mmnews.mn | 2024-10-18
'Миний Улаанбаатар' уралдааны нэвтрүүлэг, видео контент, гэрэл зургийн шилдэг бүтээлийг шалгаруулна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 385 жилийн ой, орчин цагийн нийслэл Улаанбаатар хэмээх нэрээр хөгжиж ирсний 100 жилийн ойг тохиолдуулан “Миний Улаанбаатар” бүтээлийн уралдааныг сэтгүүлч, контент бүтээгч, гэрэл зурагчин болон сонирхогчдын дунд зарлаж байна. 

“Миний Улаанбаатар” бүтээлийн уралдаанаар нийслэл хотын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, иргэдийн аж байдал, өнгө төрхийг харуулсан өгүүлэмж бүхий нэвтрүүлэг, видео контент, гэрэл зургийн шилдэг бүтээлийг шалгаруулж, олон нийтийг соён гэгээрүүлэх зорилготой.

Дараах 2 төрлөөр бүтээл хүлээн авч, шалгаруулна.

  • Нэвтрүүлэг, видео контент
  • Гэрэл зураг

Уралдаанд оролцогчдын бүтээл дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Нэвтрүүлэг, видео контент нь HD форматтай, чанарын шаардлага хангасан байна.
  • Гэрэл зураг нь 300 DFI-тай байна.

Бүтээлийг 2024 оны аравдугаар сарын 20-ны өдрийг дуустал [email protected] цахим хаягаар хүлээн авна.

Уралдаанд ирсэн бүтээлийг дээрх 2 үндсэн чиглэлээр тус тус шалгаруулж, дараах байдлаар шагнана.  

I байр: 5,000,000 төгрөг, дурсгалын зүйл

II байр: 3,000,000 төгрөг, дурсгалын зүйл

III байр: 2,000,000 төгрөг, дурсгалын зүйл

“Миний Улаанбаатар” бүтээлийг шалгаруулах нэмэлт мэдээлэл:

Оролцогчид бүтээлээ өөрийн албаны болон хувийн фэйсбүүк хуудсанд байршуулж, “Улаанбаатар мэдээ”, “Миний Улаанбаатар” hashtag хэрэглэнэ. Цахим орчинд оруулсан бүтээлийн лайк, шейрийн тоо нэгдсэн онооны шалгуур үзүүлэлтэд хамаарна.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ