Нью-Мексико мужид хүчтэй аадар борооны улмаас хоёр иргэн амь насаа алджээ
Өнгөрсөн бямба гарагт Нью-Мексико мужийн Розуэлл хотод 5.78 инч буюу 102-178 мм хур тунадас орсны улмаас үер бууж хоёр хүн амь насаа алдаж, 300 орчим иргэнийг аварч, нүүлгэн шилжүүлжээ. Мөн үерийн усанд орон сууц, аж ахуйн нэгжүүдийн барилга байгууламж руу ус орж их хэмжээний хохирол учруулсан талаар тус хотын цагдаагийн албанаас мэдээлжээ.
Тус хотод орсон 5.78 инч хур тунадас нь 1901 оны 11 дүгээр сарын 1-нд үерийн 5.65 инч хүрсэн түвшинг нэг шөнийн дотор давсан аж. Розуэлл хотын албанаас мэдээлсний дагуу даваа гарагийг дуустал Онц байдал зарлаж, ард иргэдийг болзошгүй аюулаас сэрэмжлүүлж байгаа аж.
Орчуулсан: Б.Гэрэлзаяа /ОБЕГ/
Эх сурвалж: abcnews.com
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
2024/11/03
2024/10/16
2024/10/03
2024/09/30