АНУ-ын Нью-Йорк мужид цасан шуурганы улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
АНУ-ын Нью-Йорк мужийн баруун бүс нутгаар 12.2 см зузаан цас орж, цасан шуурга 17-20 метр секунд хүрч шуурсаны улмаас хот хоорондын авто тээврийн замуудын үзэгдэх орчин хязгаарлагдаж, олон зуун том оврын тээврийн хэрэгсэл цасанд боогджээ.
Мөн тус мужийн Эри хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулсан байна.
Ойрын өдрүүдэд нөхцөл байдал хэвээр байх тул цаг агаарын огцом өөрчлөлтөд бэлэн байдлаа хангах, мэргэжлийн байгууллагын мэдээ, мэдээллийг тогтмол авч, сэрэмжлэхийг ч мөн уриаллаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 3745 алба хаагч холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Эх сурвалж:Accuweather.com
Орчуулсан: Б.Гэрэлзаяа /ОБЕГ/
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
2024/12/13
2024/12/04
2024/12/03
2024/12/03