mmnews.mn | 2024-09-20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Аргын тооллын: 2024-09-18, Лхагва гараг

Билгийн тооллын 15, Буд гараг. Могойг хүлэгч одтой, Намрын дунд харагчин тахиа сарын нэг цагаан хөхөгчин тахиа өдөр.

Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:34-18:59
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Уул
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Өдрийн сайн цаг нь Хулгана цаг: 23.40-01.40 цаг, Бар цаг: 03.40-05.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Морь цаг: 11.40-13.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг болой.
Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх,  гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ