mmnews.mn | 2024-09-17
Боловсролын байгууллагад галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтыг зохион байгуулж байна

Онцгой байдлын байгууллагаас хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын байгууллагын барилга байгууламжид галын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Хяналт шалгалт энэ сарын 20-ны өдрөөс ирэх есдүгээр сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм. 

Энэ хүрээнд алба хаагчид галын аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ