mmnews.mn | 2024-09-19
Ши Жиньпин: Инженерүүд бол Хятадын шинжлэх ухааны элитүүд юм
Хятад улс 2023 оноос эхлэн "Үндэсний инженер" шагналыг бий болгожээ. Инженер технологийн салбарт онцгой гавьяа байгуулсан 81 хувь хүн , 50 баг 2023 оны "Үндэсний инженер" медалиар шагнуулсан байна. 


 
Ши Жиньпин шагнах гардуулах үеэр инженерүүдэд зориулж хэлсэн үгэндээ:  "Хятад улс инженер техникийн боловсон хүчнийг бие даан бэлтгэх ажлыг цаашид эрчимжүүлж, тэдний нийгмийн байдлыг дээшлүүлж, шаардлагатай нөхцөлөөр хангах ёстой. Хятадын инженерүүд эх орондоо үйлчлэх, ард түмэнд үр өгөөжөө өгөх, шинийг санаачилж, чанартай төсөл хэрэгжүүлэх үзэл санааг тууштай баримтална гэдэгт итгэлтэй байна. Инженерүүд бол Хятадын шинжлэх ухааны элитүүд юм" хэмээн онцлон дурдсан аж.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ