Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-10-25, Баасан гараг. Билгийн тооллын 24, Сугар гараг. Намрын адаг хөх нохой сарын есөн улаан үнэг одтой, хар нохой өдөр
Барилдлага: идэр
Шүтэн барилдлага: тийн мэдэхүй
Суудал: төмөр
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:27-17:46.
Өдрийн сайн цаг нь бар(03.40-05.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40), гахай(21.40-23.40) болой.
Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин эмгэг ирнэ тул тохиромжгүй.
Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг
гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ