ДЭЛХИЙ
ДЭЛХИЙ
Европын Холбооноос зудын хүндрэлийг даван туулахад зориулж 500 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламж олголоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз-ийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Аксель Никэйз Монгол Улсад тулгарч буй зудын бэрхшээлийг даван туулахад зориулан Европын Холбооноос олгож буй 500 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламжийн батламжийг гардууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүмүүнлэгийн тусламж үзүүлж буйд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Европын Холбооноос үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг зудын хүндрэлтэй тулгарч буй 1850 өрхөд хүргэх юм. Уулзалтаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж, энэ онд тохиож буй Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг бодит үр дүнтэй тэмдэглэхийг чухалчилж байгааг талууд онцоллоо.Тухайлбал, “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээрийн хүрээнд бүсчилсэн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Европын хөрөнгө оруулалтын банкнаас 45 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, Европын Холбооноос 9,4 сая еврогийн буцалтгүй тусламжийг эхний ээлжид тус тус олгохоор болсныг сайшааж, талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Европын Холбооны “Дэлхийд гарах гарц”, “Ногоон гэрээ” зэрэг хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжиж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.
2024/03/14
458
ДЭЛХИЙ
БНХАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газраас малчдад хандив илгээжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг 2024 оны гуравдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.Монгол Улсад үүсээд буй зудын нөхцөл байдалтай холбогдуулж БНХАУ-ын Засгийн газар 200 мянган ам.доллар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газар 170 гаруй мянган ам.долларын эд материалын тусламжийг Монгол Улсын Засгийн газарт үзүүлж байгааг Элчин сайд Шэнь Миньжюан танилцуулан батламжийг нь гардуулан өглөө.БНХАУ сайн хөршийн хувиар эв санааны нэгдлээ илэрхийлж зуданд өртсөн хөдөө нутгийн ард иргэдэд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлж, тусламжийн хандив өгч буйд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс БНХАУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хоёр талын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар мөн санал солилцлоо.
2024/03/04
521
ДЭЛХИЙ
Huawei компанийн удирдлагууд Mobile World congress дахь манай booth-ээр зочиллоо
Huawei компанийн Олон улсын харилцааны газрын дэд ерөнхийлөгч Чэн Лианг, Монгол дахь төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Сонг Яаху нар Mobile World congress дахь манай booth-ээр зочилж, Засгийн газрын цахим шилжилтийн ажлууд, хувийн хэвшлийн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцлаа.Энэ хүрээнд ЦХХХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх төслийн талаар Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэгтэй санал солилцож, цаашид илүү үр дүнтэй, нягт хамтран ажиллах талаар ярилцсан юм.Үүний дараагаар манай төр, хувийн хэвшлийн төлөөллүүд мөн Huawei компанийн технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцав. Huawei энэ жилийн MWC-т хамгийн том талбайд, хамгийн олон дэвшилтэт технологио танилцуулан оролцож байна.
2024/03/01
439
ДЭЛХИЙ
Монгол-Солонгосын хооронд нислэгийн тоог нэмэгдүүллээ
Монгол Улс - БНСУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны ээлжит хэлэлцээр 2024 оны 2 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Сөүл хотноо амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн хэлэлцээрээр БНСУ-ын Пусан, Тэгү, Муан, Чонгжу зэрэг 7 хотоос Улаанбаатар хот руу хийгдэх нислэгийн тоог нэмэгдүүлэх асуудал дээр хоёр тал гол анхаарал хандуулан ажиллалаа.
Пусан хотын чиглэлд нислэгийн тоог 7 хоногт тал тус бүр 9, нийт 18 болгож нэмэгдүүллээ. Суудлын тоогоо хязгаарласан байсныг цуцалж ямар ч онгоцоор нислэг үйлдэх боломжтой боллоо. Тэгү, Чонгжу, Муан, Яньяанг, Чэжү хотуудаас Монгол Улс руу шууд нислэг үйлдэх боломжтой боллоо. Хоёр улсын хооронд долоо хоногт 72 нислэг үйлддэг байсныг 36-р нэмэгдүүлж 108 болголоо. Дашрамд дурдахад, Солонгосын "Jin air" компани Муан хотоос, "Aero K" компани Чонгжу хотоос шууд нислэг үйлдэхээр "Гадаадын агаарын тээвэрлэгчийн хүсэлт" гаргасныг дуулгахад таатай байна.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийн жил" болгон зарласан. Энэ хүрээнд Мөрөн, Өмнөговь, Чойбалсан, Ховд нисэх буудлуудаас Солонгосын Сөүл болон дээрх 7 хот руу шууд нислэг үйлдэх эрх зүйн орчинг бүрдүүллээ. Ингэснээр гадаадын аялагч, жуулчид заавал Улаанбаатараар дайрахгүйгээр шууд орон нутгийн нисэх буудал руу нисэх боломжтой болсон. Одоо харин бид дөрвөн нисэх буудлаа шинэчлэн сайжруулж, том оврын онгоц хүлээн авах хүчин чадалтай болгох ажлыг яаралтай хийх шаардлагатай байна. ХЯМД ТИЙЗ - ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ
2024/02/27
683
ДЭЛХИЙ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Румын Улсад айлчлав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Румын Улсын Парламентын Сенатын танхимын Гадаад бодлогын байнгын хорооны урилгаар тус улсад 2024 оны 02 дугаар сарын 20-ноос 25-ны өдрүүдэд албан айлчлал хийв.Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Х.Баделхан, Д.Ганбат, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа (Румын Улсад хавсран суугаа) болон албаны бусад хүмүүс ажиллав.Европын Холбооны гишүүн Румын Улс нь 2024 оны 03 дугаар сард Шенгений бүсэд хэсэгчилэн орох болсон бөгөөд Европ-Азийн хоорондох гадаад худалдааны тээврийн “Дунд коридор”-ын нэг болж байгаагаараа Монгол Улсын гадаад бодлогын “гуравдагч хөрш”-ийн үзэл санаанд чухал байр эзэлдэг орны нэг юм. Айлчлалын үеэр Улсын Их Хурлын гишүүд Румын Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Николае-Ионел Чука-д бараалхан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг уламжлахын сацуу парламентын дээд танхимын Гадаад бодлогын байнгын хорооны урилгаар тус улсад айлчилж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.Төлөөлөгчид хоёр талын уулзалтын үеэр улс төрийн яриа хэлэлцээ, тэр дундаа парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улмаар бусад салбар хоорондын харилцан ойлголцсон, нийтлэг ашиг сонирхол бүхий хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх зорилго, эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.Сенатын танхимын Ерөнхийлөгч ноён Н.И.Чука Монгол Улсын Их Хурлын даргын ирүүлсэн мэндчилгээнд талархал илэрхийлээд, ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний бэлтгэлийг хангах, зохион байгуулах ажлын хэсгийг Гадаад харилцааны яамд болон парламентын бүлгүүдийн түвшинд байгуулан ажиллуулах санал санаачилгыг бүрэн дэмжихээ илэрхийлэхийн зэрэгцээ хоёр улс Элчин сайдын яамаа харилцан нээхгүйгээр найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэх боломж бололцоо хязгаарлагдмал болохыг онцлон тэмдэглэв.Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид айлчлалын хүрээнд тус улсын парламентын Дээд танхимын Гадаад бодлогын байнгын хорооны дарга ноён Сенатор Титус Корласеан болон Төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хорооны дарга хатагтай Розалия Биро, Сенат дахь Румын-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Сорин Лаврич, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Траян-Христя нартай тус тус албан уулзалт хийсэн болно.Мөн төлөөлөгчдийг Румын Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга ноён Роберт-Мариус Казанчук элэгсгээр хүлээн авч уулзав. Талууд уулзалтуудын үеэр хоёр талд харилцан Элчин сайдын яамдуудаа дахин нээх, ирэх онд тэмдэглэх 75 жилийн түүхэн ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгүүдийг хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд байгуулах, парламентын найрамдлын бүлгүүдийн хооронд цахим уулзалтыг даруй зохион байгуулж, харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилтуудыг дэвшүүлж, хэрэгжүүлэхээр боллоо."Monumenta mongoliae historica" түүхэн цувралын эхний 10 боть номыг хүлээн авлааАйлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Румын Улсын эрдэмтэн, академич Константин Барбуг хүлээн авч уулзлаа.Академич Константин Барбу нь олон жилийн туршид дэлхийн улс орнуудын архив, номын сан, хувь хүмүүсийн цуглуулгад буй Монголын эрт үеийн түүхийн холбогдолтой судалгааны эх сурвалжуудыг цуглуулан судалж иржээ. Тэрбээр цуглуулсан эх сурвалжуудаа эмхэтгэн хэвлүүлэхэд 1000 орчим боть ном болох боломжтой хэмээн танилцуулав.Мөн тэрбээр "Monumenta Mongoliae historica" хэмээн нэрлээд буй түүхэн эх сурвалжуудын цувралынхаа загвар болгож эхний 10 боть номыг өөрийн зардлаар хэвлүүлэн, 10 газрын зургийн хамт Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчдөд гардуулах үеэрээ Монгол Улсын төр засгийн зүгээс уг төслийг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.Энэхүү 10 ботид Рашид Ад Динийн Судрын чуулганы гар бичмэлийн хэд хэдэн хувилбар болон Марко Пологийн тэмдэглэлийн гар бичмэл зэрэг перс, латин хэлээр хадгалагдаж буй түүхийн үнэ цэнэтэй эх сурвалжууд багтсан гэж байлаа.Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын алба
2024/02/26
557
ДЭЛХИЙ
Калифорни мужид аадар борооны улмаас үер бууж байна
АНУ-ын Калифорни мужид сүүлийн хэдэн өдрийн турш үргэлжлэн орсон борооны улмаас 152-254 мм хур тунадас буусан ба Лос Анжелес хотын төв хэсгээр 300 орчим мм-т хүрчээ. Энэ нь 1998 оны хоёрдугаар сард хамгийн их хур тунадастай жилээс хойш тохиолдож байгаагүй үзэгдэл юм.Учирсан хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй бөгөөд Калифорни мужийн нийт 37 мянган оршин суугчдад энэ долоо хоногийн Пүрэв гараг хүртэл үерийн аюулын сэрэмжлүүлэг үргэлжлүүлэн хүргэсээр байгаа аж.Орчуулсан: Б.Гэрэлзаяа /ОБЕГ/Эх сурвалж: https://abcnews.go.com/
2024/02/21
523
ДЭЛХИЙ
Хятадын баруун хязгаар Шинжаан мужид -52.3 градуст хүрч хүйтэрчээ
Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид агаарын хэм 64 жилийн дараа дээд түвшинг эвдэж, цельсийн -52.3 хэмд хүрч хүйтэрчээ. Урьд нь Шинжаанд 1960 оны нэгдүгээр сарын 21-нд -51.5 хэмд хүрч хүйтэрч байсан талаар тус улсын хэвлэл онцлон мэдээлсэн байна. Жилийн хамгийн том баяр болох долоо хоног үргэлжилсэн хаврын баяраа тэмдэглэж дуусаагүй байхад Хятад улсын хэд хэдэн хотод хөлдөлт нүүрлэжээ. Цасан шуурга шуурч, цас бороо холилдож орсны улмаас зорчигчид төмөр зам болон авто замд гацжээ. Фүюн хошууны Түерхон тосгонд хэд хоног үргэлжилсэн цасан шуурга, хүйтний улмаас Алтайн бүс нутагт 853 км зам эвдэрч, 47 нэгж техник машин, 86 аврагч нэг шөнийн дотор ажиллуулахад хүрсэн гэж CCTV телевиз мэдээллээ.Өвөр Монгол, Шинжаан зэрэг бүс нутаг, Ляонин, Жилин, Хэйлунжян зэрэг муж авто замын 43 хэсэг, 623 төлбөр хураамжийн станцыг хаасан тухай CCTV даваа гарагт мэдээлэв. Үндэсний цаг уурын байгууллагаас цаашид цаг агаарын нөхцөл байдал хүндэрч ирэх пүрэв гараг хүртэл хүйтрэхийг сэрэмжлүүлэв.Өвөрмонголын зарим хэсэг, Хятадын зүүн хойд хэсэг, төвийн Хубэй муж, өмнөд хэсгийн Хунань зэрэг бүс нутагт хүйтний эрч улам чангарч, нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа аж.Орчуулсан Б.Гэрэлзаяа /ОБЕГ/Эх сурвалж: www.reuters.com
2024/02/21
745
ДЭЛХИЙ
ОХУ-ын Алс Дорнод дахь Сахалин арлын эргээс тасарсан мөсөнд боогдсон 75 хүнийг аварчээ
ОХУ-ын хамгийн том арал болох Сахалин нь Оросын зүүн эрэгт, Японы хойд хэсэгт оршдог 1000 км (621 миль) газар нутаг юм. Онцгой байдлын албаныхны мэдээлснээр, Охотскийн тэнгисийн Стародубское тосгоны ойролцоо 50 метрийн мөсөн бүрхүүл хагарч, 80 гаруй загасчин далайн эрэгт километр орчим зайд боогдсон байгаа бөгөөд 75 иргэнийг аварч, “Ми-8” нисдэг тэрэгний тусламжтайгаар аврах ажиллагаа үргэлжилж байна.Жуулчид цөөн аялдаг хэдий ч тус бүс нутгийн энэ хэсэгт хүмүүс мөсөнд гацах нь элбэг тохиолддог аж. Сүүлийн жилүүдэд тус аралд жуулчдын тоо нэмэгдэж байгаа нь далайн эрэг дээрх газрын тос, байгалийн хийн ордуудыг ашиглахтай холбоотой гэнэ.Тухайлбал, 2020 онд Сахалин дахь Мордвиновын булангийн ойролцоох эргээс тасарсан мөсөнд боогдсон байсан 536 загасчныг аварсан талаар Оросын төрийн мэдээллийн РИА Новости мэдээлжээ.Эх сурвалж: Эх сурвалж: https://edition.cnn.com/2024/02/17/europe/russia-far-east-sakhalin-ice-floe-rescue-intl-hnk/index.html Орчуулсан: Б.Гэрэлзаяа /ОБЕГ/
2024/02/20
524
ДЭЛХИЙ
Крымийн гүүрэн дээрх автозамын хөдөлгөөнийг түр зогсоожээ
Крымийн гүүрэн дээрх автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай тус улсын шуурхай штабаас даваа гарагийн өглөө мэдэгдсэн байна.Өнөө өглөөний 10:52 цагт гүүрэн дээрх хөдөлгөөнийг саатуулсан бөгөөд энэ үеэр сэтгэл зовох зүйлгүй, тайван амгалан байхыг жолооч нарт уриалжээ. Үзлэг шалгалтад хамрагдсан жолооч нар цаашдын хөдөлгөөнөө үргэлжлүүлж болох бөгөөд чухам ямар шалтгаанаар энэхүү хязгаарлалт, шалгалтыг хийж байгаа нь зорчигчид болон жолооч нарт төдийлөн тодорхой бус байсан аж.
2024/02/19
582
ДЭЛХИЙ
Алексей Навальный хорих ангид таалал төгсчээ
Оросын сөрөг хүчний алдартай улстөрч Алексей Навальный Ямало-Ненецкийн автономит тойргийн 3-р хорих ангид нас баржээ. Энэ тухай Холбооны хорих газрын орон нутгийн хэлтэс мэдээлсэн байна.“Засан хүмүүжүүлэх 3 дугаар колонид хоригдож байсан ялтан Навальный А.А. хэсэг хугацаанд алхсаны дараа бие нь тавгүйрхэж, бараг тэр даруй ухаан алдсан. Шаардлагатай бүх сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрээгүй, түүнийг нас барсан болохыг яаралтай түргэн тусламжийн эмч нар баталсан. Үхлийн шалтгааныг тогтоож байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.RT-ийн эх сурвалжийн мэдээлснээр, Навальныйгийн үхлийн шалтгаан нь цусны бүлэгнэл муудан саатсан явдал аж. Алексей Навальный 47 настай байсан билээ. Д.Бат
2024/02/16
642
ДЭЛХИЙ
Египет хилийн дагуу хана босгож эхэллээ
Өнөөдрийн онцлох гадаад мэдээ:
00:00 ЕГИПЕТ УЛС ХАНА БАРЬЖ БАЙНА
02:40 ГРЕК УЛС ЛГБТИК ГЭРЛЭЛТИЙГ ЗӨВШӨӨРНӨ
04:38 ДОНАЛД ТРАМПЫН МЕДИА КОМПАНИ
06:56 GOOGLE ХУДАЛ, ТАШАА МЭДЭЭЛЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭНЭ
09:13 СУДАЛГАА: ИНФЮНСЕРҮҮДИЙН СУРТАЛЧИЛГАА ХЭР ҮР ДҮНТЭЙ ВЭ?
12:02 ПОЛЬШ УЛСЫН СУРГУУЛИУД ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БАГАСГАНА
14:39 ТОВЧ МЭДЭЭ
#TenGerTV #Гадаадмэдээ
2024/02/16
570
ДЭЛХИЙ
“ШАНТИ-ПРАЯС-IV” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургуульд оролцох бүрэлдэхүүний жигдрэлтийг хангав
ХБНАБУ /Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс/-ын BPOTC /Birindra peace operations training center/ Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд явагдах “ШАНТИ-ПРАЯС-IV” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургуульд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний салааны бие бүрэлдэхүүний жигдрэлтийн сургалтыг Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн багш нар удирдан 2024 оны 2 дугаар сарын 13-15-ны өдөр Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа. Жигдрэлтийн сургалтаар салааны бие бүрэлдэхүүн НҮБ-ын эрх зүйн баримт бичиг болон тус сургуулийн зохиомол улсын улс төр, эдийн засаг, цагийн байдлын талаар танилцуулга 10 цагийн онолын хичээл болон тус олон улсын салаадын хээрийн сургуулийн хичээлийн цэгүүдэд боловсруулагдах үндсэн 6 сэдвийн хүрээнд 10 цагийн дадлагын хичээлд хамрагдан хүн нэг бүр, тасаг, салааны жигдрэлтийг хангав. “ШАНТИ-ПРАЯС-IV” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургууль нь оролцогчдын гар нийлэмжтэй ажиллагаа болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний чадварыг дээшлүүлэх зорилгоор 2024 оны 2 дугаар сарын 20-ноос 3 дугаар сарын 4-ний өдөр явагдах юм.
2024/02/16
527
ДЭЛХИЙ
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн засгийн газруудын дээд хэмжээний уулзалтаас “Global Government Excellence Award” шагнал хүртлээ
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2024 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтаас Монгол Улсын Засгийн газарт “Global Government Excellence Award” шагнал гардуулав.Энэхүү нэр хүндтэй шагнал нь Засгийн газруудын шинэ технологи, инновацад суурилсан цахим шилжилтийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг туршлагад олгодог бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн манлайлал дор хэрэгжиж буй шилэн ажиллагаа, ил тод байдал, “Цахим үндэстэн-И-Монгол” санаачлагын хүрээнд төрийн үйлчилгээг иргэнд ойртуулах, хялбаршуулах, нээлттэй, ил тод болгох чиглэлд гаргаж буй үр дүнг олон улсын хэмжээнд тэргүүн туршлага хэмээн үнэлж байна.Шагналыг уг Дээд түвшний уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож буй Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн ордны Хөгжлийн бодлогын газрын дарга Эрхэм дээд Ханхүү Шейх Диаб бин Мухаммад бин Заид Аль-Нахъянаас гардан авлаа.
2024/02/15
519
ДЭЛХИЙ
Энхийг сахиулагчид Монгол түмний уламжлалт их баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн нүүдлийн соёл иргэншлийн үнэт өв, ёс заншил, эв нэгдэл, ерөөл бэлгэдлийн дээд болсон өнө эртний уламжлалт үндэсний их баяраа ажиллагааны газар оронд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн энэ өдөр цэргийн багийн бие бүрэлдэхүүн эцэг тэнгэр, эх дэлхийдээ сүслэн залбирч, ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч, ёс заншил, төрт ёсоо дээдлэн, сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, үгийн сайныг хэлэлцэн ахас ихсээ хүндлэн золголоо. Энэ үеэр цэргийн багийн захирагч хурандаа Т.Уламбаяр нийт бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ Монголын цагаан сар нь Монгол үндэстнийг дэлхий ертөнцөд тодотгон харуулж, сурталчлан таниулдаг хосгүй үнэт өв соёл учир ажиллагааны газар оронд ийнхүү тэмдэглэн өнгөрүүлж буйгаа онцлоод айлчлан ирж буй хөх луу жилдээ улс орон, төр засаг, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн мадаггүй сайн биелүүлж, мэргэжлийн ур чадвар сахилга зохион байгуулалтаараа онцгойрч, хайртай бүхэнтэйгээ эрүүл энх учран золгохын өлзийт ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүллээ. Цэргийн багийн хэвлэлийн төлөөлөгч ахлах дэслэгч Ө.НАСАНТОГТОХ
2024/02/15
624
ДЭЛХИЙ
Хятадын эдийн засгийн хямрал бидэнд ямар боломж бий болгох вэ?
Хятадад алт болон ховор металл сүүлийн 6 жилийн дээд үнэдээ очлоо. Алибабагийн ханш унаж буй нь өргөн хэрэглээний зах хумигдаж байгаатай холбоотой гэж дүгнэж болохоор. Сүүлийн 24 жилийн хугацаанд анх удаа БНХАУ нь АНУ-ын хамгийн том худалдааны түнш байхаа больж Мексик улс байр суурийг нь эзлэв. Энэ мэт мэдээ нь Хятадын эдийн засаг инфляц биш дефляц руу орсныг илтгэнэ.Хөрш улсын ЭЗ-г хямарлаа гэхээр бараа материалын үнэ буурна гэж ихэнх Монголчууд боддог. Хямралын эхний шатанд мөнгөн урсгалыг бий болгохын тулд их хэмжээгээр нөөцөлсөн бараа материалыг зарж дуусгахын тулд үнийг буулгах ч урт хугацаандаа өсгөхөөс өөр гарцгүй, яагаад гэвэл цалин, бараа материал, түүхий эдийн зардал өдөр бүр өснө. Юанийн ханш гадаад валютын эсрэг унана, энэ зардлуудыг тооцохгүй байж болохгүй.
Зарим хүмүүс тэд эдийн засгаа сул хаяхгүй, бараа материалын үнийг өсгөхгүй ямар нэгэн аргаар хяналтдаа авна гэжээ. Тэгж болох ч нэгэнт борлуулалт экспорт огцом унасан үед чөлөөт үнийг хорих хянах тусам өндөр алдагдал хүлээсэн үйлдвэр банк дампуурч иргэдийн хадгаламж цаас болох эрсдэлтэй. Үүнээс сэргийлж ЗГ-аас их хэмжээний татаас санхүүгийн дэмжлэг үзүүлснээр төсвийн зардал өсч дагаад дефляци нэмэгдэнэ. Эл чөтгөрийн тойрогт орохгүйгээр борлуулалтыг яаж нэмэх вэ?
Ажиллах хүчийг гадагш нь төсөл хөтөлбөрүүдтэй нь экспортолдог. Жишээ нь, зам гүүр барилга барих бага хүүтэй зээлийг хөрш орнууддаа өгч шаардлагад нь Хятадын бараа материал, ажиллах хүчийг ашиглах нөхцөл тавина. Ингэснээр жижиг импортлогч орнууд худалдан авалтын эрэлтийг бий болгох замаар Хятадын экспортыг нэмэгдүүлнэ. Тэд хөрш орнууддаа болон Африк, Өмнөд Америкийн улсуудад бага хүүтэй юанийн зээл санал болгож дагаад Хятадын төслүүд, ажиллах хүчийг оруулахыг хүснэ. Хэрэв ийм боломж гарвал Монгол улс авахад буруудах зүйл үгүй. Бид хамгийн ойрхон хамгийн хурдан эргэц үзүүлэх боломжтой улс. 21 аймаг, хойд урд баруун зүүн тэнхлэгээ холбох хурдны замтай болох, гэр хорооллыг барилгажуулах, төмөр зам, цахилгаан станцууд, метро гэх мэт Хятадуудаар бариулж хийлгэж болох мега төслүүдийг бүгдийг зоригтой явуулах хэрэгтэй, харин тэдний инфляци дефляцыг импортлохгүйн тулд алт, үнэт, ховор металлуудын борлуулалтыг нэмэгдүүлж экспортоо өсгөх хэрэгтэй. Борлуулахад тээвэр логистикийн дарамт болохооргүй алт, газрын ховор металлын олборлолтыг огцом нэмэх хэрэгтэй болов уу. Мэдээж Хятад ажиллах хүчин оруулж мега төсөл хийлгэхэд манай мояа омгийнхон буюу дотоодын эдийн засгийн террористууд хамгийн түрүүнд саад хийнэ. Үүний эсрэг Монголын төр засаг ард түмэн нэгэн чиг зорилготой зогсох хэрэгтэй. Өмнө нь бид Хятадуудад тийм ч чухал хэрэгтэй түнш нь биш байсан байх, одоо тэдэнд гадагш гаргах экспортын бүх суваг чухал болох тул бид бэлэн байх хэрэгтэй. Харин хэзээ тэд бидэнд хандах бол?
Хятад үргэлж хямралд байхгүй, нэг л өдөр инфляц дефляцаасаа гарч дэлхийд дахин өрсөлдөнө, энэ үед тэдний бидэнд зээлүүлсэн мөнгө нь тийм ч чухал зүйл биш болж магадгүй. Ковидын үед 30,000 хонь өгч жижиг чулуугаар том чулуу цохиж, суусан газраасаа шороо атгаж мөнхийн хөршийнхөө найдвартай түнш нь байж чадсанаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэд мартахгүй.......нүүж холдохгүй......Via Tumee Naidandorj
2024/02/14
608
