mmnews.mn | 2024-09-17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Аргын тооллын: 2024-08-26, Даваа гараг. Билгийн тооллын 22, Сумьяа гараг, намрын тэргүүн хар бич сарын 6 цагаан мэнгэтэй, мод суудалтай, үхэхийн барилдлагатай, хуран үйлдэхүй шүтэн барилдлагатай, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар нохой өдөр. 

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:03-19.45
-Өдрийн сайн цаг нь бар (03.40-05.40), луу (07.40-09.40), могой (09.40-11.40), бич (15.40-17.40), тахиа (17.40-19.40), гахай (21.40-23.40) болой. 
-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
-Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. 
-Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. 
-Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ