Монголын үндэсний олимпийн хорооноос 2003 оноос хойш зохион байгуулсан “Бөртэ-чоно” наадмын 2024 оны шилдгүүд тодорлоо. Спортын салбарын шилдгүүдийг шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо зэрэг 25 номинациар тодруулсан байна.Монголын үндэсний олимпийн хорооноос 2003 оноос хойш зохион байгуулсан “Бөртэ-чоно” наадмын 2024 оны шилдгүүд тодорлоо. Спортын салбарын шилдгүүдийг шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо зэрэг 25 номинациар тодруулсан байна.
“Бөртэ чоно” наадмын шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.
“Бөртэ чоно-2024” наадмын оны шилдэг холбоогоор Монголын таеквондогийн холбоо шалгарлаа. Тус холбооны 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажил, зөв менежмэнт, цахим бүртгэлийн систем, тамирчдынх нь тив, дэлхий, олимпын наадамд үзүүлсэн амжилтыг нь үнэлж Монголын таеквондогийн холбоог “Оны шилдэг холбоо”-гоор шалгаруулсан юм. Мөн түүнчлэн “Оны шилдэг паралимпын тамирчин”-аар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Парис-2024” паралимпын наадмын аварга У.Сүрэнжав шалгарлаа.
"Бөртэ чоно 2024" ёслолын “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, МУГТ Сүхээгийн Цэрэнчимэд шалгарлаа. Тэрбээр 2024 оны чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. С.Цэрэнчимэд 2014 онд анх дэлхийн аварга болж, 2015 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, хоёр жил дараалан “Бөртэ чоно” шагналын эзэн болсон бол ийнхүү есөн жилийн дараа дахин ДАШТ-ий дэвжээнд финалдсан амжилтаараа, "Бөртэ чоно-2024"-ийн эзэн боллоо. Түүний багш МУГТ, Цэрэнбаатарын Цогтбаяр “Бөртэ чоно-2024” наадмын “Шилдэг дасгалжуулагч”-аар шалгарлаа.
Монголын үндэсний олимпийн хорооноос 2003 оноос хойш зохион байгуулсан “Бөртэ-чоно” наадмын 2024 оны шилдгүүд тодорлоо. Спортын салбарын шилдгүүдийг шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо зэрэг 25 номинациар тодруулсан байна.