Баянгол дүүрэгт 44 дүгээр байр, 50 дугаар байрын фасад, дулаалга, дээврийн засварыг хийж дуусав
Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, дулаан алдагдлыг бууруулах зорилгын хүрээнд нийтийн зориулалтай, орон сууцны засвар шинэчлэлтийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тодруулбал, хуучин орон сууц буюу Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны 44 дүгээр байр, 18 дугаар хорооны 50 дугаар байруудын гадна фасад, дулаалга, дээврийн засварын иж бүрэн ажлыг хийж гүйцэтгэлээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар уг ажлыг “Үүлэн сүндэр” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
2025/11/03
2025/10/28
2025/10/28
2025/10/14
2025/10/08
