mmnews.mn | 2024-09-19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Аргын тооллын: 2024-06-11, Мягмар гараг. Билгийн тооллын 5, Ангараг гараг, зуны дунд цагаан морь сарын 1 цагаан мэнгэтэй, төмөр суудалтай, үхэхийн барилдлагатай, сансар шүтэн барилдлагатай, үнэг одтой, улаан морь өдөр. Модон хохимой болон Тэрсүүд өдөр.

-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 04.53-20.51
-Өдрийн сайн цаг нь хулгана (23.40-01.40), үхэр (01.40-03.40), туулай (05.40-07.40), морь (11.40-13.40), бич (15.40-17.40), тахиа (17.40-19.40) болой. 
-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. 
-Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. 
-Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
-Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ