mmnews.mn | 2024-09-19
Хятадын Хунань мужид 26 давхар барилгыг 5 өдөрт барьжээ
Хятад компани "Holon" аргыг ашиглан Хунань мужид 26 давхар орон сууцны барилгыг ердөө тавхан хоногт барьжээ.
Тус компани уг барилгыг 1000 жилийн настай гэж баталж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд дахин буулгаж, өөр газар барьж болох юм байна. Орон сууцны хавтангууд нь үйлдвэрт угсармал модуль хэлбэрээр хийгдсэн бөгөөд барилгын блок шиг хурдан угсрах боломжтой.

Жиндү Холон барилга хэмээх 14,000 метр квадрат талбай бүхий уг барилгыг Шяньин хотод төвтэй Broad Group Holon компани 1-р сарын 7-оос 11-ний хооронд барьжээ. Тус орон сууцны барилгад Шяньин хотод авьяас таниулах тусгай хөтөлбөрийн дагуу ажилд орсон хүмүүс байрлах бөгөөд тэд эхний хоёр жилийн түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх аж.

С.Хүслэн




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ