mmnews.mn | 2024-09-19
Оросын «Новатек» Украины цохилтод өртсөнөөр хоногт 2 сая доллар алдаж байна

Украины дрон ОХУ-ын хамгийн том байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэрлэгчийн терминалыг ажиллагаагүй болгов. 

Оросын Усть-Луга дахь «Новатек» корпорацийн боомтын хийн терминал гурав дахь өдрөө хаагдсан байна.

Украины нисгэгчгүй онгоцны цохилт нь тус улсын хамгийн том байгалийн шингэрүүлсэн хий (LNG) үйлдвэрлэгч төдийгүй ОХУ-ын ерөнхийлөгчийн дотны хүмүүсийн харьяалагддаг «Новатек» компанийн хийн терминалын ажлыг зогсоожээ.

Энэ тухай Reuters агентлагийн нийтлэлд дурдсан байна.

Балтийн тэнгисийн эрэг дэх Оросын Усть-Луга (Ленинград муж) боомт руу 1-р сарын 21-ний шөнө нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөнөөс «Новатек»-ийн хийн терминалд асар их гал түймэр гарахад хүргэсэн юм. Эцэст нь галыг нэг хоногийн дараа л унтрааж чадсан байна. Хохирол маш их байсан нь ойлгомжтой агаад энэ байгууламж гурван өдрийн турш сул зогсоод байна.

Үүний улмаас улмаас хоёр цистерн, мөн насос станц эвдэрсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Үйлдвэрийн бүх технологийн процессууд, тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүнийг хөлөг онгоцонд ачих үйл явцыг зогсоожээ.

Цохилт өгөхөөс өмнө Усть-Луга дахь терминалаар өдөрт 5 сая тонн орчим нефтийн бүтээгдэхүүн экспортолж байжээ. Худалдан авагчдын тоонд Хятад, Сингапур, Тайвань, Малайз, Турк болон бусад улс орно.

Терминал шатсанаас болж оросууд өдөрт ойролцоогоор 2 сая доллар алдаж байна гэж шинжээчид үзэж байна. Засвар нь хэдэн долоо хоногоос хоёр сар хүртэл үргэлжилэхэд хүрнэ. ОХУ-д хориг арга хэмжээ авч байгаа тул терминалыг сэргээх ажил тийм ч хурдан явагдахгүй нь ойлгомжтой.

Украин энэ цохилтыг үйлдсэнээрээ Балтийн тэнгисээр дамжин өнгөрөх Оросын экспортыг саатуулах чадвартай гэдгээ харууллаа. Оросын нийт нефтийн экспортын 40 орчим хувь нь энэ чиглэлд дамждаг тул Москвагийн хувьд энэ нь сүйрэл болох юм. ОХУ өдөр бүр Urals маркийн газрын тосны 75 орчим хувийг (ойролцоогоор 1.5 сая баррель) Балтийн боомтоор дамжуулан борлуулдаг аж.

Москвад энэ тээврийг хийх ижил өөр гарц, зам байхгүй.

Усть-Луга дахь цогцолбор нь харьцангуй шинэ юм. Энэ нь 2013 онд ашиглалтад орсон бөгөөд хийн өтгөн конденсатыг газрын тосны бүтээгдэхүүн болгон боловсруулах зориулалттай.

Эх сурвалж: middleasiannews




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ