mmnews.mn | 2024-10-18
2007 онд 15 залуугийн амийг авч одсон МИ8-ын ослоос хойш Онцгой-д юу өөрчлөгдөв
Онцгойгийн 15 алба хаагчийн амийг авч одсон 2007 оны Ми8 нисдэг тэрэгний ослыг тухайн үед сурвалжилж байсан сэтгүүлч ийнхүү бичжээ. /Via-Sed Batzaya/

"Байраар ам хаадаг, угаасаа. Тэгээд өөр юу ч шийддэггүй.
Би та нарт нэг түүх сануулъя. Бодох бүрт сэтгэл хөндүүрлэдэг түүх.
2007 онд мэдээнд гүйдэг сэтгүүлч байхдаа Ми8-ын ослын араас "явах" гунигт даалгавартай нүүр тулсан юм.
Онцгойгийн аврагчид сууж явсан, борооноор ниссэн Ми8 нисдэг тэргийг 39 цагийн дараа хайж эхэлсэн бүтэлгүй эрэл, 15 хүн амиа алдсан аймшигт мэдээ...Энэ бүхний дараа Онцгой байдлын жинхэнэ "гамшиг" ил болж эхэллээ.
Зураглаачаа дагуулан бид 2 хэдэн өдрийн турш ослоор амиа алдсан бүх 15 айлаар орсон юм. Бидэнд камераа асааж яриа авах зорилго байгаагүй. Харин онцгойгийн аврагчид ямар нөхцөлд ажилладгийг мэдэх зорилго байсан.
Нэг аврагчийнхаар орлоо. "Үүргэвчинд нь бэлэн хоолноос өөр юу ч байхгүй. Ингээд улаан гараараа гал руу ордог" гээд 2 алгаа дэлгэн уйлах ээжийн яриа өр өвтгөм байв.
Дараагийн айл. Хотын захад, хашаагүй задгай буусан ганц гэр, 3 нялх хүүхэдтэй бүсгүй. "Шөнө нь түймрээс ирээд өглөө нь дахиад тушаал аваад явсан. Гутал нь улаараа салчихсан тэрийгээ төмөр утсаар боогоод гарсан. Яагаад миний нөхрийг нэг түймрээс ирэнгүүт нөгөө түймэр рүү явуулж байгаа юм бэ!" гээд уйлав. Чихэндээ ч итгэсэнгүй.
Тэр осолд амиа алдсан нэгэн комиссарынд болсон явдал одоо ч нүдэнд харагдаж, хоолой зангируулдаг. Биднийг сууж байхад Онцгойгийн дарга нар ороод ирэв. Нэг өрөө байр майр гээд эргүү үг бувтнацгаалаа. Гэтэл охин нь "Та нар юу хийж яваам? Та нар манайд ирэх нүүргүй. Миний аавыг эргүүлж өг! Миний аавыг эргүүлж өг!" хэмээн гол зуртал орилсон...
Айл айлаар орох бүрт онцгойгийн дарга нарын сэтгэлгүй, өөдгүй байдал тодорч онцгойгийн аврагчид, эрэлхэг залуус юуны төлөө, яах гэж ийм цалингаар улаан гараараа, ямар ч хамгаалах хэрэгсэл, багажгүй үүргэвчиндээ бэлэн хоолтой, гутлаа төмөр утсаар боож явж байв аа гэх асуулт урган гарсаар байлаа. Тэр осол цэвэр удирдлагын буруу шийдвэрийн улмаас болсон осол байсан!!!
Өнөөдөр юу өөрчлөгдөв?
Тэр үед (яг л өнөөдрийнх шиг) байр амлаж байсан. Гэхдээ сайд дарга нар хариуцлага хүлээгээгүй.
Уучлаарай, энэ байраар голоо зогоож, сэтгэлээ дэвтээдэггүй юм. 2007 оноос хойш аврагчдын ажиллах нөхцөл яаж дээрдэв? Амиа алдах эрсдэл хэдэн хувь буурав?
Байр өгөхийг эсэргүүцээгүй. Сайд дарга нар хариуцлагаа үүр! Олон юман дээр харлаа. Хөлдүү, сэтгэлгүй, хариуцлагаас зугатаасан байдлаа байраар бүү хаа!!!"





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
2024-01-28 21:19:58
66.181.187.174
Darganuudaa l soli oor arga bhgui.sangiin said n ontsgoid hagas ih nayad tusuvludug gej bsan.hangalttai ih mungu shuudee.hurelsukh gej novshoos l salahgui bol mongol hezee ch uud n garahgui.
Цэцүү
2024-01-28 20:54:05
66.181.160.78
Үр хүүхдээ хэзээ ч ийм ажилд оруулж болохгүй.. Сэтгэлгүй дарга нар нь өөрсдөө улаан гараараа нал унтрааг...
Oyun
2024-01-28 20:35:06
66.181.180.206
Юу ч өөрчлөгдөөгүй Энэ Ариунбуянг зайлуул Хэдэн залуусыг хувийн өмч шиг зарж ажиллуулдаг. Хувийнхаа байшин сав барих, гэр орныхоо ажилд ээлжгүй зардаг. Онцгойд ямар ч өөрчлөлт хийгээгүй ажлаа мэдэхийн дээдээр мэддэг ч сэтгэл бхгүй хулгайч
М.Бямбажав
2024-01-28 20:02:12
103.57.95.65
Дэлхийн хөгжлийг дагаад гал унтраах тeхник хэрэгсэл шинэчлэгдэж сайжирч байгаа. Нийт зарцуулагдаж байгаа төсвийн хөрөнгө ч нилээдгүй нэмэгдэж байгаа. Харин яг галтай гардан амиа золиосолдог гал сөнөөгчид, аврагчдын нөхцөл байдал бараг хэьээр үлдсэн. Хамаг сайн сайхан бүхнийг, хамаг өрөмийг нь алтан мөрдөстэй олон гeнeрал, хурандаа, дэд хурандаа, хошууч нар цөлмөж байна. Нэг кракул малгай, кразул захтай дээл чинь хэдэн гал сөнөөгчийн бүрэн хувцас болохыг тооцоод үзээрэй. Дээд удирдлагын ийм олон гeнeрал, хурандаа нар байх зайлшгүй шаардлагатай юу? Гэвэл ҮГҮЙ ШҮҮ ДЭЭ. Улаан гараараа гал, ус, бусад аюуултай тулж явдаг ажилтнуудын хувцасыг ДУТААХЫН ОРОНД АХЛАХ ОФИЦEРУУДЫН ХУВЦАС ХЭРЭГСЛИЙГ ДУТАА л даа. Олон амины цаана удирдлагын буруу 90 хувь байгаа шүү!
Аврахад бэлэн үү?
2024-01-28 19:04:49
103.41.93.124
Хувь хүн, хувийн байгууллагуудын хэрэгцээ хэрэглээ нь улсынхаа хөгжлөөс хол давсны гэрч болсон осол. Яг үүн шиг 20оос дээш давхарт гал гарвал Монголд тийм өндөр барилгад хүрэх шат, хүний амь аврах буулгах хэрэгсэл бга эсэхийг харгалзаж бж л барилгынхаа зөвшөөрлийг өгдөг бх хэмээн найдаж болох уу? Авилгалаар барилгын зөвшөөрөл авчихсан бж алах вий дээ
Үнэнбат
2024-01-28 17:46:04
202.9.40.4
Өөрчлөлт н том хурандаа генералуудтай болжээ
Ганаа
2024-01-28 16:28:38
139.5.219.44
Үе үеийн салбарын ажиллаж байсан дарга сэтэртэнгүүдийн сэтгэлгүй байдлаас хүний сайхан үрс, хань, аавууд амь насаа алдсаар байх уу. Бүгд удирдаж байсан болон удирдаж байгаа юмнуудаас хатуу хариуцлага нэхэх хэрэгтэй.
Зочин
2024-01-28 14:47:32
66.181.181.245
Юу ч өөрчлөгдөөгүй юм шиг.
Багш
2024-01-28 14:46:13
66.181.181.245
Бүх зүйлийг тушаалаар шийддэг, улаан гараараа түймэр болон бусад осол аюулд биеэр оролцдог энэ арга барилаа өөрчилмөөр юмаа. Орчин үетэй зэрэгцэж технологи ашиглаж хүнээ хамгаалмаар байна. дэлбэрч байсан газ руу алба хаагчдаа оруулдаг буруу байсан биш үү?
Баатар
2024-01-28 13:39:24
203.91.115.51
Амьд үлдсэн хүмүүс үнэнийг нуусан ,! өөрөөр хэлбэл худалдагдсан шүү !?Хүүкийн төрсөн өдрийг тэмдэглээд завгүй байсан хүмүүс , юун эрэл зохион байгуулах вэ !?.
Баатар
2024-01-28 13:37:36
139.5.219.99
Баатар баатрууд л гээд хуцаад байх юм баатар болох гэж ажиллаагүй шүү дээ ахуй амьдралаа залгуулах гэж ар гэрээ авч явах гэж энэ ороо бусгаа нийгэмд баталгаатай ажилтай байх гэж ажиллаж байна.
Зочин
2024-01-28 12:21:21
192.82.92.11
Нэг мөр бүтцийн өөрчлөлт хийхгүй бол хэцүү Худлаа Эрэлхэг баатар энэ тэр.........Хүний амьнаас илүү юм гэж юу байхав дээ 3өрөө байр энэ тэр бүүр дургүй хүрмээр.....
Зочин
2024-01-28 12:20:16
59.153.114.185
Усны аврагч нь мөстэй шахуу голд урагдсан хувцастай орж хэд хэдэн удаа хатгай авах нь байдаг л зүйл. Тэглээ гээд солиод өгөх сэтгэл бхгүй. Сольж өг гэх ам бхгүй. Тэд тушаал гүйцэтгэх ёстой.
Ахмад
2024-01-28 10:55:01
103.57.92.112
Идэж ууж ханадаггүй дээдсүүд.... Нүгэл нүдээрээ гардаг.... Үйлийн үр хаалга андуурдаггүй гэдгийг мэддэг л баймаар даа...
Доржоо
2024-01-28 08:33:06
122.201.31.28
Ми 8 сүйрэхэд ганц байдаг сансрын холбоог нь сайд Отгонбаяр нь хувьдаа хэрэглээд аваад явцан байсан гэдэг. Тэгээд холбоо ч байхгүй алга болцгоосон
М.З
2024-01-28 07:19:53
78.80.113.130
2003, 2004 оны хавьцаа үед Дархан салварын дарга Эрка гэж нөхөр лав 1 орой Дархан буудалд идэж ууж, хүүхэн шуухан гээд лав л 2 сая-г зарцуулдаг байж билээ. Хамт ажиллагсдаа дагуулж наргиж олон айлын амьдралаар тоглосон нөхөр байдаг байлаа.
Иргэн
2024-01-28 06:42:53
103.57.93.186
Мэрэгжилийн бус татаасны тавиулууд хүний амиар тоглоцгоож байна шүүдээ
Зочин
2024-01-28 05:54:31
66.181.179.113
Одоо тэгээд нэгэнт эргэж ирэхгүй явсан хүнийг тэгээд яах юм. Өгсөн байрыг аваад ядаж орох оронтой болог л дээ. Өчүүхэн байр ч гэх шиг бузрууд юугаа хуцаад байнаа. Алдаа гаргасан дарга нарыг үийтгэх нь тусдаа зүйл. Бүр юу чгүй үлд гээд байгаа юм уу бузруудаа. Байр өгье гэсэн дээр авахгүй бол зовлон үзээгүй хачин бааснуудын хажуугийн хэрүүлээс болж бүр юу ч гүй үлддэг юм.
Ахмад
2024-01-28 00:50:58
66.181.184.14
2007 оны 7-р сарын 15ны өдөр одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүг төрсөн өдрөө тэмдэглэж М.Энхсайхан бас бус МАХН-ын хэсэг нөхдүүд ууж, идэцгээсэн... Тухайн үед Хүрэлсүх нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын шадар сайд албан тушаалтай байсан ба Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын сайд нь Отгонбаяр байсан юм. 2007 оны 7-р сарын 14нд Сэлэнгэ аймгийн Хонин нугад гарсан түймрийг унтраах үүргийг Комиссар Д.Батбаатарт үүрэгдсэн байдаг. Тухайн цаг үеийн байдал шороон шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан ба Ус цаг уурын үндэсний төвөөс нислэг үйлдэж болохгүйг сануулж гурвантай анхааруулга өгсөн боловч У.Хүрэлсүг гэж лаажгай албан хүчээр нисгэсэн. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага анх үүсч ОБЕГ болоход Гал унтраах байгууллагаас толгой болох хүн нь Комиссар Д.Батбаатар байсан ба Эргэн тойронд байгаа хүмүүс нь дандаа Химич суурьтай боловсон хүчин байгаад аливаа гал түймэр, гамшгийн асуудал дээр Комиссар Д.Батбаатартай мөнхийн тэмцэлтэй, үзэл бодол нийцдэггүй байсны улмаас Комиссар Д.Батбаатарыг нэг мөсөн няслах зорилгоор цаг агаарын хүнд нөхцөлд МИ-8 нисдэг тэргээр хөөрөх тушаал өгснөөр тухайн осол гарсан юм. Одоо гал унтраах байгууллагын үндсэн суурь мэдлэгтэй ОБЕГ-т цор ганцхан хүн үлдсэн нь хурандаа Залуухан юм. Саяхан гарсан галны дэлбэрэлтийн улмаас гарсан гал дээрх гал унтраах арга ажиллагаа сэтгэлд нийцэхгүй дутуу санагдаж байгаа гэдгийг ч нуух хүсэл ч алга!! Зүгээр л үзэл бодол нийцэхгүй байгаагаасаа болж амь насыг нь бүрэлгэх тушаал өгдөг удирдах албан тушаалтан байна гээд блдоход л аймшигтай биш гэж үү? Үйлийн үр хаалга андуурдаггүй гэдгийг санаарай!! Бузар алуурчид аа!!
Удирдлагуудыг соль
2024-01-27 22:57:33
202.21.107.74
Онцгой байдлынхны хувцас хэрэглэлийг сайжруулья.төсөв мөнгийг нь нэмьё гэж хүмүүс ярина.гэтэл энэ бүхэн залууст биш хэдэн бүдүүн дарга нарт том машин.эсвэл цалингаа гадуурх орлого болж очно доо.
Зочин
2024-01-27 18:06:38
66.181.176.48
Тиймээ дэмжиж байна.
Зочин
2024-01-27 18:06:31
66.181.176.48
Тиймээ дэмжиж байна.
Иргэн
2024-01-27 17:41:40
202.9.40.120
Үнэн шүү, энэ дарга нар ядаж мэргэжлийн хүн баймаар юм аа.
zochin
2024-01-27 16:43:01
202.9.40.237
MAN bol ymarch meregjil hamaarahgui.ah duus.ueel.nutag.nugaaraa MUiig suiruulj bn.O.B iin zaluuchuudad ymarch O.U iin standartad niitssen huvtsas ch bhgui.Ariunbuyan gj duuchin hun avaachaad darga bolgoj bdg.O.B.G bol meregjiliin hamgiin tom aldaa gargasan.Turiin 3 bol shuud suudlaasaa buuh estoi.Turd bga darga buhen karakuli malgai.huvtsas.Edend iim huvtsasaar yahiim.Ideh uuhiin dontoi hulgaichuud.Putin.Si jin pin tiim ih zardalaar huvtsas .aylal .zugaalgand munge ursgaj bnuu.Karakuli malgai.huvtsasni orond O.B daa huvtsasiig avch egsen bol.Odoo shuud Ariunbuyantaigaa zailah estoi.400 terbumiin san idsen Undarmaa 40 sayr torguuldag.Neg muu saitiin setguulch orson orlogoo zartsuulj boldoggui 3 sar shorond.Iim Namiig ard tumen jigshin zevuutsej bn.Hotiin teeveree har.Drlgersaihan.Nymbaatar 2 zail.
Харамсал
2024-01-27 16:26:08
139.5.218.76
Яг үнэн.Тэд амьд сэрүүн хийж байгаа ажилдаа дүүцсэн цалин аваад байвал юун байр байтугай ихийг гэр бүлдээ өгнө.Энэ арчаагүй байдлаасаа сал бүгд бүрэлдэхүүнээрээ огцор тэр шудрага шийдвэр.
Зочин
2024-01-27 14:58:29
66.181.188.203
Залуусын эцсийн зорилго хүсэл нь өчүүхэн байр болжээ. Байрны зээл авч насаараа тэрнийхээ төлөө ажиллана. Хамаг залуу насаа зээл дарж амьдраад дууссаны дараа ахиад зээл, хүүхдүүд нь зээл... Аз жаргалтай аялал зугаалж амьдармаар байна шдээ. Төрийн албан хаагч нарын цалинг тултал нэмж эдийн засгаа эргэлтэнд оруул!
Зочин
2024-01-26 10:56:56
103.57.94.77
Үнэхээр харамсаад баршгүй...
Төстэй мэдээ