mmnews.mn | 2024-10-18

НИЙГЭМ

НИЙГЭМ
Ц.Төрхүү: Үерийн далан дотор ургасан бургасыг Хар усан тохой руу шилжүүлж байна
Нийслэлийн Онцгой комиссоос үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. ЦУОШГ-аас дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэж байгааг мэдээлсэн. Улаанбаатар хотод энэ зун олон жилийн дунджаас ахиу хэмжээний бороотой байх төлөв ажиглагдаж байгаа аж.Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аюултай бүсэд буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, голын голдирлыг өөрчлөн барьсан барилгуудыг нурааж, түшиц хана хийх, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далан дотор ургасан мод, бут сөөгийг чөлөөлөх, лаг хагшаасыг цэвэрлэж байна.НОБГ-ын дарга А.Дашням “Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт хоёр хоног үргэлжилсэн бороо орсон. Энэ борооны улмаас Туул голын үерийн аюултай түвшин 82 см давж үерлэсэн. Туул гол ингэж үерлэсэн тохиолдол байхгүй. Жишээлбэл, 1966 оны үерээр 310 см хүрч, үерийн аюултай түвшнийг давж байсан бол өнгөрсөн жил 311 см хүрсэн юм. Өнөөдрийн байдлаар голын түвшин 267 см болж татарсан” гэв.Түүнчлэн НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны өнгөрсөн долоо хоногт Дунд гол орчимд ажиллаж, "Уран ган", "Тайгам-Алтай" ХХК, "АПУ" ХК зэрэг тухайн орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөн, Дунд гол  үерийн хамгаалалтын далан дотор ургасан бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Соёолжийн нүхэн гарцаас “АПУ” ХК хүртэл Дунд гол дагуу үйл ажиллагаа явуулдаг нийт 17 ААН нийгмийн хариуцлагын хүрээнд 40.000 шоо метр гаруй лаг хагшаасыг цэвэрлэн гаргаад байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “1966-1975 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 24 км гар хийцлэл буюу шороон даланг хийсэн байдаг. Эдгээр даланг бид энэ жилээс төмөр бетонон хийцтэй болгохоор ажиллаж байна. Үерийн далан гэдэг бол инженерийн байгууламж. Инженерийн байгууламж дотор  ганц ширхэг ч мод, бут сөөг байх ёсгүй. Мод, бут сөөг нь усны урсцыг удаашруулж, далангаа сэтэлж урсах нөхцөл байдал үүсгэдэг тул үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс гол дотор буюу үерийн далан дотор ургасан бургасыг Хар усан тохой руу шилжүүлж байна. Бургасыг шилжүүлснээр үерийн хамгийн эрсдэлгүй нөхцөл байдал үүснэ”  гэлээ.Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 1253 км авто зам байдгаас 250 км нь ус зайлуулах шугам сүлжээтэй байдаг. Энэ онд 12 байршилд ус зайлуулах шугам сүлжээ барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд ус зайлуулах шугам сүлжээг барьж дуусгасан бөгөөд Үндэсний их баяр наадмаас өмнө үлдсэн байршлуудад шугам сүлжээ барьж дуусгана гэдгийг ГУББГ-ын дарга Л.Ариунтуяа хэллээ.
2024/06/26
373
НИЙГЭМ
Он гарсаар усны ослоор 30 хүн амь насаа алдсан байна
Улсын хэмжээнд зургаадугаар сарын 24-ний байдлаар усны ослын 46 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн амь насаа алдсан  байна. Үүний 26 нь том хүн, 4 нь хүүхэд байгаа юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна. Усны ослын нийт тохиолдлын 27,5 хувь, амь насаа алдсан иргэдийн 18 хувь нь нийслэл хотод тохиолджээ.Иймд иргэн та гол, мөрөн, нуурын эрэг орчим амарч зугаалахдаа өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд байнга хяналт тавьж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх, зориулалтын гарц гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.Мөн Онцгой байдлын байгууллагаас голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж байгаа тул мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг уриалж байна.
2024/06/25
292
НИЙГЭМ
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.Тодруулбал зургаадугаар буюу 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ голын сав газраар, 25-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30, 07 дугаар сарын 01-нд нутгийн зүүн хагаст, 02-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хэрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Иймд: -Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,-Баталгаат зам, гүүрээр зорчих,-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, -Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.Эх сурвалж: ЦУОШГ
2024/06/25
345
НИЙГЭМ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах есөн шинэ чиглэлийг үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Тодруулбал,Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ дараах дөрвөн чиглэлд:Д:6 “Шар хоолойн ам - Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай ажлын өдөр нэг, амралтын өдөр нэг тээврийн хэрэгсэл, Д:7 “Арцатын ам - Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай нэг тээврийн хэрэгсэл,Х:12 “Хонхор - Офицеруудын ордон” чиглэлд  21 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл, Ү:24 “Ургах наран хороолол - Офицеруудын ордон” чиглэлд 28 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна.“Эс энд эй транс” ХХК дараах хоёр чиглэлд:Д:8 “Тахилт зам анги – Толгойт - 21-р хороолол - Товчоо” чиглэлд ажлын өдөр 12 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл, амралтын өдөр гурван тээврийн хэрэгслээр, Д:4 “Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо - Хайрханы эцэс - 11-р байр” чиглэлд 10 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна.Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ дараах хоёр чиглэлд:Д:2 “Дэнжийн 1000 - Самбалхүндэвийн гудамж - 149-р сургууль” чиглэлд ажлын өдөр 10 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл, Д:5 “Хүчит шонхор зах - Зурагтын хуучин эцэс - Эх нялхас” чиглэлд ажлын өдөр долоон минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна.“Үнэгтийн уул” ХХК дараах нэг чиглэлд:Д:1 “Шархад - Хангамж - Ботаник” чиглэлд 10 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр иргэдэд тус бүр үйлчилгээ үзүүлж байна.НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР
2024/06/24
223
НИЙГЭМ
Анхны тусламжийн сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдлаа
МУЗН, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны (ӨМӨЗО) Улаан загалмайн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан “Анхны тусламжийн сургагч багш бэлтгэх сургалт”-д ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, ахмад Б.Отгон, нийслэлийн Аврах ангийн аврагч, ахлах ахлагч Б.Ганбаяр нар хамрагдлаа.Энэ сарын 16-23-ны өдрүүдэд зохион байгуулсан тус сургалтад МУЗН, ОБЕГ, Улаанбаатар Төмөр зам, ХХЕГ, Гаалийн ерөнхий газар, Эрүүл мэндийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг байгууллагын 50 ажилтан, алба хаагч оролцсон байна.Тус сургалт олон нийтийн анхны тусламжийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудыг оролцуулдаг гэдгээрээ онцлог юм. 
2024/06/24
211
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.Өнөөдөр: Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, борооны өмнө түр зуур ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +19...+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Баруун болон говийн аймгуудын нутгаар халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.Гал түймэр: Өмнөговь аймаг, Даланзадгад сум 10 дугаар баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 5 дугаар баг ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 16:49 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Beiben North Benz ND4253B34J” загварын ачааны автомашины урд хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.Хөвсгөл аймаг, Мөрөн сум Үерт ба 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 19:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 12х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр, 2 дугаар давхарт эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо “Туул” голын салаанд хүн байна, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас 16:38 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчпыг очиход иргэн Т/ эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ “Туул” голын салаанд гацсан байсныг  ажиллаж аюулгүй гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.Төв аймаг, Мөнгөнморьт сум Жаргалант баг “Зүүн бүрэхийн дээд гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 197 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 6 км/-т “Зүүн Бүрх”-ийн голд суудлын автомашин голын усанд живсэн тухай дуудлагыг 06.24-ны өдрийн 00:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /47 настай, эрэгтэй/-ийн суудлын автомашинтай жуулчилж явсан 3 иргэний хамт “Зүүн бүрх”-ийн голд автомашинтайгаа орж суусан байсныг  ажиллаж татан гаргасан.ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/06/24
219
НИЙГЭМ
Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай дуудлага байна
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.06.17-23/  нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 205 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгаалсан.Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 12 хүн нас барсан  байна.Нийт дуудлагын 112 нь  ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 66  нь гал түймэр, 26 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/06/24
230
НИЙГЭМ
ГУББГ-аас нийт дөрвөн байршилд 31 рейсээр 2734 тонн ус соруулаад байна
Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд орсон бороо өнөөдөр өдөр хүртэл үргэлжлэн орно. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох байгууллагууд болон дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд хариу арга хэмжээг шуурхай аван ажиллаж байна. Тухайлбал, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас нийт дөрвөн байршилд 37 албан хаагч 12 машин техник, гурван насостойгоор замд тогтсон усыг соруулан тасралтгүй ажиллаж байна. Одоогийн байдлаар дөрвөн байршлаас 31 рейсээр 2734 тонн ус соруулаад байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 120 мянгатын уулзвараас “Гэгээнтэн” хотхоны төв зам дагуу 19 рейсээр 114 тонн ус, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нисэхийн тойргоос Сонсголон руу эргэх уулзварт 12 рейсээр 120 тонн ус, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэгт нэг моторт помпоор 2500 тонн ус тус тус соруулсан.Мөн Дунд, Сэлбэ гол дагуух үзлэг шалгалтыг тогтмол хийж байна.
2024/06/21
307
НИЙГЭМ
Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, бэлэн байдалд ажиллаж байна
Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод орсон борооны улмаас нийслэлийн хэмжээнд борооны ус тогтсон нийт зургаан удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын 32 ажилтан, алба хаагч, долоон автомашин, дөрвөн мотопомпоор 400 тонн усыг соруулж ажиллалаа.Өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-нд бороо үргэлжлэн орно гэдгийг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Гэр хорооллын айл өрхүүд хашаа, байшин, гэрээ борооны ус орохоос сэргийлж суваг шуудуу татах,Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорины давхрыг ус орохоос сэргийлэн шуудайтай элсээр хамгаалалт татах, усыг соруулах,Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах,Голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. 
2024/06/21
284
НИЙГЭМ
Дуу цахилгаантай аадар бороо орж, эрс сэрүүсэхийг анхааруулж байна
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хэсэгт эрс сэрүүснэ.Мөн  Хэнтийн уулсаараа нойтон цас орох нөхцөл бүрдэж байгаа тул ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.Харин  говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул  болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.Иймд:-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,-Баталгаат зам, гүүрээр зорчих,-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, -Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.ОБЕГ
2024/06/21
388
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дорнод, Дундговь, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Увс, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +11...+16 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Даргангын тал нутгаар +29...+34 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.  Улаанбаатар хотод: Үүлэрхэг, дуу цахилгаантай бороо орно, салхи баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, +22...+24 градус дулаан байна.Төлөв байдал:  21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 21, 22-нд ихэнх нутгаар сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар дулаарна.Гал түймэр: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 3 дугаар баг 3 айлын орон сууцны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 06:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн  алба хаагчдыг очиход иргэн Э-ын 14х26 метрийн хэмжээтэй орон сууцны барилгын дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан. Улаанбаатар хот, Багануур дүүрэг орон сууцны байрны зоорийн давхарт хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 21:15  цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хөөсөнцөр, бохирын хуванцар хоолой тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 1 иргэнийг гаргасан.Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 03:03 цагт хүлээн авсан. ус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.  Уг гал түймэрт иргэн М /63 настай, эрэгтэй/, А /62 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.   Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:Хэнтий аймаг, Жаргалтхаан сум Гичгэн багийн "Гичгэн майхны хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т, 47°24'38.2176"N 109°39'38.8476"/06.19-ны өдрийн 17:00 цагт салхины хурд 18-20 м/с хүрч 1 өрх айлын 5 ханатай гэр унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны байцаагч нарыг очиход малчин Г-ын 5 ханатай гэр нурсан байсныг засварлаж гэрийг барьж өгсөн.  Улаанбаатар хот, Налайх дүүрэг 3, 4 дүгээр хорооны 06.19-ний өдрийн 15:45-16:15 цагийн хооронд түр зуурын усархаг бороо орсны улмаас 2 гэр, 1 байшин, 2 автомашин усанд автсан тухай дуудлагыг 16:00-16:35 цагийн хооронд хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж гэр байшинд орсон усыг соруулж гаргасан. Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хорооны "Уурхайчид"-ын 14, 25 дугаар гудамжинд 06.19-ний өдрийн 15:45-16:15 цагийн хооронд түр зуурын усархаг бороо орсны улмаас 3 өрх айлын 2 байшин, 4 гэр усанд автсан тухай дуудлагыг 16:00-16:35 цагийн хооронд хүлээн авсан. Уул уурхайн Аврах 09 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж 4 гэр, 2 байшинд орсон 85 тонн усыг шавхан гаргаж, 20 метрийн урттай шуудуу ухаж, 1,5 метрийн өндөр, 80 см-ийн өргөнтэй 15 метрийн урттай шороон даланг 18:10 цагт босгож дууссан.  Завхан аймаг, Улиастай сум Жинст багийн “МУИС-ын дээд хэсэг”-ийн 2 дугаар гудамжны 635 тоот /47.747372,96.835198/ 06.19-ний өдрийн 21:00 цагт усархаг бороо орсны улмаас 1 айлын хашаа, байшин усанд автсан тухай дуудлагыг 23:55 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчдыг очиход 7х8 метрийн хэмжээтэй байшин усад автсан байсныг ажиллаж усыг шавхаж 80 метрийн урттай шороон далан босгосон.ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/06/20
313
НИЙГЭМ
Борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.Иймд:-Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах,-Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах,-Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээх байх,-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх,-Өрхийн болон хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангах, -Баталгаат гүүр, гарамаар зорчих, автомашин, техникийн аюулгүй байдлыг хангах, -Гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024/06/20
252
НИЙГЭМ
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих ажлыг эхлүүллээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын тендерийг нээлттэй сонгон шалгаруулсан. Тендерт шалгарсан “Билгүүн Монгол констракшн” ХХК-тай энэ сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд өнөөдрөөс Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажилласан юм.Тэрбээр “Төрийн байгууллага, албан тушаалтны хайхрамжгүй, санаатай үйлдлээс шалтгаалж сүүлийн 20 орчим жилийн хугацаанд голын сав дагуу хууль бусаар газар олгодог байсны тод жишээ Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан S'Outlet худалдааны төв. Сэлбэ голын урсцыг 3.5 метр ч хүрэхгүй болтол нь боомилж, барилга барьснаас өнгөрсөн жил үер болж  иргэд, ААН-үүд хохирсон. Иймээс ААН-үүдтэй хэлэлцээр хийж, худалдааны төвийг буулгаж, нүүлгэн шилжүүлсэн уг газар дээр 1.5 км урт үерийн далангийн байгууламж барих зураг төсөл хийгдсэний дараа тендер зарлаж "Билгүүн Монгол Констракшн" ХХК шалгараад өнөөдөр үерийн даланг өргөсгөх, бетоноор бэхжүүлэх, голын урсцыг нэмэгдүүлэх, ойр орчмын тохижилтыг хийхээр ажилдаа орлоо. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн иргэдээс үерийн далангаа хурдан барихгүй байна гэсэн гомдол ирсэн. Үерийн даланг бэхжүүлэх, хүчитгэх ажлыг хоёр сарын дотор хийж дуусна гэдгийг хэлье” гэв.Сэлбэ голын голдирлын урсцыг нэмэгдүүлэх 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг хийх юм. Уг далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжлэх бөгөөд ирэх наймдугаар сарын 20-нд улсын улсын комисст хүлээлгэж өгнө.“Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн төслийн удирдагч Р.Дамба “Манай компани түшиц хана, далангийн ажлын олон жилийн туршлагатай. Өнөөдрөөс бэлтгэл ажлаа 100 хувь ханган, нийт гурван төрлийн 17 техник оруулаад “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүлж байна” гэлээ.  
2024/06/20
268
НИЙГЭМ
Улаанбаатар хотын бондын анхдагч арилжааг нээж, цан цохилоо
Монголын анхны орон нутгийн бонд болох Улаанбаатар хотын бондын анхдагч зах зээлийн арилжааг цан цохиж, нээлээ. Нийслэл хот дотоодын зах зээлд нээлттэй хэлбэрээр 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнийн дүн бүхий бонд санал болгож байгаа бөгөөд үндсэн андеррайтераар “БиДиСек” ҮЦК ХК, “Эм Ай Си Си” ҮЦК ХХК, синдикатороор “Таван богд капитал” ҮЦК ХХК, “Голомт капитал” ҮЦК ХХК, “Ти Ди Би” ҮЦК компани ажиллана. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хотын бондын арилжааг гурван транчаар явуулах юм.Цан цохих ёслолын үеэр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын тулгамдаж буй олон асуудлыг зөвхөн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Тиймээс санхүүгийн нэмэлт эх үүсвэрээр тулгамдаж буй асуудлуудаа шийднэ. Улаанбаатар хот 500 хүртэл тэрбум төгрөгийн бонд арилжаалж нэн шаардлагатай авто зам, шинэ цэвэрлэх байгууламжийн дэд бүтэц, эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл, үерийн байгууламжийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлнэ” гэдгийг онцоллоо.Тодруулбал, Улаанбаатар хот 1250 км хатуу хучилт бүхий авто замтай. Сүүлийн жилүүдэд хүн ам, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа нь авто замын сүлжээний  өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй байгаа юм. Цаашид ч уг тоо өсөх хандлагатай байгааг судалгаа харуулж буй. Иймд авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд, 73.1 км зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна.Түүнчлэн Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтад зарцуулна. Төв цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулахад Улаанбаатар хотын бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын барилгын ажлыг дуусгаж, хамт ашиглалтад оруулах шаардлагатай. Уг шугам ашиглалтад орсноор ажиллаж байгаа гол цуглуулагч шугамын ачаалал 35 хувиар буурч, Гачуурт, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Баянхошуу, Толгойт болон Баянголын аманд баригдаж буй орон сууцны хорооллын хэрэглэгчдийн бохир усыг хүлээн авах нөхцөл бүрдэх юм.Ташрамд, НИТХ-ын энэ сарын 18-ны өдрийн  ээлжит бус XX хуралдаанаар нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжих тухай асуудлуудыг хэлэлцэн, баталсан юм.
2024/06/20
251
НИЙГЭМ
Нийтийн тээврийн шөнийн үйлчилгээг эхлүүллээ
Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд 22:00-02:00 цаг хүртэл шөнийн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүллээ. Дараах гурван чиглэлд үйлчилэх юм.ШҮ:1 “5 шар – Офицеруудын ордон”ШҮ:2 “Сүхбаатарын талбай – Нисэх”ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай
2024/06/20
369