mmnews.mn | 2024-10-18
'Миний кодын эхлэл' хакатон эхэллээ

Нийслэлийн Бизнес инновацын газар, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль болон Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс хамтран “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг аравдугаар сарын 17,18-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Хакатон тэмцээн нь сурагчдад шинжлэх ухаан, технологийн мэдлэг олгох, бүтээлч ур чадварыг тэнцвэртэйгээр хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжааг тодорхойлоход  дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд сурагчид 2 өдрийн турш вэб програмчлалын сургалтад хамрагдаж, сурсан мэдлэгээрээ бүтээл гаргах юм.

Хакатонд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 7, 10, 15, 18, 26, 32, 34, 41, 52, 59, 60 75, 114, 115, 118, 161, 163, 130 дугаар сургуулийн 9-11 дүгээр ангийн 24 сурагч өөрсдийн хүсэл эрмэлзлэлээр оролцож байна.





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ