mmnews.mn | 2024-10-18
'Нийслэлийн боловсрол-амжилтын эзэд' хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийг тохиолдуулан нийслэлийн боловсролын салбарын шилдэг байгууллага, удирдах ажилтан, багш нарыг шалгаруулах, тэдний туршлага, ололт амжилтыг олон нийтэд таниулах зорилго бүхий “Нийслэлийн боловсрол-амжилтын эзэд” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин тэргүүтэй албаныхан оролцож, сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагад шагнал гардуулсан юм. Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Багшийг хөгжүүлэх, ажлын байрны ур чадварыг нь сайжруулах дэмжлэг үзүүлдэг мэргэжлийн хөгжлийн бүлэг гэж байдаг. Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар мэргэжил болон заах арга зүйд сайн суралцсан 488 ажилтныг тус мэргэжлийн хөгжлийн бүлэгт оруулж, ажлын байранд бусад багш нартаа үлгэр дуурайлал үзүүлж, хөгжүүлэх ажлуудыг үе шаттайг зохион байгуулж байна. Өнөөдөр бид мэргэжлийн хөгжлийн бүлгээс бусдыгаа манлайлсан багш, сурган хүмүүжүүлэгч болон сургуулийн орчин, сургалтын хөтөлбөрөө хөгжүүлж, амжилттай удирдаж байгаа удирдлагуудыг урамшууллаа. Нийслэл Улаанбаатар хот ногоон ирээдүй рүү зорьж байгаа. Тиймээс сургууль цэцэрлэгийн орчныг ногоон байгууламжтай болгох, хамгийн их арчилгаа хийж сурагчдын сурах таатай орчныг бүрдүүлж буй багш, сурган хүмүүжүүлэгч, байгууллагуудаа шагнаж байна” хэмээсэн юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1000 гаруй сургуууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрт 40 мянган багш, ажилтан ажиллаж, 560 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Хүүхэд бүрийг ая тухтай суралцах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ жил нийслэл болон Боловсролын яамнаас 168 сургууль, цэцэрлэгийн барилгын төслийг хэрэгжүүлж байна. Үүний 89 төсөл, арга хэмжээ нь улсын төсвийн эх үүсвэртэй, 50 барилгыг нийслэлийн хөрөнгөөр, 12 барилгыг дүүргийн хөрөнгөөр, 14 барилгыг Азийн хөгжлийн банкны зээл тусламжаар болон бусад хэлбэрээр барих юм. Эдгээр төсөл, арга хэмжээ хэрэгжсэнээр багш нарын хүртээмжийг нэмэгдүүлэх, нэг ангид ногдох сурагчдын тоог багасгах ач холбогдолтой юм.

 

“САЙН ЗӨВЛӨГЧ БАГШ” ШАГНАЛЫН ЭЗЭД

  1. Баянгол дүүргийн 11 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Н.Мягмаржаргал
  2. Чингэлтэй дүүргийн 5 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Г.Тэгшбуян
  3. Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэгийн биеийн тамирын багш Ж.Оюунцэцэг
  4. Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Баяртуяа
  5. Сүхбаатар дүүргийн 281 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Нордогсүрэн
  6. Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн бага боловсролын багш Ч.Энхцэцэг
  7. Сүхбаатар дүүргийн Шинэ үе сургуулийн бага боловсролын багш Ц.Намжилсүрэн
  8. Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн математикийн багш Д.Ариунбайгал
  9. Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн газарзүйн багш А.Цэвээнгэрэл
  10. Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн хөгжмийн багш Ц.Дүүрэнхундага
  11. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн түүхийн багш М.Цогбаяр
  12. Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн дизайн технологийн багш Ч.Алтанчимэг
  13. Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн мэдээлэл зүйн багш Б.Үржинлхам
  14. Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн химийн багш С.Уранчимэг
  15. Сүхбаатар дүүргийн Монгол Улсын Консерватор англи хэлний багш Ч.Сарнайцэцэг
  16. Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн биеийн тамирын багш Н.Эрдэнэбилэг
  17. Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн физикийн багш С.Цэнд-Аюуш
  18. Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй сургуулийн дизайн, зурагзүйн багш Д.Хайдавринчин
  19. Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн эрүүл мэндийн багш М.Ариунтунгалаг
  20. Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн нийгмийн багш Г.Бат-Учрал
  21. Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн сургалтын менежер багш Б.Ариунбилэг
  22. Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй сургуулийн биологийн багш Б.Баянжаргал
  23. Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн орос хэлний багш Н.Батжаргал
  24. Баянзүрх дүүргийн Шинэ Монгол сургуулийн монгол хэл, үндэсний бичгийн багш Ж.Мөнхсайхан

САЙН ЗӨВЛӨГЧ УДИРДАХ АЖИЛТАН” ШАГНАЛЫН ЭЗЭД

  1. Баянгол дүүргийн Оюуны ундраа сургуулийн бага боловсролын сургалтын менежер Т.Сарантуяа
  2. Сонгинохайрхан дүүргийн Хөгжил сургуулийн дунд ангийн сургалтын менежер Ч.Лхагважав
  3. Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн ахлах ангийн сургалтын менежер С.Наранзул
  4. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Г.Ууганцэцэг

“ЦАХИМД СУУРИЛСАН PEARSON ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ

ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАГШ” ШАГНАЛЫН ЭЗЭД

  1. Налайх дүүргийн Голомт сургуулийн англи хэлний багш А.Отгончимэг
  2. Багануур дүүргийн Боловсрол сургуулийн англи хэлний багш У.Баяртунгалаг
  3. Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн англи хэлний багш Б.Тунгалаг
  4. Багахангай дүүргийн Хангай сургуулийн англи хэлний багш Н.Роза
  5. Баянзүрх дүүргийн 48 дүүргийн сургуулийн англи хэлний багш Ө.Чимэдцэрэн

 

“ЦАХИМД СУУРИЛСАН EDUTEN ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ

ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАГШ” ШАГНАЛЫН ЭЗЭД

  1. Сүхбаатар дүүргийн Логарифм сургуулийн бага боловсролын багш Р.Ариунсансар
  2. Багануур дүүргийн Боловсрол сургуулийн бага боловсролын багш Г.Болороо
  3. Баянзүрх дүүргийн 68 дугаар сургуулийн бага боловсролын багш Б.Энхтуул
  4. Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн бага боловсролын багш Т.Жавзан
  5. Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн бага боловсролын багш Б.Чанцалдулам

САЙН МЕНЕЖМЕНТТЭЙ СӨБ-ЫН УДИРДЛАГЫН БАГ

  1. С.Ариунбаяр эрхлэгчтэй Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгийн удирдлагын баг
  2. Д.Отгонжаргал эрхлэгчтэй Сонгинохайрхан дүүргийн 214 дүгээр цэцэрлэгийн удирдлагын баг

“САЙН МЕНЕЖМЕНТТЭЙ ЕБС-ИЙН УДИРДЛАГЫН БАГ”

  1. Б.Эрдэнэчимэг захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн удирдлагын баг
  2. Б.Болор захиралтай Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлагын баг шалгарсанд баяр хүргэе.

“БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАДВАРЛАГ АЖИЛТАН”

  1. Чингэлтэй дүүргийн 275 дугаар цэцэрлэгийн слесарь Б.Тэргэлсайхан
  2. Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэгийн багшийн туслах Б.Түвшинтөгс
  3. Сүхбаатар дүүргийн 2 дугаар цэцэрлэгийн багшийн туслах Д.Наранжаргал
  4. Сонгинохайрхан дүүргийн 121 дүгээр сургуулийн дотуур байрны багш Б.Лхамсүрэн
  5. Налайх дүүргийн Эрдмийн оргил сургуулийн манаач Ё.Отгонбаяр
  6. Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэгийн ахлах тогооч Ю.Орхонтуул
  7. Баянгол дүүргийн Сэтгэмж сургуулийн цахилгаанчин, сантехникийн слесарь Ч.Амгалан
  8. Багахангай дүүргийн Хангай сургуулийн бичиг хэргийн ажилтан Н.Энхтунгалаг
  9. Багануур дүүргийн Гүн галуутай сургуулийн нярав Б.Бичээхүү

“МАНЛАЙЛАГЧ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС”

  1. Д.Адъяасүрэн даргатай Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс

“ХАЙЛААСАН ТӨГӨЛ-НОГООН ЦЭЦЭРЛЭГ”

  1. Д.Ганбат эрхлэгчтэй Багануур дүүргийн 194 дүгээр цэцэрлэг
  2. Ц.Удвал эрхлэгчтэй Баянзүрх дүүргийн 289 дүгээр цэцэрлэг
  3. Д.Сарантуяа эрхлэгчтэй Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэг
  4. Х.Пүрэвсүрэн эрхлэгчтэй Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэг
  5. М.Энхцэцэг эрхлэгчтэй Сонгинохайрхан дүүргийн 270 дугаар цэцэрлэг

“ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАГЧ ЦЭЦЭРЛЭГ”

  1. Ж. Жавзан эрхлэгчтэй Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэг
  2. Б.Нэргүй эрхлэгчтэй Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэг
  3. Б.Түмэнжаргал эрхлэгчтэй Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэг
  4. Н.Болормаа эрхлэгчтэй Сүхбаатар дүүргийн 171 дүгээр цэцэрлэг
  5. Я.Энхтуяа эрхлэгчтэй Чингэлтэй дүүргийн 220 дугаар цэцэрлэг
  6. Л.Адьяасүрэн эрхлэгчтэй Сонгинохайрхан дүүргийн 316 дугаар цэцэрлэг
  7. З.Цацрал эрхлэгчтэй Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэг

“ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАГЧ СУРГУУЛЬ”

  1. Л.Баянтуул захиралтай Баянзүрх дүүргийн Амгалан сургууль
  2. Б.Батсайхан захиралтай Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургууль
  3. Б.Буянхишиг захиралтай Багануур дүүргийн Боловсрол сургууль
  4. Ч.Хишигмаа захиралтай Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль
  5. Б.Хандмаа захиралтай Хан-Уул дүүргийн 118 дугаар сургууль
  6. Г.Цолмон захиралтай Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургууль
  7. О.Оюунтуяа захиралтай Налайх дүүргийн Эрдмийн оргил сургууль



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ