mmnews.mn | 2024-10-18
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, борооны өмнө түр зуур ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +19...+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Баруун болон говийн аймгуудын нутгаар халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.

Гал түймэр: 

Өмнөговь аймаг, Даланзадгад сум 10 дугаар баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 5 дугаар баг ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 16:49 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Beiben North Benz ND4253B34J” загварын ачааны автомашины урд хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймаг, Мөрөн сум Үерт ба 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 19:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 12х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр, 2 дугаар давхарт эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо “Туул” голын салаанд хүн байна, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас 16:38 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчпыг очиход иргэн Т/ эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ “Туул” голын салаанд гацсан байсныг  ажиллаж аюулгүй гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Төв аймаг, Мөнгөнморьт сум Жаргалант баг “Зүүн бүрэхийн дээд гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 197 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 6 км/-т “Зүүн Бүрх”-ийн голд суудлын автомашин голын усанд живсэн тухай дуудлагыг 06.24-ны өдрийн 00:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /47 настай, эрэгтэй/-ийн суудлын автомашинтай жуулчилж явсан 3 иргэний хамт “Зүүн бүрх”-ийн голд автомашинтайгаа орж суусан байсныг  ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ