mmnews.mn | 2024-09-19
Афганистанд төр засгаас зөвшөөрөл авч байж бичлэг хийнэ

2020 оны сонгуулиар “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшиж байсан, ХҮН-ын гишүүн Б.Мөнхцэлмэг Афганистан улсад очсон тухайгаа өөрийн олон нийтийн сүлжээ хуудсанд нийтэлжээ. Тэрбээр ийнхүү бичсэн байна:

 “Афганистан улсад ирлээ. Энэ улсад гадны иргэд төр засгийн зөвшөөрөлгүй бичлэг хийхийг хориглодог юм байна. Эхлээд заавал Соёлын яаманд нь хүсэлт өгөөд зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд бичлэг хийнэ. Ямартай ч хүсэлтээ өгчихлөө. Зөвшөөрөлгүй видео бичлэг хийвэл хууль зөрчсөнд тооцно. Афганистан улсад хоёр жилийн өмнөөс Талибанчууд төрийн эргэлт хийж, Засгийн эрхээ аван удирдаж байна. Намайг Монгол руу буцахдаа видео бичлэгтэй буцах уу? Хэдэн фото зурагтай буцах уу? гэдгийг Талибанчууд шийдвэрлэх нь ээ. Хүсэлтийг минь зөвшөөрнө гэдэгт найдаж байна” гэжээ.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ