mmnews.mn | 2024-09-20
Иргэдээс ирүүлсэн 2366 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэлээ

 Цэргийн алба хаагчид болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигаар батлагдсан Цэргийн нийтлэг дүрмүүд болон Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/121 дүгээр тушаал, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2022 оны А/646 дугаар тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын хөдөлмөрийн дотоод журам” болон бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудыг мөрдлөг болгон хуулийн хугацаанд хариу өгч ажиллаж байна.

    Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар түүний харьяа нэгтгэл, анги, байгууллагад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар иргэдээс 2483 өргөдөл, гомдол ирүүлснээс 2366 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, 3 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлэн, хэрэгжилт 95.7 хувьтай байна. Шийдвэрлэхээр хуулийн хугацаандаа хянагдаж, хүлээгдэж байгаа 117 өргөдөл байна.

    Албан хаагчид, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг нийт 5 сувгаар (биечлэн; утсаар; Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвөөс хуваарилагдаж ирсэн; шуудангаар; Зэвсэгт хүчний Жанжин штабын цахим хуудас, олон нийтийн сүлжээ, албаны цахим хаягаар) хүлээн авч, бүртгэл хөтлөлтийг хийн, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад танилцуулан шийдвэрлүүлж, хариуг хүргүүлэн ажилласан.

Эх сурвалж: ЗХЖШ




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ