mmnews.mn | 2024-12-25
Ах дүүс нийлэн говьд заган ой үржүүлж байна
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ах дүүсийн таван айл нийлж заган ойг үрээр тарьж ургуулах ажлыг 2018 оноос хийж хэрэгжүүлж эхэлжээ.
Говь нутагт цөлжилтийг зогсоох хамгийн ач холбогдолтой ургамал нь заг мод юм.
Нөөц нь жилээс жилд багасч байгаа загийг тарьж ургуулах аргыг Монголчууд тэр бүр сайн мэддэггүй. Харин ах дүүсийн нэг нь Хятадад заг модыг үрээр тарьж ургуулах ажил хийж байгаад туршлага судалж ирсэн байна.
Загийг үрээр тарих нь маш их хөдөлмөр хугацаа шаардсан ажил. Загийн навч гэж хэлж болох замбагыг намар түүж авна. Түүн дотроос загийн үр болох шар будаанаас жижигхэн хар үрийг түүж авч, бууцаар бордсон талбайд суулгаж ургуулсан байна.
Тэд бүтэн хоёр жил уйгагүй хөдөлмөрлөсний эцэст 300 га газарт суулгах 250,000 ширхэг суулгац ургуулж авчээ.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ