mmnews.mn | 2024-10-18
Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн уулзалт боллоо

Жендэрийн үндэсний хорооны ажлын алба 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийн “Өглөөний уулзалт”-ыг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хамтран зохион байгууллаа.

-Уулзалтаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Монгол Улсын Засгийн газрын тайлан,

-Дэлхийн банкны Нийгмийн хөгжлийн ахлах мэргэжилтэн, Судалгааны багийн ахлагч Б.Эрдэнэочир “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох чанарын судалгаа”-ны товч танилцуулга, үр дүн, зөвлөх үйлчилгээний тоймыг танилцуулж, төлөвлөгөө боловсруулахад ямар асуудлыг анхаарч ажиллах талаар зөвлөмж, зөвлөгөө өглөө.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ