mmnews.mn | 2024-10-18
Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хааж, шинэчилнэ

Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийн эгнээг  10 дугаар сарын 4-ний өдрийн 22:00 цагаас 6-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Ингэхдээ баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ