсах зардлыг анги тус бүрээр төлөвлөж байгаа нь төсвийн төлөвлөлтийг бодит өртөгт суурилан тооцоолох чанарыг сайжруулж байна.• Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагааны зардал 3 дахин нэмэгдэнэ. Үйл ажиллагааны зардал буюу бараа үйлчилгээний бусад зардал нэмэгдэж байгаа тул сургууль, цэцэрлэг тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх боломжийг олгож байна.• Сургуулийн өмнөх боловсролын явуулын, нүүдлийн бүлэгт хүүхдийн тооноос хамаарсан итгэлцүүрийг орууллаа.• Хувьсах зардлын бүрэлдэхүүнд сургуулийн орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын зардлыг тусгалаа. Нарийвчилсан аргачлал гарна.• Суралцагчийн тооноос болон байршлаас хамаарсан итгэлцүүрийг шинэчиллээ. Аймгийн төвийн сум болон аймгаас алслагдсан байдлыг харгалзан судалгаанд суурилан итгэлцүүрийг тооцлоо.• Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжих нэмэлт хөтөлбөрүүд, төрөлжсөн хөтөлбөрүүдэд хамаарах итгэлцүүрийг нэмэлтээр болон шинэчлэн тооцож тусган, хот хөдөөгийн боловсролын ялгааг арилгах нөхцөл бүрдлээ.• Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг шинэчилж, захиргаа, аж ахуйн ажилтнуудын болон үйл ажиллагааны зардлыг тусгалаа. Дотуур байрын нэг хүүхдэд ногдох хувьсах зардал 350.0 мянга байсан бол 2,029.8 мянган төгрөгт хүрлээ.• Ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын 3.2-14.0 хүртэлх хувь нь нөхөн хангалтад зарцуулагдаж, сургуулийн удирдлага хуулиар олгогдсон эрхийн хүрээнд сургалтын орчинг сайжруулах, сургуулийн хагас бие даасан тогтолцоог бэхжүүлэхэд ихээхэн дэмжлэг болно.
2024/01/28
369
НИЙГЭМ
Эргэн тойронд чинь боловсролгүй, харанхуй улс байвал чи жаргана гэж үү....
1990 оны цагаан морин жилийн хувьсгал Монгол оронд ардчиллын салхийг хагалж, нэг намын тогтолцоог халан, социалист системээс зах зээлийн нийгэмд шилжих эхлэлийг тавьсан билээ. Энэхүү хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь зүрх сэтгэлийн дуудлагаараа нэгдсэн мянга мянган залуус байсан юм. Ардчилсан хувьсгалын ачаар бидэнд хувийн өмч хөрөнгөтэй байх боломж, мөн хилийн чанадад хүссэн газар руугаа зорчих зам нээгдсэн нь олзуурхууштай хэрэг! Гэвч уг үйл явдлаас хойш 30 гаруй жил өнгөрөөд буй өнөө цагийн өндөрлөг дээрээс харахад, тухайн үед төв талбайг дүүртэл цугларч зүрх сэтгэлээ зориулан тэмцэж байсан залуус маань өөрсдийн хүсэн мөрөөдсөн амьдралд хүрч чадсан билүү?! Тэр үеийн зурагийг хараад өнөөгийн амьдралтай жишин бодохуйд тэдгээр мянга мянган залуусыг өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Тэдний зарим нь цагийн эрхээр итгэл найдвараа алдаж, бор дарстай нөхөрлөсөөр ид хийж бүтээх насандаа хорвоог орхисон билээ. Тэд дүн өвлийн хүйтнээр тэгэж жагсаж тэмцэж байхдаа үр хүүхдэдээ өнөөгийн ийм “улны” амьдралыг хүсэж байсан гэж үү?! “Хувьсгалыг зоригтнууд гардан хийж, завшигчид үр өгөөжийг нь хүртдэг” гэж юутай үнэн үг вэ. Ардчиллаар олж авсан арга зам, боломж бололцоог цөөн тооны хүмүүс тултал нь ашиглаж чадав! Үүний үр дүнд өнөөгийн Монголд баян хоосны ялгаа Энэтхэгээс дутахааргүй тод томруун ялгарч эхэллээ. Нийгмийн олонх болсон “улны” иргэдийн аж амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож, харин эрх мэдэлтэн, авлигач түшмэдүүд, улсаа тонон луйвардагсдын амьдрал сансрын хурдаар дээшээ цойлов. Тэдний идэж завшсан нь тэрбум бүү хэл их наяд хэмээх бидний төсөөлшгүй хэмжигдхүүнээр илэрхийлэгдэх болж. Энэ их хөрөнгө мөнгөө тэд зөвхөн өөрсдийн хүрээлэлд зарцуулахаас бус, ард иргэдийн тусын тулд ганц гялтайх сайн үйл хийдэг билүү?! Тэгвэл гадны баячууд манайхнаас тэс өөр сэтгэхүйтэй байдаг юм байна. Мягмар Саруул-Эрдэний бичсэн нэгэн постыг уншаад, манай тэрбумтнууд ингэдэгсэн бол хэчнээн сайхан бэ гэх бодол төрөв. Ингээд уг постыг сонирхуулья. “Виржиниа мужийн Арлингтон хотын захиргаанаас шилдэг оюутан сурагчдад олгодог тэтгэлгээс тээр жил манай бэр хүртэж, бид бүгдээр ёслолд нь очиж оролцсон юм. Дан хувь хүмүүсийн үлдээсэн өвөөс бүтсэн тэтгэлэг, үр хүүхдүүд нь гарч ирж эцэг өвгөдөө төлөөлөн 10, 10 мянган долларын тэтгэлгийг ээлж дараалан гардуулаад л байна. Тэгтэл нэг бүсгүй эцгийнхээ тэтгэлгийг барьсаар гарч ирлээ. Тэгээд өгүүлэв: "Миний аав шинжлэх ухаан болон бизнесийн талбарт маш амжилттай ажиллаж, хичээл зүтгэлээрээ саятан болсон хүн. Тэгээд насныхаа эцэст бүх өв хөрөнгөө Арлингтон хотын боловсролын төвд хандивлаж, сурахыг ихэд хүсэж буй боловч сурах нөхцөл бололцоогүй оюутан залуусыг тэтгэж байгаарай гэж гэрээсэлсэн юм. Тэр үед бид хэд ойлгосонгүй, яагаад мөнгөө бидэнд үлдээсэнгүй вэ, өөрийнхөө хүүхдүүдийг боддоггүй юм уу? гэхчлэн шалгаав. Гэтэл аав: “Харин ч энэ бол та нарыг бодсон, та нарын үр ач нарын аз жаргалын төлөө хийж буй зөв зүйтэй үйлдэл юм аа. Та нарыг бүгдийг аав нь салбартаа тэргүүлэх мэргэжилтэн болтол тэтгэж өглөө. Алзахгүй. Гэтэл миний энэ их мөнгө хөрөнгийг та хэдүүлхнээ хадгалаад, эргэн тойронд чинь боловсролгүй, харанхуй улс байвал жаргана гэж үү? Үр хүүхдээ үзэн ядалт, гэмт хэргийн үүр болсон хотод амьдраасай гэж та нар хүсээгүй биз дээ?” гэсэн юм. Одоо би аавынхаа тэтгэлгийг жил бүр бахархалтайгаар гардуулдаг болсон, манай хот хөгжин цэцэглэж байна" гэж билээ. Саяхан SmartAsset хэмээх вэбсайтын санал асуулгаар ард иргэд нь хамгийн сэтгэл хангалуун аж төрдөг гэх жагсаалтад Арлингтон хот АНУ-даа хоёрт оров. Би бол гайхсангүй. Гэснээс, манай саятан тэрбумтнууд зөвхөн өөртөө, өөрийнхөө л хүүхдэд хамаг мөнгөө зориулдаг, тэд үр хойчийнхоо ирээдүйг ямархнаар л төсөөлж явдаг юм бол доо?....” Д.Мягмарсүрэн
2024/01/28
412
НИЙГЭМ
Байрзүйн зураг үйлдэх, хөтлөх мэдлэг дадлага, ур чадварыг эзэмшүүллээ
Байр зүйн зургийн ашиглалт нь гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, үүссэн нөхцөл байдлыг зурагт оруулж үр дүнтэй шийдвэр гаргах, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, хүн хүч, нөөц хангалтыг тооцож, улмаар үйл ажиллагаанд ашиглаж хэвшсэнээр бүх шатанд нэгдсэн ойлголттой ажиллахад чухал ач холбогдолтой юм.Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас  Үндэсний батлан хамгаалахын их сургуультай хамтран “Цэргийн байрзүйг үйл ажиллагаандаа ашиглах аргачлал” сэдэвт сургалтыг энэ сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.Сургалтаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнүүдэд цэргийн байр зүйн зургийн ашиглалт, команд штабын сургууль зохион байгуулах, бодлого-төлөвлөлтийн, шийдвэрийн, даргын ажлын болон маршийн зураг үйлдэх, хөтлөх мэдлэг дадлага, ур чадварыг эзэмшүүлсэн юм.
2024/01/27
559
НИЙГЭМ
Өөдөө тэмүүлэх Go Mongolia
Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж "Welcome to Mongolia"-г түлхүүр үгээ болгож манай улсын өнгө төрхийг тодорхойлж байсан бол цаашид аялал жуулчлалын салбараас гадна эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг шингээсэн Монгол Улсын нэгдсэн дүр төрх, онцлог, мөн чанарыг илэрхийлэх түлхүүр үгийг тогтоон хэрэглэх шаардлагатай болсон.✅Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн Экспортыг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр Эделмань олон улсын брэндинг, маркетингийн компани, үндэсний зөвлөх, холбогдох байгууллага, бүтээлч багтай хамтран Монгол Улсын үндэстний брэндийн дизайны олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадварыг судалж, олон улсад танигдах үндэсний брэндийн харагдах байдал, дүрслэлийг боловсруулан, үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэстний брэндинг, маркетингийн стратегийг тодорхойлон, маркетингийн стратегийн төлөвлөгөө боловсрууллаа.✅Энэ хүрээнд 14 сарын туршид нийгмийн бүхий л бүлгийг оролцуулсан судалгааг хийж эдийн засгийн бүтэц болон Тогтвортой хөгжлийн зорилгод Монгол Улсын оруулж буй хувь нэмэр болоод тэргүүлэх бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгч, аялал жуулчлалын салбар болон эрдэмтэн судлаачид, улс төрч, сэтгүүлч, соёл урлагийн салбарын төлөөллийг оролцуулсан.✅Судалгааны үр дүнд Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлогын хүрээнд соёлын болоод аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, Монгол Улс болоод монгол хүний талаарх эерэг сэтгэгдлийг төрүүлэх үндэсний онцлог бүхий түлхүүр үгийг тодорхойлсон.✅Монгол Улс дэлхийд Монголд зочлох жилийг тохиолдуулан гаргасан Welcome to Mongolia брэндийг 2022 онд зарлаж, олон улсад Монгол Улсад зочлохыг илтгэж, үр дүн, ач холбогдлоо өгсөн бол харин 2024 оноос Монгол Улсыг бүрэн илэрхийлэх “MonGOlia, Always Moving” брэндийг дэлхий дахинаа зарлахад бэлэн боллоо.✅Залуус давамгайлсан өнөө цагийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээн уриалах утгыг агуулж байгаа бол олон улсад “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монголд очиж өөр хаана ч олохгүй шинэ боломжийг ол” гэх мэт салбар салбарыг сурталчилж болох өргөн утга агуулгыг багтааж байгаа энгийн атлаа хүчирхэг түлхүүр үг болох нь судалгааг нотлогдсон.✅Олон улсын сайн туршлагаас үзвэл үндэсний брэнд түлхүүр үг, өнгө төрх нь дунджаар 5-10 жилийн настай байдаг бөгөөд улс орны хөгжлийн бүтэн нэг үеийн өнгө төрхийг илтгэж, тухайн цаг үед амьдарч буй ард иргэдийн сэтгэл зүрхэнд хоногшсон, үндэсний бахархлыг төрүүлдэг. Иймд Монголчуудын хүсэл зорилго, нөөц боломж, хөгжлийн загварыг дунд, урт хугацаанд илэрхийлэх, хувьсан өөрчлөгдөж буй цаг үеийн сорилтыг даван туулах чадамжтай “Go Mongolia” брэнд Монгол Улсыг илтгэх болно. 
2024/01/26
405
НИЙГЭМ
Сүхбаатар аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна
УОК-ын Шуурхай штабаас  өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажиллагааг энэ сарын 26-аас ирэх сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн биржид захиалга өгсөн тус аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумын 100 малчин өрхийн 20.100 толгой малыг худалдан авах, мал ачих 33 цэгийн байршил, цасанд хаагдсан зам, даваа гаргах, түлш шатахууны тээвэрлэлтийг саадгүй хүргэх, мал тээвэрлэх арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.Монгол Улсын Засгийн газрын 233 дугаар тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг энэ сарын 17-ны өдрөөс Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан  худалдаалж эхэлсэн.  Ингэснээр дундын зуучлалгүйгээр малчдаас хэрэглэгчдэд шууд хүргэх боломж бүрдсэн бөгөөд хөдөө аж ахуйн биржээр 24-ний байдлаар 53.9 тн хонь, ямааны мах, 13.3 тн сарлаг, үхрийн махыг 554.3 сая төгрөгөөр арилжсан байна.  
2024/01/26
399
НИЙГЭМ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг амжилттай төгсөгчдөд тэтгэлэг олгоно
2023-2024 оны хичээлийн жилийн өвөл 51 политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийг 7230 суралцагч төгсөнө.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад амжилттай суралцан төгсөж буй  төгсөгчдөд тэтгэлэг олгохтой холбоотой материалын иж бүрдлийг политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулиудаас хүлээн авч хянах, шалгах, нягтлах үйл ажиллагаа явагдаж байна.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын шаардлага хангасан төгсөгчдийн тэтгэлэг олголтын гүйлгээ 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхэлнэ.
2024/01/26
460
НИЙГЭМ
Газ тээвэрлэж явсан машин дэлбэрэх үед хувцас нь шатаад гүйж явсан иргэн холбоо барина уу
2024 оны 1 сарын 24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан машин мөргөлдөж улмаар дэлбэрч гал гарсан. Гал түймэрт өртөж хувцас нь шатсан иргэн Глобал иннова сургуулийн харуулын байр руу гүйж ирэхэд тухайн өдөр харуулаар ажиллаж байсан Ганхуяг түүнд туслан, шатаж байсан хувцсыг нь тайлсан юм байна. Тухайн иргэн шатсан хувцсаа тайлаад эсэн мэнд гүйгээд явсан гэнэ. Шатсан хувцсыг хаях гэтэл кармаанаас нь мөнгө цухуйж байхаар нь эзэнд нь өгье гээд авсан байна. Өнөөдөр өөрөө харуулын байрандаа ажиллаж байгаа, мөс цэвэрлээд завгүй байгаа учраас энэ мэдээллийг оруулаад өгөөрэй. Ирээд мөнгөө аваарай гэсэн шүү. Холбогдох утас: 95500005
2024/01/26
1623
НИЙГЭМ
“S’Outlet” дэлгүүрийн агуулахыг буулгаж байна
Өнгөрөгч зун Улаанбаатар хотод тохиолдсон үер усны гамшигт нөлөөлөгч хүчин зүйлээр тодорхойлогдсон зарим барилга объектуудыг буулгах захирамж шийдвэр гараад нэлээн хугацаа өнгөрөөд байгаа билээ. Голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн агуулахыг өнөөдөр буулгаж байна. Дэлгүүрийн үндсэн барилгыг 2-р сард буулгах аж.
2024/01/26
419
НИЙГЭМ
Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн уулзалт боллоо
Жендэрийн үндэсний хорооны ажлын алба 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийн “Өглөөний уулзалт”-ыг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хамтран зохион байгууллаа.-Уулзалтаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Монгол Улсын Засгийн газрын тайлан,-Дэлхийн банкны Нийгмийн хөгжлийн ахлах мэргэжилтэн, Судалгааны багийн ахлагч Б.Эрдэнэочир “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох чанарын судалгаа”-ны товч танилцуулга, үр дүн, зөвлөх үйлчилгээний тоймыг танилцуулж, төлөвлөгөө боловсруулахад ямар асуудлыг анхаарч ажиллах талаар зөвлөмж, зөвлөгөө өглөө.
2024/01/26
415
НИЙГЭМ
2007 онд 15 залуугийн амийг авч одсон МИ8-ын ослоос хойш Онцгой-д юу өөрчлөгдөв
Онцгойгийн 15 алба хаагчийн амийг авч одсон 2007 оны Ми8 нисдэг тэрэгний ослыг тухайн үед сурвалжилж байсан сэтгүүлч ийнхүү бичжээ. /Via-Sed Batzaya/"Байраар ам хаадаг, угаасаа. Тэгээд өөр юу ч шийддэггүй. Би та нарт нэг түүх сануулъя. Бодох бүрт сэтгэл хөндүүрлэдэг түүх. 2007 онд мэдээнд гүйдэг сэтгүүлч байхдаа Ми8-ын ослын араас "явах" гунигт даалгавартай нүүр тулсан юм. Онцгойгийн аврагчид сууж явсан, борооноор ниссэн Ми8 нисдэг тэргийг 39 цагийн дараа хайж эхэлсэн бүтэлгүй эрэл, 15 хүн амиа алдсан аймшигт мэдээ...Энэ бүхний дараа Онцгой байдлын жинхэнэ "гамшиг" ил болж эхэллээ. Зураглаачаа дагуулан бид 2 хэдэн өдрийн турш ослоор амиа алдсан бүх 15 айлаар орсон юм. Бидэнд камераа асааж яриа авах зорилго байгаагүй. Харин онцгойгийн аврагчид ямар нөхцөлд ажилладгийг мэдэх зорилго байсан. Нэг аврагчийнхаар орлоо. "Үүргэвчинд нь бэлэн хоолноос өөр юу ч байхгүй. Ингээд улаан гараараа гал руу ордог" гээд 2 алгаа дэлгэн уйлах ээжийн яриа өр өвтгөм байв. Дараагийн айл. Хотын захад, хашаагүй задгай буусан ганц гэр, 3 нялх хүүхэдтэй бүсгүй. "Шөнө нь түймрээс ирээд өглөө нь дахиад тушаал аваад явсан. Гутал нь улаараа салчихсан тэрийгээ төмөр утсаар боогоод гарсан. Яагаад миний нөхрийг нэг түймрээс ирэнгүүт нөгөө түймэр рүү явуулж байгаа юм бэ!" гээд уйлав. Чихэндээ ч итгэсэнгүй. Тэр осолд амиа алдсан нэгэн комиссарынд болсон явдал одоо ч нүдэнд харагдаж, хоолой зангируулдаг. Биднийг сууж байхад Онцгойгийн дарга нар ороод ирэв. Нэг өрөө байр майр гээд эргүү үг бувтнацгаалаа. Гэтэл охин нь "Та нар юу хийж яваам? Та нар манайд ирэх нүүргүй. Миний аавыг эргүүлж өг! Миний аавыг эргүүлж өг!" хэмээн гол зуртал орилсон...Айл айлаар орох бүрт онцгойгийн дарга нарын сэтгэлгүй, өөдгүй байдал тодорч онцгойгийн аврагчид, эрэлхэг залуус юуны төлөө, яах гэж ийм цалингаар улаан гараараа, ямар ч хамгаалах хэрэгсэл, багажгүй үүргэвчиндээ бэлэн хоолтой, гутлаа төмөр утсаар боож явж байв аа гэх асуулт урган гарсаар байлаа. Тэр осол цэвэр удирдлагын буруу шийдвэрийн улмаас болсон осол байсан!!! Өнөөдөр юу өөрчлөгдөв? Тэр үед (яг л өнөөдрийнх шиг) байр амлаж байсан. Гэхдээ сайд дарга нар хариуцлага хүлээгээгүй. Уучлаарай, энэ байраар голоо зогоож, сэтгэлээ дэвтээдэггүй юм. 2007 оноос хойш аврагчдын ажиллах нөхцөл яаж дээрдэв? Амиа алдах эрсдэл хэдэн хувь буурав? Байр өгөхийг эсэргүүцээгүй. Сайд дарга нар хариуцлагаа үүр! Олон юман дээр харлаа. Хөлдүү, сэтгэлгүй, хариуцлагаас зугатаасан байдлаа байраар бүү хаа!!!"
2024/01/25
26797
НИЙГЭМ
Зам, тээврийн хөгжлийн яам 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлалаа
Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа газруудын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг өнөөдөр /2024.01.25/ баталлаа.2024 оныг БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ болгон зарлаж, 13 зорилтын хүрээнд 162 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2024 онд бүх төрлийн тээврээр 120 сая.тонн ачаа тээвэрлэнэ. Тодруулбал, агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэж, Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэж эхэлнэ. Мөн БНСВУ-ын Хошимин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хот чиглэлд шууд нислэгийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн агаарын хөлгийн тоог 4-өөр нэмэгдүүлж, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтыг үргэлжлүүлж, орон нутгийн нисэх буудлуудыг хүчин чадал, үйлчилгээг сайжруулна. Төмөр замаар 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнбаян боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ. Автотээврийн салбарт, 144 сая зорчигч, 75 сая.тонн ачаа тээвэрлэж, шинээр таван улстай автотээврийн хэлэлцээр байгуулна. БНХАУ-аар дамжин өнгөрөх тээвэр болон далайн боомтуудаас ачаа тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Хавирга, Булган боомтын ачаа тээврийн терминалын барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэж, зорчигч тээврийн авто буудлыг ашиглалтад оруулна. Авто замын салбарт, долоон аймаг 44 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, үүнээс 802 км хатуу хучилттай авто зам, 284 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөлөө. 
2024/01/25
369
НИЙГЭМ
Хэвлэл мэдээллийн ажилтнуудын хамтарсан уулзалтыг зохион байгууллаа
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнуудын уулзалт өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабт боллоо.Уулзалтыг Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, цаашдын ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлох зорилгоор зохион байгуулсан юм.Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр танилцуулга хийж, харилцан туршлагаа хуваалцахаас гадна хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ нэгтгэлээ.
2024/01/25
415
НИЙГЭМ
Алба хаагчдын хувцас хэрэглэл хангамж, стандартын талаар мэдээлэл өглөө
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэглэл хангамж, стандартын талаар ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл хийлээ.ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр “Онцгой байдлын байгууллагын хувцас хангалтыг техник, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл буюу тусгай зориулалтын хувцас хэрэглэл, өдөр тутмын хувцас хэрэглэл гэж гурав ангилдаг. Онцгой байдлын хэмжээнд Польш, Беларусь, Франц улсын өндөр чанартай техникүүдээр тоноглогдож байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Toyota” загварын автомашинаар парк шинэчлэлийг хийж байгаа. Хүн нэг бүрийг хамгаалах тусгай зориулалтын хувцас, багаж техникийн хувьд улсын төсөвт тавигдсан мөнгөний хэмжээгээр худалдан авалт зохион байгуулдаг. Өдөр тутмын хувцас хэрэглэлийг улсын төсөвт тавигдсан хөрөнгийн хэмжээгээр алба хаагчдад авч өгдөг. Алба хаагчдын хувцас хэрэглэлд мөрдөгддөг стандарт бий. Өндөр үнэтэй, чанартай хувцас байж болно, энэ хэмжээгээр худалдан авах гэхээр тоо нь багасдаг асуудал тулгардаг. Тийм учраас монгол орны цаг агаарт тохирсон, боломжийн үнэтэй хувцас хэрэглэлийг авахыг зорьж ажилладаг. Онцгой байдлын байгууллага төрийн цэргийн байгууллага. Энэ байгууллагын төсөв, хүч хэрэгслийн мэдээлэл төрийн болон албаны нууцад хамаардаг. Өнгөрсөн оны 7-8 дугаар сард үер болох үеэр улсын Онцгой комисс, Засгийн газраас Онцгой байдлын байгууллагын техник, хувцас хэрэглэлийг нэмэгдүүлэх тогтоол гарч, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосон. Энэ хүрээнд улсын төсвийн 15 тэрбум төгрөгөөр тусгай зориулалтын хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмж энэ жил худалдан авалт хийнэ. Тусгай зориулалтын усны хувцас өндөр үнэтэй бөгөөд дотроо хуурай болон нойтон гэж ангилагддаг. Хуурай хувцас нь өндөр үнэтэй учир дөрвөн аврагч тутмын нэг нь усны хувцастай” хэмээлээ.Харин Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд “Гал унтраах ажиллагаанд өмсдөг алба хаагчдын иж бүрэн хувцас объектын буюу ахуйн хүрээний, ой, хээрийн гал түймрийн гэж ангилагддаг. Хувцасны хамт хэрэглэгдэж байгаа амьсгалын бие даасан төхөөрөмж, бидний хэлдгээр байлдааны сүх, нэг бүрийн хэрэгсэл, дуулга малгай гээд хамгаалах тусгай хувцасны стандартад ордог. Энэ гурван төрлийн стандартын хамгаалах хувцсыг иж бүрэн хэрэгсэлтэй нь өмсөх журамтай. Гал түймэр унтраах үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, гал түймэр унтраах дүрэм, амьсгалын бие даасан төхөөрөмжийг дагаж мөрдөх стандарт, нормын дагуу оролцдог. Хар өнгөтэй нь БНХАУ-д, шаргал өнгийн хувцас нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн. ОХУ-аас худалдаж авч байгаа шаргал өнгөтэй хувцас нь хөвөнтэй дотортой, зуны улиралд дотрыг салгадаг. Тус хувцасны гаднах материал нь +400 хэмд тэсвэртэй, үүрэг гүйцэтгэхэд хөдөлгөөнд саад болохгүй. Баг буюу амьсгалын бие даасан төхөөрөмж, баллонтой. Шахсан агаарын баг хэрэглэж байна. Энэ баг нь хүчилтөрөгчийн цэвэр агаараар амьсгалж байгаа учраас ачаалал авах хэмжээнээс шалтгаалаад дунджаар 40 минут ажиллана. Аврагчдад утаатай орчинд сандрах үед амьсгалаа хэрхэн зөв авах талаар сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Нийт алба хаагчдын 80%-ийг эдгээр хувцсаар хангасан. Аврагч өөрийн аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр гал унтраах ажиллагааг гүйцэтгэх дүрэмтэй. Гал түймэр унтраах үйл ажиллагаа явагдсаны дараа дүрэм, журам, тактикийн алдаа гарсан эсэхээ ярилцдаг. Тэсэрч дэлбэрэх бодис бүхий объект, өндөр барилга, ил задгай газарт гарсан гал түймэрт ямар хошуу, хоолойг яаж хэрэглэхийг гал түймэр унтраах цусаар бичигдсэн дүрэмд заасан байдаг. Гал унтраах болон шуурхай албаны машины жолооч нар гадаа тогтмол үүрэг гүйцэтгэдэг учир өвлийн хээрийн хувцастай байдаг. Объект дотор гал унтраах бол иж бүрэн хувцсыг өмсдөг” гэлээ.
2024/01/25
523
НИЙГЭМ
UNICEF Mongolia орон гэргүй болсон хүмүүст тусламж үзүүллээ
Энэ сарын 24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр гарсан аймшигт ослын уршгаар хохирсон хүмүүст Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчийн газрын хамт олон тусламж үзүүлсэн байна. "Бид дэлбэрэлтийн улмаас орон гэргүй болсон хүмүүст хэрэг болж магад гээд өдөр тутмын эрүүл ахуйн хэрэгцээт бүтээгдэхүүний багцыг түр амьдарч байгаа буудалд нь аваачиж өглөө. Энд 140 хүн, үүнээс 41 хүүхэд байгаа юм байна. Энд мөн эрүүл мэндийн ажилтнууд тусламж үйлчилгээ үзүүлж байна" хэмээн олон нийтийн сүлжээ хуудсандаа мэдээлжээ. Монголчуудад чин сэтгэлээсээ тусалдаг энэхүү буянтай байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.
2024/01/25
491