mmnews.mn | 2024-09-19
Зэргэлдээ ертөнц рүү өөрөө ч мэдэлгүй орж болох уу

Нэгэн азербайжан эр өөрийн охинд тохиолдсон гайхалтай явдлын талаар хуучилжээ.

Түүний охин Сабина ажилдаа явахаар метронд суужээ. Метроны буудал руу орж ирэхэд нь л нэг хачин байдал мэдрэгдэх шиг болсон аж.

Тэрбээр метроны вагонд ороод зогсож байхдаа орчин тойрноо хараад гайхширсан байна. Нэг л хачин байдлаар хувцасласан хүмүүс түүн рүү сонин харцаар бүгд ширтэцгээж байв. Тэдний хувцасласан байдлыг харахад аль дивангарын, бараг Хрушевын үеийн зөвлөлтийн хүмүүсийн өмсдөг зүйлс мэт санагдаж байлаа.

Тухайн үед дулаахан цаг агаартай байсан хэдий ч метронд явж байгаа хүмүүс бүгд өвлийн хувцастай байжээ. Сабина юу болоод байгааг үл ойлгон паникт ороод байж байтал гэнэт мөрнөөс нь хүн хүчтэй сэгсрэх шиг болов. Тэр цочин эргээд хартал цагаан хувцастай цагдаа “Чи энд юугаа хийж яваа юм бэ?” гээд түүнийг зогсоол дээр метроноос түлхээд буулгачихсан байна. Тэр цагдаагийн хувцас ч манай өнөө үеийнх биш байж.

Сабина метроноос буунгуут хаягийг хартал бараг 2-3 дамжин, 45 минут хэртэй явж ирдэг газар байв. Гайхаад цагаа харвал метронд сууснаас хойш ердөө 5-хан минут өнгөрсөн байж.

Эндээс харахад, зэргэлдээ ертөнцүүд цаг хугацааны өөр хэмжээст оршдог бололтой. 




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ