mmnews.mn | 2025-06-01

СОЁЛ УРЛАГ

СОЁЛ УРЛАГ
Болзоо нэвтрүүлэг | Н. Отгонтуул
Хүний сэтгэлийн утас хөндсөн гайхалтай ярилцлага байна. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө асар их тэвчээр гаргасныг сонсоод маш их бахархаж байна. Олон олон хүн амьдралдаа тохиолдсон хүнд хэцүү зүйлийг зовлон гэж харж, хэн нэгнийг үзэн ядаж, үргэлж бусдыг буруутгаж байснаараа өөрийгөө ч тэр бусдыг ч тэр зовоож байгаа санагддаг. Бусдын оронд өөрийгөө тавьж хайрладаг энэ сэтгэлийг бий болгоход маш их цаг хугацаа, тэсвэр тэвчээр орсон байгаа......
2024/03/25
1088
СОЁЛ УРЛАГ
Зүрхэндээ уйлсан тэр нэг залуу.....
Сайн байна уу? Та бүхэндээ энэ нэргүй захидал очих өдрийн мэнд хүргэе.  Би 5 жилийн өмнөх болон яг одоо цэг тавьсан амьдралаа бичлээ..."Яагаад, чи эр хүн шдээ!" гэж зэмлэх хүн олон боловч ингээд ч болов сэтгэлд бугалсан том хар чулууг хаяхыг хүслээ..Сэтгэлээр уналаа гээд согтотлоо архи уух дургүй л дээ, одоо бол 30 гарсан залуу...Амьдралын тэр нэгэн эргэж буцахгүй өдөр минь яг 5 жилийн өмнөх тэр намар.. саваагүй залуу байхаас эхэлсэн учрал минь сайхан амттай л байлаа... анх зүрхэнд гал асааж өөр бүсгүйг харах нүдгүй болгосон тэр жаахан бүсгүй...Халсан байсныг ч хэлэх үү, тэр бүсгүй  амьдралынхаа хэцүү бүхнийг ярьж уйлсныг санаж байна одоо..... Тэр нулимс хатаагүй мэт л харагддаг гэхдээ тэр нулимсыг арчаад "надад итгэж болноо" л гэж амлалт өгөөд..өөрийн мэдэлгүй орхиод явсан нэгний хариуцлага гэгч зүйлийг авч үр хүүхдүүдийг нь өсгөж эхэлсэн жаргалтай дурсамжууд ... Эзэн болсон хариуцлага надад ахдаагүй харин ч хүний өмнө гэр бүл гэгч зүйлтэй бардам, хаяад явсан нь биш өсгөсөн нь эцэг болно гэж зүтгэсэн хэдэн жил...харин сэтгэлээс өөр юмгүй надад хадам гэгч эмэгтэйн нүүр арай л хатуудав уу? Орой орох бүр тэр нэгэн хоол унд, тогоо шанаганы хэрүүл ... эхний жилдээ тоолгүй, илүүг олох ёстой гэсэн зориг зүрх дүүрэн жил.. дараа  нэг шөнө ирэхэд л "Энэ гуйлгачин, энэ хар п..." гээд л харааж эхэлснээс хойш сэтгэлд сэв сууж, дуугүй байх тусам улам дотор бачуурч,  "бусад залуусын адил чи  бас хаяна" гэсэн үгс чихэнд унтах болгонд хадагдаж байлаа....аргагүй шүү дээ, би эхийнхээ дэргэдээс холдож хадмын хаяанд очсон залуу... идэх хоол, өмсөх хувцас хэрэглээ хүүхдүүдийн хэрэгцээ хаана ч хүрэхгүй,  "Юу авчирч байгаа юм" гэх бузрын хэрүүл... кармаандаа 1000 төгрөгтэй явдаг залууд цалин нь хаана байгааг нь хэлүүлэлтгүй тэр гэрийнхэн мэдэж байгаа биз...тэнхээтэй тэнхээтэй гэхэд  2 давхар ажил хийж, тэнэг тэнэг гэхэд хүн цохиж авахад чимээгүй суудаг тэнэг.... Шалбарсан гар, нойргүй хоног, өглөө нартай уралдаж гарч шөнө 04.:00 цагт ирдэг залууд угаах хувцас, идэх хоолны хэрүүл арай л ахадсан юм....За одоо цааш бичих юм бол зүрх бүр л чичрэх юм байна.. хөөрхөн үрс том болсоор л нэг маамаа нар гйигүүлж түүнд минь ирсэн..гэвч тэр хэрүүл тасраагүй, эд мөнгө, хоол унд, тогоо шанаганы хэрүүл тасраагүй,  хадгалсан мөнгө хүртэл.. хэн нэгний баяр ёслолд явж, хэн нэгний нийллэг гоёл чимэглэлд явж.. байр түрээслэж арай хийж түрээсээ төлж, усны мөнгө цахилгаан хэрэглээгээ хангаж байхад ахиад л баяраас баярын хооронд..за яахавдээ сайхан ширээ дүүрэн л байдаг байлаа..Дараа нь харин түүний минь хардалт, хадам ээжийн хэрүүл хоёр зэрэг ирэхэд шууд л миний анхны  даруухан чих зөөлөн ирсэн залуу тэсэрсэн ууртай болж эхэлсэн, сөрж хэрэлдэж биеэ өмөөрч эхэлсэн, дараа нь гарч гудманд машиндаа хүртэл хонож эхэлсэн... Харин сүүлд ганц бяцхан хүүхдээ бодож хэрүүлийг тэвчсэн,  Гэвч тэр минь баяр ёслол, найзуудын нийллэгийг алдалгүй уудаг болж дээ.... "Уухаа болиоч, эмэгтэй хүн тасрах муухай, уух муухай" гээд сүүлдээ "надаас илүү уудаг хүнд дургүй" ч гэж хэлж үзлээ, тоож байгаа ч юм алга. Харин хадам эх бол өмөөрөөстэй,  "Яадгын гарч орно, ууна иднэ, өмсөнө зүүнэ, чи зүгээр олно!".. за тийм дээ жаргаана гэж амлахдаа энэ бүхнийг тооцоогүй байж... Шөнө ирээд хоолгүй унтаж, хувцас оймсоо өөрөө угаахдаа  хэнд хэлэх билээ, хэнтэй ч ярих билээ.... "Би буруу юм хэлчүүл яанаа, эр хүн байж гонгиноод гэж хүмүүс бодох вий" гэж чимээгүй сууж, бяцхан хүүхдээ л боддог байлаа... Нэг хэрүүл гарсан өдөр ахиад л машиндаа хонолоо.  Яагаад хэрүүл ойртов.. хар төрөв.. бодсон энэ сүүлийн сар халамж хайчив?? Хайраа, ханиа ярих цаг хаачив?? Одоо амраарай, хүүхдүүдтэйгээ гарая хайчив?? Ажилд орсон яагаад оройтдог болов? Түмэн асуулт....За даа, хадам ч дургүй, дүү нар ч харааж ерөөгөөд.....би шийдвэр гаргалаа, тус тусдаа байгаад үзье, гэр орон авъя гэтэл гэрт амьдрахгүй ээ гэнэ. гараар юм угаахгүй, усанд явахгүй, нүүрс авахгүй гэх юм, би бүр шоок.. за за тэгүүл тус тусдаа амьдраад үзье гэсэн за л гэж байна..миний олдог мөнгө утасны төлбөр, машины бензин хангалттай хүрээд байна шүү, бүр бяцхан хүүхдүүдийнхээ хэрэглээг дийлээд байх нь тэр тусдаа байж шүү бүр... тэгсэн харин нийлэх санаатай, ядаж байшин барих гээд эхэлж байхад өөр хүнтэй сүүлийн жил цэвэрхэн  явалдаж дээ сураг сонсох нь, шөнө ирнэ Мартын 8н нтрт бол гэртээ хоноогүй болж таарлаа....Найз залгав:  "Юу бн хөгшөөн, эхнэрээсээ салаа юу,  энд нэг залуутай сугадалцаад алхаж байна!"....  "За тиймээ" гэж хэлээд бүх зүйл, хэлсэн амлалтаа би өөрөө зөрчихөөс аргагүйд хүрлээ.. "Чи минь надаас сайхантай, сайнтай нь учирчээ" гээд одоо түүнийгээ явуулсан даа... харин миний хоргодох зүйл сайхан үр минь байна.... сайхан хань байж чадаагүй ч сайн аав байнаа, гэхдээ миний гал голомт, тулга тэр айлд хэтэрхий багадаж дээ...зүрхэндээ ганцаараа уйлсан тэр нэг залуу .....2024.03.17-нд
2024/03/18
1051
СОЁЛ УРЛАГ
Еврей өвөө нь ач хүүдээ сургасан баяжих аргууд
70 настай Еврей өвөө ач хүүдээ заасан баяжих  7 арга: бас бодууштай.1. Хийе гэсэн зүйлээ заавал хийж бай. Хэрвээ хийе гэсэн зүйлээ хийхгүй бол үхэх үедээ харамсана. Хийхдээ харин 70% хүртэл хийхэд хангалттай бөгөөд хийх зүйлийнхээ талаар ч гэсэн 70% мэдэж байхад болно. 2. Байнга хөдөлмөрлөж мөнгийг олж байх ёстой. Ингэснээр хүн идэвхтэй, урам зоригтой байна. Үүнийг илүүрийг хэрэглэх тусам өнгө ордогтой утга нэг гэж тайлбарласан. Хүн хэрэв хөдөлмөрлөхөө зогсоовол зэврэнэ. Толгойгоо ажиллуулж чадвал шаврыг ч мөнгө болгох боломж байдаг. 3. Нийтлэг зүйлээс татгалзаж, илүү өөр зүйлийг зоригтойгоор сэтгэх хэрэгтэй. Шинэ зүйлийг эхлээд хэн ч тоохгүй, яваандаа тэр зүйл нийтлэг болж хувирдаг. 4. Ямар нэгэн зүйлд амжилт гаргая гэвэл бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Ажлыг бүү хойш тавь, учир нь маргааш олон учраас бүтэлгүйтдэг. Энэ үед хамт байсан хүмүүсийн ач тусыг хэзээ ч мартаж болохгүй. Зөвхөн тэднийг анхаараад зогсохгүй гэр бүлд нь хүртэл анхаарал хандуулж асрах хэрэгтэй. 5. Чухал уулзалтын үед 30 минутын өмнө ирж, орчин тойрноо өөртөө дасгаж өөрийн болгох хэрэгтэй,  ингэж байж уулзалт амжилттай болно. 6. Бичиг үсэг тайлагдсан л бол тэмдэглэл хөтлөж байх хэрэгтэй. Тэмдэглэл хийх нь олон талын ач холбогдолтой ч хамгийн гол нь тэмдэглэл хийх үед тухайн зүйлийг дүгнэж байдаг. 7. Алхаж болох газар алхаж байх хэрэгтэй. Заавал машин тэрэг унах шаардлагагүй. Учир нь алхаж байх үед хүн төвлөрч, шинэ зүйлийг сэтгэх дүгнэх боломжтой байдаг гэжээ.
2024/03/17
4735
СОЁЛ УРЛАГ
Монголын эстрадын цэцэгт нугын эрвээхэйн эмгэнэлтэй төгсгөл
Өмсөж амжаагүй үйтэн хуар....20 жил эстрадын тайзыг эзэгнэж, яруу эгшиглэнт хоолойгоор үндэсний радио долгионыг чимсэн алдарт дуучин Л.Оюунчимэгийн тухай бүтэн өгүүлнэ гэвэл хэрийн ном багадна. "Цэцэгт нугын эрвээхэй", "Намрын дурдатгал", "Амрыг айлтгая", "18 нас", "Дөрвөн улирал, хоёр амраг" гээд бүх дуу нь тус тусдаа бие даасан ертөнц. Өнөө, хойчийн залууст амьд сургууль, ахиж олдохгүй сургаал байлаа.1999 он. "Баянмонгол" чуулга 30 жилийн ойгоо тэмдэглэх гээд бүгд завгүй. Бөхийн өргөөнд 10-р сарын 27-нд товлогдсон тоглолтод Л.Оюунчимэгийг урьж дуулуулах төлөвлөгөө ч гарч. Ойн арга хэмжээ ойртсон хэдий ч Онжоо ирэхгүй байлаа. Ойр тойрныхон нь түүнийг ингэж хүндлэн ахайлдаг байв. Хамт олон нь битүүхэн харцгааж,  нэг л өдөр ороод ирнэ хэмээн хүлээсээр. Гэвч тэр ирээгүй юм. Гучин жилийнхээ ойн тоглолтод орохгүй байхаар хатуу шийдcэн байж. Хэн нэгэнд гомдсон гомдлоо тэрээр хэнтэй ч хуваалцахгүй байхаар шийдсэн нь тэр байлаа. "Улаанбаатар" ресторанд болсон баярын хүлээн авалтад ч тэр харагдсангүй. Ахмад хөгжимчид юуны учир Онжоо ирээгүйг бүгд гадарлаж суулаа. Гучин жилийн ойгоор ганц ч уран бүтээлч цол чимэг, төрийн одон медаль хүртээгүй явдал бүгдийг гайхшируулсан юм. "30 жилийг тохиолдуулан чамайг гавьяатад тодорхойлсон байна шүү" гэсэн "нууц мэдээ"-г 9 сараас эхлэн дуулгаж, архи задлуулж дайлуулаад гардаг хэд хэдэн хүний дараа л Онжоо "Нээрэн шагнах юм болов уу" хэмээн горьдлого тээх болжээ. Ингээд юмыг яаж мэдэхэв хэмээн хүүхдүүддээ хэлж, Төрийн ордонд орохдоо өмсөх үйтэн хуар дээл хийлгэн, ганган өндөр өсгийт худалдан авч. Хүн бүр л ижил юм ярьж орж ирээд байхаар итгэхээс өөр яах билээ. Ой ч болж, ордноос хэн ч түүнийг дуудсангүй. 1990 онд ид дуулдаг 38 насанд нь тэтгэвэрт "хөөж" гарган, голд нь хүйт ортол гомдоосон байгууллагынхаа хаалгыг татах хүсэл түүнд байсангүй. Тиймээс ойн концертод дуулах сонирхол яаж төрөх билээ. Эзгүйрсэн мэт, хэнд ч хэрэггүй болсон мэт уйтай бодлууд дотроос нь шаналгаж байсан биз. Зүгээр нэг уран сайханч биш, улсын нэгдүгээр тайзны нэртэй том чуулгын ганц эмэгтэй гоцлооч байсан түүнд эрт тэтгэвэрт гарч, гэрт суух ямар хүнд туссаныг хэнд ч, хэзээ ч хэлж гомдоллож байсныг бид дуулаагүй юм. 30 жилийн ой өнгөрөөгөөд ердөө 5 хоногийн дараа Онжоо маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байлаа. Гуниг тээсэн бодлоо хамгийн сүүлд хэнтэй хуваалцсаныг бид мэдэхгүй. "Хайртай дуучнаа би аварч чадсангүй. Осголтын хэмжээ их учраас би яаж ч чадсангүй. Хөөрхий минь нүдэндээ нулимстай ирсэн шүү дээ" гэж эхэр татан уйлж суусан Гэмтлийн эмч бүсгүйд тэр юм хэлж амжсан болов уу? Үнэхээр харамсалтай, эмгэнэлтэй төгсгөл тэр байв."Ард түмэндээ хайрлагдсан дуучныг ахуй төр нь харсангүй дээ" хэмээн шүтэн бишрэгчид нь ам амандаа шивнэлдсээр гашуудлын цуваанд гэлдэрч байлаа. Гавьяат авахдаа өмсөнө гэж бэлдсэн цоо шинэ гоёлын туфли, оёулаад ганц ч өмсөөгүй үйтэн хуар дээл, тайзны олон даашинзыг нь эвхэж шарилын хайрцагт нь хийж алдарт дуучныг оршуулжээ. Далан давхрын энгэрт  нутаглуулсан түүний шарилын чулуунд "Цэцэгт нугын эрвээхэй" дууны шүлэг, аялгууг сийлж мөнхөлсөн юм. Ингэж Монголын эстрадын цэцэгт нугын эрвээхэй маань хэн нэгэн цэвдэг сэтгэлтний хүйт даасан орчинд дэвээтэй чигээрээ хөлдсөн юм даа. ©Чингис ЖагааД.Жаргалсайхан "Монголын Рок  Нууц Товчоо" номоос.
2024/03/09
1942
СОЁЛ УРЛАГ
Тэхийн зогсоол (шүлэг)
Тээр жилийн тэр нэгэн өвлийнӨнтэйг яана!”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилынӨндрийг яана!Хүрэн уулсын буйд мухар”Хүүш” нэртэйХүрэхэд хол ч өвөлжихөд нөмөрХөх бууцтай.Хүрэн уулсыг халуун намраарАав минь зорив”Хүүшийн” өвөлжөөнд гурван гэрээрАйл өвөлжив. Өвөлжөөг хүрээлсэн уулсын оргилБүгд өндөрӨндрийн дундаас”Тэхийн зогсоол”Бүүр ч өндөр!Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуурАн хийвӨвөлд бэлдээд айлууд, хэсэг зуурАжил хийв.Өнтэй жилийн тэр нэгэн өвлийнДулаахныг хэлэх үүӨвс цас тэгшхэн ууланд өвөлжихийнТухтайг хэлэх үүГовийн ууланд жам ёсоорооХавар ирэвГол бараадаж гурван гэрээрээНүүх болов.Нэгэн өглөө аав минь намайгааГаднаас дуудавНэг нүдний сунадаг дурангааГарт бариулав.-”Тэхийн зогсоол” дээр юу байна вэ?-Сайн хар! гэвТэгж хэлснийхээ жаахан хойноСанаа алдав.”Yзүүр нь гурвалжин, үүлэнд шүргэхОргил харагдавYүрээ манан өндөрт эргэхБүргэд харагдав.Дэргэдэх оргил нь илээд авахаарОйрхон байвДээрх тэнгэр нь нүдэнд торохоорYүлгүй байв”-”Тэхийн зогсоол”  дээр хараагаа тогтоо! гэжАав минь хэлэвТэрүүн дээр нэг амьтан бий, ол доо гэжАхин хэлэв.Өвөлжин харагдаж нүдэнд дассанОргил үзэгдэвОрой дээр нь эвэр нь сэрийсэнЯнгир харагдав.Хангайн сайхан амьтныг үзээдБи баясав-Харлаг тэх зогсож байна! гээдБараг хашгирав.Аав минь дуугүй, тамхиа сорсоорГэртээ оровАйлын хүмүүс янгирын сургаарМанайд цуглав.Цайгаа ч уухгүй аав минь тэгээдХэсэг суувЦаанаа л гунигтай хоолой засаадИнгэж ярив:-Мөнгөн оройт уулсын хишгийгИх хүртлээМөнхийн зогсоолдоо зогссон янгирыгАнх үзлээ.”Ямаан усанд” ноднин байсанТэх мөн байнаЯах аргагүй зогсоолдоо зогссонТэх мөн байна.Төрсний эцэст үхнээ гэдэгАмьтны ёс оо!Төрсөн нутгаа орхиноо гэдэгАмаргүй даваа!Янгир өтлөхөөрөө эврээ даахааБольдог юм гэнэлээЯнгирын сүргээ гүйцэж чадахааБайдаг юм гэнэлээ.Эхээс төрсөн ууландаа эргэжИрдэг юм гэнэлээЭхээс унасан газраа олжХэвтдэг юм гэнэлээ.Насныхаа эцэст оргил өөд мацажГардаг юм гэнэлээНартад түүнийг нь”Тэхийн зогсоол” гэжНэрлэдэг юм гэнэлээ.Өндөр оргил дээр олон хоногЗогсдог юм гэнэлээӨнгөрүүлсэн амьдралаа эргэж нэгХардаг юм гэнэлээ.Умдалдаг ариухан усаа үзэж нэгБаярладаг юм гэнэлээИдээлдэг сайхан бэлчээрээ харж нэгБаясдаг юм гэнэлээ.Ижил олон сүргээ эцсийн удааYздэг юм гэнэлээЭх болсон нутгаа сүүлчийн удааХардаг юм гэнэлээ.Өндөр оргилоос эвэр нь дийлээдХальдаг юм гэнэлээӨнгөт орчлонгоос нэг нь тэгээдДутдаг юм гэнэлээ.Аавын яриаг хүн бүхэнДуугүй чагнавАйлын эмээ янгирыг өрөвдөнНулимс унагав.Тэрнээс хойш аав минь нэг лЗовиуртай боловТэр өвөлжөөнөөс хэсэгтээ нэг лНүүхээ байв.Гурван гэрийн хонины ээлжДороо эргэнэГуравхан хоногт манай ээлжЭргээд ирнэ.-Өндөр өөд хонио бүү билчээ! гэжАав минь захинаӨглөө болгон л гаднаа суужОргил дурандана.”Хүүшийн” өвөлжөөнд чандмалж буусанГурван айл!Хүмүүсийн харааг өөртөө татсанГурвалжин оргил!Цэнхэр тэнгэрт эвэр нь сэрийсэнХарлаг тэх!Чанх дээр нь өдөржин эргэсэнХүрэн бүргэд!Ийм л зураг олон хоногоорАавд минь харагдавЭнэ л зураг олон хоногоорӨвөлжөөнд суулгав.Нэгэн өглөө оргилыг дурандаадАав орж ирэвНэг харахнаа баяртай мишээгээдЦайгаа ууж суув.-Яг л ёсоороо хальж дээ хөөрхий! гэжАав минь ярив-Яамай даа яамай, хөөрхий минь! гэжИжий өрөвдөв.Маргааш өглөө нь гурван гэр мааньЭрт ачаалавМанарсан бууцнаас хүн, мал мааньЗэрэг хөдлөв.”Тэхийн зогсоол” оргилыг аав минь нэгЭргэж харав-Төрсөн нутаг минь! гэж эцэг минь нэгӨөртөө хэлэв.Тээр жилийн тэр нэгэн өвлийнУртыг яана!”Тэхийн зогсоол”  гэдэг тэр оргилынӨндрийг яана!Б.Явуухулан  1969 он
2024/03/04
1118
СОЁЛ УРЛАГ
Дуучин Ч.Мишээл: Бүгдээрээ нэг зүйлийг ДАВАЛГААЛЪЯ гэж бодож байна
Бүгдээрээ хэн хүнийг гадаад үзэмж, өмсөж зүүсэн, царай зүс, биеийн хэлбэр дүрсээр нь ялгаварлан үзэхээ БОЛЬЁ ОО.Өөх хайлна, батга арилна, булчин хөгжинө, биеийн жин хэвэндээ буцаж орно, сэтгэлээр унана, буцаж босно... Хүн бүр эцэг эхээс заяасан бие, оюун санаа, сэтгэл зүрхээ хайрлаж, амьдарч, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж хичээж байгаа. Би, чи, та... бүгдээрээ адил .Харин хүний хандлага, хүмүүжил, хүн муутай байхыг л засах, болих, сайжрах зайлшгүй хэрэгтэй гэж боддог. Худал ярьж, хүнд, байгальд, амьд бүхэнд муу зүйлс хийж, хууль дүрэм зөрчихийн эсрэг л тэмцэж эсрэг байх хэрэгтэй үе шүү дээ , Мөн эрүүл эсэн мэнд байх Гадны орнууд гадаад үзэмжээр гоочлох ялгаварлахыг бараг л тоохоо больж, ёс зүйн хэмжээнд авч үздэг болсон. Бид салбар салбартаа хөгжиж байгаа болохоор энэ хандлага хэзээ нэгэн өдөр арилж хэвийн болно гэж бодож байна.Only good vibes please.Бие биенээ байгаагаар нь хүлээн авч, хүн хүндээ хайртай байцгаая, бие биедээ аз жаргал, өөртөө хүсдэг бүх сайхан бүхнээ ерөөдөг байя, бид мөнх настай биш шүү дээ.
2024/02/27
978
СОЁЛ УРЛАГ
Монголын үндэсний музейг англи хэлээр тайлбарлах нь сургалт боллоо
Монголын Үндэсний музей нь "Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо"-той хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Монгол орныг зорин ирэх жуулчдад эх түүхээ сурталчлах, аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч нарыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтыг 2 дугаар сарын 18-ны өдөр "Монголын Үндэсний музейг англи хэлээр тайлбарлах нь" сэдвийн дор зохион байгууллаа. Уг сургалтыг "Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо"-ны сургагч багш Б.Батмөнх удирдан явууллаа.
2024/02/21
649
СОЁЛ УРЛАГ
Өнөөгийн монгол хэл /шүлэг/
Эх хэлээ хайрлаж, зөв ярьж байхыг эрхэм залуус та бүхэнд уриалж байна. Төрийн соёрхолт яруу найрагчийн нэгэн шүлгийг толилуулъя. Яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн "Өнөөгийн монгол хэл" шүлэгСанхүү банкны сэсчээмтэйСантехникийн слесарьтайБарьцааны ломбардтайБаталгааны нотариаттайХувийн кодтойХувцасны моодтойГалын командтайГазрын кадастртайОрцондоо номертойОрдондоо камертайЗайгуулын траншейтайЗайлуулгын трактортайХогийн пүүнкэртэйХоол нь поорцтойЯам нь менежертэйЯмаа нь кашмертайУуцандаа массажтайУтсандаа мессэжтэйТестээр шалгадагТендерээр уралддагШоконд ордогСейфэнд нуудагПлита наадагПлитка залгадагХийсэн бүтээл дессартациХичээлийн давтлага консультациӨргүүр шат лифтӨндөг араа лүфтЦаасан хүүдий пакетЦарсан шал паркетТомхон танхим заалТойрон бүжвэл баарХурлын дарга спикерХувийн дугаар регистрЯриан жүжиг драмЯнзын хүрээ раамСанаандгүй явдал сюрпризСалбан өмд тарпеезНүхэн гарц тунельНүнжигтэй эд оригналАлхаж яваа нь лидерАдагт үлдсэн нь лоодорМулгуу нь пактМуу нь актАмьсгал хордвол угаарАюулд өртвөл аваарОноол ажил нормОнцлох хувцас формЦэргийн дуулга каскЦээрийн баг маскГэрийн тавилга мебельГэрлийн утас кабельХалуун уур паарХальсан бөмбөг шаарСахлын хутга бриткаСаравчтай малгай кепекТааран шалбуур жинсТарчиг тэтгэвэр пенсЭрээвэр зууш саладЭмчийн нөмрөг халадЭлдэв шүхэр зоонтогЭрвээхэй зангиа паантигҮнэ хямдрал сээлҮнгэг шохой мээлҮзэх зүс имижҮлэг жаал дэбилЧимэгт зар рекламЧихэвч мөр рэглаамИлүү зан хоббиИхсийн булагнал лоббиСайн дуу хитСагсны байр шитНүдний шил оптикНүүрний гоёл косметикТунгийн тариур шприцТурсган цавуу скочАюулын нөөц фондАрилжааны өөш бондҮзэсгэлэнт бүсгүй оны миссҮдшийн мэдээ сити нюүс.
2024/02/20
647
СОЁЛ УРЛАГ
Аяга кофе /сургамжит өгүүллэг/
Нэгэн нэр хүнд бүхий сургуулийн төгсөгчид ангиараа цуглан тэдэнд хичээл зааж байсан настай профессорын гэрт зочлон очжээ. Тэд бүгд сургуулиа төгсөөд их цалинтай, өндөр албан тушаал хашицгаан, ажил нь амжилттай яваа аж. Гэвч зочдын дунд ажлын тухай яриа болоход бүгд л амьдралд нь тулгарч буй зовлон бэрхшээлээ тоочин, гомдоллож байв.Энэ үед өвгөн профессор зочдоо кофегоор дайлахаар гал тогоо руу оров. Төд удалгүй гал тогооны өрөөнөөс халуун кофетой гүц, төрөл бүрийн аяга дүүрэн өрсөн тавиур барьсаар буцаж ирлээ. Тавиур дээр шаазан, шилэн, хуванцар, болор аяганууд өрөөстэй. Тэр дунд энгийн аяга байхад маш нарийн чамин хийцтэй үнэтэй аяга ч байлаа. Зочид аягануудаас сонгон авсны дараа профессор тэдэнд хандан: “Та нар хамгийн үнэтэй, чамин хийцтэй аягыг сонгож авснаа анзаарав уу? Энгийн хийцтэй, хямд аяганууд тавцан дээр үлдсэн байна. Энэ ч байдаг л зүйл. Хүн л болсон хойно хамгийн сайныг нь л сонгох биз ээ. Гэхдээ үүнд л та бүгдийн зовлон, бэрхшээл, стрессын эх үүсвэр байгаа юм. Үнэтэй аяга сонголоо гээд кофе амттай болохгүй шүү дээ. Харин ч үнэтэй аяганы төлөө өрсөлдөх нь кофены сайхан амтыг таашааж чадахгүйд хүрнэ. Аяганаас аль гоёыг нь өрсөж сонгоод хэн нь ямар аяга сонгосон бол гэж бусдынхаа гарыг тойруулан харснаа та нар анзаарсан уу? Кофег амьдрал гэж бод. Харин ажил, мөнгө, нийгэм дэх байр суурь бол амьдралыг авч явах, амьдралыг агуулахад зориулагдсан аяга төдий л зүйл. Амьдрал ямар байх нь ямар аягатай байхаас хамаарахгүй ээ. Хамгийн аз жаргалтай хүмүүс бол хамгийн гоё аягатай нь биш харин аяга дахь кофены амтаа мэдрэн, таашаан ууж байгаа нь юм шүү!" гэж хэллээ.
2024/02/20
1017
СОЁЛ УРЛАГ
“Сайн уу? Камертон" /Баярын тусгай нэвтрүүлэг/
"Камертон" хамтлагийнхны чин сэтгэл шингэсэн гайхалтай нэвтрүүлгийг толилуулья. 
2024/02/16
555
СОЁЛ УРЛАГ
МУГЖ С.Жавхлан - "Дулаахан намар" тоглолт
2023 онд МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтран дуулсны 25 жилийн ой тохиосон бөгөөд тэд “Дулаахан намар” тоглолтод зориулан хуучны болон шинэхэн уран бүтээлүүдээ хамтран дуулж үзэгч сонсогчдодоо бэлэг барьсан юм. 
2024/02/16
1082
СОЁЛ УРЛАГ
ЕСӨН ЦАГААН ХҮСЭЛ
ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО ЭРҮҮЛ ЭНХ ЯВАХААС ИЛҮҮ ЭРХЭМ ДЭЭД ЖАРГАЛ ҮГҮЙ ЭЭ ХАМАГ МОНГОЛЧУУД МИНЬ ХАН ГЭХ ХАНИАДГҮЙ ТОН ГЭХ ТОМУУГҮЙ ЁО ГЭХ ӨВЧИНГҮЙ ЁХ ГЭХ ЗОВИУРГҮЙ ШИМТЭЙ МОНГОЛ ХҮНСЭЭ ШИЛЖ СОНГОЖ ХЭРЭГЛЭЭД АГААР УСАНДАА АРИУСААД АМЬСГАЛ БҮРДЭЭ УУЖРААД ХӨНГӨН ШИНГЭН БАЙЖ ХӨШӨӨ ЧИЛЭЭГҮЙ БАЙЖ ТЭНҮҮН ТЭГШ БАЙЖ ТЭРГҮҮН НЬ ӨНДӨР БАЙЖ ЭВ НЬ НЭГДЭН НАСАН ТУРШДАА ЭРҮҮЛ ЭНХ САРУУЛ САЙХАН ЭРЧ ХҮЧЭЭР ДҮҮРЭН ӨНГӨ ЗҮСЭЭР ТУНГАЛАГ ЯВАХЫН ЭРХЭМ НЭГЭН ХҮСЭЛ НЬ БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ   ЭДИЙН ХИШИГ ЭЗЭНДЭЭ ЭРДМИЙН ХИШИГ ОЮУНДАА ЭД ГЭДЭГ ХҮНИЙ ЭНЭ БИЕИЙН ХЭРЭГЦЭЭ ЭХЭЭС УНАСАН ЦАГААС ЭНЭ НАСАН ТУРШИЙН ХЭРЭГЛЭЭ БИЛЭЭ ӨРГӨӨ ГЭР ТАНЬ ТОХИЛОГ ӨӨРИЙН БИЕ ТАНЬ ТУХЛАГ ӨМСДӨГ ЗҮҮДЭГ НЬ БҮРЭН ҮЗДЭГ ХАЛИАДАГ НЬ БЭЛЭН ИДДЭГ УУДАГ НЬ ЭЛБЭГ ЭДЭЛДЭГ ХЭРЭГЛЭДЭГ НЬ ДУТУУГҮЙ БҮРЭН ДУНДУУРАА ДҮҮРЭН ХУРДАН УНААТАЙ ХУР ХӨРӨНГӨТЭЙ ХУВЬ ХИШИГ НЬ АРВИН БАЙЖ СҮРЭГ МАЛ НЬ ӨСӨЖ СҮҮ ЦАГАА НЬ БЯЛХАЖ АМ НЬ ТОСТОЙ АЛТАЙ ХАНГАЙДАА ӨРГӨЛТЭЙ ЭХ ДЭЛХИЙДЭЭ ЭЭЛТЭЙ ЭЗЭН ОРШИХУЙДАА ЭНЭРЭЛТЭЙ ЭДИЙН ТЭНГЭРТ ИВЭЭГДЭЖ НҮНЖИГ ДҮҮРЭН НҮҮРИЙН БУЯНТАЙ ЯВАХ ЭДИЙН ХҮСЭЛ ТАНЬ БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ   МЭДЛЭГ ГЭДЭГ МЯНГАН ҮГИЙН ТАЙЛАЛ МЭДЭХГҮЙ ГЭДЭГ МЯНГАН ҮГИЙН ТАГЛАА ХҮМҮҮН ГЭДЭГ НЬ УХААН ОРОХ ЦАГААСАА УЧИР ИХИЙГ МЭДЭЖ ОРЧИН ТОЙРНООСОО ЭХЛЭЭД ОЛОН ЗҮЙЛИЙГ ТАНЬЖ АМЬДРАЛЫН СУУРЬ ЧАДВАР АРГА УХААНД СУРАЛЦДАГ БИЛЭЭ.  ХОТОЛ ОЛОН ТА БҮГДИЙН ХОРВООГООС ТАЙЛЛАА ОЛЖ САВ ЕРТӨНЦИЙГ ТАНЬЖ САЙН МУУГ ЯЛГАЖ ЖАМ ЁСЫГ ТАНЬЖ ЖАРГАЛ ЗОВЛОНГ УХААРЧ ӨВ СОЁЛОО ТАНЬЖ ӨВГҮДИЙН УХААНД НЭВТЭРЧ ТАРХИ ОЮУНАА ТЭЛЖ ТАНЬЖ МЭДЭХИЙН ХҮСЭЛ ТАНЬ БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ ЭРҮҮЛ ЭНХИЙН ХҮСЭЛ, ЭДИЙН ХҮСЭЛ, ТАНИН МЭДЭХ ХҮСЭЛ – БИЕЭ ЗАСАХ УХААН   ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ ГЭНЭ ОЛОНТОЙ БОЛЖ БАЯНТАЙ ГЭНЭ ХҮМҮҮН БОЛГОНТОЙ ХҮНДЭТГЭЛТЭЙ САЙХАН ХАРИЛЦААД ХҮСЭЛ ЗОРИГОО МЭДЭЛЦЭЭД ХҮЧ ЧАДЛАА НЭГТГЭЭД АРВАН ХУРУУ ШИГЭЭ НИЙЦЭЭД АТГАСАН ШАГАЙ ШИГЭЭ БАГЦРААД АЖИЛ ҮЙЛЭНДЭЭ НЯГТРААД ДЭМ НЬ ДЭМЭНДЭЭ ДЭЭС МЭТ ЭРЧИЛЖ ДЭЛГЭРЭХ ҮЙЛСИЙГ ДҮҮРГЭЖ ХАЛУУН БАТ ИТГЭЛ ДОР ХАРИЛЦАН НЭГДЭЖ ХАМТРАН БҮТЭЭХИЙН ХҮСЭЛ ТАНЬ БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ   ГАНЦ МОД ГАЛ БОЛДОГГҮЙ ГЭНЭ ГАНЦ ХҮН АЙЛ БОЛДОГГҮЙ ГЭНЭ ХОС ХОСООР ТУУЛАХ ХОРВОО ЕРТӨНЦИЙН ЖАМААР АРГА БИЛИГЭЭР ТЭГШРЭХ АМЬДРАЛЫН ХУУЛИАР ААВЫН ГОЛОМТ ЗАЛГАХ ХӨВҮҮН ҮРИЙН ЁСООР АЙЛЫН ГАЛ БАДРААХ ХҮҮХНҮҮДИЙН ЗАЯАГААР ЗАН САЙТТАЙ ХАНИЛЖ ЗАЯАГАА ӨРГӨЖ УДАМ САЙТТАЙ ХАНИЛЖ УГСААГАА ТЭТГЭЖ УЛСДАА ӨРХ НЭМЖ УУЛ УСАНДАА ӨРГӨЛ НЭМЖ ӨРГӨӨ ГЭРИЙН ХОС БАГАНА НЬ БОЛЖ ӨРГӨН ХОРВООГ ТУУЛАХ ХОС ЖИГҮҮР НЬ БОЛЖ ӨНГӨ ХОРШООД ЭГШИГЛЭХ ХОС АЯЛГУУ БОЛЖ ӨР ЗҮРХНИЙ ИТГЭЛТ ХОС АМРАГ БОЛЖ ХАЙР ХАЙРАНДАА БЭХЖИЖ ХАМТЫН ЗҮТГЭЛДЭЭ ДЭВЖИХ ХАНИЙН ХҮСЭЛ ТАНЬ БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ   ҮРТЭЙ ХҮН НЬ ЖАРГАДАГ ҮНДЭСТЭЙ МОД НЬ НАХИАЛДАГ ХАЙР ДЭЭР ЧИНЬ ХАЙР НЭМЖ ХАЛУУН БҮЛД ЧИНЬ ЖАРГАЛ НЭМЖ БИЕЭС ТАНЬ БИЕЛЖ БИЛЭГ ОЮУНААР ТАНЬ ХҮМҮҮНЖИХ УДМЫГ ЧИНЬ ЗАЛГАЖ УРГИЙГ ТАНЬ ТЭТГЭЖ УХААНЫГ ЧИНЬ ӨВЛӨЖ УЧГИЙГ ТАНЬ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ АЛДАР НЭРЭЭР ЧИНЬ ОВОГЛОЖ АРД ТҮМЭНДЭЭ ТАНИГДАХ ӨТЛӨХӨД НЬ ӨРГӨЖ АСАРЧ ХӨГШРӨХӨД НЬ ХӨЛИЙГ ТАНЬ ХУЧИХ ХҮРЭЭГҮЙ ГАЗАРТ НЬ ХҮРЧ ХҮСЛИЙГ ТАНЬ ГҮЙЦЭЭХ ОЧООГҮЙ ГАЗАРТ НЬ ОЧИЖ ОЮУНЫГ ЧИНЬ ЗАЛГАХ ОХИНТОЙ ХӨВҮҮНТЭЙ БОЛЖ ОЛОН САЙХАН ҮР САДТАЙ БОЛЖ ӨНӨР ӨТГӨН БОЛЖ ИЛ ХҮЙТЭНД ЭЭН ТЭГШ ЯВАХ ҮРИЙН ХҮСЭЛ ЧИНЬ БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ ХАРИЛЦАН ХАМТРАХЫН ХҮСЭЛ, ХАНИЙН ХҮСЭЛ, ҮРИЙН ХҮСЭЛ – ГЭРЭЭ ЗАСАХ УХААН  ДУУДАХ НЭРИЙГ ЭЦЭГ ЭХ ӨГДӨГ ДУУРСАХ АЛДРЫГ ӨӨРӨӨ ОЛЖ АВДАГ ҮГЭЭР НЬ ШИНЖИЖ ҮЙЛСЭЭР НЬ ТАНИНА ААВ ЭЭЖИЙН ҮРС БОЛТОР АЖИЛ МЭРГЭЖИЛДЭЭ ЭЗЭН БОЛООД АВЪЯАС ЧАДВАРААРАА ТОДРООД ТОВОЙГООД АЙМАГ УЛСДАА ХҮЧЭЭ ӨРГӨӨД АРД ТҮМНИЙХЭЭ ХҮНДЛЭЛ ХҮЛЭЭГЭЭД ТӨРДӨӨ ТҮШИГТЭЙ ТЭНГЭРТ ҮНЭТЭЙ ГАЗАРТ ГАВЪЯАТАЙ ГАЛТАЙ ЦОГТОЙ ОЛНЫГ ОРОЙЛЖ ТҮМНИЙГ ТҮҮЧЭЭЛЖ ХҮМҮҮНИЙ ДАЙТАЙ ХҮМҮҮН ЯВАХ ЭЗЭН ЭРХИЙН ХҮСЭЛ НЬ БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ   НУУР АМГАЛАН БОЛ НУГАС АМГАЛАН ТӨР ТӨВШИН БОЛ ТҮМЭН ОЛОН НЬ АМГАЛАН ЭХ МОНГОЛ УЛС МИНЬ ЭНХ АМГАЛАН ЭЛГЭН САДНААРАА СЭТГЭЛ АМГАЛАН ТӨР УЛС МИНЬ ТӨВШИН АМГАЛАН ТҮМЭН БОДИС НЬ ТӨГӨЛДӨР АМГАЛАН ГАЛ УСНЫ АЮУЛГҮЙ ГАЗАР ТЭНГЭРИЙН ШАЛТАГГҮЙ ГАЙ ЗОВЛОН ТАХАЛГҮЙ ГАДААД ДОТООДЫН ДАЙСАНГҮЙ АМАР АМГАЛАН АШИД МӨНХ ОРШИН ТОГТНОХ ЭНХ АМГАЛАНГИЙН ХҮСЭЛ НЬ ЭГНЭГТ БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ   ОГТОРГУЙН САЛХИ НЬ ООСОРГҮЙ ОРЧЛОНГИЙН ТҮМЭН МӨНХГҮЙ ГЭНЭ ХҮМҮҮН ҮҮСЭХЭЭС АВААД ХӨХ МОНГОЛ ОРШИХООС ЭХЛҮҮЛЭЭД ТӨДИЙГӨӨС ӨДИЙ ХҮРТЭЛ ТӨЧНӨӨН ОЛОН ЗУУН МЯНГАН ЖИЛИЙГ ӨРТӨӨЛӨӨД ТЭР ХҮЧИРХЭГ ӨНДӨР ДЭЭД ЭСИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БОЛООД ӨНӨӨДӨР БИД НЬ ОРШИЖ Л БАЙНА ХӨХ МОНГОЛЧУУД ЦУГААРАА ХӨРСТИЙН ХААНА Ч ҮР УДМААР НЬ ҮРГЭЛЖИЛЖ ҮЙЛ БҮТЭЭЛЭЭР НЬ ҮРГЭЛЖИЛЖ ҮЛГЭР ТҮҮХЭЭР НЬ ҮРГЭЛЖИЛЖ ҮЛДЭЭЖ ӨВЛҮҮЛЭХ ЭХ САЙХАН ОРОН ЭРХЭМ НАНДИН СОЁЛ ӨВ БҮХНЭЭР НЬ ҮРГЭЛЖЛЭХ МӨНХ ОРШИХУЙН ХҮСЭЛ НЬ БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ ЭЗЭН ЭРХИЙН ХҮСЭЛ, ЭНХ АМГАЛАНГИЙН ХҮСЭЛ, МӨНХ ОРШИХУЙН ХҮСЭЛ-ТӨР ЗАСАХ УХААН   МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР АУГАА ИХ СУУ ЗАЛИЙН ИВЭЭЛ ДОР МОНГОЛ ТҮМЭН МИНЬ ЗАЯА НЬ ӨНДИЙЖ ЗАМ НЬ ТЭГШИРЧ ЕРӨӨЛ БИЛИГ ДЭЛГЭРЧ ЕСӨН ЦАГААН ХҮСЭЛ НЬ ТЭГШ ДҮҮРЭН БИЕЛЖ БАЙХ БОЛТУХАЙ!        
2024/02/14
1410
СОЁЛ УРЛАГ
Түмэн тэмээний баярт Олон Улсын Тэмээн Холбооны төлөөлөгч Рубэн оролцлоо
Өмнөговь аймгийн ЗТДГ-аас Түмэн тэмээний баярын хүрээнд Олон Улсын Тэмээн Холбооны төлөөлөгчийг урьжээ. Улмаар Испани улсаас тус холбооны төлөөлөгч Рубэн баярт оролцож, сэтгэгдэл өндөр байгаагаа хуваалцлаа. Тэрээр анх удаа Монгол улсад тэмээний баярт оролцож байгаа бөгөөд Монголын соёл, тэмээний соёл бүх зүйл сонин содон туршлага болж байгааг онцоллоо. Мөн тэрээр “ Тэмээ малыг амьтан гэж харахаас илүү түүнтэй холбоотой соёл асар их учраас үүнийгээ хөгжүүлээд явбал Монголд асар их нөөц боломж байна. Баярын талаар би өөрийн инстаграмдаа стори, бичлэг оруулахад л маш олон хүн Монголд ирэх хүсэлтэйгээ илэрхийлж бичсэн шүү. Улаанбаатар хотыг жижигхэн хот тосгон гэж л төсөөлдөг хүмүүс байгаа. Гэвч бодит байдал дээр өөр. Үнэхээр гайхалтай байна” гэлээ. Түмэн тэмээний баярыг үзэж сонирхсон жуулчдын нэг Австрали улсаас ирсэн Пэдди МакХьюгийн гэр бүл. Тэд Австрали улсдаа тэмээн аж ахуйг 50 жилийн турш хөгжүүлж, эрхэлж байгаа бөгөөд улсдаа анх удаа тэмээн уралдааныг гэр бүлээрээ санаачлан зохион байгуулсан нь Олон улсын чанартай тэмцээн болж өргөжсөн байна. Монголд тэмээн соёлыг мэдэж, судлахаас гадна тэмээн аж ахуйтай холбоотой ажлууд хийхээр төлөвлөн иржээ. Тэдний хувьд Монголын тэмээн баяр амьдралдаа үзэж байсан хамгийн гайхалтай баяр байна гэж онцоллоо. Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб 
2024/02/05
542
СОЁЛ УРЛАГ
Түмэн тэмээний баяр 25 дахь жилдээ болж байна
- Түмэн тэмээний баяр хэд дэх жилдээ болж байна вэ ? Энэ жилийн баяр ямар онцлогтой байна вэ ? Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх: - Түмэн тэмээний баяр 1997 онд эхэлсэн. Энэ жил 25 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. 2016 онд манай аймаг 1000 тэмээ уралдуулж Гиннест бүртгүүлж байсан. Тэмээний баяр урьд жилүүдэд 3-р сарын 8, 9-нд болдог байсан. Энэ жил уур амьсгалын өөрчлөлт дулааралтай холбоотойгоор хугацааг нь нэг сараар наашлуулсан. Одоо жил бүрийн 1, 2, 3-нд тогтмол зохион байгуулна. Өмнөговь аймаг улсын хэмжээнд хамгийн олон буюу 160 орчим мянган тэмээ тоолуулсан баяраа тэмдэглэж байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх гол зорилготой олон ажил хийгдэж байна. Жишээ нь энэ жил анх удаа УИХ-ын даргын шийдвэрээр “Тэмээний алдарт уяач” цол энэ жилээс олгож эхэлсэн. Өмнөговь, Баянхонгор аймгийн хоёр залуу улсын алдарт уяач болсон. Мөн энэ жилийн баярт тэмээ бүхий Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгуудаас ирж оролцож байна. Энэ жил нээлтэд ирсэн жуулчид, хүмүүс тэмээ унаж парадад оролцох, тэмээн поло, тором, тайлаг, бүдүүн насны уралдаан, сайхан ингэ, буур шалгаруулах уралдаан өнөөдөр, маргааш хоёр зохион байгуулагдана. Аймгийн төв дээр цагаан сартай холбоотой ингэсний сүүний үзэсгэлэн худалдаан, Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэрвэй сумдаас олдсон хадны зургийн үзэсгэлэнг дэлгэн олон нийтийн хүртээл болгоно. Г.Гүндалай    /6-р ангийн сурагч/ - Дөрвөн настайгаасаа өвөөгөө дагаад тэмээ унаж сурсан. Өвөө, эмээ маань Булган суманд тэмээ малладаг. Тэмээний баярт би өнгөрсөн жил анх удаа оролцож байсан. Би нэг тэмцээнд орох байх. Буухиа. Тэмээг унагааж байгаад зогдроос нь аваад, бурантаг томоод, буйллаад туйлуулдаг тэмцээн. Өнгөрсөн жил би энэ тэмцээнд ороод түрүүлж байсан. Багаараа оролцдог л доо. Би аав, ах нартайгаа баг болж 5-6 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байсан. Энэ жил бас оролцоно. Ц.Ганзориг      /Түмэн тэмээний баярын Тэмээн поло-ны ерөнхий шүүгч/ - Өнөөдрийн тэмээний баярт тэмээн поло-нд 8 баг бүртгүүлж, 2 багт хуваагдаад, хэсгээсээ хоёроор гараад хагас шигшээ тоглолт болно. Дорноговь аймаг, Манлай, Ханхонгор, Булган сумаас ирсэн нийт 8 багийн бүрэлдэхүүнтэй тэмцээн үргэлжилж байна. Тэмээн полог Монголд нэвтрүүлж, хөгжүүлж байгаа анхдагч нь Өмнөговь аймаг. Нэг багт таван тамирчин, нэг сэлгээний тамирчин буюу талбай дээрх дөрөв, хаалгачтайгаа тавуулаа тоглодог. Өнгөрсөн жил Өвөр Монгол, Дундговь, Баянхонгор ирсэн нийт 15 баг оролцож байсан. Оролцогчдын насны хувьд янз бүр л байна даа. Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб 
2024/02/03
624
СОЁЛ УРЛАГ
Б.Мөнхцэлмэг Афганистанд видео бичлэг хийх зөвшөөрөл авч чаджээ
Олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн дунд чамгүй нэр нөлөө бүхий Б.Мөнхцэлмэг хэд хоногийн өмнө Афганистанд хүрэлцэн очиж, тус улсын хууль дүрмийн дагуу бичлэг хийх эрхийг албан ёсоор хүссэн тухайгаа өөрийн соошл хуудсанд нийтэлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тэрхүү зөвшөөрлөө авсан тухай пост оруулсан байна. Тэрбээр: "Талибанчууд газар нутгаар нь зорчингоо видео бичлэг хийх эрхийг Монгол Улсын иргэн надад зөвшөөрлөө. Миний хувьд шашин соёлд нь хүндэтгэлтэй хандаж үндэсний хувцсыг нь өмсөв. Хэдийгээр Афганистан хөгжил буурай, эдийн засаг сайнгүй ч гадны ямар ч улсад дээрэлхүүлдэггүй шууд өөдөөс нь дайтдаг, ард түмэн нь нэгдмэл үзэлтэй, нуугдмал хуультай хачирхалтай ард түмэн. Хамгийн сүүлд жилийн өмнө Иран улстай цэнгэг усны зөрчилдөөн үүсч хоорондоо гал нээлцээд амжсан. Бээжингээс Афганы виз авахад маш том тус хүргэсэн жиргээний @AminaMongolia  эгчдээ баярлалаа" гэжээ.
2024/01/31
828