mmnews.mn | 2024-09-08
Өөрийн 'хоёр биеэ' арчилж тордох арга ухаан
Таны 10% уурагт буюу махан биеийн тань ахуй амьдрал, ажил төрөл, ааш аяг, эрүүл мэнд ямар байх нь 90% далд - сэтгэл биетэй шууд холбоотой. Хоёр биеэ арчилж тордох мэдлэгтэй, арга ухаантай байж Та өөрийн санасан хэмжээндээ явах болно. Танд шийдэхийг хүссэн төвөгтэй асуудал байгаа бол, Мөнгө санхүүгээ сайжруулмаар байгаа бол, Хичээгээд байхад цаанаасаа л болохгүй байх шиг санагддаг бол, Айдас, сэтгэлийн зовинолтой байгаа бол, Амжилтанд хүрэхийг хүсэж буй бол, Сайн хань ижилтэй болохыг хүсэж буй бол, Хүүхдүүдээ сайн сайхан яваасай гэж хүсэж буй бол, Амжилт, алдар нэр, гэр бүлээ хамгаалахыг хүсдэг бол ХИЙМОРЬТОЙ ТЭНГЭРТЭЙ Л ЯВАХ ХЭРЭГТЭЙ.
Энэ чинь эрчим энергийн бүрэн бүтэн байдал шүү. Эрчим энерги 90% далд биеэ арчилж торддог байх учиртай. Энэ талаар мэдлэгтэй байх ёстой.
Далд биеийг арчилж тордохуйн ач тус:
- Танд нөлөөлж буй сөрөг нөлөө арилж, ажил амьдрал сайжирдаг.
- Удмаас гарвалтай үйлийн үрийн нөлөө болон бусдын зүгээс ирсэн таагүй үйлийн мэдээллийг засаж, цаашид удамд дамжихаас сэргийлнэ.
- Гэр бүл, хань ижил, үр хүүхдийн харилцаа асуудал эерэгээр шийдэгдэж засарна
- Далд ертөнцийн хүчийг ашиглаж хийгддэг хараал, шившлэг, домын үйлийн нөлөө, хэл ам арилна
- Далд ухамсрын сөрөг программыг арилгаж, нийгэмд эзлэх байр суурь, ажил амжилтаа сайжруулж, мөнгөний урсгал цэвэрлэгдэнэ.
- Эрч хүчээр дүүрч ажлын бүтээмж нэмэгдэнэ.
- Эрүүл мэндээ хамгаалж дархлаа сэргэнэ.
- Сэтгэл санаа тайвширна. Өөрийн үнэлэмж сайжирч, аливаа асуудлыг шийдэх чадамж өндөр болно.
- Амжилттай байдлаа хэвээр хадгалахад тусална.
Өөртөө тус болж чадахгүй нөхцөл байдалд чамд тус болж чадах хүнд хандсан нь дээр ээ. Сэтгэл биеийн (90%) эмгэгшлийг бид өөрсдийн (10%) уурагт бие дээрээ ч мэдэрдэг.
Анагаах ухааны шинжилгээ, эхо, томаграф, рентген зургаар оношлогдохгүй, эм тариагаар зүгээр болохгүй байгаа бол сэтгэл биеийн эмгэгшил л гэж ойлго. Залуу насанд ихэнх эмгэгшил сэтгэл биеийн түвшинд байдаг. 60, 70 насанд ихэнх тохиолдолд сэтгэл биеийн эмгэгшил хүндэрч уурагт биед ирсэн байдаг. Сэтгэл бие гадна, дотно 2 байдлаар бохирддог. Дотроос гэдэг нь таны өөрийн тань бодол сэтгэл, аливаад хандах хандлага, амнаас гарах үгтэй нь холбоотой. Гаднаас гэдэг нь мөн л өөрийн тань хүмүүстэй хэрхэн яаж харьцаж буйтай холбоотой байдаг.
Хүнтэй муухай харьцаж хандаж, таагүй сэтгэгдэл үлдээсэн бол тухайн хүн өөрийг тань муугаар санаж, дурсаж, бодож, ярих болно. Энэ л гаднаас муу энерги ирэхийн үндэс болдог. Тиймээс ямар ч хүнтэй таатай сайхан дурсамж үлдэх хэмжээнд харилцдаг байгаарай.
Хүн болгон өөрт тань таалагдах албагүй, хүн бүр өөрийг тань таалж байх ч албагүй. Юм болгон учиртай, учир болгон жанцантай. Замбад өдөр шөнө, нар сар, өвөл зун гэж байдагтай адил сайн нь ч, муу нь ч байдаг хорвоо. Аливаа хүндрэл, бэрхшээл, зовлон зүдгүүр түр зуурынх л байдаг. Түр тэвчээртэй байж даван туулаарай. Цаг хугацаа нь дуусч сайхан цаг ирдэг юм. Жоохон амжилттай сайн явахаараа битгий онгирч сэгсэгнээрэй. Харин идэвхтэй байж улам сайн болохоо л хичээ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэж энэ. Сэтгэл биеэ зөв арчилж тордож явах аваас уурагт бие өөрийгөө эрүүлжүүлэх чадамжтай байдаг юм. Байгалиасаа тийм бүтэц зохион байгуулалттай байдаг. Амьдрал ахуй, ажил төрөл, эрүүл мэнд ямар байх нь зөвхөн өөртэй тань холбоотой. Бид бодол, сэтгэл, хандлага, үйлдлээрээ амьдралаа бүтээдэг.
Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол.
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин.
Сайн явах санааных
Сайхан төрөх заяаных.
Via Tsetsegjargal Dorj



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ