mmnews.mn | 2024-10-18
Нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2024-2025 онд үүрэг гүйцэтгэх штабын ажилтан (офицер), цэргийн мэргэжилтний (цэргийн ажиглагч, холбогч офицер) сонгон шалгаруулалтыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулна.

   Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй цэргийн алба хаагчид 2021 онд батлагдсан “ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”-тай танилцаж, НҮБ-ын штабын ажилтан, цэргийн мэргэжилтэнд тавигдах шаардлагыг хангасан байх ба бүртгэлийг сонгон шалгаруулалтын систем (https://psod.maf.gov.mn)-ээр цахимаар явуулах тул доорх материалыг бүрдүүлэн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 26-ны өдрүүдэд багтаан бүртгүүлнэ үү. Үүнд:

  1. Харьяа анги, байгууллага, төрлийн цэргийн командлал болон ЗХЖШ-ын бүтцийн нэгжийн удирдлагын зөвшөөрсөн цохолттой хувийн өргөдөл;
  2. Ажил байдлын тодорхойлолт;
  3. Жолооны үнэмлэхийн хуулбар;
  4. Гадаад паспортын хуулбар;
  5. Цэргийн ажиглагч, штабын офицерын сургалт, дамжаа дүүргэсэн сертификатын хуулбар;
  6. Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 2 хувь;
  7. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт
  8. Товч судалгаа (доорх хүснэгтийг сонгон шалгаруулалтын системээс татаж авах боломжтой);

Анги

Албан тушаал

Цол

Овог нэр

Нас, хүйс

Боловсрол, цэргийн мэргэжил, дамжаа төгссөн байдал

Анги, байгууллагад ажилласан байдал

Одоогийн албан тушаалд томилогдсон огноо

ЭДА-нд үүрэг гүйцэтгэсэн байдал

Англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо

(Хамгийн сүүлд өгсөн ALCPT, ECL, TOEFL, IELTS)

 

 

 

 

 

 

 

 

 

 

Жич: Шаардлагатай нэмэлт мэдээллийг ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтэс [email protected] цахим шуудангаар болон /3679, 88689855, 70152660/-тай холбогдож тодруулна уу. “ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”-тай ЗХЖШ-ын цахим хуудасны эрх зүйн булан буюу https://gsmaf.gov.mn/gsmaf/cat/60 холбоосоор орж танилцана уу.

             ЗХЖШ-ЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ, ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ