mmnews.mn | 2024-10-18
Хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

 

НҮБ-ын гурван системийн байгууллага болох Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Хүн амын сан, Хүүхдийн сан хамтран зудад өртсөн орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сан”-аас 1.55 сая ам долларын дэмжлэгийг үзүүлэхээр болсон.

Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Хүн амын сан, ОБЕГ-ын хамтарсан баг Төв, Өмнөд, Зүүн бүсийн аймгуудад ажиллаж байна.

Ажлын хэсэг зудад хамгийн их өртсөн Архангай, Төв, Завхан, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Сүхбаатар зэрэг 9 аймгийн 72 сумын нийт 2000 малчин эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүлээлгэн өгөх юм.

Дээрх ариун цэврийн багцыг сургуулийн дотуур байранд амьдардаг 2000 эмэгтэй сурагчид олгоод байна.

Гамшиг, онцгой байдлын үед эмэгтэйчүүд, охидын боловсрол  хязгаарлагдаж, санхүүгийн хямралд ордог учраас хүмүүнлэгийн тусламжийг үзүүлж байгаа юм.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ